| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00958/И |
| Дугаар | 01287 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 01287
2016 оны 10 сарын 14 өдөр Дугаар 142/ШШ2016/01287 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Боржигон овгийн Бат-Очирын Отгоныг /регистрийн дугаар ФВ68090206/ иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жарантай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасны дагуу Улаантолгой багийн иргэн Бат-Очирын Отгоныг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна. Отгон нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй оюуны хомсдолтой иргэн байдаг. Эгчийнхээ асрамжинд байдаг тул иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож асран хамгаалалт тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Жаргалант сумын иргэн Бат-Очрын Отгон нь 1968 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, хүнд хэлбэрийн тархины эмгэгшил, төрөлхийн хүнд хэлбэрийн оюуны хомсдол өвчний улмаас 90-100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон болох нь Орхон аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт, Орхон аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар, мөн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Б.Отгон нь дээрхи өвчний улмаас иргэний эрх үүрэг бие дааж хэрэгжүүлэх чадваргүй болох нь тогтоогдож байх тул түүнийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, тэрээр төрсөн дүү Б.Бурмаагийн асрамжинд байдаг болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Б.Бурмааг Б.Отгоны асран хамгаалагчаар тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг баримтлан Боржигон овгийн Бат-Очирын Отгоныг /регистрийн дугаар ФВ68090206/ эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар төрсөн дүү Б.Бурмааг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА