Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 4828

 

2016 оны 08 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04828

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамирыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, ... регистртэй, Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэмүт констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага “Нэмүт констракшн” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан боловч түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, нийт 12,867,000 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх төлбөрийг барагдуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Нэмүт констракшн” ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Нэмүт констракшн” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэмүт констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Нэмүт констракшн” ХХК нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хүсэлтийг хангаж, “Нэмүт констракшн” ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна. /хх 13-14/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэмүт констракшн” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Нэмүт констракшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод байрлах бүртгэлтэй, захирал Б.Г, ... дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА