Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1536

 

 

 

 

 

  2019         10         02                                         2019/ШЦТ/

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Б.Алтанцэцэг,

          Хохирогч С.Түвшинтөгс,

          Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа /ҮД:0644/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сод холбогдох 1810 02367 0016 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1990 оны 12 дугаар сарын 20-ны төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “Талын монгол” телевизийн найруулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр байрны 122 тоотод оршин суух,  улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т С /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.С нь 2018 оны 08 дугаар сарын 28-нд иргэн С.Түвшинтөгсөд “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 3 өрөө байрыг өөрийн байр гэж хуурамч гэрчилгээ үзүүлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатчаар 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 14.000.000 төгрөг, Тоёота марк Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг залилан авч нийт 21.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С өгсөн: “Би дансны хуулгуудаа шалгуулмаар байна. Хохирогчийн данснаас миний данс руу шилжиж ирсэн 14.000.000 төгрөгнөөс надад 500.000 төгрөг үлдсэн. Бусад мөнгө нь өөр хүмүүсийн данс руу орсон. Би энэ мөнгийг ганцаараа аваагүй гэдгийг мөрдөгчид хэлсэн боловч шалгаж өгөөгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Түвшинтөгсийн өгсөн: “Би 14.000.000 төгрөг зээлүүлж, 2-3 өрөө байранд сууна гэж зар тавьсан байсан. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутад С над руу өөрөө яриад байрнуудынхаа зургийг чатаар явуулсан юм. Би чатаар зургийг нь үзэж маргааш байрыг чинь үзчихээд болохоор бол байрыг чинь түрээсэлье гэж ярьсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт уулзаад байрыг нь үзэж хараад байрны гэрчилгээг нь үзэхэд нэг хүний өмчлөлтэй, 136м2 4 өрөө байр байсан. Тухайн байр надад таалагдсан болохоор түрээсийн гэрээгээ нотариат дээр батлуулаад мөнгийг нь өгсөн. Миний машиныг 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой манай гэрийн гаднаас С нэг залуутай хамт ирж авсан. Шүүгдэгч С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгээ худал өгсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэг дээр худал өгч байна. Тухайн байрыг авснаас хойш 14 хоногийн дараа байрны хаалган дээр шаардах хуудас наасан байсан. Тэр шаардах хуудсан дээр байрыг чөлөөлж өгнө үү гэсэн шаардах байсан. Тэгээд би судлаад үзэхэд залилуулсан гэдгээ мэдээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгөөд энэ хэрэг үүссэн юм. Надаас авсан машинаараа Модны хоёрын зам дээр согтуугаар хүний хоёр машин мөргөөд машинаа хаяад зугтаасан байсан. Тэгээд цагдаагаас над руу ярихад нь мэдсэн. Шүүгдэгчийг хоёр, гурван удаа зугтаахад нь олж ирж байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Түвшинтөгсийн өгсөн: “... Би зар тавьсны дагуу 2-3 хүн над руу утсаар ярьж холбогдсон ба миний хувьд 2-оос дээш өрөө орон сууц сонирхож байсан. Сын хувьд “25.000.000 төгрөг зээлээд нэг жилийн хугацаанд хүүнд нь суулгаж, 4 өрөө байр байна” гэж яриад фэйсбүүк чатаар байрныхаа зургийг явуулсан. Ингээд тухайн байр надад таалагдсан тул 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Стой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны гадна уулзахад С нь “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоотны үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээг барьчихсан, надад харуулаад “энэ байр миний өөрийн эзэмшлийнх байгаа юм” гэж хэлсэн. Би байрны үл хөдлөх гэрчилгээг харахад 136.52 м/кв талбайтай байр байсан ба нэг хүний өмчлөлийн буюу Т Соронболдын нэр дээр байсан. Тэгээд С бид 2 хоорондоо харилцан тохиролцоод, би Сод бэлнээр 14.000.000 төгрөг, 7.000.000 төгрөгөнд Тоёота марк Х загварын автомашин өгч нийт 21.000.000 төгрөгийг Сод 2 жилийн хугацаатай зээлүүлж, зээлийн хүүнд нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцанд 2 жилийн хугацаанд оршин суухаар болсон. Ингээд үүнийгээ баталгаажуулж нотариатаар гэрчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн: “... “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоотод байрлах 90.62 м/кв талбайтай 4 өрөө орон сууцыг миний төрсөн ах Бадарчийн Төмөрчөдөр нь 2014 оны худалдан авч амьдарч байгаад Б.Төмөрчөдөр ах 2018 оны 06 дугаар сард Япон улс руу ажиллаж амьдрахаар явсан. Би 2018 оны 7 дугаар сард unegui.mn сайт дээр “Трю эл” хотхоны 716 дугаар байранд бүрэн тавилгатай 4 өрөө орон сууцыг гражийн хамт удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зарын байршуулсан. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Цолмон зууч” ХХК-иас өөрийгөө Солонго гэж танилцуулсан эмэгтэй над руу яриад “танай байрыг түрээслэх хүн байна, байрыг чинь үзье” гэж хэлсэн. Тухайн үед би ажил ихтэй байсан тул “Цолмон зууч” ХХК-й менежер Солонго, захирал Эрдэнэдалай нар над руу утсаар ярьж байгаад манай байрыг түрээслэх Т.С гэх залуу болон түүний дүү Энхтуяа нар хамт ирж надтай уулзаад зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, орон сууц түрээслэх гэрээг тус тус байгуулсан. Гэрээнд зааснаар уг орон сууцыг нэг жилийн хугацаатай 1 сарын 1.800.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, ашиглалтын зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар заасан юм...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Солонгын өгсөн: “... Соронболдын хувьд “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцыг түрээслэхийг зөвшөөрсөн тул би Баасансүрэнтэй утсаар ярьж тохиролцож байгаад ажил дээр нь очиж Баасансүрэн, С бид 3 зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсны дараагаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцыг Сод хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Сын өгсөн: “... Би 1 жилийн өмнө Алтантуяа гэх хүүхэнтэй банкин дээр зээл хөөцөлдөж яваад анх танилцаж байсан юм. 2018 оны 08 дугаар сарын хэдэн билээ өдрийг нь санахгүй байна, Алтантуяа над руу яриад “уулзья” гэхээр нь “Лениний хөшөөний тэнд байна” гэсэн чинь намайг ирж авсан. Тэгээд “Баянзүрх дүүрэгт байдаг 3 өрөө байрыг хөлсөлчих” гэхээр нь зөвшөөрөөд талбайн баруун талд байрлах төв шуудангийн урд байдаг Эир маркетын хажууд байдаг “Цолмон зууч” ХХК-руу ороод Баянзүрх дүүрэг 26 хороо 716-805 тоот байрыг миний нэрээр хөлслүүлэхээр гэрээ хийсэн. Тэгээд 5 хоногийн дараа Алтантуяа над руу яриад “наад байрыг чинь өөр хүнд хөлслүүлэхээр болчихлоо” гэж хэлсний дараа нэг их удахгүй Түвшинтөгс гэх хүн над руу залгаад “мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэсэн үү” гэж залгаж байсан. Удалгүй Алтантуяа над руу яриад “Түвшинтөгс гэх хүн чам руу залгах байх, чи маргааш уулзчих” гээд уг байрыг миний нэр дээр гэрчилгээ гарган, Түц машины лавлагаатай нь надад өгч “Түвшинтөгс гэх хүнд өгөөд өөрөө гадаад явах гэж байгаа юм гэж хэлээрэй” гэсэн. 08 дугаар сарын сүүлээр байх маргааш нь Трю эл хотхоны ойр орчим Түвшинтөгстэй уулзаад уг байрыг үзүүлсэн чинь “таалагдаж байна, болно” гэхээр нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул таурын хажууд байдаг нотариатын газар орж барьцаалан зээлдүүлэх гэрээ, зээлийн гэрээ гээд нэгийг нь санахгүй байна,  гурван төрлийн гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ 21.000.000 төгрөг зээлж, 14.000.000 төгрөгийг мөнгөөр авч, 7.000.000 төгрөгийг нь марк Х машиныг авахаар болсон. Бид 2 гэрээгээ хийчихээд хорооллын эцэс “Дүүхээ” төв явж Е мартын хажуу талын ХААН банкны бэлэн мөнгөний машинаас над руу шилжүүлж өгсөн. Энэ өдрөөс 5-6 хоногийн дараа Түвшинтөгс намайг циркийн хажуу талд явж байхад марк Х тээврийн хэрэгслийг надад авч ирж өгсөн. Түвшинтөгстэй гэрээ хийж 14.000.000 төгрөгийг авах үед Алтантуяа миний араас такситай дагаад явж байсан ба Түвшинтөгсийг явангуут Алтантуяа над дээр ирээд “энэ данс руу шилжүүлчих” гээд тоог нь санахгүй байна данс өгсөн. Энэ данс руу би 13.500.000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 500.000 төгрөгийг намайг утасныхаа төлбөрийг хий гээд өгсөн...” /хх.55-57/,

“... 41-48 УНЭ улсын дугаартай Тоёота марк Х загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Тайгын булаг” ХХК буюу Сайн ломбардны нэр дээр байгаа бөгөөд С.Түвшинтөгс нь өөрийн нэр дээр шилжүүлээгүй байхдаа надад өгсөн. С.Түвшинтөгсийн хувьд “Тайгын булаг” ХХК-д өр төлбөрийн асуудал байхгүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 41-48 УНЭ улсын дугаартай улсын дугаартай Тоёота марк Х загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.58-60/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Сын хувийн байдлын талаар гэрч Т.Мөнхболдын өгсөн мэдүүлэг /хх.33-35/,

          Мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа  /хх.36-37/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.78/,

          Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх.81/,

          Т.Сын эзэмшлийн 5175039237 дугаартай дансны хуулга  /хх.87/,

          Хохиролд 15.000.000 төгрөг нөхөн төлсөн баримт /хх.97/,

          Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 3 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч гэрчилгээ /хх.111/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.С нь 2018 оны 08 дугаар сарын 28-нд иргэн С.Түвшинтөгсөд “Трю Эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 3 өрөө байрыг өөрийн байр гэж хуурамч гэрчилгээ үзүүлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатчаар 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 14.000.000 төгрөг, Тоёота марк Х маркийн 41-48 УНЭ улсын дугаартай автомашиныг залилан авч нийт 21.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Түвшинтөгсийн өгсөн: “... Сын хувьд “25.000.000 төгрөг зээлээд нэг жилийн хугацаанд хүүнд нь суулгаж, 4 өрөө байр байна” гэж яриад фэйсбүүк чатаар байрныхаа зургийг явуулсан. Ингээд тухайн байр надад таалагдсан тул 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Стой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны гадна уулзахад С нь “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоотны үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээг барьчихсан надад харуулаад “энэ байр миний өөрийн эзэмшлийнх байгаа юм” гэж хэлсэн. Би байрны үл хөдлөх гэрчилгээг харахад 136.52 м/кв талбайтай байр байсан ба нэг хүний өмчлөлийн буюу Т Соронболдын нэр дээр байсан. Тэгээд С бид 2 хоорондоо харилцан тохиролцоод, би Сод бэлнээр 14.000.000 төгрөг, 7.000.000 төгрөгөнд Тоёота марк Х загварын автомашин өгч нийт 21.000.000 төгрөгийг Сод 2 жилийн хугацаатай зээлүүлж, зээлийн хүүнд нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцанд 2 жилийн хугацаанд оршин суухаар болсон...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн: “... “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоотод байрлах 90.62 м/кв талбайтай 4 өрөө орон сууцыг миний төрсөн ах Бадарчийн Төмөрчөдөр нь 2014 оны худалдан авч амьдарч байгаад Б.Төмөрчөдөр ах 2018 оны 06 дугаар сард Япон улс руу ажиллаж амьдрахаар явсан. Би 2018 оны 07 дугаар сард unegui.mn сайт дээр “Трю эл” хотхоны 716 дугаар байранд бүрэн тавилгатай 4 өрөө орон сууцыг гражийн хамт удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зарын байршуулсан... “Цолмон зууч” ХХК-ний менежер Солонго, захирал Эрдэнэдалай нар над руу утсаар ярьж байгаад манай байрыг түрээслэх Т.С гэх залуу болон түүний дүү Энхтуяа нар хамт ирж надтай уулзаад зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, орон сууц түрээслэх гэрээг тус тус байгуулсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Солонгын өгсөн: “... Соронболдын хувьд “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот орон сууцыг түрээслэхийг зөвшөөрсөн тул би Баасансүрэнтэй утсаар ярьж тохиролцож байгаад ажил дээр нь очиж Баасансүрэн, С бид 3 зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсны дараагаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трю эл хотхоны” 716 дугаар байрны 805 тоот орон сууцыг Сод хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Сын өгсөн: “... 08 дугаар сарын сүүлээр байх маргааш нь “Трю эл” хотхоны ойр орчим Түвшинтөгстэй уулзаад уг байрыг үзүүлсэн чинь “таалагдаж байна, болно” гэхээр нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хан-Уул таурын хажууд байдаг нотариатын газар орж барьцаалан зээлдүүлэх гэрээ, зээлийн гэрээ гээд нэгийг нь санахгүй байна,  гурван төрлийн гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ 21.000.000 төгрөг зээлж, 14.000.000 төгрөгийг мөнгөөр авч, 7.000.000 төгрөгийг нь марк Х машиныг авахаар болсон. Бид 2 гэрээгээ хийчихээд хорооллын эцэс “Дүүхээ” төв явж Е мартын хажуу талын ХААН банкны бэлэн мөнгөний машинаас над руу шилжүүлж өгсөн. Энэ өдрөөс 5-6 хоногийн дараа Түвшинтөгс намайг циркийн хажуу талд явж байхад марк Х тээврийн хэрэгслийг надад авч ирж өгсөн...” /хх.57/,

          Мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа /хх.36-37/,

          Т.Сын эзэмшлийн 5175039237 дугаартай дансны хуулга  /хх.87/,

          Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю эл” хотхоны 716 дугаар байрны 805 тоот 3 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч гэрчилгээ /хх.111/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Түвшинтөгсийн өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутад С над руу өөрөө яриад байрнуудынхаа зургийг чатаар явуулсан юм. Би чатаар зургийг нь үзэж маргааш байрыг чинь үзчихээд болохоор бол байрыг чинь түрээсэлье гэж ярьсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт уулзаад байрыг нь үзэж хараад байрны гэрчилгээг нь үзэхэд нэг хүний өмчлөлтэй, 136м2 4 өрөө байр байсан. Тухайн байр надад таалагдсан болохоор түрээсийн гэрээгээ нотариат дээр батлуулаад мөнгийг нь өгсөн. Миний машиныг 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой манай гэрийн гаднаас С нэг залуутай хамт ирж авсан... Тухайн байрыг авснаас хойш 14 хоногийн дараа байрны хаалган дээр шаардах хуудас наасан байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Т.Сын “Намуун, Оюунжаргал нар нь намайг дарамтлан гэмт хэрэг үйлдүүлж, миний данснаас хохирогчийн мөнгийг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдах бөгөөд мөрдөн байцаалтыг нэмж хийх шаардлагагүй байна.

          Харин Т.Сын хуурамч баримт бичиг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрчээ.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Сод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Т.Сын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Т.С нь хохиролд 15.000.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд шүүгдэгчээс 6.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.Түвшинтөгсөд олгох нь зүйтэй.

          Хохирогч С.Түвшинтөгс нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Соос жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Т.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн болно.

          Мөн Т.Сод өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Т.Сод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Сод оногдуулах хорих ялын хэмжээг багасгахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо гүйцэд нөхөн төлөөгүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Т.Сын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоног, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл цагдан хоригдсон 30 хоног, нийт 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Т Сыг “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сод 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Т.Сод Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 786 дугаартай шийтгэх тогтоолоор  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, Т.Сод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Сод оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сын урьд нь цагдан хоригдсон нийт 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Соос 6.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.Түвшинтөгсөд олгосугай.

          9. Хохирогч С.Түвшинтөгс нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Соос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Сод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

 

           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР