Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 4852

 

2016 оны 08 сарын 11 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04852

               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргалыг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Эрэлийн ... дугаар байрны, Үйлчилгээний танхим ..дугаар байранд байрлах, ... регистртэй, “Сүлд шонхор инвестмент” ХХК-ийн

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Гг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “Сүлд шонхор инвестмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2016.03.14-эий өлөх манай байгууллага нь иргэн Д.Г харилцан тохирорлцож, СШИ-01/0062 дугаартай Авто машины зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Д.Г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Сүлд шонхор инвестмент” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Д.Г нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Сүлд шонхор инвестмент” ХХК-ийн хүсэлтийг хангаж, Д.Гыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч “Сүлд шонхор инвестмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хгээс түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Гыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах 7 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хув овогт Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, .. регистрэй, .. дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.