| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0645/Э |
| Дугаар | 653 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 653
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч А.А, Ө.Д, Б.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чингүн овгийн Баярсайханы А.А, Өргөн овгийн Өлзий-Оршихын Ө.Д, Сайн ноён хан аймгийн Батмөнхийн Б.Анарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911017710836 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хороо Сурагчийн 56-659а тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2- зааснаар ял шийтгүүлж, тэнсэн харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Чингүн овогт Баярсайханы А.А /РД: УП91050934/,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, халх, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, B –plus номын дэлгүүрт борлуулалтын ажилтай , ам бүл 3, нөхөр ,ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамба даржаагийн 13-91б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Өргөн овогт Өлзий-Оршихын Ө.Д /РД: ЕЙ91021208/,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 37 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мах махан бүтээгдэхүүний технологич мэргэжилтэй, “Мөнгөн завъяа” дэлгүүрт үйлчлэгч ажилтай ажилтай , ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хороо Сурагчийн 37-434б тоотод оршин суух хаягтай, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, тэнсэн харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Сайн ноён хан овогт Батмөнхийн Б.А/РД:ШД 82071502/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Б.А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Ө.Д, Б.Анарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А.А, Ө.Д, Б.Анар нь 2019 оны 6 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутайг дэвсгэрт байрлах Сурагчийн 37-434б тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож, Б.А.А нь хохирогч Ө.Дг, шүүгдэгч Б.Ариунзаяа, Ө.Д нар нь бүлэглэн хохирогч Б.А.Ат тус тус бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Б.А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...чи хужаа юм биш үү? Гэсэн чинь уурлаад над руу дайраад байсан...Б.Аэгч гартаа хутга, Ө.Д гартаа нэг заазуур барьчихсан байсан. Ө.Д “Чи миний машины дугуйг хагалдаг хэн бэ? “ гэж хэлээд над руу заазуураа далайлгаад байхаар нь би баруун гараараа хаасан чинь миний гарын 3 хуруу зүсэгдчихсэн юм...тэгээд дахиад над руу дайраад байхаар нь Ө.Дгийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон чинь Б.Аэгч миний зүүн талын хавирга хэсэгт хоёр удаа хутгалсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 25х-26х/,
хохирогч Ө.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.А “маргааш өглөө чиний машин чинь бүтэн байх болов уу хараарай” гэж хэлээд гэрээс гарахаар нь араас нь гарсан юм. Яагаад гэвэл миний машиныг эвдэлчих байх гэж бодоод гарсан чинь А.А зогсож байхаар нь араас нь татсан чинь эргэж хараад намайг гарын шуу хэсгээс бариад авсан тэгээд бид хоёр барицалдаад байж байсан чинь А.А миний нүүрэн тус газарт гараараа цохисон тэгэхээр нь би А.Аыг хэдэн удаа цохиж холдуулсан санагдаад байгаа юм. Тэгээд байж байсан чинь А.А газраас чулуу аваад миний толгойн тус газарт чулуугаар нэг удаа цохисон...Би А.Аын ядам хуруунд шарх үүсгэсэн маань үнэн .Заазуураар баруун гарыг нь гэмтээсэн. А.Аын цээж , баруун хацрын зулгаралт зэрэг гэмтлүүдийг би үүсгээгүй. Б.АА.Аын цээжин хэсэгт хутгаар зүсэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32x/
гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би А.Аын цээжин тус газарт хутгаар зүсэж гэмтээсэн маань үнэн , ядам хуруунд үүссэн шархыг Ө.Д заазуураар зүсэж гэмтээсэн юм......" гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7647 дугаартай “Ө.Д-ийн биед тархи доргилт , зүүн зулай ,чамархай , хацар,шанааны зөөлөн эдийн няцрал ,2 нүдний алимны салстад цус харвалт , духанд шарх , зүүн шуунд цус хуралт , зүүн хацарт зулгаралт гамтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... " гэх дүгнэлт /хх-ийн 58х/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7517 дугаартай "Б.А.Аын биед цээж, баруун гарын ядам хуруунд шарх ,баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 58х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан , Ө.Д, Б.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Д, Б.Анарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 550 нэгж буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тус тус прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашгиласан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг шийтгэх тогтоол хүчин төгдөлдөр болмогц устгаха нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингүн овгйин Баярсайханы А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Өргөн овгийн Өлзий-Оршихын Ө.Д, Сайн ноён хан овгийн Батмөнхийн Б.Анарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А.Аыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Дг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ариунзаяаг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ