Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 207/ма2025/00122

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2025/00122

 

 

З.****ы нэхэмжлэлтэй,

  хариуцагч Орхон аймгийн ****,  Орхон ****

тамгын газар, ****

 газарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2025/00982 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч : З.****  Хариуцагч Орхон аймгийн ****, Орхон аймгийн ****, ****  газарт  тус тус холбогдох  “....2016 оны 10 сарын 07, 2019 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээнүүдээр тус сумын сумын ****хороололд байрлах 100 м.кв газрыг З.****ы эзэмшилд хүлээлгэн өгөөгүй буюу тус газарт З.****ы эзэмшил үүсээгүй болохыг тогтоолгох тухай ...” зэрэг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал, Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч З.****ы нэхэмжлэлийн  агуулга:     “...Орхон аймгийн ****сум, ****байрлах  100 м.кв  талбай  бүхий   газрыг ****2016 оны   10 дугаар   сарын 05-ны өдрийн    ****дугаартай    захирамжаар     иргэн    Х.****оос    газар

эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 20,000,000 төгрөгөөр шилжүүлэн авч эзэмшсэн. Улмаар уг захирамжийн дагуу газрыг эзэмшиж газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлж ирсэн ба 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчилж байгуулсан, ... гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн ба харин Орхон аймгийн **** болон ****түүнд газрыг хүлээлгэж өгөөгүй, ... уг газарт очиход 2016 онд ****ХХК хашаалсан, газар дээр ажилтнуудынхаа байрыг барьсан байсан, байрыг 2019 оны сүүлээр газраа авсан бөгөөд 2020 оны эхээр Монгол улсад ковид-19 цар тахал гарч уг газарт барилга барих, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, ...З.****д газрыг хууль болон гэрээнд зааснаар хүлээлгэж өгөөгүй атлаа 2016-2021 онд газрын төлбөр авч, улс орон төдийгүй дэлхий нийтээр цар тахал нүүрлэсэн он жилүүдэд ...газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй... гэх үндэслэлээр Орхон ****2021.04.22-ны өдрийн ****дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай гэх захирамжаар хүлээлгэн өгөөгүй газраа эргүүлэн авч, эрхийг нь хүчингүй болгосон. ...хариуцагч талаас тус маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй, учир нь Захиргааны хэргийн шүүхээр Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай 2016, 2019 оны гэрээний үүрэг гүйцэтгэгч болох ****газрын үүргийн зөрчлийг огт дүгнээгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар газарт З.****ы эзэмшил үүсгэж чадсан эсэхийг хянаагүй, Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн. Иймд Орхон аймгийн ****З.**** нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Монгол улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 -д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 07-ны, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнүүдээр Орхон аймгийн ****сумын ****хороололд байрлах 100 м.кв газрыг З.****ы эзэмшилд хүлээлгэн өгөөгүй буюу тус газарт З.****ы эзэмшил үүсээгүй болохыг тогтоож өгөхийг хүсье...” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн ****, Орхон аймгийн ****, **** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар татгалзлын агуулга:   

“...Газрыг нэхэмжлэгч Х.****оос газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж авсан, ...хуульд заасны дагуу газрыг хүлээлгэж өгсөн, ...нэхэмжлэгчид олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээг ****захирамжаар хүчингүй болгосон бөгөөд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд З.**** нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон...Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/00982 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 89 дүгээр зүйлийн 89.1-д баримтлан нэхэмжлэгч З.****ы Орхон аймгийн ****, Орхон аймгийн **** газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн ****З.**** нарын хооронд 2016 оны 10 сарын 07, 2019 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээнүүдээр Орхон аймгийн ****сумын ****хороололд байрлах 100 м.кв газрыг З.****ы эзэмшилд хүлээлгэн өгөөгүй буюу тус газарт З.****ы эзэмшил үүсээгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг хариуцагч Орхон аймгийн ****, Орхон аймгийн ****, Орхон аймгийн **** газарт холбогдуулан гаргасан газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ З.**** зохих ёсоор, шударгаар гүйцэтгэснийг тогтоолгох, эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглахад саад болж байсныг тогтоолгох, газар эзэмшүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, газрыг хүлээлгэн өгөхийг даалгуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ****, түүний ажлын алба болох Орхон аймгийн ****, Орхон аймгийн ****200,000,000 төгрөг гаргуулах, Орхон аймгийн төсөвт газрын төлбөрт  зориулан төлсөн 255,300 төгрөгийг Орхон аймгийн ****, Аймгийн ****гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.****ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,376,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа ихэсгэх болон өөрчлөх зэрэг эрхээ хэрэгжүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо Орхон аймгийн**** З.**** нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56,1.1., 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээнүүдээр Орхон аймгийн ****сумын ****байрлах 100 мк.в газрьтг З.****ы эзэмшилд хүлээлгэн өгөөгүй буюу тус газарт З.****ы эзэмшил үүсээгүй болохыг тогтоолгох тухай” шаардлагаа дэмжиж оролцсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх үндэслэлээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь заалтаас 10 дахь заалтанд “...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 448 дугаартай магадлал...Орхон ****2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” ****дугаартай захирамж...” зэргийг дурдаж шийдвэрлэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус тодорхойлсон. Монгол Улсын иргэнд газар эзэмигүүлэхэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийг хүчингүй болгох зэрэг асуудал нь захиргааны актын шинжийг агуулдаг бол тухайн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх буюу газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрээний дагуу газрыг ззэмшигчид хүлээлгэн өгөх буюу гэрээний үүргийг хэрэгжүүлэх, гэрээг үнэлж дүгнэх асуудал нь Иргэний хуулийн 11 дүгээр бүлэг заасан эзэмшил үүсгэхэд чиглэгдсэн иргэний эрх зүйн харилцааны шинжийг агуулсан захиргаа иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй хэлбэр юм. Орхон ****2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвзр хүчингүй болгох тухай” захирамжийн захирамжлах хэсгийн I дзх заалтад “Иргэн ****нь эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй байх тул газар эзэмших эрх болгосон ****2016 оны 502 дугаар захирамжийн хавсралтын 7 дугаар мөрийн З.****д ****хороололд 100 м.кв газрыг худалдааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэсэн хэсгийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэснийг З.****ы Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тухайн захирамжийг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хянаж шийдвэрлэсэн. Тодруулбал Захиргааны хэргийн шүүхээр Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай 2016, 2019 оны гэрээний үүрэг гүйцэтгэгч болох ****газрын газар эзэмшүүлэх гэрээний үүргийн зөрчлийг огт дүгнээгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар газарт З **** эзэмшил үүсгэж чадсан эсэхийг мөн Захиргааны хэргийн аль ч шүүх огт хянаагүй бөгөөд энэ нь захиргааны хзргийн шүүхийн хяналтын объектод хамаарахгүй асуудал болно. Харин Захиргааны хэргийн шүүхүүдийн хяналтын обьект нь уг хэргийн хувьд зөвхөн Орхон ****2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ****дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн байдаг нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан байгаагаар нотлогдоно. Гэтэл анхал шатны шуүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг түүнийг дахин нотлохгүй” гэж заасан үндэслэлийг дурдаж улмаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэргийн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний энэхүү хэрэгт авагдсан Х.****ын гадаад байсан тухай баримт, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 125/014 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдаагүй бөгөөд энэ захиргааны хэрэгт ч хянаж шалгадаггүй үйл баримт юм. Тодруулбал, дээрх иргэний хэргийн материалд авагдсан газрыг Х.****т болон З.**** нарт хүлээлгэн өгөөгүй талаарх үйл баримтыг гэрчилж буй нотлох баримтууд нь Захиргааны хэргийн материалд авагдаагүй, авагдах ч боломжгүй байсан байдаг юм. Тэгэхлээр эдгээр баримтуудаар тогтоогдож буй Х.****, З.**** нарт эзэмшихийг хүссэн газрыг нь хүлээлгэн өгөөгүй хариуцагчийн буруутай эс үйлдэхүйг гэрчилж буй үйл баримтуудын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хоёр: Хэрэгт авагдсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн Нэгдүгээр зүйлийн “Нийтлэг үндэслэл”-д “Энэхүү гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал хавсаргах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно” Үүнд: 1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, 2. Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт, 3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор багалсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт гэж зааж, тохиролцсон байна. Гэрээнд зааж тохиролцсон дээрх 3 бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд гэрээ хүчинтэй болохгүй байх талаар талууд нэгэнт тохиролцсон байна. Хэрэгт газрыг эзэмшилдээ авахыг хүссэн З.****д газрын хүлээлгэн өгсөн тухай баримт авагдаагүй. Хариуцагч тал газрыг З.****д хүлээлгэж өгөөгүй гэдгээ агуулгын хувьд хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин газрын өмнөх эзэмшигч Х.****т газрыг хүлээлгэн өгсөн гэж маргадаг. Гэтэл өмнөх эзэмшигч Х.****нь тухайн газрыг хүлээлгэн өгсөн гэх цаг хугацаанд Монгол улсад байгаагүй төдийгүй тухайн баримтанд зурсан гарын үсэг нь Х.****ын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Энэ талаар гэрчээр Х.****оос мэдүүлэг авахад газрыг огт хүлээж аваагүй тухайгаа тодорхой мэдүүлсэн. Хэргийн үйл баримт буюу газрыг Х.****, З.**** нарт хэн алинд нь хүлээлгэж өгөөгүй нь тэднийг газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй болохыг нотолж улмаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон болно. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 -д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар З.**** нь газрыг эзэмшилдээ авч чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан ба 135 дугаар зуйлийн 135.2.14.-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмаар тогтооно” гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд газрыг эзэмшилдээ авч чадаагүй талаарх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж улмаар нэхэмжлэл нь нотлогдсон буюу хариуцагч өөрсдийн гаргасан хариу тайлбараа нотолж чадаагүй нь Захиргааны хэргийн шүүхээс Засаг даргын гаргасан захиргааны актыг хянаж шийдвэрлэсэн шийдвэрээр зөвтгөх, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм. Нэхэмжлэгчийн хувьд газар эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний агуулгаараа Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байгаа эсэх, хуульд зааснаар эзэмшил үүссэн эсэх, эсхүл эзэмшил хууль бусаар үүссэн эсэх зэргийг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хуулиар захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргааны төрөлд хамруулаагүй бөгөөд харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-т “Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хуульд заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар тус шүүхийн хяналтанд хамаарах асуудлаар нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгааг анхаарч хянаж өгнө үү. Гурав. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хог байгуулалтын газар З.**** нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн болон 2019 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан Мсшгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээнүүдээр Орхон аймгийн ****сумын ****байрлах 100 мк.в газрыг З.****ы эзэмшилд хүлээлгэн өгөөгүй буюу тус газарт З.****ы эзэмшил үүсээгүй болохыг тогтоолгох” эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгосноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах эрх үүснэ гзж үзэж байгаа юм, Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3.-д заасан зорилгод хамаарч байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9,4.10-д зааснаар хуулиар тогтоосон арга хэрэгсэлд хамаарч байгаа бегөөд уг нөхцөл байдлыг тогтоосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэхгүй ч, бодит эзэмшил үүссэн эсэхийг тогтоосноор Захиргааны хэргийн шүүхийн маргаанд ач холбогдолтой үйл баримтыг шүүхээр тогтоолгоход чиглэсэн болно. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд иь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгуулж анхан шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцсон нэхэмжлэлийн шаардлага Орхон аймгийн ****болон З.**** нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн, 2019 оны 10 сарын 03-ны одор тус тус байгуулагдсан Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1,8-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн ****сумын ****байрлах 100 мк.в газрыг З.****ы эзэмшилд хүлээлгэн өгөөгүй буюу тус газарт З.**** эзэмшил үүсээгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар давж заалдах гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Гомдлын нэгт тайлбар: Орхон аймгийн **** 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ****дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар иргэн З.****ы газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн З.**** нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 448 дугаар магадлалаар тогтоосон бөгөөд магадлалын хянавал хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн **** дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.” 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газраа Орхон ****2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ****дугаар захирамж болон гэрээнд заасан “худалдааны” зориулалтаар ашиглаагүй, барилга, байгууламж бариагүй болох нь нотлогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй гэж дүгнэсэн байна. Мөн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/00982 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 06-д дээрх асуудлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гомдлын хоёрт: Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг. Иргэн Х.****ын гаргасан хусэлтийн дагуу Орхон аймгийн **** 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ****дугаар захирамжаар иргэн З.****д ****хороололд худалдааны зориулалтаар 100м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн. Үүний дагуу Орхон аймгийн ****нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж. гэрчилгээ олгон кадастрын зургийг хүлээлгэн өгсөн байдаг Иргэн З.****д хүлээлгэн өгсөн кадастрын зураг буюу эзэмшиж байгаа газрын байршлын зураг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн он сартайгаар 1 дүгээр хавтас хэргийн 237, 245 тус тус нотлох баримтаар авагдсан байна. Тус зурагт нэгж талбарын дугаар, хил заагийн эргэлтийн цэг, хаяг, талбайн хэмжээг тодорхой заасан байдаг. Газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт: Кадастрын зураглалын ажил БНБДүрмийн 11-11-16-ийн 11-д Нэгж талбарын кадастрын зураглал үйлдэх талаар 11.1 -д Кадастрын зураглал гэдэгт эрх зүйн харилцаа үүсэн шинээр бий болж буй нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг байгуулан газарт бэхлэх, тэдгээрийн солбицол, өндөр тодорхойлж кадастрын зураглал хийх, өөрчлөлтийн хэмжилт хийх, нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг солбицлоор нь газарт олж тогтоож тэмдэгжүүлэх, магадлан болон хяналтын хэмжилт хийх зэргийг багтаан ойлгоно.” Гэж заасны дагуу иргэн Х.****т 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг актаар хүлээлгэн өгсөн./хэрэгт нотлох баримтаар авагдсан./ Үүний дагуу Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2-д газар эзэмшигч нь өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтдаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам”-ын хавсралтаар баталсан нэгж талбарын хил, заагийи газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт болон Тус эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн актын Анхааруулга хэсэгт тус тус Газрыг өмчлөгч/ эзэмшигч, ашиглагч/ нь өөрийн зөвшөөрөл авсан газрын баталгаажсан хил хязгаар буюу газарт тэмдэглэсэн эргэлтийн цэгүүдийг хамгаалах асуудлыг хариуцах ба түүнийг устгаж үгүй хийх, зөөж байршлыг өөрчилсөн тохиолдолд тэдгээрийг дахин сэргээн босгохтой хрлбогдон гарах зардлыг бүрэн хариуцна. гэж заан 2 тал баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг ба иргэн өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгүүд, газрын бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн байна. Нотариатын тухай хуул ийн 46 дугаар зүйл ийн 46.1 .б.эрх шилжүүлэх гэрээг гэрчилнэ. 46.7-д заасны  дагуу иргэн Х.****ын гаргасан хүсэлтийг үндэслэн гэрээ, гэрчилгээ, баримт бичгийн бүрдлийг шалган газар эзэмших эрхийг иргэн З.**** шилжүүлсэн бөгөөд тус гэрээний Гэрээний 3.4-д Газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөерч байгаа бөгөөд хууль 6рлрн газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.”, гэж заасан байдаг ба З.**** нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар эрх үүргийг мөн адил шилжүүлэн авсан гэж ойлгоно. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тогтоолын 8.6-д газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар ашиглалтын зориулалт өөрчлүүлэх өргөдөлд тухайн нэгж талбарыг бүхэлд нь гэж заасан 6рл энэ журмын 8.4, 8.5-д заасан үйлдлийг хийхгүй байж болно гэж заасан байдаг. Орхон ****2016 оны ****дугаар захирамжийг үндэслэн Орхон аймгийн ****нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгон кадастрын зургийг хүлээлгэн өгсөн байдаг. Иргэн З.****д хүлээлгэн өгсөн кадастрын зураг буюу эзэмшиж байгаа газрын байршлын зураг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн он сартайгаар 1 дүгээр хавтас хэргийн 237, 245 тус тус нотлох баримтаар авагдсан байна. Тус зурагт нэгж талбарын дугаар, хил заагийн эргэлтийн цэг, хаяг, талбайн хэмжээг тодорхой заасан байдаг. Гомдлын хрёр дугаарт: “.... энэ талаар гэрчээр Х.****оос мэдүүлэг авахад газрыг огт хүлээж аваагүй тухай тодорхой мэдүүлсэн.” Гэх агуулга бүхий гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Анх тус газрыг иргэн Х.****т эзэмшүүлсэн байдаг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшихийг хүссэн өргөдлүүдэд иргэн Х.**** нь өөрийгөө төлөөлүүлэн хэн нэгэн иргэнээр гарын үсэг зуруулсан байх бөгөөд Х.**** нь тухайн эргэлтийн цэгийн акт, гэрээ, гэрчилгээ хүлээн зөвшөөрч Оросын холбооны улсын Москва хотын консулын газарт хүсэлт тавин газар эзэмших эрхээ шилжүүлэхээр иргэн ****итгэмжлэл олгосон байдаг. Орхон аймгийн ****2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлт гаргах учир нь” албан бичигт хүсэлт гаргасан Х.****ыг төлөөлсөн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нансалмаа гэх 2 иргэн гарын үсэг зурсан байгаагаас харахад иргэн Х.****ыг төлөөлөн зурсан иргэн газрыг иргэн З.****д шилжүүлэн өгсөн байна. Шүүхийн гэрч асуулгасан тэмдэглэл дээр: иргэн Х.**** нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийгөө төлөөлүүлсэн иргэнээ хэн гэдгээ мэдэхгүй, захирамжаар 7 дугаар хороололд олгосон гэж мэдээгүй гэх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Москва хотод иргэн Нансалмаа гэх хүнд итгэмжпэл хийж өгсөн байгаа. Итгэмжлэл дээр Орхон аймаг ****сум ****хороолол **** улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбай бухий нэгж талбарын **** дугаар бухий газрыг ****д шилжуүлэх эрх олгосон итгэмжлэлийг та олгосон байгаа. Та газар эзэмших гэрээ байгуулаад гэрчилгээ авчихсан. ...эргэлтийн цэгээ хүлээн аваагүй, мэдэхгүй гэж үзэх юм бол иргэн Х.**** нь өөрийгөө төлөөлөн оролцуулсан иргэнээ үгүйсгэж төрийн байгууллагыг төөрөгдүүлэн, хууран мэхлэн гэрээ, гэрчилгээ, эргэлтийн цэгээ хүлээн авч, Оросын Холбооны улсын Москва хотын консулын газраар итгэмжлэл хийлгэсэн байхаар харагдаж байна Тиймээс эргэлтийн цэгийг хүлээн аваагүй гэж үзэхгүй. 3.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт гэж зааж, тохиролцсон байна. Мөн Монгол Улсын Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр, анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 38 дугаар зүйлийн 1/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоогүй төрийн өмчийн газарт хийх төлөвлөгөөт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар анх удаа олгож байгаа газар, түүнчлэн Газрын тухай хуулийн 16.1.3-16.1.7-д заасан тусгай хэрэгцээнд авах газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших, ашиглах эрх дуусгавар болох газарт тус тус хийх хянан баталгааны зардлыг төсвийн хөрөнгөөр; Гэж заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр газрын төлөв байдал чанарын хянан баталгааг “Газар сервис” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийсэн байдаг. Маргаан бүхий газрыг Орхон ****2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ****дугаар захирамжаар ****VII хороололд иргэн Х.****т анх эзэмшүүлсэн байдаг. Газрын тухай хуулиараа анх эзэмшүүлсэн иргэнд газрын төлөв байдал чанарын хянан баталгааг улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн байна. /Баримт эх хувиар анхан шатны шүүхэд нотлох баримтаар авагдсан байгаа. Иймд дээрх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын гаргасан гомдол нь үндэслэлгүй байх бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/00982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.**** шүүхэд “...2016.10.07-ны Газар эзэмшүүлэх гэрээ, 2016.10.03-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл хэлцэл болохыг тогтоолгох, Эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай 100 м/кв талбай бүхий газрыг З.****д хүлээлгэн өгөөгүй болохыг буюу Тус газарт З.****ы эзэмшил үүсээгүй болохыг тогтоолгох газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ З.**** зохих ёсоор, шударгаар гүйцэтгэснийг тогтоолгох, эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглахад саад болж байсныг тогтоолгох, газар эзэмшүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгож, газрыг хүлээлгэн өгөхийг даалгуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ****, түүний ажлын алба болох Орхон аймгийн ****, Орхон аймгийн ****200,000,000 төгрөг гаргуулах, Орхон аймгийн төсөвт газрын төлбөрт  зориулан төлсөн 255,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баттүвшин, О.Дүүрэнжаргал нар нь “...хуульд заасны дагуу газрыг хүлээлгэж өгсөн, ...нэхэмжлэгчид олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээг ****захирамжаар хүчингүй болгосон бөгөөд Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд З.**** нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон...Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэгч З.****ы анхан шатны шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нь “... шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдсан гомдол шүүхэд гаргасан байна.

 Нэхэмжлэгч З.**** нь тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүх хуралдааны шатанд  “...анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч гомдол гаргасны дараа, мөн Орхон аймгийн ****ас гэм хорын хохирол  300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн  хүрээнд тус ****тамгын газрын Хууль  эрх зүйн хэлтсийн дарга нартай  эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Нэхэмжлэгч би хуулиар олгогдсон эрхийн хүрээнд давж  заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж буй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаны үр дагаврыг ойлгож, хүлээн  зөвшөөрч байна”  гэх тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч З.**** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан хуулиар олгогдсон эрхийн  хүрээнд тус   шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа тушаасан улсын тэмдэгтийн хураамж 210,600   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 312/ШШ2025/00982 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.****ы нэхэмжлэлтэй хариуцагч Орхон аймгийн ****, Орхон аймгийн ****, **** газарт  тус тус  холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар   зүйлийн 168.2.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.ҮҮРИЙНТУЯА

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧ                                  Б.ОЮУНЦЭЦЭГ