Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 4-р хороолол, .. байрны .. тоотод оршин суух, .. регисртэй, Боржигт овогт Т. Б

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Чинбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би “Содон буйдан” ХХК-ийн захирал гэх н.Ч 2016.02.05-ны өдөр 780,000 төгрөгийн үнэтэй буйдан худалдан авахаар захиалга өгч, гэрийн хаягаараа хүргүүлэхээр тохиролцсон. 2016.02.08-ны орой манай гэрт захиалсан буйданг хүргэж ирээд 1 жилийн баталгаат хугацаа өгөх байсан боловч баталгааны хуудсыг авч ирээгүй, Цагаан сарын дараа өгөхөөр болж, буйдангийн үнэ 580,000 төгрөгийг өөрийн охин гэх Ч Г-н ХААН банкны ... дансаар шилжүүлж авсан. Ингээд захиалсан буйданд удалгүй суулт өгч, н.Чи\ай холбогдож, үзүүлэхэд “дутуу хийгдсэн, үйлдвэрийн алдаа байна” гэж хэлээд буйдангаа буцааж авсан боловч миний 580,000 төгрөгийг буцааж өгөхгүй, өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд н.Чыг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Б нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Ч-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд н.Ч нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Т.Бн хүсэлтийг хангаж, н.Ч-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Т.Б-с түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Ч-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах 7 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.н.Ч нь “Содон буйдан” ХХК-ийн захирал ажилтай,  дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА