Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 5110

 

  2016 оны 09 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05110

                  Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамж, ...тоотод оршин суух,. регистрийн... дугаартай, Б.Э-ийн,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо,  Хасбаатарын гудамж, ...байр, .. тоотод оршин суух,... регистрийн дугаартай Н.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б нь “Таван богд” ХХК-ийн борлуулалтыг манай дэлгүүрт хийдэг байсан бөгөөд дүнзэн торхны төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа дурдан 14,000,000 төгрөг зээлэхийг хүссэн. Энэ төсөл нь ашигтай санагдаж зээлийн гэрээ байгуулахаар тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ... тоот гэрчилгээний дугаартай газар барьцаалж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус бүр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Н.Б нь гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй ба 9,100,000 төгрөгийг алданги, хүүгийн төлбөрийн хэсэг болгон авсан. Иймд өнгөрсөн хугацааны хүү болон үндсэн зээлд нийт 47,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 25,180,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б төлж барагдуулсан тул эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,180,000 төгрөг тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа 25,180,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл  47,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 25,180,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б төлж барагдуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 262,875 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 133,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         А.САРАНТУЯА