| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/01911/и |
| Дугаар | 209/МА2025/00080 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 209/МА2025/00080
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 307/ШШ2025/01640 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэснийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс ...хохирлын хэмжээ үндэслэлгүй, 5,000,000 төгрөгийн зардал гарсан байхад 10,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ. / х.х-1, 26,43/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75 1.1.4-т бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах гэж хуульчилсан бөгөөд энэ төрлийн маргааныг шүүгч дангаар, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарч байна.
Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дуудлага мэдээллийн хуудас, Гал түймэр унтраасан тухай нотломж, ГТУА 54 дүгээр ангийн захирагчийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 054/11 тоот Гал түймэр гарсан тухай акт, гэрэл зураг зэрэг бичгийн баримтуудаар 2025 оны 4 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Номгон баг, *******,******* тоот хаягт байрлах хашаанд хөрш *******ын хашаанд гарсан гал түймэр тархаж, хашаанд байсан 44 хэмжээтэй модон агуулах, тус агуулахад байсан барилгын материал шатаж, хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч ******* өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарч, нэхэмжлэгч *******ийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм бурууд маргаагүй, харин хохирлын хэмжээ хэт өндөр тогтоогдсон гэж маргасан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 752 дугаар зүйлийн 752.1.-т тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ. гэж, 752.2.-т зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч ******* нь хуульд заасан хугацаа хэтрүүлж хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хуралдааны өмнө гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад шинжээч томилуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасантай нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд хариуцагч *******аас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 сарын 24-ний өдрийн 307/II2025/01640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ