| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06309/И |
| Дугаар | 4747 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 4747
2016 оны 07 сарын 27 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04747 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Хас банкны төв байранд байрлах... регисртэй, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ...дугаар байрны ...тоотод оршин суух, ... регистртэй, Хиргис овогт Г.Ч, ...регистртэй Хэвүүд овогт Г.У нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,968,397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ч 2014.04.03-ны өдөр манай багууллагатай 1490006952 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 37 сарын хугацаатай, жилийн 32 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Тоёота волтз маркийн автомашин, Самсунг брэндийн 37 инчийн зурагт, Тошива брэндийн хөргөгч, Мичта брэндийн плиткийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээнд Г.У нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөрт 7,683,779 төгрөг, үндсэн хүү 1,252,982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,136 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг нийт 8,968,397 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г.Ч, Г.У нар нэхэмжлэлийн шаардлага болох 8,968,397 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Ч, Г.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,968,397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр Г.Ч, Г.У нар нь 10,000,000 төгрөгийг 37 сарын хугацаатай хугацаатай, жилийн 32 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний барьцаанд Тоёота Волтз маркийн хар өнгийн суудлын авто машин, Самсунг брэндийн 37 инчийн зурагт, Тошива брэндийн саарал өнгийн хөргөгч, Мичта брэндийн цагаан өнгийн плиткийг тус тус барьцаалсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Г.Ч, Г.У нар нэхэмжлэлийн шаардлага болох 8,968,397 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ч, Г.У нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,968,397 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Г.Ч, Г.У нар нэхэмжлэлийн шаардлага болох 8,968,397 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,444 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 79,222 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 79,222 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА