| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06548/И |
| Дугаар | 4928 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 4928
2016 оны 08 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04928 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.А холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.А нь нэхэмжилсэн 30,000 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Г.А-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлэн хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000 төгрөг гаргуулах хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 2,275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ...тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА