Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1525

 

 

 

 

 

 

 

 

2019         10         02                                         2019/ШЦТ/1525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Уд холбогдох 1921 00134 0104 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1977 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 2-20 насны 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Дгийн У /РД:......./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. Д.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Самсунг” гэх гар утас худалдааны дэлгүүрээс нийт 1.290.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг-А7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. Д.У нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Батцэнгэлийн картыг ашиглан нийт 3.265.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-11/,

          Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-13/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим ажил дээрээ очоод үйлчлүүлсэн хүнгүй байж байгаад 11 цаг 30 минутын орчим Самсунг-А7 загварын гар утсаа лангууныхаа зүүн талд цэнэглэж орхисон... нэг харахад цэнэглэж байсан утас маань байхгүй болсон байсан... алдагдсан гар утас тод ягаан өнгийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, шинэ гар утас болохоор сэв зураас байхгүй...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяржаргалын өгсөн: “... манай ээж Сүхбаатар аймагт байдаг ба 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Тэр үед ээж надад Самсунг-А7 загварын гар утас үзүүлж байсан. Би ямар учиртай гар утас болохыг асуухад ээж хүнээс авсан юм гэж байсан. Тэгээд ойролцоогоор 7 хоноод явсан ба явахдаа гар утсаа надад үлдээгээд явсан. Тэрнээс хойш би тэр гар утсыг барьж байсан ба 2019 оны 04 дүгээр сарын эхээр “Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж байна” гэж залгаад миний барьж байгаа гар утсыг “Хулгайн гар утас байна, та одоо Самсунг-А7 загварын гар утас барьж байгаа юу?” гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уий яллагдагчаар өгсөн: “... би гадуур явж байгаад шилэн барилга луу орж юм сонирхож байгаад rap утасны дэлгүүр лүү орсон. Тэгээд гар утас сонирхож байхад лангуун дээр нь нэг ширхэг гар утас цэнэглэж байхаар нь хүн харж байгаад гар утсыг нь аваад халаасандаа хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

          Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.116/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Батцэнгэлийн өгсөн: “... манай хүү Энхтүвшин над руу залгаад “Таны дансанд хүнээр 140.000 төгрөг шилжүүлсэн, мөнгө орсон эсэхийг шалгачих” гэхээр нь би Хавдар Судлалын Үндэсний Төвийн 1 давхарт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машин дээр очин оочирлоод зогсож байгаад ар талд зогсож байсан 40 орчим насны эмэгтэйд картаа өгөөд “Миний дансыг шалгаад өгөөч” гэсэн чинь тэр эмэгтэй бэлэн мөнгөний машин руу хийж уншуулаад “Нууц кодоо өөрөө хий” гэхээр нь би нууц кодоо өөрөө хийгээд дэлгэцэн дээр нь дансны үлдэгдлээ харахад 3.274.000 төгрөг байсан. Тэгээд тэр эмэгтэй надад ХААН банкны карт, дансны хуулганы хамт өгөхөөр нь авсан. Хотод байдаг дүүгийнхээ гэрт очоод 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед ХААН банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэсэн чинь карт болохгүй байхаар нь шалгаад үзтэл “Оргил Баярмагнай” гэх нэртэй виза карт байхаар нь ХААН банкны лавлах руу залгаад өөрийн 5720848081 дугаарын дансны үлдэгдлээ шалгахад “2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 21 минутанд Нарантуул захад байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 3.267.000 төгрөг уншуулж авсан байна” гэхээр нь цагдаагийн хэлтэст хандсан... намхан нуруутай, 40 орчим насны, бор царайтай, нүдний шилээ толгой дээрээ тавьсан, бор билүү саарал байх куртиктэй, годон гутал өмссөн эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.108-110, 121-122/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уий яллагдагчаар өгсөн: “... Хавдар судлалын эмнэлгийн нэг давхарт хүн хүлээгээд байж байхад 50 гаруй насны эмэгтэй над руу хүрч ирээд “Миний дансны үлдэгдлийг шалгаад өгөөч” гэж хэлээд ХААН банкны виза картаа надад өгөөд нууц дугаараа хэлсэн. Би тэр эгчийн картыг бэлэн мөнгөний машинд хийж нууц дугаарыг нь оруулаад дансны үлдэгдлийг нь шалгахад 3 сая гаруй төгрөг байсан. Би дансны хуулгыг нь хэвлээд картыг нь өгөхдөө тэр эгчид өөр виза карт өгсөн. Тэгээд би Хавдар Судлалын Үндэсний Төвөөс Нарантуул зах руу явж Баялаг-Ундраа төвийн бэлэн мөнгөний машинаас надад картаа өгч дансаа шалгуулсан эмэгтэйн картыг уншуулж данснаас нь 3.265.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.134-137, 196/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Д.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Самсунг” гэх гар утас худалдааны дэлгүүрээс нийт 1.290.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг-А7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.9-11/,

          Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.12-13/,

          Эд зүйлийн үнэлгээ /хх.17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн орчим ажил дээрээ очоод үйлчлүүлсэн хүнгүй байж байгаад 11 цаг 30 минутын орчим Самсунг-А7 загварын гар утсаа лангууныхаа зүүн талд цэнэглэж орхисон... нэг харахад цэнэглэж байсан утас маань байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баяржаргалын өгсөн: “... манай ээж Сүхбаатар аймагт байдаг ба 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Тэр үед ээж надад Самсунг-А7 загварын гар утас үзүүлж байсан. Би ямар учиртай гар утас болохыг асуухад ээж хүнээс авсан юм гэж байсан. Тэгээд ойролцоогоор 7 хоноод явсан ба явахдаа гар утсаа надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уий яллагдагчаар өгсөн: “... Тэгээд гар утас сонирхож байхад лангуун дээр нь нэг ширхэг гар утас цэнэглэж байхаар нь хүн харж байгаад гар утсыг нь аваад халаасандаа хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

          2. Д.У нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ц.Батцэнгэлийн картыг ашиглан нийт 3.265.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.116/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Батцэнгэлийн өгсөн: “... 40 орчим насны эмэгтэйд картаа өгөөд “Миний дансыг шалгаад өгөөч” гэсэн чинь тэр эмэгтэй бэлэн мөнгөний машин руу хийж уншуулаад “Нууц кодоо өөрөө хий” гэхээр нь би нууц кодоо өөрөө хийгээд дэлгэцэн дээр нь дансны үлдэгдлээ харахад 3.274.000 төгрөг байсан. Тэгээд тэр эмэгтэй надад ХААН банкны карт, дансны хуулганы хамт өгөхөөр нь авсан... карт болохгүй байхаар нь шалгаад үзтэл “Оргил Баярмагнай” гэх нэртэй виза карт байхаар нь ... дансны үлдэгдлээ шалгахад “2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 21 минутанд Нарантуул захад байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 3.267.000 төгрөг уншуулж авсан байна” гэхээр нь цагдаагийн хэлтэст хандсан... намхан нуруутай, 40 орчим насны, бор царайтай, нүдний шилээ толгой дээрээ тавьсан, бор билүү саарал байх куртиктэй, годон гутал өмссөн эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх.108-110, 121-122/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уий яллагдагчаар өгсөн: “... Хавдар судлалын эмнэлгийн нэг давхарт хүн хүлээгээд байж байхад 50 гаруй насны эмэгтэй над руу хүрч ирээд “Миний дансны үлдэгдлийг шалгаад өгөөч” гэж хэлээд ХААН банкны виза картаа надад өгөөд нууц дугаараа хэлсэн. Би тэр эгчийн картыг бэлэн мөнгөний машинд хийж нууц дугаарыг нь оруулаад дансны үлдэгдлийг нь шалгахад 3 сая гаруй төгрөг байсан. Би дансны хуулгыг нь хэвлээд картыг нь өгөхдөө тэр эгчид өөр виза карт өгсөн. Тэгээд би Хавдар Судлалын Үндэсний Төвөөс Нарантуул зах руу явж Баялаг-Ундраа төвийн бэлэн мөнгөний машинаас надад картаа өгч дансаа шалгуулсан эмэгтэйн картыг уншуулж данснаас нь 3.265.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.134-137, 196/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Уийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Уий үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Д.У нь хохирогч Б.Тэмүүлэнд 1.290.000 төгрөг, хохирогч Ц.Батцэнгэлд учирсан хохирлын 3.265.000 төгрөгөөс 1.400.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, үлдэх 1.865.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тухайн хохирогчид олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Уий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж   Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Д.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Д.Уий 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцон, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг, “Orgil Batmagnai” гэсэн бичиглэл бүхий ХААН банкны карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Дгийн Уийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Уд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Д.Уийг сэжигтнээр баривчилсан 2 хоногийг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. Д.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Шүүгдэгч Д.У нь хохирогч Б.Тэмүүлэнд 1.290.000 төгрөг, хохирогч Ц.Батцэнгэлд 1.400.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэг, “Orgil Batmagnai” гэсэн бичиглэл бүхий ХААН банкны карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Уээс 1.865.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Батцэнгэлд олгосугай.  

          9. Шийтгэх тогтоолы г гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР