Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4802

 

2016 оны 08 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04802

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, .. тоотод оршин суух, ... регисртэй, Алаг адуун овогт Л.И

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б, Р.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Л.Идэрзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би У.Б, Р.Б нарын хүсэлтээр 2015.12.18-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлдүүлсэн боловч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байна. Улмаар тус шүүхэд зээлдэгч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тэдний хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан. Иймд  нарыг эрэн сурвалжилж У.Б, Р.Б өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.И нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б, Р.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд У.Б, Р.Б нар нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Л.И-ийн хүсэлтийг хангаж, У.Б, Р.Б нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Л.И-с түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  У.Б, Р.Б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Боржигон овогт Раднаабазарын Буяндэлгэр нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо,.. байрны.. тоотод оршин суух бүртгэлтэй, ... регистртэй, . дугаарыг эзэмшдэг,.. Цэ захирагчийнхан овогт У.Б нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ...дүгээр гудамж, .. тоот хаягт оршин суух бүртгэлтэй,  регисртэй, дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА