Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 688

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар М.Баярмаа,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч В.Т, түүний өмгөөөлөгч М.Цэнгүүн /№2171/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811026370169 тоот хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа автомашин засдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн гудамжны 658 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Чан овогт Ванхайгийн В.Т /РД- ШУ98103116/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч В.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Т нь - 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн арван жилийн 57 дугаар сургуулийн орчим үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажиллаж байхдаа хохирогч Ц.Оргилболдын “Хюндай Соната-7” маркийн 3 ширхэг автомашиныг будаж өгнө гэж хуурч бэлнээр нийт 2.000.000 сая төгрөгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газарт ажиллаж байхдаа хохирогч М.Нандин-Эрдэнээс түүний эзэмшлийн 68-22 УБС улсын дугаартай, “Истана” маркийн тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хуурч нийт 1.500.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто засварын газарт талбай түрээслэж засварын үйл ажиллагаа явуулж байхдаа хохирогч П.Насанболдын эзэмшлийн автомашины урд, хойд гуперийг засаж өгнө гэж нийт 800.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

- 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газар ажиллаж байхдаа хохирогч О.Бат-Эрдэнээс түүний эзэмшлийн 32-28 УБЭ улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хуурч нийт 700.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч залилсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Т хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Вьетнам авто засварын газарт Солонгос улсаас оруулж ирсэн гаалийн бичигтэй улбар шар өнгийн Хюндай Соната-7 маркийн 3 ширхэг автомашиныг будуулах гээд авч очиход уг авто засварын газрын Х.В.Т гэх залуу нэг машиныг 1 сая төгрөгөөр будганд оруулж өгнө, 10 хоногт гурвуулаа гарна гэж хэлсэн. Тэгээд үнэ хөлсөө тохироод В.Т гэх залууд би 2.000.000 төгрөг урьдчилгаа болгож бэлэн мөнгөөр нь өгөөд явсан. Харин хэд хоногийн дараа очиж машинаа асуухад надаас мөнгө авсан залуу байхгүй, будуулах гэж өгсөн машин маань хэвээрээ байж байсан. В.Т гэх залууг хаана байгаа талаар нь асуухад мэдэх хүн байхгүй, өөр олон хүн В.Тийг хайж байсан бөгөөд асуухад В.Т бас тэр хүмүүсийн машиныг засаж өгнө гээд мөнгө аваад алга болсон байсан. Миний В.Тт өгсөн машин манай ах М.Цэрэннадмид гэх хүний нэр пээр байдаг бөгөөд уг 3 машиныг манай ах 2018 оны 9 дүгээр сарын 04-нд Солонгос улсаас Монголд оруулж ирсэн шар өнгөтэй Хюндай Соната-7 маркийн 3 ширхэг машин байсан юм. Тэгээд би тэр өдөр уг 3 машиныг ах Цэрэннадмидаас аваад 2 найз нар /Оргил, Амараа/-ын хамт унаж ирээд будуулах гэж В.Тт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

гэрч Ц.Оргилын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний харсанаар Ц.Оргилболд уг Вьетнам засварын нэг туранхай, шар царайтай, нэрийг нь В.Т гэсэн байхаа нэг залууд бэлэн 2 сая төгрөг засварын газрын гадаа зогсож байоад тоолж өгч байсан. Яг хэдэн төгрөгөөр машинуудаа будуулж байсан талаар би мэдэхгүй байна. Тэгээд уг 3 машинаа үлдээгээд би нар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

гэрч Ц.Буянбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүү В.Т нь 3 ширхэг шар өнгийн Соната-7 маркийн машиныг будганд оруулж хар өнгөтэй болгоно гэж урьдчилгаа 2.000.000 төгрөг авсан гэсэн бөгөөд Батдоржид 1.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөнөөс туслах ажилчдад 500.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь нэг засаж байсан Приусд сэлбэг авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

гэрч М.Цэрэннадмидийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед В.Т гэх залуутай уулзаж хэдэн төгрөгөөр, хэр зэрэг будах талаар асуухад надад 1 машиныг 1 сая төгрөгөөр будаж өгнө, тэгээд 10 хоногийн дараа гарна. Надад итгэж болно. Ямар ч асуудалгүй, би сайн будаж өгнө гэж хэлэхээр иь би итгээд өөрийнх нь урьдчилгаа гээд нэхээд байсан 2.000.000 төгрөгийг Ц.Оргилболдоор дамжуулан өгсөн юм...” гэх мэдүүлэг /xx-ийн 26х/,

хохирогч М.Нандин-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөр Даваахүүгийн хамт 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн автобусны буудлын хажуу талд үйл ажиллагаа явуулдаг авто кузов засвар гэх газарт өөрийн эзэмшлийн 68-22 УьС улсын дугаартай Саарал өнгийн Истана загварын машиныг засуулах гэж очсон юм. Тухайн.үед тэр засварын газарт нэг 20 орчим насны эрэгтэй Вьетнам байсан бегөөд уг хүн миний машиныг үзэж хараад 2.000.000 төгрөгөөр янзлах болсон юм. Тэгээд нөгөө хүнд урьдчилгаа 1.500.000 төгрөг өгөөд үлдсэн 500.000 төгрөгийг засаж дуусаад өгөх болоод явсан юм. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрөө Улаанбаатар хотод ирсэн чинь миний машиныг засаагүй, засах гэж баисан Вьетнам нь алга болсон гэж хэлээд засварын газрын эзэн гэх хүн мэдэхгүй байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62х/,

гэрч Д.Энх-Ариуны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай ах Даваахүү машинаа засварт өгсөн байна, ирээд аваач гэж хэлсэн юм. Тухайн үед би дүү Сандагбазарын хамт машинтай ирж ах Даваахүүг эхнэр М.Нандин-Эрдэний хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн хажуу талын авто засварын газраас очиж авсан юм. Тэр хоёр В.Т гэх машин засах гэж байгаа хүнтэй хамт явж байсан юм. Тэгээд бид хоёр машинаа ах Даваахүүд өгөөд дүү Сандагбазар бид хоёр 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр бууж үлдээд Даваахүү ах эхнэрийн хамт В.Т гэх авто засварын газрын хүнд банк,орж мөнгө авч өгнө гэж хэлээд явсан. Тэгээд тэр хоёр мөнгийг нь засварчинд өгөөд гэрт ирсэн бөгөөд 14 хоногийн дараа засаж дуусна гэж хэлж байсан...Тэр хоёр В.Т гэх хүнд машин засуулах гэж 1.500.000 төгрөг өгсөн гэж байсан. Би тэр засварын газарт 2 удаа очих үед тэр засварын газрын хүн танай машиныг авсан В.Т гэх залуу олдохгүй байгаа. Харин би тэр машины төмрийг засуулах гэж гражид хийсэн байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 67х/,

гэрч Х.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын дунд үед манай дүү В.Тийн засаж өгнө гэж хэлсэн 68-22 УБС улсын дугаартай байх, дугаарыг нь санахгүй байна, саарал өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэлийг авч 10 орчим хоногийн хугацаанд засаж өгсөн юм. Уг тээврийн хэрэгсэлийг манай дүү В.Т 2018 оны 8 дугаар сарын үед засаж өгнө гэж хэлээд 1.500.000 төгрөг авсан боловч засаж өгч чадаагүй байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72х/,

хохирогч П.Насанболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах кузов засварын газрын засварчин В.Т гэх залуутай түүний ажил дээр уулзаад өөрийн эзэмшлийн приус-20 загварын 84-57 УБҮ улсын дугаартай автомашныхаа урд, хойд гупрыг янзлуулахаар өгсөн юм. Тухайн үед 350.000 тегрөгөөр засаж өгнө гэж тохирсон. Тэгээд би болж байна гэж хэлээд тухайн үед шинэ урд, хойд хятад гупер авчихсан явж байсныг В.Т гэх залуугаар өөрийн машиндаа тавиулж, хуучин урд, хойд ориг хоёр гуперийг авч үлдсэн юм. Миний машины гүперүүдийг 10 хоногийн хугацаанд янзалж дуусгана гэж надаас урьдчилгаа 100.000 төгрөгийг...түүний өгсөн хаан банкны дансруу шилжүүлсэн. Би хөдөө ажиллаар явж байгаад 15 хоногийн дараа хотод ирээд уг засварын газарт очиход В.Т гэх залуу өөрөө ч байхгүй, миний машины гупер ч байхгүй болсон байсан. Тэгээд би тэр засварын газрын хүнээс асуухад аягүй гоё болгоод зарчихсан ш дээ гэж хэлсэн.Би үнэлгээтэй ганилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Надаас В.Т 2 гуперний засварын урьдчилгаа 100.000 төгрөг авсан түүнийг нэмж нэхэмжлэнэ. Тэгэхээр надад 800.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111х/,

гэрч Д.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг мэдэхэд хар өнгийн приус 20 машины 2 гуперийг сольж тавихыг би харсан. Харин сольсон хуучин гуперийг В.Т граж руу аваад орж байсан. В.Т нь ажиллаж байхдаа болон ажилдаа ирэхгүй болох үедээ надад ямар нэгэн сэлбэг хэрэгсэл үлдээгээгүй. Үлдээсэн гээд байгаа хоёр гупер хаана байгааг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 117х/,

“Приус-20” машины урд, хойдох гупер нийт 700.000 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 120х/,

хохирогч О.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-29-ний орчимд өөрийн эзэмшлийн приус-20 маркийн автомашинаа мөргөлдүүлж, зам тээврийн осолд өртсөн юм. Тэгээд машинаа яьзлуулах зорилгоор засварын газар хайж яваад Чингэлтэй дүүргийн 11 дүгэзр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын гэсэн хаягтай   засварын газарт автомашинаа засуулахаар нэг залууд 700.000 төгрөг,   автомашины түлхүүрийн хамт өгсөн. Тухайн үед ярилцаж тохиролцоод 2-3 хоногийн дараа машин засвараас гарна гэж хэлээд машиныг надаас авсан юм. В.Тийн хэлснээр 3 хоногийн дараа ирэхэд машин анхны байрлалдаа засварлаагүй байсан. Тэгээд засварчин залуутай уулзахад 2 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Тэгээд дахин 2 хоногийн дараа В.Тийн утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Машинаа ирж үзэхэд анхны байрлалд хэвээрэй байсан. Тэгээд би аргаан бараад тухайн үед машинд түлхүүр тааруулж онгойлгодог хүнийг дуудаж төлбөрт нь 100.000 төгрөг төлж түлхүүр хувилж авсан юм. Би уг залуугийн машин засварлаагүй, мөнгө залилан авсан асуудлаас болж 700.000 төгрөг бэлэн өгсөн, 100.000 төгрөгөөр түлхүүр хувилуулсан. Тухайн цаг хугацаанд уг засварын газарт такси барьж ирж, очих зардалд 40.000 төгрөгний хохирол учраад байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147х/,

гэрч О.Өнөрбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр нэг өдөр ажилдаа ирэхэд манай гражид 3 ширхэг Соната-7 загварын автомашиныг оруулчихсан байсан. Харин манай грашаар В.Тийг хайгаад нэг хэсэг хүмүүс яваад байдаг байсан. Манай грашид ихэндээ би, Батдорж ах, В.Т бид 3 байсан. Харин хааяа нэг миний ажилд ирж тусалдаг ганц нэг залуу байсан. Тэгэхдээ тэр залуучууд В.Тт тусалдаггүй байсан. Би тухайн залуутай ямар ч машин хамтран засаж, янзалж байгаагүй. Тийм болохоор ямар ч мөнгө, төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 161х/,

гэрч Д.Батнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын эхээр В.Т нь Истана загварын машиныг манай хашааны гадаа тавиад надад хандаж "за төмөрийг нь гаргаж бай, би танд эзэн нь ирэхээр нь урьдчилгаа мөнгө аваад танд өгье" гэж хэлсэн. Тэгээд би уг машины эвдрэл гэмтлийн 60 хувийг гаргаж гүйцэтгэсэн...В.Т нь ажлаа хийхээ болиод алга болсон. Би тухайн залуугаас ямар ч мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 232х/,

гэрч А.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “В.Т нь 2 машины зогсоол түрээслэн ажлуулдаг бөгөөд заримдаа машин олон ороод ирсэн тохиолдолд зарим нэг машины сэв, замаск арилгуулах, гаргуулах зэрэг ажил хийлгэдэг байсан. Хөлсөнд нь 50-60 мянган төгрөг нэг л удаа авч байсан. Засварын газарт хамаатны ах Батдорж, Өнөрбаяр бид гурав л ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 233х/,

гэрч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “В.Т 2018 оны 9 дүгээр сарын эхээр манай гэрээр ирээд 7-8 хоног хоносон юм. Ямар учраас манай гэрт ирсэн талаар нь асуухад ах Сэргэлэнгээс айгаад байна гэж байсан. Авто засварын газартай холбоотой асуудал юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 233-235х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч В.Тийг автомашины кузов засварын газар ажиллууж байх явцдаа бусдын тээврийн хэрэгсэлийн кузовыг засварлаж өгнө гэж хуурч итгэл эвдэн үүргээ гүйцэтгэлгүйгээр нийт 4 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч бусдад хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч В.Т нь нэр бүхий нийт 4 хохирогчид нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсанаас: хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар шүүгдэгч В.Т нь хохирогч П.Насанболдод 400.000 төгрөг, хохирогч О.Бат-Эрдэнэд хохирол болох 700.000 төгрөг, нэмж нэхэмжилсэн 100.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. Тиймээс одоо шүүгдэгчээс нийт 3.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Оргилболдод 2.000.000 төгрөг, хохирогч М.Нандин-Эрдэнэд 1.500.000 төгрөг, хохирогч П.Насанболдод үлдэх 400.000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч В.Тт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын заримыг төлж байрагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үлдэх хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний насны байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Мөн В.Тт эрүүгийн хариуцлага шүүх хүлээлгэхдээ хохирогч нарт учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирол төлөх боломж бололцоог нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдад учруулсан хохиролыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин В.Т болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээлгэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чан овогт Ванхайгийн В.Тийг хуурч бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Тт 720 /долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ю.В.Тийн цагдан хоригдсон нийт 28 хоногийн 1 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон нийт 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шийлжүүлэн, шүүхээс оногдуулсан нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар В.Тт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, В.Т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Төөс нийт 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Оргилболд /РД:.НК92020417/-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч М.Нандин-Эрдэнэ /РД:КД90061608/-д 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч П.Насанболд /РД: ЦЗ71042016/-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудыг тус тус журамлан В.Тийг шийтгэх тогтоол хүчин В.Т болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хохирогч нарт учруулсан хохиролыг төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. В.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, В.Тт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ