Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01281

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр                                 Дугаар 142/ШШ2016/01281                                                Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Боса кетринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Шим технолоджи” ХХК-нд холбогдох 12 703 788,24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Боса кетринг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Шим технолоджи” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 28/15 тоот Монгол Швецарийн хамтарсан “Шим технолоджи” ХХК-ийн халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сул когсолтой болсон. Иймд 8, 9 10 дугаар сарын хоолны тооцоо болох 12 257 611,24 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй болно. Албан бичиг өгсөн боловч өнөөг хүртэл хариу ирээгүй тухайн гэрээний 3.6 заалтын дагуу алданги 0,02 хувь тооцон 446 177 төгрөг, тэмдэгтийн хураамж 196 121 төгрөг нийт 12 703 788,24 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Шим технолоджи” ХХК нь “Боса кетринг” ХХК-ийн нэхэмжилсэн 12 703 788,24 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийн дотор төлөх хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Боса кетринг” ХХК нь хариуцагч “Шим технолоджи” ХХК холбогдуулан 12 703 788,24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12 703 788,24 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 218 211 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 218 211 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Боса кетринг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12 703 788,24 төгрөгийг хариуцагч “Шим технолоджи” ХХК-нд төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 218 211 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Шим технолоджи” ХХК-иас 218 211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Боса кетринг” ХХК-нд олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА