Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 06

 

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Ж. Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э хэн овогт Ж  ы  Д д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1937000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Халх гол суманд 1994 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, РД:  , Э хэн овогт Ж  ы  Д  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Ж. Д  нь Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Б ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ж. Д  шүүх хуралдаанд өгсөн: “ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багт, багийнхаа 4 залуутай 2 шил архи хувааж уусан. 23 цагийн үед гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Тэгээд хөрш Цэцэгсүрэнгийнд орсон. Тэнд өөрийн буруугаас болж хэрүүл маргаан үүсгэсэн. Манай эхнэр 2 өдөр гэртээ ирээгүй. Тэгээд хаагуур яваад ирэв гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд босоод ирсэн. Тэгээд зүүн нүдэнд нь гараараа цохьчихсон. Одоо холбоотой байгаа боловч тусдаа амьдарч байгаа...”гэх мэдүүлэг,

                Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой ажлаа тараад Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багийн нутагт байрлах гэртээ харихад миний хамтран амьдрагч Ж. Д  нь гэр цоожлоод явчихсан байхаар нь хажуу айлд ороод тэднийд хонож байтал 22 цагийн үед ирээд миний хонож байсан айлын хаалгыг цохиод намайг асуугаад байхаар нь би байхгүй байна гээд хэлчих гэхэд үгүй танайд байгаа гээд хаалга эвдчих гээд цохиод байхаар нь хаалга онгойлгоход чи яагаад айлд хонож байгаа юм бэ? гэртээ орохгүй яасан юм бэ? гэхээр нь чи түлхүүр аваад явчихсан байхад би яаж гэрт хонох юм бэ? чи яагаад архи уугаад байгаа юм бэ? гэхэд чамд ямар хамаатай юм бэ? янхан минь гээд намайг алгадаад гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү 2 удаа цохиод авсан. Чи яаж байгаа юм бэ гэхэд бас намайг үсдэж унагаагаад миний баруун бөөр хэсэг рүү дэвсээд нилээн өшиглөсөн. Энэ үед тэр айлын эгч Цэцэгсүрэн чи хүн аллаа гээд намайг салгаж авсан. Тэгээд би Булган суманд байх эгч Цэцэгжаргал руу утсаар яриад цагдаа аваад ирээч гээд уйлаад ярьсан. Ж. Д  нь намайг хэн нэгэнтэй хардаад цохьсон. Урьд нь бас иймэрхүү байдал гарч байсан боловч би цагдаад мэдэгдэж байгаагүй. Тухайн үед намайг цохиж байхад тэр айлын Цэцэгсүрэн эгч харсан. Тэднийд өөр хүн байгаагүй. Би Ж. Д тай гэр бүлээ батлуулаагүй. Бид хоёр 2017 онд танилцаад хамтран амьдарч байгаа. Урьд нь 2018 оны 07 дугаар сард гэрт согтуу ирээд бас намайг хардаж миний нүүрлүү өвдгөлж цохисон. 2018 оны 09 дүгээр сард миний ажил дээр согтуу ирээд намайг алгадаж цемэнтэн дээр цохиж унагааж байсан. Би бусад үйлдлийг нь сайн санахгүй байна. Зөндөө удаа намайг цохиж байсан. Мөн намайг хутга бариад ална гээд дайрч байсан удаа ч бий. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хэлнэ гэхэд надаас өөрөө гуйгаад би дахиж ингэхгүй гээд байдаг байсан. Тэр байдлаас болоод би цагдаад хандаж чадаагүй. Миний зүүн нүд улайж хавдсан, хамарны яс хүндүүр, толгой маш их өвдөж байна. Мөн дал, гуяа, нурууны хэсэгт хөхөрсөн бас хүндүүр байна..." гэх мэдүүлэг,

                Гэрч Б.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой Д.Б  нь Ж. Д  гэрийн түлхүүр аваад явчихсан байна. Би танайд хононо гээд амарч байтал 23 цагийн орчимд манай гэрийн хаалга хүн цохиод байхаар нь тайлж өгөхөд Ж. Д  нь согтуу байсан бөгөөд чи яагаад гэртээ байдаггүй юм бэ? гээд хэрэлдэж маргалдаж байгаад Б ийг үсдэж гараараа нүд рүү нь цохисон мөн унагааж байгаад нуруу, хөл хэсэг рүү нь өшиглөж байхад би салгасан. Тийм л зүйл болсон. Тухайн үед болсон явдлыг надаас өөр хүн хараагүй. Манай гэрт өөр хүн байгаагүй. Ж. Д  манай гэрт орж ирээд чи яагаад гэртээ байхгүй байгаа юм бэ? гээд маргалдсан. Д.Б ийг үсдэж байгаад нүд рүү нь гараараа цохисон мөн унагааж байгаад нуруу, хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр хоёр манай хашаанд өнгөрсөн хавараас хойш амьдарч байгаа. Манай хашаанд ирсэнээс хойш тэр хоёрын маргалдаж байсныг би хараагүй, сонсоогүй. Ж. Д  согтуу ирж эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэсэн намайг боль гээд хэлж байхад миний үгэнд ороогүй. Тэгэхээр Ж. Д ы буруу байх аа. Ж. Д  нь үнэнч, шударга, хүнд их тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй бага байхдаа их гоёдог, дуулдаг тийм хүүхэд байсан. Архи дарс байнга хэрэглээд байдаггүй хүүхэд юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                   1. Д.Б ийн биед зүүн нүдний хэсэгт хаван хавдар, зүүн хацарт зулгаралт, зүүн талын гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                   2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                   3. Б.Б ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1...д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                   4. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,   

             - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар Ж. Д  нь Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Б ийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний хэсэгт хаван хавдар, зүүн хацарт зулгаралт, зүүн талын гуяны хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Цэцэгсүрэн, хохирогч Д.Б  нарын мэдүүлэг, шинжээчийн 27 тоот дүгнэлт хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж. Д ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж. Д ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах ялын төрөл хэмжээний санал гаргасан байна.

Шүүгдэгч Ж. Д  нь улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн завшөөрсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Шүүх гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж. Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж. Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

       Шүүгдэгч Ж. Д д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Э хэн овогт Ж  ы  Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж. Д ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. Д д оногдуулсан торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж. Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

             5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж. Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.