Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1568

 

 

 

 

 

 

 

 

2019         10         14                                         2019/ШЦТ/1568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

            Улсын яллагч Д.Мөнхцэцэг,

            Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эад холбогдох 1906 02092 1777 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

            Монгол Улсын иргэн, Булган аймагт 1961 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 62 дугаар гудамжны 908 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бгийн Э /РД:................./,

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: 

            Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, ахмад настан Ц.Энхтуяатай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1815 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 56 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 62-908 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч ахмад настан Ц.Энхтуяаг архи ууж явлаа гэх шалтгаанаар агсам согтуу тавьж, ална чамайг гэж хэлээд гэрээс зайл хэмээн хөөж байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхтуяагийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би ажилгүй, гэртээ байж байхад манай зуны байшинд хүмүүс орилоод байхаар нь орж хартал манай нөхрийн найзууд болох манай тэр хавиар архи ууж яваад байдаг хүмүүс, манай нөхөр Этай хамт орчихсон архи уугаад байж байхаар нь би бүгдийг нь хөөж гаргасан. Тэгтэл манай нэг найз хүүхэн ирээд бид хоёр Шар хадны эцсийн буудал дээр байдаг караокед орж жаахан дуулж байгаад нэг шил пиво ууж буцаад гэртээ ирэхэд гэрт Э ирчихсэн байсан. Тэгээд баараар явлаа гэж уурлаад чамайг ална гэж гэрээс хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.12, 14-16/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мягмарын гэрчээр өгсөн: “... Б.Э нь манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаанд бүртгэлтэй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх.32/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1815 дугаартай захирамж /хх.33-34/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 56 дугаартай захирамж /хх.35/,

Хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх.40-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь эхнэртэй агсам тавьж 2 удаа баривчилгаанд явсан нь үнэн... Би архи уухаараа эхнэрээ хэл амаар доромжилж гэрээсээ хөөдөг нь үнэн... Би өмнө нь өгсөн  мэдүүлэгтээ тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.26-27, 49-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 62-908 тоот гэртээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, ахмад настан Ц.Энхтуяатай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхтуяагийн өгсөн: “... Тэгээд баараар явлаа гэж уурлаад чамайг ална гэж гэрээс хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.12, 14-16/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мягмарын гэрчээр өгсөн: “... Б.Э нь манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаанд бүртгэлтэй...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх.32/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1815 дугаартай захирамж /хх.33-34/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 56 дугаартай захирамж /хх.35/,

Хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх.40-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би өмнө нь эхнэртэй агсам тавьж 2 удаа баривчилгаанд явсан нь үнэн... Би архи уухаараа эхнэрээ хэл амаар доромжилж гэрээсээ хөөдөг нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.26-27, 49-50/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

            Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өндөр настан хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Б.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Хохирогч Ц.Энхтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Б.Эыг энэ гэмт хэргийг улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эад үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

            Б.Эад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б овогт Бгийн Эыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өндөр настан хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Эад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Б.Э урьд нь цагдан хоригдсон хононггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР