| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06483/И |
| Дугаар | 5146 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 5146
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2016/05146 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, Б.Артурын нэхэмжлэлтэй, Б.Мартад холбогдох 3,869,950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Артур шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.М харилцан тохиролцож, Б.М нь эд хөрнгийг буцааж өгөхөөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь Б.М холбогдуулан 3,869,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь маргааны зүйл болох эд хогшлуудыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр болж, нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.А-н нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох 3,869,950 төгрөг гаргуулах хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,869 төгрөгийн тал хувь болох 38,434 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 38,434 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА