Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 642

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Б, Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Мэргэд овогт Батцэвэгийн Тулгад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Баярсайханы Б.Бт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018360853 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мах сүүний технологич мэргэжилтэй, хувиараа машин засдаг, ам бүл 5, ээж, аав, эхнэрийн хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 4-169 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Мэргэд овогт Батцэвэгийн Б.Т/РД: УЮ88081412/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаантын 3-217 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Боржигон овогт Баярсайханы Б.Б /РД: ХК85042611/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Тнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

яллагдагч  Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Тнь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн хойд талд байх авто засварын газрын гражийн гадна найз болох Б.Бтай архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргасны улмаас Б.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн хойд талд байх авто засварын газрын гражийн гадна найз болох Б.Тулгатай архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргасны улмаас Б.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад миний найз Тулгаа 95118879 гэсэн дугаараас надруу дохисон, би буцаагаад тухайн дугаар луу өөрийн дугаараас залгаж ярихад "намайг дэнжийн 1000-д хүрээд ир уулзъя" гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Тулгын ажлын газар 32-р тойргийн буудал дээр байрлах 39 дүгээр сургуулийн хойд талд байх Кузов авто засварын гадна 18 цагийн орчимд явж очиход, Тулга, Дугар нар ажлын газрынхаа грашийн гадна талд машин дотор архи ууж байсан. Тэгээд би "Соёорхол" 0.75 гр архинаас нь уугаад хоорондоо юм яриад сууж байгаад Тулгаа бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгсэн чинь Тулгаа намайг "гараад ир хоёулаа үзье" гэхээр нь би "тэгье" гэж хэлээд бид хоёр засварын газрын гадаа гараад зогсож байсан чинь Тулгаа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд нэг хэсэг ухаан балартаад босоод ирэхэд би замын хажууд сууж байсан юм. Тэгээд Тулгаа намайг гэрт хүргэж өгсөн юм. Эмнэлэгт толгойн томографын зураг авахуулахад "хамар цөмөрсөн, нүүрний яс цааш нь цөмөрсөн" байна гэж хэлээд ойрын хугацаанд хагалгаанд орж янзлуул гэж хэлсэн юм. Миний санаж байгаагаар миний баруун талын нүүрэн тус газарт Тулгаа 1 удаа гараараа цохисон. Тухайн хэрүүл маргаан болох үед Б.Тгэдэг хүний хуурай дүү Дугар л хамт байсан. 2019 оны 6 дугаар сарын 29-ний орой Б.Т"би нэг хүнийг зодсон" гээд яриахаар нь би тоглоомоор Тулгийг "Чи одоо хэзээ ийм болчихсон юм бэ" гэж хэлээд архи ууж сууж байсан машинд Тулгын малгайг нь доошоо дараад нүүрийг нь хальт түлхсэн юм. Үүнээс болж тухайн үед хэрүүл маргаан үүссэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8189 дугаартай Б.Бын биед хамар яс, баруун хоншоорын хөндийн цөмөрсөн хугарал, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 49х/

хохирогч Б.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд найз болох Б.Бын 99062953 дугаар луу дохисон байсан. Би тухайн үед найздаа зарах гэж байсан "төвд банхар нохой авах юм уу" гэж асуух гэж байсан чинь миний нэгж дууссан байсан болохоор дохигдсон байсан. Тэгээд төд удалгүй Б.Б надруу залгаад "сайн уу юу хийж байна, чи юм уучихсан юм уу" гэхээр нь "би сайн машинаа засаад сууж байна. би уучихсан байна, чи юм уучихсан юм бол ажил дээр хүрээд ир" гэсэн чинь Б.Б бас уучихсан цуг ууя гээд миний ажлын газар Чингэлтэй дүүргийн 39 дүгээр автобусын буудал дээр байдаг Кузов авто засвар дээр хүрээд ирсэн. Би ажил дээрээ хуурай дүү Дугартай хамт байж байхад Б.Б такси бариад хүрээд ирэхээр нь би таксины мөнгийг өгчихөөд манай ажил дээр бид хоёр 0.750 гр Соёорхол хувааж ууж дуусгасан. Тэгээд хуурай дүү Дугар, Б.Б бид гурав юм яриад сууж байсан чинь Б.Б миний толгой дээр байсан малгайг доош нь дараад "чи бол амжихгүй пизда шүү" гэхээр нь миний дургуй хүрээд "чи яагаад байгаан, чи ч гэсэн амжихгүй шүү, ингэж байхаар эр хүн шиг үзье" гэж би хэлсэн чинь Б.Б "тэгье гаръя" гээд бид хоёр ажлаас гараад засварын үүдэнд бие биенээ заамдаж аваад, бие биенийхээ хоолойг боогоод бие биенээ харилцан цохиж зодолдсон. Тэгээд байж байсан чинь Дугар ажлаас гарч ирээд "хоёр ах битгий муудалцаад бай, одоо болно, боль" гэхээр нь бид хоёр больсон. Б.Б миний баруун нүдэнд 1 удаа, хамар хэсэгт нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Нэг удаа толгойн тус газарт гараараа алгадсан. Бусад гэмтлүүд нь бол Б.Б бид хоёр зодолдож байх үед шороо хайрган дээр унахад үүссэн гэмтлүүд оаина...гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8239 дугаартай -Б.Тулгын биед баруун гарын долоовор хуруунд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамар, баруун гарын сарвуу, зүүн гарын долоовор хуруу, дунд хуруу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. -Дээрхи шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 50х/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 8-9х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Тнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Тнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Мэргэд овогт Батцэвэгийн Тулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Боржигон овогт Баярсайханы Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тулгыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Б.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Тулга, Б.Б нарыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тулга, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ