Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4845

 

2016 оны 08 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04845

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,...дугаар байрны ...тоотод оршин суух,... регисртэй, Боржигон овогт У.Н-н

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч У.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би П.Б 2015.08.14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... тоот 34 м.кв талбай бүхий цайны газрыг 6 сарын хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөгийг өгсөн. Гэтэл түрээслүүлэгч нь уг түрээсийн байрыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд “Ариг банк” ХХК-иас байрыг чөлөөлж өгөхийг шаардаж, улмаар би 2015.11.18-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. П.Б-тэй уулзаж, урьдчилан төлсөн төлбөрийн үлдэгдэлээ авах гэсэн боловч утсаа авахгүй, хаана оршин суудаг болох нь тодорхойгүй байсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Иймд П.Быг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч У.Н нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд П.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул У.Нийн хүсэлтийг хангаж, П.Быг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах 7 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.П.Бнь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ... регистрэй,  Енсөөбү овогт П.Б болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА