Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 643

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тайж овогт Цэдэндамбаагийн Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018700851 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Тоосгоны үйлдвэрийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группл байдаг, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 20-1046 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Цэдэндамбаагийн Ц.Б /РД: ХК60040611/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1046в тоотод байх гэрийнхээ хашаан дотор Б.Батцэцэгтэй марган улмаар түүний толгойн тус газарт төмөр саваагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би аавынхаа ахтай нэг хашаанд хамт амьдардаг юм. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед манай аавын ах болох Ц.Б нь архи уучихсан хашаанд орж ирээд гэрлүүгээ явж байгаа нь сонсогдож байсан "Батцэцэгийг ална, цахилгааны утсаа янзалчихгүй муу пизда" гээд амандаа чанга орилж байгаад гэртээ орсон. Тэгээд 13 цагийн үед манай аавын ах Ц.Б нь манай гэрлүү орж ирээд "хоол байна уу, би өлсөөд байна" гэхээр нь би "одоо хоол хийж байна, та хоол идээд гар" гэсэн чинь манай хүүхдүүдэд чихэр өгөөд байж байснаа "та муу сайн нарт яах гэж чихэр өгөв, гудамжинд байсан хүмүүст өгчихдөг байж" гээд ширээ нүдэж ирээд, идэж байсан хоолоо шидээд хоолоо газар асгаад муухай орилоод байхаар нь би жоохон хүүхдүүд гэрт байгаа юм чинь гэж бодоод Ц.Б ахыг гэрээсээ дуудаж гаргаж ирээд гадаа байж байсан чинь "чи зайл би энэ газрыг чинь зарна1' гэхээр нь би "чиний газар гэж юу байдаг юм, чи өөрөө зайл" гэж хэлсэн чинь урт төмөр барьчихсан явж байснаа байдаг юм, чи өөрөө зайл" гэж хэлсэн чинь урт төмөр барьчихсан явж байснаа миний толгой руу тэр төмөрөөрөө цохисон Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11х/,

гэрч Б.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр 13-14 цагийн үед байхаа манайх цуйван хийгээд гаргаж байсан чинь Ц.Б өвөө гаднаас орж ирхээр нь ээж хоол аягалаад өгсөн чинь Ц.Б өвөө "Та нар манай дүүгийн хашаанаас зайлцгаа " гэж хэлээд аягата хоолоо газар шидцэн чинь ээж " Та гараад ир " гэж хэлээд Ц.Б өвөө ээж 2 гараад яваад өгсөн Тэгээд ээж гаднаас буцаад гэрт орж ирэхдээ толгойгоо нойлын цаасаар боосон орж ирсэн.тэх мэдүүлэг. /хх-ийн 20х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8751 дугаартай Б.Батцэцэгийн биед духны зүүн дээд хэсгийн сорви /шарх/, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. -Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ц.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Тайж овогт Цэдэндамбаагийн Ц.Быг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Быг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Быг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ