Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/2016/06885/И

 

2016 оны 09 сарын 19 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05123

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8-114 тоотод оршин суух, ХИ78121208 регисртэй, Дархчууд овогтой Рэгзэндоржийн Оюунболорын,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтайваныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Р.Оюунболор шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Энхтайвантай харилцан тохиролцож 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай  байгуулсан ба 25,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэвч Н.Энхтайван нь гэрээ байгуулснаас хойш нэг сарын хүү төлсөн ба хүүгээ төлөх шаардлага тавихад мөнгө байхгүй гэж хэлдэг болсон. Иймд уг зээлийн гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол болох үндсэн зээлийн гэрээний төлбөр болох 25,000,000 төгрөг зээлийн хүү болон алданги 12,500,000 төгрөг нийт 37,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагч Нямаа овогтой Энхтайвныг эрэн сурвалжилж өгнө үү. Миний бие Р.Оюунболорыг байлцуулахгүйгээр шүүх хуралыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Оюунболор нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтайваныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Н.Энхтайван нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Р.Оюунболорын хүсэлтийг хангаж, Н.Энхтайваныг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Мөн хүсэлт гаргагч Р.Оюунболороос түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтайваныг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Н.Энхтайван нь ЧЗ73061813 регисртэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 43 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, бөгөөд 91991497,99010732 дугаарыг эзэмшдэг болохыг тус тус дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  А.САРАНТУЯА