Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 678

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Хулан

шүүгдэгч О.И, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Аргал хайрхан овогт Отгондэмбэрэлийн О.Иад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911014200873 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 3 дугаар capын 29-ний өдөр Улаанбаатар төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 1-91 тоотод оршин суудаг, урьд 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Аргал хайрхан овогт Отгондэмбэрэлийн О.И /РД: ЦД84032972/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.И нь ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.И нь 2019 оны 04-05 дугаар сарын хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аранзатын даваа гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд нийт 0.8368 метр куб 17 ширхэг нарс, 3 ширхэг хус мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч О.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа зүйл ангийг уншиж ойлголоо. Хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлд таарч байгаа учраас би хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

хохирогч О.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай Нийслэлийн байгаль орчны газарт байгаль хамгаалагч ажилтай А.Ганболд нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хариуцсан нутаг давсгэр болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Аранздын даваа гэх газарт суух О.И гэх хүний эзэмшлийн газарт 2 куб орчим мод хууль бусаар бэлтгэсэн байсаныг илрүүлэн цагдаагийн байгууллагад хандсан... дээрх иргэний бэлтгэсэн модноос 0.7184 метр куб нь Нарс мод байсан. Хэрэглээний модны итгэлцүүрээр модны нийт хэмжээг уржүүлж үзэхэд 77 мянга 587 төгрөг болсон. Энэ нь уг модны бодит үнэлгээ... мөн бэлтгэсэн модноос 0.1184 метр куб хэмжээтэй хус модыг дээрх аргачлалын дагуу унэлгээг тогтооход 12 мянга 787 төгрөг болсон...", "...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хохирлын мөнгө болох 272.000 төгрөг хийсэн байналээ. Одоо манай газар болон надаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй... ойд унасан модыг түүж бэлтгэхэд тухайн нутаг дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагчаас зөвшөөрөл авдаг. Харин О.И нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байгаа юм. О.Иын мод бэлтгэсэн газар нь тусгай хамгаалалттай газар биш харин Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн хамгаалалтын бүсэд хамаарна..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-35х/

гэрч А.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцсан газартаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан чинь Аранздын даваа гэх газарт оршин суудаг О.И гэх хүний хашаанд 2 куб орчим мод бэлтгэн хураасан байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 36х/

гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн задгай тоотод гэр бүлийн хамт харуулын ажил хийдэг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын эхээр тэнгэр хүйтэрч түлш муудаж нөхөр О.И гэрээ тойрч унасан модыг цуглуулж хөрөөдөж гэрийн гадна авчирч түлж байсан юм...манайд ямар нэгэн гоожин авах зөвшөөрөл байхгүй..." /хх-ийн 38х/

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20х/, Мод, модон материалын гадаад шинж байдлаас нойтон, хуурайг тогтоох тухай тэмдэглэл /хх-ийн 21х/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24-25х/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээ хийсэн 2019/Х-07 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49х/, Нийслэлийн байгаль орчны газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03/1102 дугаартай "...Аранзатын даваа гэх газар нь Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолын дагуу нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн хамгаалалтын бүсэд хамаарна..." /хх-ийн 54х/ гэх албан бичиг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Иыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 ширхэг нарс мод, 3 ширхэг хус модыг шүүгдэгч Д.О.И нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл байх тул уг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Аргал хайрхан овогт Отгондэмбэрэлийн О.Иыг ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Иыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Иыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 ширхэг нарс, 3 ширхэг хус модуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Иад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ