| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06367/И |
| Дугаар | 4847 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 4847
2016 оны 08 сарын 11 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04847 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК нь 2014 оноос хлйш манай албанд татварын тайлангаа ирүүлээгүй бөгөөд, өнөөдрийн байдлаар нийт 116,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Уг хуулийн этгээдийг Иран улсын иргэн М.Б үүсгэн байгуулсан бөгөөд 2014 оноос хойш татварын тайлангаа өгөхгүй, хаана ямар хаягт оршин суудаг эсэх нь тодорхойгүй байх “Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК-ийн захирал М.Быг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК-ийн захирал М.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК-ийн захирал М.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хүсэлтийг хангаж, “Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК-ийн захирал М.Быг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-гээс түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК-ийн захирал М.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах 7 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.“Мехрлинк интернэшнл трейдинг” ХХК-ийн захирал М.Б нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, .дугаар хороолол, ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ...регистрэй, ... дугаарын паспорттой, ...дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА