| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01174/И |
| Дугаар | 01296 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 01296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, 25 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 08 дугаар гудамжны 07 тоотод оршин суух Сайхан хулж овгийн Цогбадрахын Амарбаярын /регистрийн дугаар УХ91021614/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1994 онд төрсөн, 22 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн хуучин тосгоны 03 дугаар гудамжны 10б тоотод оршин суух Сартуул овгийн Мөнхжаргалын Жигмэдэд /регистрийн дугаар ИГ94050416/ холбогдох 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Амарбаяр, хариуцагч М.Жигмэд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Амарбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Ц.Амарбаяр би М.Жигмэдэд зодуулсан болно. Шүүх эмнэлгийг дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл авсан нь тогтоогдсон. Ийнхүү Жигмэд нь байцаалтын явцад тохиролцох санал тавьсан. Жигмэдийн хүсэлтээр харилцан тохиролцож эмчилгээний зардал болон сэтгэл санаа, үүссэн бүх хохирлыг төлөхөөр тохиролцон хэргээ хялбаршуулан шийдэхээр болсон. 2016 оны 04 сарын 08-нд 400 000 төгрөг төлсөн. 2016 оны 03 сарын 29-нд эмчилгээний зардал 390 000 төгрөг төлсөн. Нийт 1 190 000 төгрөг төлөх ёстой байснаас 790 000 төгрөгийг төлж үлдэгдэл 400 000 төгрөгийг 2016 оны 05 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл хохирлыг минь бүрэн барагдуулж өгөөгүй байна. Иймд Жигмэдээс хохирлын төлбөр үлдэгдэл 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Жигмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Амарбаярын нэхэмжилсэн 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Амарбаяр нь хариуцагч М.Жигмэдэд холбогдуулан 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 400 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 12650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Амарбаярын нэхэмжлэлийн шаардлага 400 000 төгрөгийг хариуцагч М.Жигмэд төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Жигмэдээс 12650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Амарбаярт олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Л.АРИУНЦЭЦЭГ