| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06525/И |
| Дугаар | 4976 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 4976
2016 оны 08 сарын 29 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04976 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу ...Өөрийн байранд байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул . гудамж ... тоотод оршин суух, ... регистртэй, Ш. овогт Г.Б-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Г.Б нь манай компанитай 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1189337 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан. Гэвч хэрэглэгч Г.Б нь гэрээний зээл төлөлтийн хуваарь дахь 2015 оны 9,10,11,12 дугаар саруудад төлөх 80,000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд Г.-с төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5,3-т заасны дагуу 320 хоногийн алданги 40,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу хүсэлтдээ: Би нэхэмжлэгч байгууллагын шаардсан 120.000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын шаардсан 120,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА