| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0148/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/150 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн 1936000000174 дугаартай, 178/2019/0148/Э/ индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ах,эгчийнхээ хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод түр оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн гэх, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын гадна зогсоолд байсан ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2019 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч иргэн П.*******д 1315000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол,
-Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын гадна зогсоолд байсан *******ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 08 сарын 01-нд шилжих шөнө бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.т 400.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол,
-Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 23 айлын орон сууцны гадна зогсоол дээр байсан УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн П.ын эзэмшлийн цэнхэр өнгийн даалинтай хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 500.000 төгрөгний хохирол,
-Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын орон сууцны гадна зогсоолд байсан УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2019 оны 08 дугаар сарын эхээр монгол эмээл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.т 320.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн УАА-н 24 айлын гадна зогсоолд болсон байв. Саарал өнгийн Nissan note маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгон утас байсан гэх дунд талын хайрцагны тагийг “А” үсгээр тэмдэглэж бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-9-р хуудас/
Хохирогч овогт гийн *******ы / регистрийн дугаартай, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой,Цахиур ХХК-д худалдааны төлөөлөгч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Д.ийг Баян-Өлгий аймгийн Толбо амралтын газар хүргэж өгчихөөд орой нь буцах үед утасны цэнэг дуусчихаар нь машиныхаа дунд хайрцагт хийчихээд гэртээ ороод унтаж амарсан.Маргааш нь хүүхдээ хараад гэрээс гараагүй. 30-ны өдөр эхнэр амралтаасаа ирэхээр нь машины хайрцагаас утас аваад ир гээд гаргахад “ утас чинь алга байна” гээд орж ирэхээр нь би өөрөө гарч хайгаад байхгүй болохоор нь цагдаагийн газарт мэдэгдсэн.Тухайн орой би машинаа цоожилсноо санаж байна, яагаад гэхээр 2019 оны 07 сарын 26-27-нд шилжих шөнө машинаасаа тамхи, бэлэн мөнгө, нэгж зэрэг эд зүйлээ алдсан болохоор машинаа түгжээд гэртээ орсон ... гэх мэдүүлэг /хэргийн 12-13-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2019 оны 07 дугаар сарын 31-нээс 08 сарын 01-нд шилжих шөнө байрны гадна зогсоолд байсан 8069 ХОҮ улсын дугаартай машин дотроос гар утсаа алдсан. Миний утас Huawei P 8 Light маркийн, урд шил нь бага зэрэг хагарсан, хойноо бага зэрэг цуурсан утас байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16 хуудас/
Гар утас үнэлсэн тухай шинжээчийн... Huawei P 8 Light маркийн гар утас 1 ширхэг-400.000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 25-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 31-ний орой найзынхаа гэр лүү явж байх замдаа 24 айлын хажуугаар өнгөрч явтал 8069 ХОҮ улсын дугаартай машин байхаар нь очсон. Би урьд нь тэр машин дотроос тамхи, нэгж, бэлэн мөнгө авч байсан.Тэгээд би тэр тээврийн хэрэгсэл дотор дахиад юм байж магадгүй гээд тэр машинд түлхүүр тааруулаад жолооч талын хаалгыг онгойлгоод дунд хайрцгийг нь онгойлгоход цагаан өнгийн гар утас байхаар нь аваад хаалгыг нь хаачихаад явсан.Маргааш нь зах дээр явж байгаад найз З.тай таараад бид хоёр гол дээр очиж пиво уусан. Тэгээд бид З.Гантулгыг үлдээчихээд зах гарч эгч Н.г гэрт нь хүргэж өгчихөөд 1 цаг орчмын дараа ирэхэд З. миний утсыг аваад явчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах усжуулахын 24 айлын урд зогсоол байх 8069 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 64-66-р хуудас/
Хохирогч овогт гийн *******ы / регистрийн дугаартай, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахиур ХХК-д худалдааны төлөөлөгч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 27-ны өглөө машиндаа ортол машин дотор байсан бэлэн мөнгө, гар цүнх алга болсон байсныг мэдээд гэртээ ороод эхнэрээ цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн.Тэгээд гараад машинаа хартал жолоочийн эсрэг талын хаалга дутуу хаагдсан байдалтай цүнхэн дотор байсан бичиг баримтыг урд суудал дээр гаргаж тавьсан байсан. Машин дотроос 550000 орчим төгрөг, 180000 мобикомын нэгж, бор өнгийн жижиг гар цүнх, улаан вэст, цэнхэр вэст, вэст клаб тамхи зэрэг зүйлүүд алга болсон... гэх мэдүүлэг / хэргийн 70-73-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 26-ны шөнө манай машин дотроос эд зүйл алдагдсан. Орой нь нөхөр бид хоёр хүүхдүүдийнхээ хамт ирээд машинаа зогсоолд тавиад гэртээ орсон.Манай нөхрийн ажилладаг Цахиур ХХК-ний Вэст төрлийн тамхийг аймгийн 150 гаруй дэлгүүрт түгээгээд авсан 550 орчим мянган төгрөг, 180000 мобикомын нэгж, хэдэн блок тамхи зэрэг зүйл машинд байсан.Машиныхаа түлхүүрийг гээчихээд түлхүүр солиулж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 76-77-р хуудас/
Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 10-нд гэртээ байж байтал найз Б.******* залгаад мотоциклио янзлахад туслаач гэхээр нь Баруун бүсийн төв зах дээр очсон.Намайг очиход Б.******* гартаа хайрцагтай тамхи тэвэрчихсэн зогсож байсан.Тэгээд бид хоёр яваад тэр тамхинуудыг зах дээр Ө.д зарсан. Б.******* мобикомын 1000 төгрөгний нэгж өмднийхөө баруун талын карманаас гаргаж ирж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 86-88-р хуудас/
Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 28-ны өглөө зах дээр байж байтал 2 залуу ирээд “ бид хёот тамхи зараад өгөөч” гэхээр нь “ямар учиртай тамхи юм бэ, хулгайнх биш биз “ гэхэд “манай эгчийн тамхи байгаа юм, ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь зах дээр байгаа хүмүүст зарсан. Надад 7-8 блок тамхи өгсөн. Тэр тамхинуудыг нь зараад 120.000 төгрөг өгөхөд надад 1 блок тамхи, 20000 төгрөг өгчихөөд яваад өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 92-93-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн...бэлэн мөнгө 550.000 төгрөг, мобикомын нэгж 180 ширхэг – 180000 төгрөг, тамхи -22 блок-1 ширхэг нь 25000 төгрөг -550000 төгрөг, цүнх 1 ширхэг-35000 төгрөг, нийт 1315000 төгрөг.. гэх дүгнэлт / хэргийн 95-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед найз ынд хонохоор тэдний рүү явсан. 24 айлын байрны хажуугаар явж байтал 8069 ХОҮ улсын дугаартай машины цонхоор харахад тамхи харагдахаар нь өөрт байсан мотоциклийн түлхүүрийг хийгээд эргүүлэхэд онгойчихсон.Тэгээд машины арын суудал дээрээс тамхи, урд суудлын дунд байсан цүнх, мобикомын нэгж, дунд хайрцагт байсан мөнгийг аваад хаалгыг нь хаачихаад явсан.Манай хашааны ард талд байдаг эзэнгүй хашаанд байх амбаарт авсан зүйлээ хийчихээд гэртээ орж амарсан.Маргааш өглөө нь зах гарч тамхиа зарахаар ыг дуудаад хамт зах гарсан. Ө. гэдэг хүнээр 5-6 блок тамхи заруулсан үлдсэн тамхи, нэгжийг би өөрөө зарсан.Хулгайлсан мөнгө, тамхи, нэгж зарсан мөнгөөрөө мотоцикльд сэлбэг аваад үлдсэнээр нь идэж уух юм, хувцас аваад дуусгасан... гэх мэдүүлэг/ хэргийн 98-99-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 110-112-р хуудас/
Хохирогч овогт ын ын / ПЭ регистрийн дугаартай, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Анунгоо ХХК-д худалдааны төлөөлөгч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 13-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны гадна зогсоол дээр машинаа байрлуулаад гэртээ орж амарсан. Өглөө нь хүү Э.Ганхөлөгийг гараад машинаас хөөрөг аваад ир гээд гаргахад “ машины хаалга онгорхой, хөөрөг алга байна “ гээд ороод ирсэн. Манай хөөрөг цэнхэр өнгийн даалинтай, машины дунд хайрцаг дотор байсан... гэх мэдүүлэг / хэргийн 115-116-р хуудас/
Эд зүйл үнэлсэн шинжээчийн ...хөөрөг 1 ширхэг-200000 төгрөг, даалин 1 ширхэг-300000 төгрөг,нийт 500000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 121-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын 13-ны шөнө ганцаараа гадуур явж байгаад 23 айлын орон сууцны гадна зогсоол дээр байсан Тоёото клугер маркийн машинд дээр очоод түлхүүр тааруулж үзэхэд хаалга нь онгойчихсон.Тэгээд урд хайрцаг дотор нь байсан цэнхэр өнгийн даалинтай хөөргийг аваад хамаатны ах Баатарсүрэнгийнд очиж хоносон. Уг хөөргийг нуугаад цүнхэн дотроо байлгаж байгаад цагдаад баригдахдаа өгсөн. Надад мөнгөний хэрэг гарахаар хулгай хийдэг... гэх мэдүүлэг / хэргийн 124-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 135-137-р хуудас/
Хохирогч овогт ийн ийн / ПБ регистрийн дугаартай, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, МХГ-т улсын байцаагч / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын эхээр Хатан түнгэл 24 айлын орон сууцны гадна зогсоол дээр УБЭ улсын дугаартай машинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь машиндаа ороход машин дотор байсан монгол эмээл алга болсон байсан...гэх мэдүүлэг / хэргийн 140-141-р хуудас/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 08 дугаар сарын эхээр аймагт орж ирээд зах дээр явж байгаад Б.*******тай таарахад мотоциклийнхоо ард монгол эмээл аччихсан явж байсан. Энэ эмээлийг зарах гэж байгаа юм гэхээр нь “ би авъя, утсаар ярьж байгаад мөнгийг нь өгье” гэхэд зөвшөөрөхөөр нь эмээлийг аваад шууд хөдөө явсан. Б.******* надад өөрийн эмээл гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 143-144-р хуудас/
Эд зүйл үнэлсэн шинжээчийн...эмээл 1 ширхэг-320.000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 147-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын эхээр шөнө гадуур ганцаараа явж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын 24 айлын орон сууцны зогсоол дээр саарал өнгийн машин байхаар нь очоод харахад жолооч талын цонх хагас онгорхой байсан.Тэгэхээр нь уг машиныг онгойлгоод хойт суудал дээр нь байсан эмээлийг аваад найз ынд очиж хоносон. Өглөө нь хүмүүс босоогүй байхад эмээлээ аваад хүргэн ах Билэгдэмбэрэлийнд аваачиж тавьчихаад мотоцикльтой буцаж очиж эмээлээ аваад захын ойролцоо явж байгаад Б.тай таарсан.Б.ыг асуухаар нь “миний эмээл байгаа юм, зарах гэсэн юм” гэж хэлэхэд “ надад зарчих “ гэхээр за гээд 200.000 төгрөгөөр зарахаар болоод эмээлийг өгөөд явуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 4950-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын гадна зогсоолд байсан ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн П.*******д 1715000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол,
2019 оны 07 дугаар сарын 31-нээс 08 сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын гадна зогсоолд байсан ******* ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.т 400.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол,
Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 23 айлын орон сууцны гадна зогсоол дээр байсан УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос иргэн П.ын эзэмшлийн цэнхэр өнгийн даалинтай хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгний хохирол,
2019 оны 08 дугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 24 айлын орон сууцны гадна зогсоолд байсан УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос монгол эмээл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.т 320.000 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь хохирогч П.*******, Д., Х., Б. нарын мэдүүлэг, гэрч Д., П., Ө., Г. нарын мэдүүлэг болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйл үнэлсэн тухай тайлан, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь мөнгөний хэрэг болсон гэх шалтгаанаар 4 удаагийн үйлдлээр бусдын автомашинд түлхүүр тааруулан онгойлгож эд зүйл авсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шууд санаатай шунахайн сэдэлттэй үйлдэл гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.*******ыг 4 удаагийн үйлдлээр П.*******, П., Б. нарын машинаас эд зүйлийг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-64/,шийтгэх тогтоолын хуулбараар,
Хохирогч Б.,Х. нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.ийн ...хулгайд алдсан эмээлээ буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй... гэх , Х.ын ...алдсан хөөргөө буцааж авсан, одоо хохирол төлбөргүй, гомдол саналгүй... гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б.******* нь 2 дугаар ангиас сургуулиас гарсан. Б.******* нь үг дуу цөөтэй, хүнд тусархуу, гэр бүлийнхэндээ хайр халамжтай, цайлган зантай хүүхэд байгаа юм.Баян-Өлгий аймагт 2016-2017 онд цэргийн алба хаасан.Амьжиргааны түвшин нэн ядуу, хувьд оногдох эд хөрөнгөгүй... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б.******* нь хүнд тусархуу, даруухан, эмээ, эгч хамаатан садангийнхаа хүмүүст халамжтай, анхаарал сайн тавьдаг,ямар нэгэн муу зан ааш байхгүй, цайлган сэтгэлтэй хүүхэд.... гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн1-д зааснаар 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 3 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс 1715000 төгрөг гаргуулж хохирогч П.*******д олгуулах, хохирогч Х.д 500.000 төгрөг, хохирогч Б.т 320.000 төгрөгний хохирол барагдуулсан ...гэх санал, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Х., Б. нарын хохирлыг барагдуулсан, хохирогч П.*******д учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Х., Б. нарын хохирлыг төлсөн, хохирогч П.*******ы хохирлыг төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа дуусаагүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Х., Б. нарт учирсан хохирлыг төлснийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 1715000 төгрөг гаргуулж хохирогч П.*******д олгуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6-36.8 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ад 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ад Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялаас 08 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01/нэг/ жил 02/хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 01/нэг/ жил 02/хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг, хохирогч Х., Б. нарт учирсан хохирлыг төлснийг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 1715000 /нэг сая долоон зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.*******д олгуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form