Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1186

 

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт А Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02834 1340 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, /

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51 дүгээр байрны орчим иргэн С.О эзэмшлийн тоёото кроун загварын авто машиныг таягаар цохиж гэмтээн 823.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “…Би хоёр суга таягтай хүүхдүүдээ аваад явж байсан. Манай байр Өгөөмөр захын хажууд байдаг тул байнгын түгжрэлтэй, мөн тухайн үед дотор хуримтлагдсан стресстэй байсан. Би тэр хүн рүү залгахад гарч ирээд машинаа нэг урагшлуулаад, нэг хойшлуулаад тухайн байрандаа тавингуутаа, та сууц өмчлөгчдийн холбоондоо ханд гэж хэлэхээр нь би сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч байна. Би хагалгаанд орсон хүн. Та тодорхой хэмжээгээр намайг хүндэтгээд машинаа холдуулчихаач гэсэн чинь тэр эмэгтэй намайг үл хүндэтгэсэн байдлаар хаяад гүйгээд явсан. Би архиныхаа халуунд тэр машиныг цохьсон. Энэ байдал бол хэн хэнийгээ үл хүндэтгэсэн байдлаас болсон.” гэв.    

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 8-9/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор С.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-11, 15-16/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар А.Б аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31-32/, хохирол төлсөн талаарх баримт /хх-н 42/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51 дүгээр байрны орчим иргэн С.О эзэмшлийн тоёото кроун загварын авто машиныг таягаар цохиж гэмтээн 823.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч А.Б 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 51 дүгээр байрны орчим иргэн С.О эзэмшлийн тоёото кроун загварын авто машиныг таягаар цохиж 823.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.О хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч А.н өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

Эвдэрсэн авто машиныг гэрэл зургаар харуулсан баримт /хх-н 19/, автомашинд учирсан гэмтлийг 823.000 төгрөгөөр үнэлсэн "Хөрөнгө эстимэйт" ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-н 20/  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч А.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Хохирогч С.О автомашинд 823.000 төгрөгийн хохирол учирсан гэх "Хөрөнгө эстимэйт" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан байх бат шүүгдэгч А.Б нь хохирол төлбөрт 700.000 төгрөгийг өгсөн /хх-н 42/ байх тул шүүгдэгч А.Б үлдэгдэл хохирол болох 123.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.