Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 4931

 

2016 оны 08 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04931

               Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... дүгээр гудамж, ...тоотод оршин суух ...регистртэй, Боржигон овогт Х.Ш-ийн,

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Ш ор                                                                                                                                                                                                                           олцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Ш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 1978 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Зөвлөлт Холбоот Улсын Барилгын Техник мэргэжлийн сургуульд орж, 1980 оны 6 дугаар сарын 05-нд тус сургуулийг төгсөж, хотын барилга трестийн Нэгдсэн үйлдвэрийн Лувсандаш даргатай бригадад армотурчингаар ажилд орсон. 1981 оны 6 дугаар сарын 25-нд Ардын цэрэгт явах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөж цэргийн хэлтсийн мэдэлд шилжсэн. 1984 оны 7 дугаар сарын 03-нд Ардын цэргээс халагдаж Социалист Хөдөлмөрийн 28 дугаар авто баазын 2 дугаар хэсэгт жолоочоор орж ажилласан. 1984 оны 9 дүгээр сарын 10-нд авто тээврийн комбинатад жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны ...тоот тогтоолоор Хайрхан компани болгон өөрчилсөн тул мөн жолоочоор ажиллаж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотын өмч хувьчлалын комиссын 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 110 тоот тогтоолын 4 дүгээр заалтыг үндэслэн Автобус-3 компанид автобустайгаа шилжин ирж жолоочоор ажилласан. 2004 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Автобус-3 компаниас халагдаж, 2004 оны 11 дүгээр сарын 09-нд Цахилгаан тээвэр компанид автобусны жолоочоор орж, 2007 оны 4 дүгээр сарын 17-нийг хүртэл автобусны жолоочоор ажиллаж байсан. Би өөрийгөө эцэг Ё овоглодог гэж бодож байтал нийгмийн даатгалын дэвтэр авах үед эх Х овоглодог болохоо мэдсэн. 1960-аад оны үед иргэний бүртгэл замбараагүй байсан үе бөгөөд миний эцэг эх намайг төрөх үед гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учир миний төрсний гэрчилгээ Х овогтой буюу эхээрээ овоглож гарсан юм билээ. Иймд намайг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.   

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч  Х.Ш нь өөрийн 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт түүний эцэг болох Т.Ё-аар овоглон бичсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр Х.Ш-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагч Х.Ш нь 1961 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, өөрийн эх Х-р овоглодог боловч түүний 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг эцгийнх нь нэрээр буюу “Ё.Ш, төрсөн он 1961 он” гэж бичигдсэн байх бөгөөд түүний төрсөн он, ажиллаж байсан газартай тохирч байгаа, түүнчлэн хүсэлт гаргагчийн эхийг “С.Х” гэдэг, мөн хүсэлт гаргагчийг төрснөөс хойш буюу 1964 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эцэг эх Т.Ё, С.Х нар нь иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэн, гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчийн тайлбар, түүний төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 6-9/

Х.Ш нь 1978 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Зөвлөлт Холбоот Улсын Барилгын Техник мэргэжлийн сургуульд орж, 1980 оны 6 дугаар сарын 05-нд тус сургуулийг төгсөж, хотын барилга трестийн Нэгдсэн үйлдвэрийн Л даргатай бригадад армотурчингаар ажилд орсон. 1981 оны 6 дугаар сарын 25-нд Ардын цэрэгт явах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөж цэргийн хэлтсийн мэдэлд шилжсэн. 1984 оны 7 дугаар сарын 03-нд Ардын цэргээс халагдаж Социалист Хөдөлмөрийн 28 дугаар авто баазын 2 дугаар хэсэгт жолоочоор орж ажилласан. 1984 оны 9 дүгээр сарын 10-нд авто тээврийн комбинатад жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 178 тоот тогтоолоор Хайрхан компани болгон өөрчилсөн тул мөн жолоочоор ажиллаж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотын өмч хувьчлалын комиссын 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 110 тоот тогтоолын 4 дүгээр заалтыг үндэслэн Автобус-3 компанид автобустайгаа шилжин ирж жолоочоор ажиллахдаа Ё овогтойгоор түүнийг ажилд авах болон ачлаас чөлөөлөх тушаалууд гарч байсан бөгөөд 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэний дагуу, мөн түүний эцгийн нэрээр овоглож байсан болох нь тогтоогдож байх бөгөөд эрх олгосон уг бичиг баримтад бичигдсэн төрсөн он, сар, өдөр, нэр нь түүний төрсний гэрчилгээ /хх-8/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6/ зэрэг бичиг баримтуудад бичигдсэнтэй тохирч байх тул Х.Ш хүсэлтийг хангаж, түүнийг 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, ...мрегистртэй, Боржигон овогт Х.Ш-йг 1982 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Ё. Ш-ийн” хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Шаравдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА