Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2025/00071

 

“” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “19,452,200 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Кувейтийн аманд ******* ХХК-ийн барьж буй Түрэг Вилла хотхон дахь амины орон сууцанд 10кВт хүчин чадал бүхий он-грид нарны цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа ******* ХХК болон ГХОХХК-ийн хооронд үүссэн боловч ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээг ГХОХХК нь иргэн (РД:)-тэй байгуулсан байдаг. Үүний учир нь нь Түрэг Вилла хотхонд амины орон сууц худалдан авч, түүний худалдан авсан орон сууцанд нарны цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар болсон бөгөөд ******* ХХК-ийн тавьсан саналын дагуу уг гэрээг тэй байгуулсан байдаг.

Уг гэрээ нь нэг талаас ГХОХХК, нөгөө талаас ******* ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэнд бий болсон тохиролцооноос үүдэлтэй хэдий ч гийн нэр дээр байгуулах болсон шалтгаан нь ******* ХХК-аас санал тавьснаас улбаатай. Тодруулбал тоног төхөөрөмж суурилуулах орон сууцыг ******* ХХК-аас нэрлэн заасан бөгөөд тухайн байрыг гэх хүн худалдан авч байгаа учраас түүний нэр дээр гэрээ байгуулах хүсэлтийг ******* ХХК-аас тавьж, улмаар бид цаасан дээр тэй ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан хэдий ч ажлын хөлс төлөх үүргийг ******* ХХК нь бүрэн хариуцаж байсан болно.

Гэрээний 4.1 дүгээр зүйлд гэрээний урьдчилгаа төлбөр нь 50 хувь буюу тоогоор 15,486,100 ... бөгөөд урьдчилгаа төлбөрийг 2 тал гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаас ажлын 5 хоногт багтаан төлнө гэж заасны дагуу бид 50 хувийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсанаар ажлаа гүйцэтгэж эхлэх байсан ч гэрээний үнийн дүнгийн 30 орчим хувь урьдчилгаагаар шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг бэлтгэн нийлүүлэх, тэдгээрийг угсарч суурилуулах, мөн түгээх сүлжээнд холбох ажлын зургийг боловсруулж, Эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-аар батлуулах зэрэг бэлтгэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Энэхүү нэхэмжлэлд ******* ХХК-аас ГХОХХК-ийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн компанийн дансны хуулгыг хавсарган өгч байгаа болно.

Мөн гэрээний 4.2 дугаар зүйлд гэрээний үлдэгдэл 50 хувь буюу 15,486,100 ... төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 72 цагийн туршилт хийж, ЭХҮТ ТӨХК-д техникийн хяналт хийлгэж захиалагчид хүлээлгэн өгсөнөөс хойш ажлын 5 хоногт багтаан төлнө гэж заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр нь инвертерийн тохируулга хийгдэж 72 цагийн хугацаанд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл явуулан туршилтаар баталгаажуулсны дараа төлөгдөх ёстой боловч ******* ХХК-аас энэхүү туршилтын ажлыг гүйцэтгэх боломжоор хангаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Уг нөхцөл байдлын талаар 2024.05.24-ний өдрийн 2024/72 тоот албан бичиг, 2024.07.03-ны өдрийн 2024/80 тоот албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн (дээрх албан бичгүүдийн хувийг иргэн д мөн гардуулсан байдаг) боловч одоог хүртэл суурилагдсан нарны цахилгаан үүсгүүрийн туршилт тохируулах явуулах боломжоор хангаагүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байдалтай байна.

Уг ажлын угсралтыг бид 2023.07.06-ны өдрийн гэрээгээр ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн бөгөөд Түрэг Вилла хотхон дахь амины орон сууцанд 2023 оны 07 сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 сарын 10-ны өдрийн хооронд 9.72 кВт нарны дэлгэц бүхий 10кВт сүлжээтэй зэрэгцээ ажилладаг системийг бүрэн суурилуулж дуусгасан бөгөөд энэ нь ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон тус гэрээг дүгнэсэн актаар нотлогдоно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр ******* ХХК болон ГХОХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа бий болсон бөгөөд энэ нь ******* ХХК-аас ГХОХХК-д урьдчилгаа төлбөр төлсөн үйлдэл, ГХОХХК-ийн ажил гүйцэтгэсэн үйлдлээр илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 болон 351.1.2 дахь хэсэг, гэрээний 3.3 дугаар зүйлд заасан үүргээ тус тус зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож удаа дараалан мэдэгдэл хүргүүлэн боломжит хугацаа олгож байхад үүргээ гүйцэтгээгүй өдгөө 1 жил 6 сарын хугацаа өнгөрөөд байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг  үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19,452,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ. (х.х 1-2)  

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

а. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗС-2023/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэнд байгуулагдсан болох тухай:

Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Манай Түрэг Бридж ХХК шь нэхэмжлэгч байгууллага болох ГХОХХК-тай ямар нэгэн хамтран ажиллах гэрээ хийгээгүй ба хэн нэгний хүсэл зоригийг илэрхийлээгүй болно” гэсэн байх боловч 2023 оны 07 сарын 05-ны өдрийн ЭС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээ нь хоёр компанийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт үндэслэн байгуулагдсан гэрээ юм.

Дээрх нотлох баримтууд болон хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

б. “” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох тухай. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөр захиалагчийн амины орон сууцанд тавьсан нарны панелаа ашиглалтанд оруулж өгөөгүй, шаардлагатай тоног төхөөрөмж дутуу байсан ... дутуу ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгавал нарны панелаа ажиллагаанд оруулаад өгсөн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу “” ГХОХХК нь захиалагчийн хүсэлт болон ажлын зургийн дагуу 405 Вт-н чадалтай 24 ширхэг нарны дэлгэц болон 10 кВт-н чадалтай зөвхөн системтэй зэрэгцээ ажилладаг /ongrid/ нарны зайн системийг суурилуулах, шаардлагатай нь саналд багтсан бараа материалыг нийлүүлэн угсралт, тохируулгын ажлыг Монгол улсын холбогдох норм, стандартын дагуу хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. / х.х 100 /

Анх гэрээ байгуулах үед “Түрэг Бридж” ХХК-ийн захирал *******ын тавьсан саналын дагуу “” ХХК-аас нарны зайн систем суурилуулах талбайгаа үзэж, улмаар 2023 оны 04 сард үнийн саналыг “Түрэг Бридж” ХХК-д хүргүүлсэн.

...Улмаар гэрээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түрэг вилла хотхонд 9.72 квт бүхий 10 квт сүлжээтэй зэрэгцээ ажилладаг системийг 2023.07.07-ны өдрөөс 2023.07.10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажил урьдчилгаа төлбөрт 15,486,100 төгрөгийг хүлээн авснаар эхлэх ёстой байсан ч 10,000,000 төгрөгийг хүлээн авснаар эхэлж суурилуулагдсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч ий мэдүүлгээр нотлогдоно.

Эндээс үзэхэд “” ХХК нь “Түрэг Бридж” ХХК-тай байгуулсан ЗС-2023/13 г.таартай гэрээний үндсэнд ажлын зургийн дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14-р хороо, Түрэг Вилла хотхонд 9.72 квт бүхий 10 квт сүлжээтэй зэрэгцээ ажилладаг системийг суурилуулсан бөгөөд гэрээний үндсэнд техникийн нөхцөлийг батлуулж, ажлын зургийг Эрчим хүчний зураг төслийн “Ампер Пойнт” ХХК-аас гүйцэтгүүлж, улмаар эрчим хүчний үндэсний төвөөр зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг батлуулан авсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчмын дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн. Одоогоор ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээ нь ХХК-ийн гэм буруугаас бус, харин ******* ХХК-ийн гэм буруугаас шалтгаалан зогссон, биелэгдэхгүй байгаа нөхцөл байдалтай байна.

в. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн тухай 2023 оны 07 сарын 05-ны өдрийн ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Ийнхүү ажлын хөлсийг дутуу төлсөн болохоо хариу тайлбартаа “.. дутуу ажлаа гүйцэт хийж дуусгавал нарны панелаа ажиллагаанд оруулаад өгсөн тохиолдолд гэрээний дагуу төлбөр тооцоогоо дуусгахад бэлэн байгаа” гэж гэрээний үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрдөг.

г. Суурилуулсан зарим нарны панелаа хулгайлаад авч явсан гэх тухайд: “” ХХК-ийн зүгээс “*******” ХХК-д 2024 оны 08 сарын 04-ний өдөр албан бичгээр урьдчилан мэдэгдсэний дагуу ЗС-2023/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дүгээр зүйлд үндэслэн суурилагдсан нарны зайн системийг буулгах ажил хийгдсэн.

Талбайгаас суурилуулсан нарны панелаа хулгайлаад авч явсан зүйл огтоос байхгүй бөгөөд урьдаас мэдэгдсэний үндсэнд төлбөр мөнгөө төлөөгүй учраас суурилуулсан тоног төхөөрөмжөө буцаан авахаар очсон боловч цагдаа утасдаж, сүүлд нь асуудалд орно шүү гэсний улмаас авч чадаагүй. Одоо ч тоног төхөөрөмжөө аваагүй, ******* ХХК-д үлдээсэн нөхцөл байдалтай байна.    

Иймд Түрэг Бридж ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 болон 351.1.2 дахь хэсэг, гэрээний 3.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож удаа дараалан мэдэгдэл хүргүүлэн боломжит хугацаа олгож байхад үүргээ гүйцэтгээгүй хэвээр байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 19,452,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  / х.х 102-103 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Манай “*******” ХХК нь нэхэмжлэгч байгууллага болох “” ГХОХХК-тай ямар нэгэн хамтран ажиллах гэрээ хийгдээгүй ба хэн нэгний хүсэл зоригийг илэрхийлээгүй болно. Хариу тайлбар илгээх болсон шалтгаан гэвэл:

а. 2003 оны 07 сарын 05-ны ЗС-2023/13 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь гэх манай компанийн барьж байгуулсан амины орон сууцны захиалагчтай хийсэн гэрээ бөгөөд уг гэрээний урьдчилгаа мөнгийг манай компаниас урьдчилан шилжүүлсэн бөгөөд гэрээний үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй болно.

б. Удаа дараа манай компаниас ажлаа хийж дуусгах тухай амаар болон утсаар ярьж хэлсэн боловч ойлголцоогүй.

в. Өөр захиалагчийн амины орон сууцанд тавьсан нарны панелаа ашиглалтад оруулж өгөөгүй, шаардлагатай тоног төхөөрөмж (инвертер, дотор цахилгааны самбар, тоолуур) гэх мэт зүйлс дутуу байсан.

г. Нэхэмжилж буй мөнгөн дүн баримт нотолгоогүй.

д. Дутуу ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгавал нарны панелаа ажиллагаанд оруулаад өгсөн тохиолдолд гэрээний дагуу төлбөр тооцоогоо дуусгахад бэлэн байгаа.

е. Манай компанитай ямар нэгэн тооцоогүй болно. Өөрсдийн суурилуулсан гээд байгаа зарим нэг нарны панелаа хулгайлаад явсан байдаг, сүүлд мэдсэн.

ё. Гэрээ хийсэн гийн амины орон сууцны дээр ямар нэгэн нарны панел суурилагдаагүй. Гэрээ хийгдээгүй захиалагчийн амины орон сууцан дээр нарны панел суурилуулсан ба тэр суурилуулсан байгаа нарны панелаа ашиглалтанд оруулаад өгвөл дараа дараагийн захиалагч нар нарны панелаа тавиулах сонирхол их байгаа гэдгээ үүгээр уламжлая гэжээ. / х.х 39 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-аас 19,452,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255,211 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,211 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ийг тус иргэний хэрэгт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуудаг. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр болдог бөгөөд нь гэрчээр бус нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэгт оролцож шүүх хуралдааны явцад тайлбар, мэдүүлэг өгдөг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх ийг гэрч биш нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэж шүүх хуралдаанд оролцуулсан атлаа анхан шатны шүүхийн шийдвэр дээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ийг бичээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

б. Анхан шатны шүүх “*******” ХХК нь болон “” ХХК-ийн  хооронд хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэдэг. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн явцад “*******” ХХК нь оршин суугч айлуудтай холбож өгөхөөр тохиролцож байсан бөгөөд тэдний өмнөөс гэрээний үүрэг хүлээхээр тохиролцоогүй нь нотлогддог. Тус нарны цахилгаан үүсгүүр суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг иргэн тэй байгуулсан атлаа иргэн н. гэдэг айлын дээвэр дээр суурилуулсан нь н. гэдэг иргэнтэй асуудлаа зохицуулахаар байтал “*******” ХХК-с нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм.

в. Иргэн тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.9-д зааснаар 72 цагийн туршилтын үйлдвэрлэлийг хийж хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа шууд “*******” ХХК-аас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа буруу тодорхойлсон. Учир нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тал “*******” ХХК биш мөн туршилтын үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх талаар зохих гэрээ байгуулсан нөгөө талаас шаардахаар байхад илт үндэслэлгүйгээр “*******” ХХК-аас нэхэмжилсэн нь буруу юм.

Эцэст нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэхэмжлэх ёстой субъектээсээ нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байхад илт үндэслэлгүйгээр хууль буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. / х.х 154-155 /

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолтой холбоотойгоор гаргасан хариу тайлбартаа:

Тус хэрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч “” XXК нь компанийн шүүхэд төлөөлөх эрхийг ******* болон нарт олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******, нар өмгөөлөгч *******ын хамт оролцсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад , , нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан. Шүүх хуралдааны явцад шүүгчээс зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасны дагуу нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул түүний өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй талаар шүүгч шүүх хуралдааны явцад тайлбарлаж байсан. Тус шүүхийн 2025.09.02-ний өдрийн шүүх хуралдааны 307/ТМ2025/0Ю73 дугаар тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******. нар оролцсон болох нь тогтоогдож байна.

Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогчийг дутуу нэрлэн заажээ. Гэвч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд энэ нь зөвхөн шүүхийн шийдвэрийн хэлбэрийн шаардлагыг хангах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийг нэрлэн зааснаар шүүхийн шийдвэрийн агуулгад өөрчлөлт орохгүй.

...хариуцагч нь аливаа гэрээ, хэлцэл нь зөвхөн бичгийн хэлбэрээр цаасан дээр байгуулагддаг гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Гэвч Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т "Хэрэгт авагдсан гэрч , нарын мэдүүлэг болон Эрчим хүчний үндэсний төвийн Магадлалын Ерөнхий дүгнэлт, тэй байгуулсан гэрээ, хариуцагчийн уг гэрээний урьдчилгаа мөнгийг манай компаниас шилжүүлсэн бөгөөд гэрээний үүргийн дагуу ажлаа гүйцэтгээгүй гэсэн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслүүдээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ..., 343.2-т ... гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд холбогдох хариу тайлбараас өөр ямар ч баримт гарган өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч нь 2025 оны 03 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг гэрээний урьдчилгаа мөнгийг манай компаниас урьдчилан шилжүүлсэн бөгөөд гэрээний үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй болно ... Удаа дараа манай компаниас ажлаа хийж дуусгах тухай амаар болон утсаар ярьж хэлсэн боловч ойлголцоогүй ... өөр захиалагчийн амины орон сууцанд тавьсан нарны панелаа ашиглалтад оруулж өгөөгүй, шаардлагатай тоног тохооромж (инветор дотор цахилгааны самбар тоолуур) гэх мэт дутуу байсан ... дутуу ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгавал нарны панелаа ажиллагаанд оруулаад өгсөн тохиолдолд гэрээний дагуу төлбөр тооцоогоо дуусгахад бэлэн байгаа” гэсэн байдаг. Үүнээс харахад “*******” ХХК нь “” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэлийг шаардаж байсан болохоо хариу тайлбараараа, мөн шүүх хуралдааны явцад ч хүлээн зөвшөөрдөг.

Цаашлаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох эрхтэй, мөн түүнийгээ нотлох үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөө “*******” ХХК-аас шаардаж буй үндэслэлээ нотлохоор холбогдох бүхий л бичмэл нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн, мөн шүүхэд хүсэлт гаргаж гэрчийн мэдүүлэг авахуулж нотлох үүргээ биелүүлсэн. Тийм ч учраас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. / х.х 158-160 /

ХЯНАВАЛ:

   6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 8.  Нэхэмжлэгч ГХОХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 19,452,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...Түрэг вилла хотхоны амины орон сууцанд нарны цахилгаан үүсгүүр суулгах гэрээг хоёр тал 100 хувь хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан. Гэрээний үнийн дүн 30,972,200 төгрөг бөгөөд уг ажлыг 2023 оны 07 сарын 07-ны өдрөөс 07 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч ******* ХХК-ийн хүсэл зоригийн үндэн дээр гэрээ байгуулагдсан. ******* ХХК-иас 04 сарын 01-ний өдөр урьдчилгаа 50 хувь буюу 16,150,000 төгрөг өгөхөөс 10,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 19,452,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

 9. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ  “...Тухайн үед би н.Билгүүн гэдэг хүнтэй ярилцаад эхний ээлжинд 2 айлд тавья гэж тохирсон. Нийт 30 айлын хаусанд нарны жижиг хэмжээний цахилгаан үүсгүүрийг байруулахад 900,000,000 төгрөг болох бөгөөд н., нартай гэрээ хийгээрэй гэж материалыг өгсөн. Тэгээд н. гэдэг айлд тавиулсан. тэй гэрээ хийсэн боловч тэднийд суурилуулаагүй. н.той ярилцахгүйгээр манай руу хандаад байгааг ойлгохгүй байна. Түрэг Бридж ХХК нь эрх ашгийг нь хөндөөгүй тул зөвшөөрөхгүй” гэж тайлбар гарган маргасан байна.  

10. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил  гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгч ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөд захиалагч талын буруутай үйлдэл нөлөөлсөн, тогтоосон хугацаанд ажлаа хүлээж аваагүй буруутай гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

11. Дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдолдоо а/...хэрэгт гэрчээр асуусан ийг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. ...шүүхийн шийдвэр дээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ийг бичээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

б/ ... “*******” ХХК нь оршин суугч айлуудтай холбож өгөхөөр тохиролцож байсан бөгөөд тэдний өмнөөс гэрээний үүрэг хүлээхээр тохиролцоогүй нь тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. ...нарны цахилгаан үүсгүүр суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг иргэн тэй байгуулсан атлаа иргэн н. гэдэг айлын дээвэр дээр суурилуулсан нь н. гэдэг иргэнтэй асуудлаа зохицуулахаар байтал “*******” ХХК-с нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм.

в/ Иргэн тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.9-д зааснаар 72 цагийн туршилтын үйлдвэрлэлийг хийж хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа шууд “*******” ХХК-аас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа буруу тодорхойлсон.

... нэхэмжлэгч нь хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байхад илт үндэслэлгүйгээр хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хэргээс судалж үзвэл:

12. ******* ХХК-ийн захирал ******* нь өөрсдийн барьж буй Түрэг Вилла хотхон дахь амины орон сууцанд нарны зайн систем суурилуулах хүсэлтийг  ГХОХХК-д тавьж, эхний ээлжинд 2 айлын амины орон сууцанд суурилуулахаар тохирч, орон сууцыг /хаус/ худалдан авсан тэй 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ЗС-2023/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг  байгуулж, гэрээнд заасны дагуу ******* ХХК нь урьдчилгаа төлбөрөөс 10,000,000 төгрөгийг ХХК-ийн дансанд шилжүүлснээр захиалагч компанийн зааж өгсөн амины орон сууцанд нарны зайн системийг суурилуулах ажил хийгджээ.

13. Дээрх үйл баримт нь талуудын тайлбар, 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 3С-2023/13 дугаартай тэй байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, ГХОХХК-ийн Хас банкан дахь “нарны панелийн урьдчилгаа шилжүүлэв, ...******* ХХК Голомт банк” гэх утга бүхий дансны хуулга, гэрээ дүгнэсэн акт зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 6-13,39/

14. Хэрэгт авагдсан 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 3С-2023/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр ГХОХХК нь өөрийн хөрөнгөөр хариуцагч ******* ХХК-ийн барьж буй Түрэг Вилла хотхон дахь амины орон сууцанд 405 вт-ын чадалтай 24 ширхэг нарны дэлгэц болон 10 квт-н чадалтай зөвхөн системтэй зэрэгцээ ажилладаг нарны зайн систем суурилуулах, шаардлагатай үнийн саналд багтсан бараа материалыг нийлүүлэн угсралт, тохируулгын ажлыг Монгол Улсын холбогдох норм, стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр, ажлыг хийж гүйцэтгэх төсөв өртөг нь 30,972,200 төгрөгийн 50 хувь болох 15,486,100 төгрөгийг ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 72 цагийн туршилт хийж, захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон байна.

Уг гэрээг хариуцагч компанийн барьсан амины орон сууцыг худалдан авч байгаа иргэн тэй байгуулсан хэдий ч уг ажлыг хийж гүйцэтгүүлэх хүсэл зориг нь ХХК,  ******* ХХК-ийн хооронд үүссэн, урьдчилгаа төлбөрийг ******* ХХК төлсөн, хариуцагч *******ын  “...уг гэрээний урьдчилгаа мөнгийг манай компаниас шилжүүлсэн бөгөөд гэрээний үүргийн дагуу ажлаа гүйцэтгээгүй. ...дутуу ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгаад нарны панелаа ажиллагаанд оруулаад өгсөн тохиолдолд гэрээний дагуу төлбөр тооцоогоо дуусгахад бэлэн байгаа...” гэх, нэхэмжлэгчийн “...******* ХХК-ийн захирал *******ын зааж өгсөн хаусанд нарны зайн систем суурилуулж, түүний зааварчилгаагаар 2-3 удаа засаж сайжруулсан” гэх тайлбар, гэрч , нарын мэдүүлэг зэргээс үзвэл талууд дээрх гэрээний нөхцлийг харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж дүгнэхээр байна. /х.х-ийн 39, 75-77, 88-91/

15. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоожээ.

16. ГХОХХК нь 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд  нарны зайн систем суурилуулах угсралтын ажлаа хийж гүйцэтгэсэн, түгээх сүлжээнд холбох ажлын зургаа боловсруулж Эрчим хүчний үндэсний төвийн Магадлалын Ерөнхий дүгнэлт гаргуулсан болох нь талуудын тайлбар, гэрч ийн мэдүүлэг, Эрчим хүчний үндэсний төвийн Магадлалын Ерөнхий дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. /х.х-ийн 75-77, 104-136/

 17. Гэрээний 1.9-д заасны дагуу ГХОХХК нь тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа 72 цагийн туршилт хийж, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-д техникийн хяналт хийлгэснээр ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр тохиролцсон байна.

Гэвч хариуцагч ******* ХХК нь 380 волт буюу хаусны цахилгааны ерөнхий тэжээл, нарны зайн байгууламжийн газардуулгын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас  дээрх туршилтыг хийж, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-д техникийн хяналт хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Энэ талаар нэхэмжлэгч ГХОХХК нь ******* ХХК-д удаа дараа албан бичгээр мэдэгдэж, ажлыг үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөхийг шаардаж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тогтоогдож байна. /х.х-ийн 14-15/

18. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-д “гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх”, 351.1.4-д “ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч ******* ХХК-ийг дээрх хуульд заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэх ба тэрээр 380 волт буюу хаусны цахилгааны ерөнхий тэжээл, нарны зайн байгууламжийн газардуулгын ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас ХХК-ийн зүгээс 72 цагийн туршилт хийж, Эрчим хүчний үндэсний төв ТӨХК-д техникийн хяналт хийлгэх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

 19. Хариуцагч ******* ХХК-ийг гэрээнд заасны дагуу нарны зайн систем суурилуулах ажлыг бүрэн гүйцэтгэх  нөхцлөөр хангаагүй, хийж гүйцэтгэсэн ажлыг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагч ******* ХХК-аас 19,452,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

20. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо “...хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт түүний нэрийг орхигдуулсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэжээ.

Шүүх түүний гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг үнэлээгүй,  шийдвэрийн удиртгал хэсэгт оролцогчийн нэрийг орхигдуулсан байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ба цаашид дээрх алдааг давтан гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

21. Иймд дээрх үндэслэлээр “нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 307/ШШ2025/01463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 255,211 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ                                  

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН