Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 5058

 

    2016 оны 09 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05058

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.С даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О-ийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, ...дүгээр байрны ... тоотод оршин суух, .... регисртэй, Хөхнүүд овогт Ө.А-ийн

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Д эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.А оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ө.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Д-д 7,844,500 төгрөгийн үнэ бүхий барааг өгсөн. Анх надаас барилгын материал авахдаа “Манайх зочид буудал ажиллуулах гэж байгаа, засвараа хийж дуусчихаад мөнгөө өгнө” гэж хэлээд авна гэсэн. Уг зочид буудал нь “Норжин” худалдааны төвийн эсрэг талд байрлах “Гурван тансаг” гэсэн нэртэй гэсэн. Гэтэл мөнгөө өгөхгүй, алга болж,  Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Ц.Д-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ө.А нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Дэлгэрмөрөнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ц.Д н нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Ө.Амгалангийн хүсэлтийг хангаж, Ц.Д  эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Ц.Д нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А-ын ...тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Ц.Д бөгөөд , .... дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА