| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/06642/И |
| Дугаар | 210/МА2025/01953 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01953
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/11119 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******газарт холбогдуулан ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00842 дугаар захирамжаар *******ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,422,192,170,27 гаргуулж ******* ХК-д олгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./1хх-46-51/
4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч *******ХХК, ******* нар нь сайн дураараа биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 181/ГХ2023/00167 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг ажиллагааны явцад *******ХХК-ийн өмчлөлийн Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, *******992 м.кв талбайтай оффисын зориулалттай барилга, Э-******* улсын бүртгэлийн дугаартай, ******* 464.0 м.кв, орон сууц, үйлчилгээ, конторын газар, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот хаягт байрлах, 54.23 м.кв талбайтай орон сууц, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, *******22.65 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 09 сарын 16-ны өдөр битүүмжилж, 2025 оны 02 сарын 17-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан байна. Энэ ажиллагаанд талууд гомдол гаргаагүй.
Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 03 сарын 07-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийн шинжээч *******ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /1хх-83/
******* ХХК-ийн шинжээч *******а нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2025 оны 03 сарын 07-ны өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. /1хх-84-85/
Шинжээч ******* ХХК нь 2025 оны 03 сарын 14-ний өдөр *******ХХК-ийн өмчлөлийн Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, С*******992 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-******* улсын бүртгэлийн дугаартай, ******* 464.0 м.кв, орон сууц, үйлчилгээ, конторын зориулалттай газрыг 6,346,474,000 төгрөг гэж үнэлсэн. /1хх-86-116/
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. Шинжээч нь үнэлгээний оъектыг харьцуулсан объектууд нь өөрөө эзэмших эрхийн газартайгаа хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг харьцуулах замаар үнэлгээг тогтоож, хамтад үнэлсэн байх тул шинжээчийн гаргасан үнэлгээний тайлан болон гэрчийн мэдүүлэг зөрсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.
Маргааны зүйл болсон газартай салшгүй бэхлэгдсэн барилгыг үндсэн бүрдэл гэж үзэх тул салгаж үнэлэх боломжгүй талаар шинжээчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй төдийгүй хариуцагч байгууллагын 2025 оны 03 сарын 07-ны өдөр шинжээч томилох тогтоол болон ******* ХХК-ийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланд газар, түүний дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний объект гэж нэрлэн заасан газрыг үнэлээгүй орхигдуулсан талаар гомдол үндэслэлгүй.
5.3. Шинжээч ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгө болон газрын байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасан зохицуулалтад нийцжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мөн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцсон байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/11119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
С.ЭНХБАЯР