| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1552 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Б.Дэлгэрмаа.
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Алтанцэцэг
шүүгдэгч: Г.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Х С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903007380340 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Х С,19 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, одоогоор тоотод түр оршин сууж байгаа, урд 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, РД: регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Х.С нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны 21.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эм Ай Ю дээд сургуулийн зүүн талын автобусны буудлын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгсэлийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Хово ZZ52573 маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад мөн дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Т мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Бат бэх зуурмагын үйлдвэрээс зуурмагаа ачаад Цайз дээр буулгаад буцах замдаа оффицероор уруудаад явж байсан. Би талийгаачийг нилээд холоос харсан юм. Замын голд саад харалдаа зогсчихсон утсаар ярьж байгаа бололтой зогсож байсан. Миний хоёр талд машин байгаагүй. Миний урд 2-3 жижиг машин гараад явган зорчигчийг явахгүй болохоор нь би гарахгүй юм байна гэж бодоод явган хүний гарцан дээр иртэл талийгаач урдуур алхаад орсон. Би тормоз гишгэсэн. Зүүн урд талаар мөргөөд талийгаач цаашаа унасан. Би машинаасаа буугаад түргэн дуудаад, цагдаа дуудсан. Тэгээд талийгаачийг гэмтэлд хүргэж өгсөн. Надтай хамт явсан Э талийгаачийг гэмтлийн эмнэлэг рүү авч яваад би цагдаа дуудаад уулзаж, машинаа журмын хашаанд тавьчихаад гэмтлийн эмнэлэг дээр очсон гэв.
Шүүгдэгч Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Бат-Бэх ХХК-ний зуурмагийг Цайз захад буулгаад буцаад Нисэх рүү Бат-Бэх ХХК-луу явж байсан юм. 21.50 цагийн орчимд байх Чулуун Овооны хойд талд буюу Эм Ай Ю дээд сургуулийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт явж байхад уг сургуулийн зүүн талын замын голын төмөр хайсыг налаад утсаар яриад нэг залуу зогсож байсан.Би явган хүний гарц луу ойртоод иртэл тэр агшинд уг явган зорчигч миний урдуур шууд алхаад ороод ирсэн. Би тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй уг явган зорчигчийг мөргөөд зогссон. Би машинаасаа буугаад иртэл явган зорчигч автомашины баруун урд хэсэгт зам дээр хэвтэж байсан би биеийн байдлыг нь асуухад юм хариулж чадахгүй ухаангүй байсан учир шууд 102, 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэний эмч нар ирээд явган зорчигчийн биед үзлэг хийгээд шууд аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн. Би хэмжилтээ хийлгэж дуусаад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Уг залуу сэхээний тасагт хэвтэж байсан. Тухайн үед явган хүний гарцаар хүмүүс гарч яваагүй байсан. Миний барьж явсан машин бол миний төрсөн ах Түвшинтулгын эзэмшлийн машин байгаа юм гэжээ. /хх-ийн 37/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би талийгаач Г.Т эхнэр нь байгаа юм. Ослын талаар мэдсэн зүйл байхгүй. Би талийгаачийг гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгатал гэмтлийн эмч байна гэж хүн утсыг нь авсан. Тэгээд л осолд орсоныг нь мэдсэн. Тухайн үед би төрөөд удаагүй байсан бөгөөд бид хоёр тэр орой хүүхдээ усанд оруулахаар төлөвлөчихсөн байсан юм. Талийгаач тухайн өдрийн өглөө нь ажилдаа яваад өдөр нь ажил ихтэй байна гэсэн учир нь маргааш нь ээлжийн амралтаа авах гэж байсан юм. Талийгаач 2019 оны 5 дугаар сарын 29-нд байх гэртээ байхдаа угаартаад цэргийн эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Тухайн үед бид тавуулаа угаартаад эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан юм. Надтай 20.00 цагийн орчимд утсаар ярихдаа зүгээр байсан удахгүй очлоо гэж хэлсэн юм. Хүнтэй хамт явж байна гэж хэлээгүй. Манай нөхөр бол их тайван, хүнд их тусархуу хүн байгаа юм. Талийгаач бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай би маш их гомдолтой байна гэжээ. /хх-ийн 20/
Зам тээврийн осол,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол,хэргийн үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Х.С согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэсэн байна. /хх-н 14/, нас барсаны гэрчилгээ /хх-н 29/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажил тараад байж байтал тэргүүн ахлагч П намайг чи миний машиныг унаад гэрийн гадаа хүргээд өгчих гэсэн би машиныг нь аваад Штабын даргын орлогч д/х Д, хошууч Б, х/ч О, ангийн тэргүүн ахлагч П, тэгээд талийгаач Т нарыг суулгаад бид 10 дугаар хороололд д/х Дочоод тэнд хоол хийгээд 0.75 граммын хараа архи надаас бусад нь хувааж уусан. Тэгээд 21.00 цаг болох гэж байсан байх бид д/х Д гэрээс ГХЯ-ны хойд талын зогсоол дээр тэргүүн ахлагч П буугаад цаашаа би Б, О, талийгаач Т хамт бид явж байгаад офицерүүдийн ордны тойргоор урагшаа эргээд Эм Ай Ю дээд сургуулийн урд талын байранд х/ч О гэрийх нь үүдэнд буулгаад талийгаач Т, Б бид гурав мөн цаашаа хөдлөөд Чулуу овооны аюулгүйн тойргоор тойроод буцаад хойшоо зүгт явсан чинь талийгаач Тамир нь Баянзүрх хотхоны харалдаа автобусны буудал дээр буучихий такси бариад гэртээ харина гээд ганцаараа буусан. Бид 10 дугаар хороолоос гараад шууд явсан замдаа дахиж архи дарс хэрэглээгүй. Т их согтуу байгаагүй. Машинаас буухдаа утсаар ярьж байсан хэнтэй ярьсаныг мэдээгүй гэжээ. /хх-ийн 71/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Талийгаач Г.Т нь миний мэдэлд ажилладаг учраас би цагийн бүртгэлийг нь өөрөө хөтөлдөг юм. Талийгаач Г.Т нь тухайн өглөө 08.30 цагийн орчимд жагсаад ажил үүргээ аваад ажилдаа орсон. 18.00 цагийн орчимд надтай болон тэргүүн ахлагч Б.П, хойшууч Б.Б, хойшууч Ц.О, ахмад Д.М бид ажлаас гарч яваад 10 дугаар хороололд манайд хоол идэхээр очсон. Би гэртээ орохдоо дэлгүүрээс 0.75 архи нэгийг авч ороод бид нар хувааж уусан. Би гэртээ үлдсэн манай хэд манайхаас явцгаасан. Талийгаач Г.Т бид хоёр нэг оны сонсогч нар юм. Т бол хүнд тусархуу, нийтэч хамт олондоо нэр хүндтэй ажилдаа маш сайн залуу байгаа юм хааяа архи хэрэглэдэг юм гэжээ. /хх-ийн 74/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Энэ ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Ослын талаар тухайн шөнө эхнэрээс нь мэдээд гэмтлийн эмнэлэг дээр эхнэрээс нь түрүүлээд очтол миний хүү эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан. Би хүүгээ өдөр бүхэн сахиж байсан эхнэр нь нялх хүүхэдтэй болохоор шөнө сахиж байгаагүй. Миний хүү ЗХ-ний 011 дүгээр ангид арын албанд ажиллаж байсан юм. Миний хүү эхнэртэйгээ албан ёсны гэрлэлтийн баталгаатай дундаасаа 3 хүүхэдтэй, 19 жил хамт амьдарч байгаа юм. Миний хүү 2019 оны 5 дугаар сарын 27-ны үеэр байх гэртээ угаартаж байсан юм. Миний хүү бол гэр бүлдээ халамжтай, сайн хүү байсан юм. Т бол миний таван хүүхдийн дундах хүү байгаа юм гэжээ. /хх-ийн 78/
Гэмтэл Согог үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 123-152/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 153/
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1455 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Талийгаачид Гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай яснаас титэм заадас давж дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын нэг үзүүр духны хөндийн гадна ялтас руу, нөгөө үзүүр дух ясны баруун тал руу үргэлжилсэн хугаралтай. Зүүн чамархай зулай, чамархай хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зүүн тал бөмбөлгийн дух, духны суурь, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдэд голомтлог няцрал. /6.8х5.5х1.5 см/ Баруун тал бөмбөлгийн зулай чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны суурь хэсгийн тархины эдэд зөөлрөлтэй, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доор /80 мл/ цусан бүлэн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэнэ..
3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.
5.Талийгаач нь Гэмтэл Согог судлалын өвчний түүх №8183 тоотод 2019.6.28-ны өдөр буюу эмнэлэгт 3 хоног 21 цаг 15 минут эмчлэгдсэн гэжээ.
6.Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
7.Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурав хоног эмчлэгдсэн нь архи согтууруулах ундаа үзэх шаардлагагүй байна.
8.Талийгаачид хийгдсэн мэс заслын эмчилгээ нь зохих журмын дагуу хийгдсэн байна гэжээ. /хх-н 155-159/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 160/
2019.07.24-ны өдрийн 3676 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Г овогтой Т гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
2.Г овогтой Т гарын хээний дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 161/
2018.12.26-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн Жолооч Х.С гэх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /хх-н 165-166/
2019.06.28-ны өдрийн 3800 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Г Т 41 настай эрэгтэй гэж хаягласан цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна.
2.Цусанд илэрсэн 2.7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
Жич:Шинжилгээнд ирүүлсэн цус нь согтолтын зэрэг тогтоох шинжилгээнд зарцуулагдаж дээж хүрэлцэхгүй тул мансууруулах бодис тодорхойлох боломжгүй байна гэжээ. /хх-ийн 168/
2019.07.01-ний өдрийн 3801 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Т гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /хх-ийн 173/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 178/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 51847 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.87-64УНЛ улсын дугаартай HOWO маркийн ZZ5257GJBM3641W загварын автомашиныг гадаа талбайд үзлэг хийж үзэхэд ерөнхий байдал иж бүрдлийн хувьд бүрэн стандартын шаардлага хангаж байна. Харин тоормосны систем хий алдалттай стандартын шаардлага хангахгүй байна.
2.Уг тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тоормосны систем хий алдалттай ба гуравдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормосны тэлэгч вимбрамаар хий алдагдаж байна.
3.Дээрх эвдрэл гэмтэл нь энэхүү осолд хэрхэн нөлөөлсөнийг тогтоох боломжгүй болно.
4.Уг тээврийн хэрэгсэлийн тоормосны систем ажиллаагүй үед хий хураалт хэвийн боловч тоормос гишгэх үед 3 дугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормосны тэлэгч вимбрамаар хий алдагдаж байгаа нь автомашины хий хураах баллоны хийн даралтын хэмжээнээс хамаарч тоормосны ажиллагаанд нөлөөлнө.
5.Уг автомашины тоормосны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулагатай системтэй болно.
6.Энэхүү тээврийн хэрэгсэлийн тоормос ажиллагаа нь хэвийн бус стандартын шаардлага хангахгүй байгаа ба 3 дугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормосны тэлэгч вимбрамаар хий алдагдаж байна. Энэ эвдрэл нь хэзээ, яаж эвдэрсэнийг тогтоох боломжгүй байна.
7.Дээрх эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн ослын өмнө, хойно хэдийд үүссэнийг тодорхойлох боломжгүй болно.
8.Автомашины нэг ба хоёр, 3 дугаар тэнхлэгийн дугуйнуудын марк, хээ, хэмжээсүүд тэнхлэг тус бүрдээ ижил стандартын шаардлага хангаж байна гэжээ. /хх-ийн 182-183/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 190-193/
Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 323 дүгнэлт:
1.Хово маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Халзан овогтой Содбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.4 “ Хийн буюу хий шингэн дамжуулагатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас /хөдөлгүүрийг унтраасны дараа/ хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05 МПа-гаар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч Г.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан юу болох /замын барилга, байгууламж, хайс хашаа, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, цаг агаар гэх зэрэг нөхцөлөөс зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 196/
Шинжээч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед уг 8764 УНЛ хова zz-5257 тээврийн хэргслийн тоормозны дөрөөн дээр жолоочоор гишгүүлж үзэхэд хий алдаж байгаа нь сонсогдсон. Тэгээд би хаагуур алдаж байгааг шалгахад баруун хойд дугуйн вембрамаар хий алдаж байгааг тогтоож, үлээж байгаа хэсэгийг цааш барьж жолоочид үзүүлсэн. Мөн зургаар болон бичлэгээр баталгаажуулсан. Манай техник хяналтын үзлэгийн төвийн хаалгаар уг тээврийн хэрэгсэл нь багтахгүй тул гадаа хийсэн. Хий алдалтыг баримтжуулах гэж цаасаар шалгасан. Тэр үед жолооч С нь согтуу байсан бөгөөд би түүнд хий алдаж байгааг үзүүлсэн. Энэ хүснэгт нь 1 ба 2,3 дугаар тэнхэлгийн дугуйнуудын марк, хээний гүн, хэмжээс дугуйн хийн даралт зэргийг харуулсан хүснэгт юм. Энэхүү хүснэгтэд бичигдсэн зүйлүүд нь тоормозны хий алдсантай ямар нэгэн холбоогүй юм. Уг хүснэгтийн бага нь тоормозны хий алдалтад хамаагүй ба дугуй тус бүрийн хийн даралтын хэмжээ юм. Би ямар нэг багажаар хэмжээгүй өөрийн ур чадвараар уг засварын машинуудын дугуйн хийн даралтын хэмжээгээр тавьсан. Анхны дүгнэлт гарсанаас хойш уг тээврийн хэрэгсэл нь эзэмшигчийн мэдэлд очсон байсан. Мөн хийн дүгнэлтээр гарсан хий алдалт буюу вембрамыг засварласан байсан. Тийм учраас би өөрөө дахин дүгнэлт гаргахаас татгалзсанаа менежертээ хэлсэн. Мөн тэр үед өөрийн гар утасаараа хий гарч байгааг бичлэг зургаар баримтжуулсан ба өөрөө баримтыг гаргаж өгсөн. Би 2005 оноос хойш ажилахдаа дунд нь 2 жил завсардсан буюу 12 жил ажиллаж байна. Тоормозны системийг тоормозлон үзэхэд зогсож байсан боловч тоормозны системийн битүүмж алдагдсан байсан. Тухайн авто машин нь зам дээр тоормоз гишгэхгүй явбал тоормозны хий хураагдаж тоормоз хэвийн барина харин тухайн зам саад ихтэй тохиолдолд тоормозны ажиллагаа тоормозны дөрөөн дээрх гишгэлт олон дахин гишгэгдсэн үед воллондох хийн даралт багасаж машины тоормозны зам уртсах байдлаар тухайн гэмтэлд нөлөөлнө. Хийн даралт тухайн ослын үед ямар байсныг тодорхойлох боломжгүй. Тоормозны системийн битүүмж алдагдсан байгаа нь стандартын шаардлага хангахгүй. Бүтүүмж алдагдсан тохиолдолд хөдөлгөөн үргэлжлүүлхийг хориглосон байдаг. Жолооч хянах самбар дээрх заалтаар гэмтлийг тодорхойлж болно. Дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалт нь машины хөдөлгүүр унтраастай үед тавигдах шаардлага учир би өөрийн дүгнэлтэд тусгаагүй ба уг машин нь унтраастай үед хий алдахгүй, мөн машин хөдөлгөөнд оролцож ажлын тоормоз ашиглах үед хий алдагдана гэжээ. \хх-н 201-205\
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 159, 170-171, 176-177, 186-187, 197-200,/
Х.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 108-109/
Х.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 117/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/, жолоочийн лавлагаа /хх-н 43 /, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 46, 87/,
Х.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 100/, прокурорын тогтоол /хх-н 101-103/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 106-107/, шийтгэх тогтоол /хх-ийн 120-121/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.С нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны 21.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эм Ай Ю дээд сургуулийн зүүн талын автобусны буудлын зохицуулдаггүй явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Т мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн задлан шинжилгээний дүгнэлтээр . Талийгаачид Гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай яснаас титэм заадас давж дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын нэг үзүүр духны хөндийн гадна ялтас руу, нөгөө үзүүр дух ясны баруун тал руу үргэлжилсэн хугаралтай. Зүүн чамархай зулай, чамархай хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, зүүн тал бөмбөлгийн дух, духны суурь, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдэд голомтлог няцрал. /6.8х5.5х1.5 см/ Баруун тал бөмбөлгийн зулай чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны суурь хэсгийн тархины эдэд зөөлрөлтэй, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доор /80 мл/ цусан бүлэн гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэнэ, Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ, Талийгаач нь Гэмтэл Согог судлалын өвчний түүх №8183 тоотод 2019.6.28-ны өдөр буюу эмнэлэгт 3 хоног 21 цаг 15 минут эмчлэгдсэн, Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна, Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурав хоног эмчлэгдсэн нь архи согтууруулах ундаа үзэх шаардлагагүй байна, Талийгаачид хийгдсэн мэс заслын эмчилгээ нь зохих журмын дагуу хийгдсэн байна гэсэн дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн,: Би талийгаач Г.Т эхнэр нь байгаа юм. Ослын талаар мэдсэн зүйл байхгүй. Би талийгаачийг гэртээ ирэхгүй байхаар нь утас руу нь залгатал гэмтлийн эмч байна гэж хүн утсыг нь авсан. Тэгээд л осолд орсоныг нь мэдсэн. Тухайн үед би төрөөд удаагүй байсан бөгөөд бид хоёр тэр орой хүүхдээ усанд оруулахаар төлөвлөчихсөн байсан юм. Талийгаач тухайн өдрийн өглөө нь ажилдаа яваад өдөр нь ажил ихтэй байна гэсэн учир нь маргааш нь ээлжийн амралтаа авах гэж байсан юм. Талийгаач 2019 оны 5 дугаар сарын 29-нд байх гэртээ байхдаа угаартаад цэргийн эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Тухайн үед бид тавуулаа угаартаад эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан юм. Надтай 20.00 цагийн орчимд утсаар ярихдаа зүгээр байсан удахгүй очлоо гэж хэлсэн юм. Хүнтэй хамт явж байна гэж хэлээгүй. Манай нөхөр бол их тайван, хүнд их тусархуу хүн байгаа юм. Талийгаач бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай би маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20/
Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Тээврийн прокуророос Х.С замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгсэлийн ажлын тоормосны систем, ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Хово ZZ52573 маркийн 87-64 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад мөн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзсэнийг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул замын хөдөлгөөний дүрмийн энэ заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Х.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Т мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Х.С холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь оршуулгын болон бусад зардалд 20.000.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч шүүх хуралдааны өмнө хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Х.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С ангилалын жолоочийн 760217 үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл мэдээлэлийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон бусад хэрэг гарсан нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Х С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаатай хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Х.С оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.С оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Х.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Х.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С ангилалын жолоончийн 760217 үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл мэдээллийн төвд хүргүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН