| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06457/И |
| Дугаар | 4859 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх , |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 4859
2016 оны 08 сарын 12 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04859 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ... тоотод байрлах, ...регистртэй, “Энхцэцүүн” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ...бюлдинг, өөрийн байранд байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Төв түгээх төвд холбогдох
Гэм хорын хохирол 960,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ч. миний бие ... улсын дугаартай, Тоёота белта маркийн авто машинтай 2016.06.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн баруун талын зогсоолоос гарах гээд явж байтал траншейны нүхрүү миний машин нэг талын дугуй орсны улмаас траншейны таг өргөгдөж машины моторыг цохиж эвдэлсэн. Уг траншейны таг цөмөрсөн байсан нь харагдахгүй, ямар нэг тэмдэг, тэмдэглэгээгүй байсан. Авто машинд маслын шүүрийн суурь хугарсан, мотор эвдэрсэн зэрэг гэмтлүүд гарч, үүнийг “Капитал эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд 900,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон. Мөн машины үнэлгээг 35,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 25,000 төгрөгийн зардал гарсан. Иймд хариуцагч байгууллагаас нийт 960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Төв түгээх төв нэхэмжлэлийн шаардлага болох 960,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Энхцэцүүн” ХХК нь хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Төв түгээх төвд холбогдуулан гэм хорын хохирол 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Төв түгээх төв нэхэмжлэлийн шаардлага болох 960,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Энхцэцүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Төв түгээх төвд холбогдох гэм хорын хохиролд 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Төв түгээх төв нэхэмжлэлийн шаардлага болох 960,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 13,795 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 13,795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА