Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1576

 

 

 

 

 

2019         10         15                                          2019/ШЦТ/1576

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Ц.Гбат,

          Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон /ҮД:0509/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гд холбогдох 1906 00004 1759 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 1978 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар баг, Баянбулаг гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд түр оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дгийн Г /РД:............/,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.Г нь 2018 оны 10 дугаар сард “Жолооны дүрмийн шалгалтанд тэнцүүлж өгнө, надад таньдаг хүн байгаа, би аргалаад өгье” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэн таны төлөө” буюу Цагдаагийн лицензийн төвийн гадна нэр бүхий 12 иргэнээс нийт 1.650.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантулгын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хохирогч О.Ариунжаргал, О.Бадрал, Э.Батням, Б.Баяржавхлан, Б.Баярмаа, С.Лхагвасүрэн, Д.Наранболор, О.Сувд-Эрдэнэ, Б.Хулан, Н.Цэрэндэжид, А.Эрдэнэтуяа, Б.Эрдэнэчимэг нарын цагдаагийн байгууллагад тус тус гаргасан гомдол /хх.8-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэрэндэжидийн өгсөн: “... сургуульд суралцаж байхдаа 4 удаа дүрмийн шалгалт өгөөд тэнцээгүй ба 2018 оны 10 дугаар сарын дундуур дүрмийн шалгалт өгөх гээд байж байхад надтай хамт сурдаг сурагчид “Мөнгө өгөөд шалгалтанд тэнцэж болдог” гэхээр нь би өөрийн хувийн ажилтай байсан учраас мөнгө өгөөд шалгалтандаа тэнцье гэж бодоод уг сургуулийн жолооны багш Ганбаярт 150.000 төгрөг өгсөн. Ингээд түүнээс хойш 1 cap гаруй хугацааны дараа Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад “Нөгөө мөнгө авсан хүн маань утсаа авахгүй алга болчихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяржавхлангийн өгсөн: “... би 2 удаа жолооны дүрмийн шалгалтанд ороод тэнцээгүй унаж байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон шалгалтанд орох гээд байж байхад манай сургуулийн жолооны багш Т.Ганбаяр нь бид нар дээр ирээд “Дүрмийн шалгалтанд тэнцүүлж өгдөг хүн байна, та нар тэр хүнээр аргалуулах уу” гэхээр нь би өмнө нь 5 удаа өгөөд тэнцээгүй болохоор тэр хүнээр аргалуулах санаатай Т.Ганбаяр багшаар дамжуулан “Сэржэ Повра” гэх нэртэй жолооны сургуулийн багш Д.Г гэдэг хүнд 100.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тэгээд би шалгалтаа өгсөн боловч тэнцээгүй ба багшаас юу болсон талаар асуусан чинь манай Т.Ганбаяр багш “Нөгөө хүн чинь мөнгө аваад алга болчихлоо” гэж хэлээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх. 44-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “... би уг сургуульд сурч байх явцдаа нийт 3 удаа дүрмийн шалгалтаа өгөөд тэнцээгүй ба хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон шалгалтаа өгөх гээд байж байхад манай жолооны хамт сурдаг сурагчид “Мөнгө өгөөд дүрмийн шалгалтанд тэнцэж болдог гэж байна” гээд манай сургуулийн жолооны багш болох Т.Ганбаяр багшаас бид нар тэр талаар асуусан чинь манай Т.Ганбаяр багш эхлээд “Надад тийм хүн байхгүй, би тийм хүн танихгүй” гэж байгаад сүүлдээ “Сэржэ Повра” жолооны сургуулийн нэг багш таньдаг байж магадгүй, би тэр хүнээс асуугаад өгье гэсэн ба миний мэдэхийн манай сургуулийн 7 сурагч Т.Ганбаяр багшид дүрмийн шалгалтанд тэнцэхээр мөнгө өгсөн юм. Би яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан нэг хүний 150.000 төгрөг өгч байсан санагдаж байна. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Т.Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад Т.Ганбаяр багш “Нөгөө хүн чинь та нарын өгсөн мөнгө болон бичиг баримтыг чинь авчихаад утсаа авахгүй алга болчихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.47-48/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Э.Батнямын өгсөн: “... би уг сургуульд сурч байх явцдаа нийт 2 удаа дүрмийн шалгалтаа өгөөд тэнцээгүй ба хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон шалгалтаа өгөх гээд байж байхад манай жолооны хамт сурдаг сурагчид “Мөнгө өгөөд дүрмийн шалгалтанд тэнцэж болдог гэж байна” гээд манай сургуулийн жолооны багш болох Т.Ганбаяр багшаас бид нар тэр талаар асуусан чинь манай Т.Ганбаяр багш эхлээд “Надад тийм хүн байхгүй, би тийм хүн танихгүй” гэж байгаад сүүлдээ “Сэржэ Повра” жолооны сургуулийн нэг багш таньдаг байж магадгүй, би тэр хүнээс асуугаад өгье гэсэн ба миний мэдэхийн манай сургуулийн 7 сурагч Т.Ганбаяр багшид дүрмийн шалгалтанд тэнцэхээр мөнгө өгсөн юм. Би яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан нэг хүний 150.000 төгрөг өгч байсан санагдаж байна. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Т.Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад Т.Ганбаяр багш “Нөгөө хүн чинь та нарын өгсөн мөнгө болон бичиг баримтыг чинь авчихаад утсаа авахгүй алга болчихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сувд-Эрдэнийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард ямар ч байсан жолооны шалгалтандаа тэнцэх зорилготой Т.Ганбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 80.000 төгрөг өгсөн. Би Т.Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад нөгөө шалгалтанд тэнцүүлж өгөх хүн нь миний мөнгийг аваад алга болчихсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард ямар ч байсан жолооны шалгалтандаа тэнцэх зорилготой Т.Ганбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 150.000 төгрөг өгсөн. Би Т.Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад нөгөө шалгалтанд тэнцүүлж өгөх хүн нь миний мөнгийг аваад алга болчихсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бадралын өгсөн: “... 2018 оны 10 сарын дундуур дүрмийн шалгалт өгөх гээд байж байхад надтай хамт сурдаг сурагчид “Мөнгө өгөөд шалгалтанд тэнцэж болдог” гэхээр нь би өөрийн хувийн ажилтай байсан учраас мөнгө өгөөд шалгалтандаа тэнцье гэж бодоод уг сургуулийн жолооны багш Т.Ганбаярт 150.000 төгрөг өгсөн. Ингээд түүнээс хойш 1 cap гарангийн дараа Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад "Нөгөө мөнгө авсан хүн маань утсаа авахгүй алга болчихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх. 59-60/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2018 оны 10-р сард дүрмийн шалгалтандаа тэнцэх зорилготой Т.Ганбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 150.000 төгрөг өгсөн. Тэгээд би 1 cap орчмын дараа Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад “нөгөө шалгалтанд тэнцүүлж өгөх хүн нь миний мөнгийг аваад алга болчихсон” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.62-63, 76-77/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ариунжаргалын өгсөн: “... Би дром заадаг багш Шинэбаяраас “Жолооны үнэмлэх гаргадаг хүн байна уу?” гэж асуусан чинь “Би асууж өгье” гэсэн. Тэгээд шалгалтандаа ороод тэнцээгүй бөгөөд намайг гарч ирэхэд Шинээ багш “150.000 төгрөгөөр гаргана, чи материалаа өгөх юм уу?” гэхээр нь дүрмийн шалгалтандаа тэнцчих зорилготой Шинэбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.65-66/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярмаагийн өгсөн: “... би дром заадаг багш Ганбаяр гэх багшаас “Жолооны үнэмлэх гаргадаг хүн байн уу?” гэсэн чинь “Нэг таньдаг хүн байгаа” гэж хэлсэн... тэгээд би дүрмийн шалгалтандаа тэнцэх зорилготой Ганбаяр багшид 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн... тэгээд би 2018 оны 12 сарын эхээр “Цавчил Хайрхан” жолооны сургалтын багш Ганбаяр гэдэг хүн рүү ярьсан чинь “Нөгөө үнэмлэх чинь худлаа болсон, нөгөө хүн нь алга болчихлоо, гэрээ байхгүй байгаа, мөн эхнэр нь цагдаад мэдэгд” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.69-71/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Наранболорын өгсөн: “... надтай хамт жолооны сургалтанд сууж байсан Баярмаа гэдэг эгч хүн болгоноос 150.000 төгрөг хурааж аваад, тэгээд “дүрмийн шалгалтанд тэнцэнэ” гэж хэлж байсан... би жолооны дүрмийн шалгалтанд тэнцэх зорилгоор бэлнээр 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19-22, 73-75/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хулангийн өгсөн: “... жолооны шалгалтандаа орохоор болоод эхний дүрмийн шалгалтандаа тэнцээгүй уначихсан... Тэгээд Эрдэнэчимэг, Эрдэнэтуяа эгч нар багшид нэг хүн байгаа болно гэсэн гээд мөнгө өгч байхаар нь би бас дагаад 150.000 төгрөг өгчихсөн. Тэгээд нэлээд хугацаа өнгөрч сураглахад багш Г гэх хүнд мөнгөө өгсөн гээд цагдаад өргөдөл гаргасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.120-122/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганбаярын өгсөн: “... хамт дромонд гардаг байсан “Сэржэ Повра” авто сургуулийн багшаар ажиллаж байсан Г гэгчтэй 2018 оны 05-р сард танилцаж байсан. Түүнээс хойш хааяа тааралддаг, мэндийн зөрөөтэй л өнгөрдөг байсан... манай сургуулийн сурагч болох Хулан, Баяржаргал хоёр “Шалгалтанд тэнцүүлээд өгөх арга байна уу?” гэж надаас асуухаар нь би надад тийм боломж байхгүй учраас “Сэржэ Повра” жолооны сургуулийн Д.Г багшаас тийм боломж байгаа эсэх талаар асуухад Д.Г нь “Надад таньдаг хүн байгаа, би аргалаад өгье, надад тэр хүүхдүүдийнхээ материалыг мөнгөтэй нь хамт өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хулан, Баяржаргал хоёрт шалгалт аргалж өгөх хүн олсон гэдгийг хэлээд яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, ямар ч байсан Хулан, Баяржаргал хоёр сургууль дээр байж байхад нь Хулангаас бэлнээр 120.000 төгрөг, Баяржавхлангаас бэлнээр 100.000 төгрөгийг аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Иргэн таны төлөө” буюу цагдаагийн лицензийн төвийн гадаа аваачиж өгсөн. Түүний дараа лицензийн төвийн гадаа 6 хүүхдийн буюу Баярмаагаас 150.000 төгрөг, Эрдэнэтуяагаас 150.000 төгрөг, Бадралаас 150.000 төгрөг, Эрдэнэчимэгээс 150.000 төгрөг, Наранболороос 150.000 төгрөг, Цэрэндэжидээс 150.000 төгрөгийг тус тус материалынх нь хамт аваад Д.Гд бэлнээр өгсөн. Тэгсний дараа мөн лицензийн төвийн гадаа байхдаа цувуулж Сувд-Эрдэнээс 80.000 төгрөг, Ариунжаргалаас 150.000 төгрөг, Лхагвасүрэнгээс 150.000 төгрөг, Батнямаас 150.000 төгрөгийг тус тус аваад уг хүүхдүүдийн материалын хамт өгсөн. Ингээд би “Сэржэ Повра” жолооны сургуулийн багш Д.Гд нийт 12 сурагчийн жолооны шалгалт аргалуулахаар өгсөн 1.600.000 төгрөгийг өгсөн боловч Л.Г нь уг хүүхдүүдийн шалгалтыг аргалж өгөхгүй, уг сурагчдын материалуудыг нь аваад алга болсон. Ингээд би уг хүүхдүүдийн өмнөөс цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн ба сүүлд нь мөрдөгчөөрөө яриулж байгаад Д.Гас нөгөө 12 сурагчийн бичиг баримтыг гаргуулж авсан ба өөртэй нь уулзаад юу болсон талаар асуухад Д.Г нь “Би уг хүүхдүүдээс авсан мөнгөө эргүүлж төлнө” гэдэг болсон... би тэр хүүхдүүдийн мөнгөнөөс огт мөнгө төгрөг аваагүй, бүх мөнгийг Д.Гд өгсөн... эхлээд 300.000 төгрөгийг орос оршуулганы тэнд уулзаад өгсөн ба үлдсэн 1.300.000 төгрөгийг лицензийн төвийн урд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.79-82/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Одгэрэлийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сараас нэг залуу байнга яриад байхаар нь би лавлаж асуухад “Хүний бичиг баримт гаргаж өгнө гэсэн юм, тэрийгээ нэхэж байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Тэр мөнгө төгрөгийг нь төлөөч” гэхэд “Өмнө нь хамт амьдарч байсан эхнэр маань хүнээс авсан мөнгөнүүдийг аваад үрчихсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.83-84/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дашхандын өгсөн: “... манайхаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дгийн Г гэх хүн 5924 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 3.500.000 төгрөгийн зээл гаргуулж авсан. Эхний 2-3 cap ардаасаа залгуулж байгаад зээлийн графикийн дагуу төлөлт хийгдэж байсан... сүүлд сураг сонсохнээ эхнэрээсээ салаад нэлээн ядруу явж байгаа гэж хамт ирж байсан жолооны курсын захирал гэх залуу хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.85-87/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд Д.Гантулгын яллагдагчаар өгсөн: “... Ганбаяр чи ямар ч байсан аргалаадах гэж гуйгаад байхаар нь за гээд мөнгийг нь авчихсан. Тэгээд манай найз хөдөөнөөс ирэхгүй болохоор нь би Ганбаярт “мөнгөө ав, болохгүй юм байна” гэхэд “чи л нэг мөсөн хөөцөлдөөд дуусга” гээд өнгөрсөн. Дараа нь над руу дахиж залгаагүй байж байгаад 2018 оны 11 сарын сүүлээр Ганбаяр над дээр ирээд “юу болж байна” гэхэд  би “бүтэхгүй юм байна лээ, мөнгийг нь буцааж олж өгье” гээд өнгөрсөн. Тэгээд дараа нь цагдаад өгчихсөн байсан... Анх Ганбаяр надад хүүхдээс 140.000 төгрөг, сүүлийн нэг хүний 70.000 төгрөг өгсөн. Нийт 1.610.000 төгрөг өгсөн. Би хохирол мөнгөө өгөөгүй байгаа, төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх.129-130/,

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас, хохирол нөхөн төлсөн баримтууд, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /шинээр гаргасан 12 хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Д.Г нь 2018 оны 10 дугаар сард “Жолооны дүрмийн шалгалтанд тэнцүүлж өгнө, надад таньдаг хүн байгаа, би аргалаад өгье” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэн таны төлөө” буюу Цагдаагийн лицензийн төвийн гадна нэр бүхий 12 иргэнээс нийт 1.650.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Хохирогч О.Ариунжаргал, О.Бадрал, Э.Батням, Б.Баяржавхлан, Б.Баярмаа, С.Лхагвасүрэн, Д.Наранболор, О.Сувд-Эрдэнэ, Б.Хулан, Н.Цэрэндэжид, А.Эрдэнэтуяа, Б.Эрдэнэчимэг нарын цагдаагийн байгууллагад тус тус гаргасан гомдол /хх.8-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэрэндэжидийн өгсөн: “... манай сургуулийн жолооны багш Ганбаярт 150.000 төгрөг өгсөн. Ингээд түүнээс хойш 1 cap гаруй хугацааны дараа Ганбаяр багшаас юу болсон талаар асуухад “Нөгөө мөнгө авсан хүн маань утсаа авахгүй алга болчихлоо” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяржавхлангийн өгсөн: “... жолооны багш Т.Ганбаяр нь бид нар дээр ирээд “Дүрмийн шалгалтанд тэнцүүлж өгдөг хүн байна, та нар тэр хүнээр аргалуулах уу” гэхээр нь би өмнө нь 5 удаа өгөөд тэнцээгүй болохоор тэр хүнээр аргалуулах санаатай Т.Ганбаяр багшаар дамжуулан “Сэржэ Повра” гэх нэртэй жолооны сургуулийн багш Д.Г гэдэг хүнд 100.000 төгрөг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх. 44-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: “... “Сэржэ Повра” жолооны сургуулийн нэг багш таньдаг байж магадгүй, би тэр хүнээс асуугаад өгье” гэсэн ба миний мэдэхийн манай сургуулийн 7сурагч Т.Ганбаяр багшид дүрмийн шалгалтанд тэнцэхээр мөнгө өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.47-48/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Э.Батнямын өгсөн: “... ямар ч байсан нэг хүний 150.000 төгрөг өгч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сувд-Эрдэнийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард ямар ч байсан жолооны шалгалтандаа тэнцэх зорилготой Т.Ганбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 80.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сард ямар ч байсан жолооны шалгалтандаа тэнцэх зорилготой Т.Ганбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.56-57/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бадралын өгсөн: “... мөнгө өгөөд шалгалтандаа тэнцье гэж бодоод уг сургуулийн жолооны багш Т.Ганбаярт 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх. 59-60/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2018 оны 10-р сард дүрмийн шалгалтандаа тэнцэх зорилготой Т.Ганбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.62-63, 76-77/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ариунжаргалын өгсөн: “... Би дром заадаг багш Шинэбаяраас “Жолооны үнэмлэх гаргадаг хүн байна уу?” гэж асуусан чинь “Би асууж өгье” гэсэн. Тэгээд шалгалтандаа ороод тэнцээгүй бөгөөд намайг гарч ирэхэд Шинээ багш “150.000 төгрөгөөр гаргана, чи материалаа өгөх юм уу?” гэхээр нь дүрмийн шалгалтандаа тэнцчих зорилготой Шинэбаяр багшаар дамжуулан үл таних хүнд 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.65-66/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярмаагийн өгсөн: “... би дром заадаг багш Ганбаяр гэх багшаас “Жолооны үнэмлэх гаргадаг хүн байна уу?” гэсэн чинь “Нэг таньдаг хүн байгаа” гэж хэлсэн... тэгээд би дүрмийн шалгалтандаа тэнцэх зорилготой Ганбаяр багшид 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.69-71/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Наранболорын өгсөн: “... надтай хамт жолооны сургалтанд сууж байсан Баярмаа гэдэг эгч хүн болгоноос 150.000 төгрөг хурааж аваад тэгээд дүрмийн шалгалтанд тэнцэнэ гэж хэлж байсан... би жолооны дүрмийн шалгалтанд тэнцэх зорилгоор бэлнээр 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19-22, 73-75/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хулангийн өгсөн: “... Эрдэнэчимэг, Эрдэнэтуяа эгч нар багшид нэг хүн байгаа болно гэсэн гээд мөнгө өгч байхаар нь би бас дагаад 150.000 төгрөг өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх.120-122/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганбаярын өгсөн: “... манай сургуулийн сурагч болох Хулан, Баяржаргал хоёр “Шалгалтанд тэнцүүлээд өгөх арга байна уу?” гэж надаас асуухаар нь би надад тийм боломж байхгүй учраас “Сэржэ Повра” жолооны сургуулийн Д.Г багшаас тийм боломж байгаа эсэх талаар асуухад Д.Г нь “Надад таньдаг хүн байгаа, би аргалаад өгье, надад тэр хүүхдүүдийнхээ материалыг мөнгөтэй нь хамт өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хулан, Баяржаргал хоёрт шалгалт аргалж өгөх хүн олсон гэдгийг хэлээд яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, ямар ч байсан Хулан, Баяржаргал хоёр сургууль дээр байж байхад нь Хулангаас бэлнээр 120.000 төгрөг, Баяржавхлангаас бэлнээр 100.000 төгрөгийг аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Иргэн таны төлөө” буюу цагдаагийн лицензийн төвийн гадаа аваачиж өгсөн. Түүний дараа лицензийн төвийн гадаа 6 хүүхдийн буюу Баярмаагаас 150.000 төгрөг, Эрдэнэтуяагаас 150.000 төгрөг, Бадралаас 150.000 төгрөг, Эрдэнэчимэгээс 150.000 төгрөг, Наранболороос 150.000 төгрөг, Цэрэндэжидээс 150.000 төгрөгийг тус тус материалынх нь хамт аваад Д.Гд бэлнээр өгсөн. Тэгсний дараа мөн лицензийн төвийн гадаа байхдаа цувуулж Сувд-Эрдэнээс 80.000 төгрөг, Ариунжаргалаас 150.000 төгрөг, Лхагвасүрэнгээс 150.000 төгрөг, Батнямаас 150.000 төгрөгийг тус тус аваад уг хүүхдүүдийн материалын хамт өгсөн. Ингээд би “Сэржэ Повра” жолооны сургуулийн багш Д.Гд нийт 12 сурагчийн жолооны шалгалт аргалуулахаар өгсөн 1.600.000 төгрөгийг өгсөн боловч Л.Г нь уг хүүхдүүдийн шалгалтыг аргалж өгөхгүй, уг сурагчдын материалуудыг нь аваад алга болсон... би тэр хүүхдүүдийн мөнгөнөөс огт мөнгө төгрөг аваагүй, бүх мөнгийг Д.Гд өгсөн... эхлээд 300.000 төгрөгийг орос оршуулганы тэнд уулзаад өгсөн ба үлдсэн 1.300.000 төгрөгийг лицензийн төвийн урд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх.79-82/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Одгэрэлийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сараас нэг залуу байнга яриад байхаар нь би лавлаж асуухад “Хүний бичиг баримт гаргаж өгнө гэсэн юм, тэрийгээ нэхэж байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Тэр мөнгө төгрөгийг нь төлөөч” гэхэд “Өмнө нь хамт амьдарч байсан эхнэр маань хүнээс авсан мөнгөнүүдийг аваад үрчихсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.83-84/,

          Мөрдөн шалгах ажиллгаанд Д.Гантулгын яллагдагчаар өгсөн: “... Ганбаяр “чи ямар ч байсан аргалаадах” гэж гуйгаад байхаар нь за гээд мөнгийг нь авчихсан. Тэгээд манай найз хөдөөнөөс ирэхгүй болохоор нь би Ганбаярт “мөнгөө ав болохгүй юм байна” гэхэд “чи л нэг мөсөн хөөцөлдөөд дуусга” гээд өнгөрсөн. Дараа нь над руу дахиж залгаагүй байж байгаад 2018 оны 11 сарын сүүлээр Ганбаяр над дээр ирээд “юу болж байна” гэхэд  би “бүтэхгүй юм байна лээ, мөнгийг нь буцааж олж өгье” гээд өнгөрсөн. Тэгээд дараа нь цагдаад өгчихсөн байсан... Анх Ганбаяр надад хүүхдээс 140.000 төгрөг, сүүлийн нэг хүний 70.000 төгрөг өгсөн. Нийт 1.610.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.129-130/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Д.Гантулгын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шүүгдэгч Д.Гантулгын түр байршуулсан 150.000 төгрөгийг хохирогч О.Бадралд, 80.000 төгрөг хохирогч О.Сувд-Эрдэнэд, 120.000 төгрөгийг хохирогч Б.Хуланд тус тус олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нийт хохирлыг нөхөн төлсөн учир түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм бургуугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

          Д.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Гд торгох ял оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Д.Гд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Бэсүүд овогт Дгийн Гантулгыг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Гд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          4. Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Төрийн сангийн 100900005406 тоот дансанд шүүгдэгч Д.Гантулгын түр байршуулсан 150.000 төгрөгийг хохирогч О.Бадралд, 80.000 төгрөг хохирогч О.Сувд-Эрдэнэд, 120.000 төгрөгийг хохирогч Б.Хуланд тус тус олгосугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР