Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 4818

 

2016 оны 08 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04818

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны... тоотод оршин суух, .. пассортын дугаартай, БНХАУ-ын иргэн Б.Д. Ш. /Bai Daixiong/-ны,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч БНХАУ-ын иргэн Бай Дай Шуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: БНХАУ-ын иргэн Бай Дай Шун 2010.09.18-ны өдөр “Өлзийт интертрейд” ХХК-тай орон сууцны барилга захиалах гэрээ байгуулж, гэрээний дагуу 21,134,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч компани нь барилгыг ашиглалтанд ормогц... дугаар байрны...давхрын 43.88 м.кв талбай бүхий 2 орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд өөр хүнд худалдсан байсан. Харьяа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаягийг мэдэхгүй байх тул “Өлзийт интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч БНХАУ-ын иргэн БДШ нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Өлзийт интертрейд” ХХК нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул БНХАУ-ын иргэн БДШ-ы хүсэлтийг хангаж, “Өлзийт интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч БНХАУ-ын иргэн БДШны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Өлзийт интертрейд” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Өлзийт интертрейд” ХХК нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот хаягт бүртгэлтэй, захирал Д.Х., ... дугаарын утас эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА