Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 01301

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01301                                  Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 17-02 тоотод оршин суух Боржигин овгийн Алтантуяагийн Мягмаржаргалын /регистрийн дугаар ФВ81101303/ нэхэмжлэлтэй Т.Оюуныг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Мягмаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн А.Мягмаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Тайван овогтой Оюун нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг 360 хоногт 0,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дуусгавар болгох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хэсэг 25 хорооны хайрханы 16 дугаар гудамж, 26 тоотод оршин сууж, Сонгино хайрхан дүүрэгт төмөр замын депод 6 нэрийн дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний нэг сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон одоог хүртэл 2016 оны 08 дугаар сар хүртэл төлөөгүй байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Мягмаржаргал нь Т.Оюуныг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

Т.Оюун нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч А.Мягмаржаргалаас 8 000 000 төгрөг зээлсэн болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаар тоот зэрэг баримтаар нотлогдож байх тул А.Мягмаржаргалын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Т.Оюуныг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Т.Оюуныг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч А.Мягмаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Т.Оюуныг /регистрийн дугаар МЭ71122001/ эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Т.Оюуныг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Мягмаржаргалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА