Баян-Ө*** аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж, Нэхэмжлэгч: Баян-Ө*** аймгийн Ө*** сумын *** дугаар багийн оршин суугчЖ***овогт С.Ш ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Ө*** аймгийн Засаг даргад ; Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Ө*** аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийн С.Шт холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захиралаар С.Шийг томилсон Б/381 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, С.Шийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, нийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Ө*** аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Бахытбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлавал, нэгдүгээрт аймгийн Засаг дарга намайг Суат ХХК-ийн захирлаар буцаан томилсон Засаг даргын 2016 оны Б/381 тоот захирамжийг Б/440 захирамжаар хүчингүй болгосон бөгөөд уг захирамжидМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт ... Монгол Улсын Засаг захиргаа8 нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй. гэж тодорхой заасан байгаа. Засаг дарга нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй учраас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээрээс нь аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг ноцтой зөрчсөнучраас аймгийн Засаг даргын дээрх захирамжийг илт хууль бус акт гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, аймгийн Засаг даргын 2016 оны Б/440 тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталж хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, миний бие ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ба уг ХХК-ийн үйл ажиллагааг Компанийн тухай хуулиар зохицуулах юм. Энэ талаар би Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.С д хандаж тайлбар, албан тоот авсан ба тухайн баримт нь хавтаст хэрэгт авагдсан болно. Гуравдугаарт, Суат ХХК нь 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, ХХК-ийн гэрчилгээтэй учраас уг компанийн захирал нь Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалтад хамаарахгүй гэсэн тодорхой хариу өгсөн байгаа. Гэхдээ сонгуульд нэр дэвшихдээ ажил үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн хуулийн зохицуулалттай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар чөлөө авахаар хандаж, чөлөө авсан болно. Дөрөвдүгээрт, миний авсан захиргааны чөлөөний хугацаа нь сонгуулийн үйл ажиллагаа явагдаж дуусах хүртэл үргэлжилсэн юм. Харин сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хандаж, урьдах ажилд томилогдсон учраас ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй байна. Мөн миний бие захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажлын байр маань Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар хэвээр хадгалагдах тул чөлөөний хугацаа дууссанаар өмнөх ажилд томилогдсон нь хуульд нийцнэ гэж үзнэ. Тавдугаарт, аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний талаар алдаа гаргасныг давхар нотлоно. /нотолно/ Хуулийн дээрх зохицуулалт нь хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан-аар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох гэсэн агуулгатай. Гэтэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар шаардсан ямар нэгэн байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй тул хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг уг захирамжид баримтлах ёсгүй юм. Зургаадугаарт, аймгийн Засаг дарга Б/440 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтуудыг буруу хэрэглэсэн нь дээрх байдлаар тогтоогдож байна. Иймээс Засаг даргын Б/440 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа. Долоодугарт,Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалт нь сонгуулийн үйл ажиллагаа явагдах үед үйлчлэх зохицуулалт учраас сонгуулийн харилцаа дуусгавар болсны дараа уг заалтыг баримтлан захирамж хүчингүй болгосон нь хуульд үл нийцэж байна. Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно. гэсэн заалт надад хамааралтай. Мөн аймгийн Засаг даргын Б/440 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 27 дугаар зүйлүүдийг илт зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзсэн болно. Наймдугаарт, Суат ХХК-ийн захирлаар ажиллаж байсан миний бие 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан ба үүнтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар миний ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ёстой байсан боловч үүнийг ажил олгогч зөрчсөн болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Есдүгээрт, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс одоо хүртэл ажилгүй болж, цалин хөлсөөр хохирч байна. Миний бие төрийн албанд 39 жил ажилласан хөдөлмөрийг үнэлүүлэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэхдээ цалин хөлсийг жич нэхэмжлэх учраас цалин хөлсний асуудал яригдаагүй байгаа. Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт холбогдуулан зарим зүйлийг нэмж хэлэхэд, Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан болохоос заавал албан тушаалаас чөлөөлөгдөнө гэсэн зүйл дурдаагүй. Үүнтэй холбогдуулан хуулийн 76.3-д зааснаар ажлаас халахгүй байх заалт оруулсан байгаа. Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д заасныг баримталсан ба хуулийн энэ заалтаар бусад тохиолдолд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдохоор зохицуулсан учраас захиргааны чөлөөтэй байгаа албан тушаалтны хувьд өмнөх ажилд эгүүлэн томилогдох үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл захиргааны чөлөөтэй байсан болохоос биш ажил, албан тушаалаас бүр мөсөн чөлөөлөгдөөгүй ба чөлөө олгох, ажлаас чөлөөлөх гэдэг хуулийн зохицуулалтыг зөв ойлгох хэрэгтэй. Миний бие нэгэнт захиргааны чөлөө авсан учраас өмнөх ажилд эгүүлэн томилогдоход хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Суат ХХК нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж шүүхэд ирүүлсэн тайлбарт дурдсан байна лээ. Суат ХХК нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар биш хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж хэлэх байна. Хэрэв Суат ХХК нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байсан бол Төлөөлөн удирдах зөвлөл байх ёсгүй байсан, өнөөдөр Төлөөлөн удирдах зөвлөл нь тус компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа. Тийм учраас Суат ХХК нь Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг явуулах ёстой гэсэн ойлголттой байгаа. Мөн хариуцагч тайлбартаа Суат ХХК нь Компанийн тухай хуулиар үйл ажиллагааг явуулах ёстой гэж дурдаж, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар тус компанийн гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилсон байгаа. Миний бие 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор томилогдсон ба уг эрхийн акт одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа гэж ойлгож байна. Нэгэнт Компанийн тухай хуулиар тус компанийн үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа учраас аймгийн Засаг дарга хөндлөнгөөс оролцох эрх байхгүй, бүх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх хуулийн зохицуулалттай болно. Иймд Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлөх эрхгүй юм. Хариуцагч тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар сонгууль, томилолтоор өөр албан тушаалд томилогдох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх ёстой гэж дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд сонгуульт ажил гэж заасан байх ба сонгуульт ажил гэдэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга зэрэг ажилд сонгогдсон, томилолтоор гэдэг нь яам, агентлагийн дарга, мэргэжилтэн зэрэг албан тушаалд томилогдсон байхыг ойлгох юм. Миний бие ийм албан тушаалуудад сонгогдож, томилогдсон бол өөр хэрэг. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-д заасныг энэ асуудалд холбон тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг сайн мэдэхгүй байгаагийн илрэл гэж ойлгож байна. Дээрх үндэслэлүүдээр Баян-Ө*** аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийн С.Ш надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт ...төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино... гэж заасан ба С.Шыг захирлын ажилд эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэгт .. аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын захирал удирдана, захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө... гэж заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримталсан нь хууль зөрчсөн асуудал юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д чөлөө олгоно гэж заасан болохоос түр чөлөө олгох эсэхийг тодорхой заагаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ... сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан тул С.Шыг ажилд эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/381 тоот захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь Суат ХХК бол 100 хувь төрийн өмчийн оролцоотой компани мөн ба нэхэмжлэгч сонгуульд нэр дэвшихэд өөрөө хүсэлт гаргаж ажлаас чөлөөлөгдсөн байна. С.Ш нь урьд нь Баян-Ө*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үед Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулга авсан ба тус хорооны тодруулгад Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт зааснаар ажил албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэсэн хариуг ирүүлсэн. Суат ХХК нь анх 1997 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяалалд ажиллах 100 хувийн төрийн өмчийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газар нэртэйгээр байгуулагдаж дүрмээ батлан, улсын бүртгэлд төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр бүртгүүлсэн эрх зүйн статусын хувьд олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордон аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байсан. Баян-Ө*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай лавлагаанд улсын бүртгэлийн 211001034 дугаартай, 2004275 регистрийн дугаартай Суат ХХК нь хуулийн этгээдийн өмчийн хэлбэрийн хувьд хувийн гэж тэмдэглэгдсэн боловч аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар захирамжаар аймгийн халуун ус орон сууц, ашиглалтын контор ус сувгийн товчоог 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс татан буулгаж, аймгийн төвийн ус хангамж цэвэрлэх байгууламж, халуун ус, орон сууцны засвар үйлчилгээг хариуцсан төрийн өмчийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяалалд байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/14 дүгээр НААҮ-ийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалаар аймгийн НААҮ-ний байгууллагыг компанийн хэлбэрээр зохион байгуулсан. Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр Баян-Ө*** аймгийн НААҮ-ний газрыг компанийн хэлбэрээр зохион байгуулах тухай тогтоолоор аймгийн НААҮ-ний газрыг төрийн өмчит хязгаарлагдмал компанийн хэлбэрт зохион байгуулсан. Тус тогтоолын хавсралтаар батлагдсан компанийн дүрмээр компанийн нэрийг Баян-Ө*** аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Суат ХХК гэж тогтоон, компанийн дүрмийн 5.1 дэх заалтаар ...компанийн үүсгэн байгуулагч дээд байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ний газар, Баян-Ө*** аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар мөн бөгөөд компанийг татан буулгах, чиглэлийг өөрчлөх асуудлыг үүсгэн байгуулагч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ... гэж заасны улмаар Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай 29 дүгээр тогтоолын хавсралтаар Баян-Ө*** аймгийн Ө*** суманд орших орон сууц, нийтийн аж ахуйн компанийн эд хөрөнгийг цогцолбороор нь төрийн өмчөөс тус аймгийн өмчлөлд шилжүүлсэн зэргээс дүгнэвэл Баян-Ө*** аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт, 79 дүгээр зүйлд зааснаар 100 хувь орон нутгийн өмчит хуулийн этгээд мөн гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийг аймгийн Засаг дарга 2016 оны Б/381 дугаар захирамжаар эгүүлэн томилоход Компани тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчин томилсон. Үүнд: Компанийн тухай хуулийн /2011 оны/ 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар,Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д хувьцаат компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заасан ба Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 01 дүгээр тогтоолоор баталсан компанийн дүрмийн 5.5-д компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна гэж Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар дүрэмдээ заасан. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно гэж заасан. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтоохоор хуульчилсан ба "Суат" ХХК-ийн дүрмийн 5.4.-д тус компани нь 5 гишүүнтэй байхаар заасан. Тус компанийн эрх барих байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д .. компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасныг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь зөрчиж С.Шыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эгүүлэн томилох тухай хурлыг хийхэд нийт 5 гишүүний 3 нь байлцаж хурал хийж, хууль бус шийдвэр гарган аймгийн Засаг даргад уламжлан С.Шыг хууль бусаар томилуулсан байна. Учир нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол Төлөөлөх удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан ба дийлэнх олонх гэдэг нь 5 гишүүний 4 байлцаж байж хурал хүчин төгөлдөр байх ёстой. "Суат" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 5 гишүүнтэй ба нэг гишүүн нь Улаанбаатар хотод амьдардаг ба 4 гишүүн нь аймгийн төвд оршин суудаг. Тухайн үед 4 гишүүний 4 хуралд оролцох боломжтой байсан боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн 1 гишүүнд нь мэдэгдэлгүйгээр 3 гишүүнээр хурал хийж эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан байна. "Суат" ХХК нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар мөн бөгөөд "Суат" ХХК дүрмийн 5.1, 5.2-т заасны дагуу компанийнгүйцэтгэх захирлыг томилох асуудал нь дан ганц Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх мэдэлд хамаарахгүй, уг компанийг үүсгэн байгуулагч Засаг даргатай зөвшилцөх, Засаг дарга орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох гэж тус тус заасан ба хууль бус шийдвэрийг хүчингүй болгох мөн адил эрхтэй гэж үзсэний үндсэн дээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д төлөөлөн удирдан зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасныг тус тус зөрчиж С.Шыг томилон Б/381 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. "Суат" ХХК нь жил бүрт аймгийн орон нутгийн өмчийн албанд өмчийн тайлангаа нэгтгэж, орон нутгийн өмчийн тооллогод хамаарагддаг ба энэ нь "Суат" ХХК нь 100 хувийн төрийн өмчит компани гэдэг нь мөн адил нотолж байгаа нэг хэлбэр юм. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Мөн нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн байна. Хариуцагч С.Шыг ажлаас нь чөлөөлөөгүй, тэрээр 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэнээр ажлаас чөлөөлөгдсөн ба дахиж хууль зөрчиж томилогдсон хууль бус захирамжийг нь хүчингүй болгосон гэв. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Суат ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2 дугаар тогтоолоор Ж.Адалбек намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилохыг санал болгосны дагуу аймгийн Засаг даргын мөн өдрийн Б/473 тоот захирамжаар томилогдож гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мухтараас ажлаа хүлээж авсан. С.Ш нь орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн учраас Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх хуулийн шаардлага тавигдсаны дагуу Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа аймгийн Засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөн. Гэвч аймгийн Засаг дарга нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж С.Шт түр чөлөө олгосон бөгөөд С.Ш түр чөлөөтэй байх хугацаанд Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Мухтарын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тушаалаар тус компанийн Ерөнхий менежерээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилогдон ажилласан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан хуулийн шаардлага нь сонгуульд нэр дэвшсэн бол ямар албан тушаал эрхэлж байснаас үл хамааран ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг шаардаж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших хугацаанд ажил үүрэг гүйцэтгэхгүй байх ёстой. С.Ш нь төрийн өмчит Суат ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байсан. Нөгөө талаар Суат ХХК нь төрийн өмчит хуулийн этгээд учраас компанийн удирдлагыг чөлөөлөх, түр чөлөө олгох асуудлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх ёстой болохоос аймгийн Засаг дарга шийдвэрлэх асуудал биш юм. Аймгийн Засаг дарга өөртөө олгогдоогүй эрх эдлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхэд халдаж компанийн дотоод хэрэгт оролцож түр чөлөө олгож, С.Шыг буцаан гүйцэтгэх захирлаар томилсон үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхнаасаа хууль зөрчиж С.Шыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон аймгийн Засаг дарга А.Дармений 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн захирамж нь гарсан үесээ эхлэн илт хууль бус захиргааны акт учраас уг захиргааны актыг хүчингүй болгосон аймгийн Засаг дарга А.Гылымханы захирамж хууль ёсны дагуу гарсан эрхийн акт юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие нэхэмжлэгч С.Шын өмгөөлөгчөөр иргэний хэргийн гурван шатны шүүх хуралдаан болон энэхүү захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа. Нэхэмжлэгч С.Ш нь Баян-Ө*** аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжийн өөрт холбогдох хэсэг болох урьд нь чөлөө олгож, дараа нь ажилд нь эгүүлэн авсан аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжийг хүчингүйд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Өмнө нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага гаргаж байсан ба уг шаардлагыг шүүх хуралдаанаас өмнө багасгасан байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагын талаар түүний өмгөөлөгчийн зүгээс дараахь байдлаар өөрийн байр суурийг илэрхийлье. Юуны өмнө нэхэмжлэгч С.Шыг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжийг мөн аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжаар хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримталсан нь хууль зөрчсөн учраас түүнийг хүчингүй болгох үндэслэл болно гэж дурдсан байна. Мөн үүнийг тайлбарлахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж, уг тогтоолын 18 дахь хэсэгт ... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй. гэсэн Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэс болгосон ба нэхэмжлэлийн энэхүү хэсэг нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамж өөрөө С.Ш гэдэг хүнийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон захирамж юм. Энэхүү захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжийн үр дагавар нь нэхэмжлэгч С.Шын гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэх эрхийг хааж, тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхөд хүргэж байна. Ийм учраас уг захирамжийг хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд аливаа албан тушаалыг гүйцэтгүүлэхгүй байвал тухайн албан тушаалаас халагдсантай адилтгаж үзнэ гэж тодорхой заасан байдаг. Үүнээс үзэхэд дээрх захирамж нь хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлыг хөндсөн захирамж болж байна. Ийм учраас аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамж нь Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн хууль зүйн үндэслэл муутай захирамж байна. Хоёрдугаарт, С.Шыг ажилд эгүүлэн тогтоосон аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжийг хүчингүй болгосон мөн аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгуулах тухай Б/440 тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталж, хуулийг буруу хэрэглэсэн гэж маргаан үүсгэжээ. Үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа Суат ХХК-ийн үйл ажиллагаа Компанийн тухай хуулиар зохицуулагдаж байхад сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан намайг ажилд эгүүлэн томилсон захирамжийг хүчингүй болгохдоо Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг буруу хэрэглэсэн гэж энэ тухай нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тодорхой бичсэн ба нэхэмжлэгчийн уг тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, 2016 оны 8 дугаар сарын 02-ны үед сонгуулийн үйл ажиллагаа дууссан байсан ба энэхүү үйл ажиллагаа дууссаны дараа Сонгуулийн тухай хуулийг баримтлан эрхийн акт гаргасан нь өөрөө хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Мөн нэхэмжлэгч С.Ш нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 158 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Суат ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал учраас ажлаас чөлөөлөх шаардлагагүй гэсэн байна. Суат ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь улсын бүртгэлийн 211000134 гэрчилгээ, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна. Түүнээс гадна тус компанийн 1998 онд нийтийн үйлчилгээний аж ахуйн газрыг өөрчлөн тогтоосон тогтоол, мөн компанийндүрмээр батлагдаж байгаа учраас тус компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж ойлгоно. Тухайн компанийг хариуцагч талаас аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж үзэж байгаа нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж, нөгөө талаар Суат ХХК гэх нэршлээр давхар нотлогдож байна. Тухайлбал, манай аймагт Цахилгаан шугам, сүлжээний газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг газар нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Тийм учраас Суат ХХК-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тооцож асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар Суат ХХК-ийн үйл ажиллагааг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэмээр байна. Учир нь Суат ХХК-ийн үйл ажиллагааг Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэсний дагуу Төлөөлөн удирдах зөвлөл зохицуулах бөгөөд хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт болох Суат ХХК-ийн дүрмийн 6.1.4-д Компанийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл эдэлнэ гэж заасан байх тул тус компанийн захирлыг өнөөдөр хүртэл буруу арга, хэлбэрээр хуулийг буруу хэрэглэж томилж, чөлөөлж ирсэн байна. Харин энэхүү маргаантай асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдэж байгаа учраас шүүхийн зүгээс урьд гаргасан жишиг журмыг баримтлахгүйгээр хуулийн хүрээнд шийдвэрлэх нь мэдээжийн асуудал юм. Ийм учраас Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх асуудал нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Суат ХХК-ийн дүрмийн 6.1.4-т зааснаар тухайн ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал байна. Харин 2014 онд тус ХХК-ийн захирлаар С.Шыг томилохдоо Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн томилсон байх бөгөөд түүнийг сонгуулийн үйл ажиллагаанд холбогдуулан томилж, чөлөөлөхдөө дандаа аймгийн Засаг дарга оролцож байсан байна. Хэрэв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Дармений Б/381 дүгээр захирамж хуульд нийцээгүй бол одоогийн Засаг дарга А.Гылымханы гаргасан Б/440 тоот захирамж мөн адил хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Тус ХХК-ийн гүйцэтгэх захирлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлнө гэж хууль, журмаар зохицуулсан байхад, аймгийн Засаг дарга эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж хууль бус захирамж гаргасан байна. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаартай захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримталж нэхэмжлэгч С.Шт захиргааны чөлөө өгсөн мөртлөө хариуцагч тал үүнийг буруугаар ойлгож, хууль бус захирамж гаргасан явдалд харамсмаар байна. Өөрөөр хэлбэл хуулийн 80 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар захиргааны чөлөө авах бүрэн эрхтэй.Нэхэмжлэгч С.Шын хувьд ч гэсэн нэгэнт сонгуульд нэр дэвших болсон учраас Сонгуулийн тухайн хуулийн 154.4-д заасан шаардлагыг хангуулах үүднээс захиргааны чөлөө авсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан үүрэг нь хэвээр хадгалах гэсэн заалтыг хууль тогтоогч санамсаргүй оруулаагүй. Энэ хуулийн 35.1.3-д эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлалаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд тухайн албан тушаалтны ажил, үүргийг хэвээр хадгалахаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч С.Шын хувьд аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 тоот захирамжаар захиргааны чөлөө авснаар түүний гүйцэтгэх захирлын ажил үүрэг нь хэвээр хадгалагдах юм. Харин захиргааны чөлөө авсан шалтгаан нөхцөл арилсны дараа өмнөх ажилд эгүүлэн томилуулахаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан тул аймгийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжаар түүнийг гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсныг буруутгах үндэслэл байхгүй. Хэрэв буруу гэж үзвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудлыг аймгийн Засаг дарга Б/283, Б/381, Б/440 захирамж гаргаж гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлсөн явдлыг буруутгах нь зүйтэй байна. Гэтэл чөлөө олгох эсэх асуудлын талаар Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж чөлөө олгосон ба үүнийг аймгийн Засаг даргад уламжилснаар аймгийн Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б/283 тоот захирамжийг гаргасан байгаа. Мөн С.Шыг урьд эрхэлж байсан ажилд томилсон захиргааны актыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан-аар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Шыг ажилд эгүүлэн томилсон Б/381 тоот захирамжийг хүчингүй болгохыг хэн нэгэн этгээд шаардаагүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч тал зөвхөн шаардсан гэж тайлбарлаж, ямар нэгэн нотлох баримт заагаагүй, хуулийн 37.1.4 дэх заалтыг захирамжид баримталсан нь хуулийг буруу хэрэглэснийг давхар илтгэж байна. Иймээс аймгийн Засаг дарга Б/440 тоот захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-д заасныг тус тус буруу хэрэглэж, хууль хэрэглээний талаар алдаа гаргасан учраас уг эрхийн актыг Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж, мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж ойлгож байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д ...сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино. гэж заасан болохоос чөлөөлөгдсөн байвал зохино гэсэн заалт байхгүй. Гүйцэтгээгүй гэдэг нь С.Ш нь сонгуульд нэр дэвшүүлэх үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд захирлын эрх мэдлийг давуу байдал болгон ашиглаж сонгуульд нөлөөлж болзошгүй гэдэг утгаар дээрх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг хэрэгжүүлэх юм. Хэрэв Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан албан тушаалтнууд ажил, албан тушаалаас заавал чөлөөлөгдөх ёстой байвал уг заалтад ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байвал зохино гэсэн заалтыг хууль тогтоогч оруулах байсан, Улсын Их Хуралд тэр хэмжээний эрх мэдэлтэй, мэдлэг, туршлагатай гишүүд бий. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг өөрсдийн ойлгосноор тайлбарлах эрх бидэнд байхгүй. Хуулийг ажил, үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн шууд утгаар нь хэрэглэх учиртай, өнөөдөр хариуцагч чөлөөлөгдсөн байвал зохино гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Мөн Баян-Ө*** аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж оролцогчийн эрхийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж ойлгож байна. Аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамж гаргахдаа нэхэмжлэгч С.Ш нь ээлжийн амралттай байсан нь хавтас хэрэгт авагдсан ээлжийн амралтын мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг хүсье. Аливаа этгээдийн нэг ч эрхийг зөрчиж гаргасан эрхийн акт хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд ажилтныг ажлаас халсан эрхийн акт ажилтны эрхийг зөрчсөн байвал тухайн ажилтныг ажилд эгүүлэн томилох үндэслэл болох юм. Аймгийн Засаг дарга Б/440 тоот захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-д заасныг зөрчсөн гэж ойлгож байна. Эцэст нь хэлэхэд, аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргах учиртай. Тэгэхээр аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөнөөс гадна Компанийн тухай хуулийн 76.1.8-д заасныг зөрчиж гарсан эрхийн акт учраас хүчингүй болгохоос өөр арга байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Төрийн өмчит компанийн удирдлагыг аймгийн Засаг дарга, эсхүл Төлөөлөн удирдах зөвлөл томилох эсэх асуудлын талаар иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас хойш ийм дүгнэлт гарч эхэлсэн, түүнээс өмнө нэхэмжлэгч тал Засаг дарга томилох ёстой гэж маргаж байсан юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслээд маргаж байх шиг байна. Гэхдээ иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн эцсийн шийдвэр биш, түүнчлэн хүчингүй болсон ба Суат ХХК-ийн удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөл эсхүл аймгийн Засаг дарга томилох ёстой гэсэн шүүхийн эцсийн шийдвэр өнөөдрийн байдлаар гараагүй байна. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гүйцэтгэх захирлыг аймгийн Засаг дарга томилох ёсгүй, Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой, Засаг дарга байсан Х.Дармений гаргасан захирамж хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл С.Шыг ажлаас чөлөөлсөн, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон захирамж өөрөө хууль бус байсан. Тийм учраас С.Ш нь анхнаасаа хууль бусаар томилогдсон тул уг захирамжийг зөвтгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм. Суат ХХК нь орон нутгийн өмчит ХХК болохыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд орон нутгийн өмч гэдгийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх мэдэлд байдаг өмчийг хэлдэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа байгууллагын гүйцэтгэх захирлыг томилдог ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тодорхой зохицуулагдаж байгаа. Тийм учраас Суат ХХК-ийн эрх зүйн онцлогийг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг хамтатган хэрэгжүүлж тухайн компанийн гүйцэтгэх захирлыг томилох ёстой байсан. Суат ХХК-ийн дүрмээр тус компанийн гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлөхөөр заасан байх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргаж, тамга дарж баталгаажуулна гэж тус компанийн дүрмийн 5.2 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Тухайн үед нэхэмжлэгч С.Ш нь аймгийн Засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөн болохоос биш Төлөөлөн удирдах зөвлөлөөс чөлөө олгосон тогтоолоор чөлөөлөгдөөгүй, энэ талаарх тогтоол хэрэгт авагдаагүй байгаа. Нэхэмжлэгч өөрийнхөө шаардлагыг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, хэрэв тухайн нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй бол эх сурвалжийг шүүхэд зааж өгөх ёстой. Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т тодорхой заасан байгаа. Иймд нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөх үүргийг шүүхийн өмнө хүлээж байгаа учраас нотлох баримтыг зөвхөн шүүх бүрдүүлэх үүрэгтэй гэсэн үүднээс хандаж болохгүй. Иймээс нэхэмжлэгч Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор чөлөө авсан гэдгийг нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Дээрээс нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Засаг дарга Х.Дармений захирамжид түр чөлөө олгосон гэсэн ямар ч үг, үсэг байхгүй, түр чөлөөлөгдсөн гэсэн үг байгаа. Чөлөөлөгдөх, Чөлөө олгох гэдэг нь нэр томьёоны хувьд өөр өөр ойлголт юм. Хэрэв С.Шт чөлөө олгосон бол аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 тоот захирамжид чөлөөний хугацаа дууссан учраас ажилд эгүүлэн томилсон гэсэн үг байх ёстой. Тийм учраас нэхэмжлэгчийн сонгуульд өрсөлдөх үед чөлөө авсан гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна. Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын гишүүдийн олонхи буюу 57-оос дээш гишүүн оролцон байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Үүнтэй адилхан Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүний 4 нь оролцож аливаа асуудлыг шийдвэрлэх ёстой, ердийн олонхи гэдэг нь 3 гишүүн, дийлэнх олонх гэдэг нь 4 гишүүн юм. С.Шыг ажилд эгүүлэн томилохоор гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн санал нь дүрэмд заасныг зөрчиж гаргасан шийдвэр байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Барилга, хот байгуулалтын газрын дарга гэсэн албан тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг баталсан байгаа. Гэтэл 2014 онд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн А.Ахжархын гэдэг хүн тухайн өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, түүний оронд томилогдсон н.Айгүл гэдэг хүн оролцоогүй нь хууль бус бүрэлдэхүүнээр буюу компанийн дүрмийн 5.2-т заасныг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Дээрээс нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар тэмдэглэл биш, тогтоол гаргах ёстой байсан юм. Тус компанийн дүрмийн 6.1.8-д Төлөөлөн удирдах зөвлөл эрх хэмжээний асуудлыг хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргана, түүнд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, компанийн тамгыг дарна гэж тодорхой заасан байгаа. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ямар нэгэн тогтоол гаргаагүй, хэрэв гарсан тохиолдолд нэхэмжлэгч тал гарган өгч нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлэх ёстой байсан юм. Тийм учраас дээрх хууль зөрчиж гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын Б/381 тоот захирамжийг Засаг дарга өөрөө Б/440 тоот захирамжаар хүчингүй болгосон үйлдлийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг захирамжуудыг хууль бус гэж хүлээн зөвшөөрсөн мөртлөө яагаад маргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч С.Ш нь Суат ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон үндэслэлээр аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/283 дугаар захирамжаар ажлаасаа түр чөлөөлөгдөж, 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/381 дугаартай захирамжаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолын дагуу...түр чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилогджээ. Нэхэмжлэгч 2016 оны орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгүүлсэн нь Баян-Ө*** аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаар тогтоолоор тогтоогдсон бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй байна Нэхэмжлэгч С.Шийг ажилд нь эгүүлэн томилсон дээрх шийдвэрийг аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр хүчингүй болсонд тооцсон байх ба маргаан бүхий энэхүү захиргааны актыг хүчингүй болгож, Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу ...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичил хийхийг аймгийн Засаг даргад даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно. Нэхэмжлэгчийг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэж, аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг тус тус баримталсан байх ба хариуцагч талаас уг шийдвэрийг хууль зөрчиж гаргасан аймгийн Засаг даргын өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон эрхийн акт бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр биш гэж тайлбарласан боловч энэ нь эрх зүйн үр дагавараараа нэхэмжлэгчийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхлэх эрхийг буюу хөдөлмөрлөх эрхийн харилцааг зогсоосон үйлчлэлтэй байна. Талууд маргаан бүхий захиргааны актын талаар тухайлбал нэхэмжлэгчээс ...сонгуулийн үйл ажиллагаа дуусгавар болж, захиргааны чөлөө авсан шалтгаан арилсан тул ажилдаа эгүүлэн томилогдсон, захиргааны чөлөөтэй байх хугацаанд урьд эрхэлж байсан ажил, албан тушал хэвээр хадгалагдана, тус компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани учир Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт хамааралгүй, хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга өмнөх захирамжийг хүчингүй болгосон нь буруу, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...гэж маргасан бол хариуцагчаас тус компани нь 100 хувийн орон нутгийн өмчит компани болох нь тогтоогдож байгаа учраас компанийн гүйцэтгэх захирал байсан С.Ш сонгуульд нэр дэвшсэн тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар тухайн албан тушаалаас бүр чөлөөлөгдөнө, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийг тус албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралд таван гишүүнээс гурав нь оролцсон нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи орлцсоор хурал хүчин төгөлдөр болох заалтыг зөрчсөн, компанийн гүйцэтгэх захиралыг томилох нь дан ганц Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх мэдэлд хамаарахгүй, компанийн дүрэмд зааснаар Засаг даргатай зөвшилцөх, Засаг дарга Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилохоор заасан тул хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай захирамж, түүний хавсралт, мөн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2004275 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дугаартай тушаал, аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Суат ХХК нь анх 1997 онд аймгийн Засаг даргын харьяалалд ажиллах 100 хувийн төрийн өмчийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар нэртэйгээр байгуулагдаж, дүрмээ батлан улсын бүртгэлд төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр бүртгүүлсэн байх ба эрх зүйн статусын хувьд өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байжээ. Улмаар 1999 онд аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрыг төрийн өмчийн ХХК-ийн хэлбэрээр зохион байгуулан оноосон нэрийг нь Суат хэмээн тогтоон, компанийн дүрмийг баталж, улмаар Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Баян-Ө*** аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрыг эд хөрөнгийн цогцолбороор нь төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлснээр Суат ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд болсон байна. Өөрөөр хэлбэл Суат ХХК нь Компанийн тухай хуулийн /1999 оны/ 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн орон нутгийн өмчит компани байх ба энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй болно. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т ... төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан тул уг зохицуулалт орон нутгийн өмчит компани болох Суат ХХК-ийн гүйцэтгэх захиралд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна. Хуулийн уг заалтад заасан ... төрийн болон орон нутгийн өмчит... хуулийн этгээдийн захирал,...орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих заалтын агуулгыг мөн зүйлд заасан үндэслэл үүссэн тохиолдолд тухайн албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, чөлөөлөгдсөн байхыгойлгоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ш нь сонгуульд нэр дэвшиж, хуульд заасан сонгогдох эрхээ хэрэгжүүлэхээр бол орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байгаагийн хувьд хуульд заасан хугацааны дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүсэн өдрөөс хойш ажлаасаа чөлөөлөгдөх замаар ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байхыг шаардсан заалт юм. Хуулийн уг зохицуулалтаар захиргааны чөлөө олгох асуудлыг зохицуулаагүй бөгөөд сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгүүлсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх асуудлыг зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт байх ба энэ талаарх хариуцагч талын маргаан үндэслэлтэй байна. Анх нэхэмжлэгч сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчээр бүртгүүлэх болсноор түүнийг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас түр чөлөөлж, сонгууль явагдаж дууссаны дараа ...чөлөөний хугацаа дууссан гэх үндэслэлээр тухайн албан тушаалд эгүүлэн томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/283, Б/381 дугаартай захирамжууд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасантай нийцээгүй боловч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон Б/381 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/440 дугаар захирамжийн С.Шт холбогдох хэсгийг хууль бус байна гэж дүгнэлээ. Компанийн тухай хуулийн[1] 2 дугаар зүйлийн 2.5-д төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гэж зааснаар Суат ХХК нь орон нутгийн өмчит компанийн хувьд тус байгууллагын үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах юм. Хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т хувьцаат компани нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заажээ. Суат ХХК-ийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба энэ тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох,76.1.18-д зааснаар энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан компанийн дүрмийн Зургаагийн 6.1.4-т зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх түүний бүрэн эрхийг тогтоох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаардаг байх ба Тавын 5.2-т зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилохдоо 5.1-д заасан үүсгэн байгуулагч нартай урьдаас зөвшилцсөн байхаар зохицуулсан байна. Үүнээс үзвэл, Баян-Ө*** аймгийн Засаг дарга нь Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох эрх бүхий этгээд биш байх ба компанийн дүрмийн Тавын 5.1-д заасан үүсгэн байгуулагчдын нэгийн хувьд гүйцэтгэх захирлын томилгооны асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшилцөх үед энэ талаарсанал л гаргах эрхтэй байх тул маргаан бүхий захиргааны акт гаргах замаар Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан зохицуулалтын хэрэгжилттэй холбогдлуулж, нэхэмжлэгчийн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхгүй байна. Хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох талаарх Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж маргасан боловч Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 75 дугаар зүйлийн 75.1-д хувьцаа эзэмшигчдийн чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөн удирдах зөвлөл байна, Суат ХХК-ийн дүрмийн Тавын 5.5-д компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна гэж тус тус заасанзохицуулалтуудаас үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирлыг компанийн эрх баригч гэж үзэхээргүй байгаа тул хуулийн дээрх зохицуулалт нь Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөхөд хамааралгүй гэж дүгнэлээ. Дээрх байдлаар нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилох эрх бүхий этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөл байх ба Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт гаргах нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг зогсоосон нь хууль бус гэх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна. Орон нутгийн Хурлын сонгуулийн дараагаар нэхэмжлэгчийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилох эсэх нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамааралтай бөгөөд аймгийн Засаг дарга компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд биш тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасныг баримталж, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр нэхэмжлэгчийг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд буцаан томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б//381 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсоныг эрх хэмжээгүй этгээдээс гаргасан шийдвэр гэж үзэхээр байгаа тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд 29.3-т заасан Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгох талаарх зохицуулалт нь Засаг даргаас шийдвэрлэж буй тухайн асуудал нь хуульд зааснаар өөрийнх нь эрх хэмжээнд хамааралтай байгаа тохиолдолд үйлчлэх юм. Иймд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг нь хуулийн 29.2, 29.3 болон Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18-д заасантай тус тус нийцээгүй гэж үзлээ. Хариуцагч болон гуравдагч этгээдээс сонгуулийн дараагаар нэхэмжлэгчийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг гишүүний дийлэнх олонхийн гаргасан хүчин төгөлдөр шийдвэр биш, тухайн хуралд Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн А.Ахжархыныг оролцуулсан хууль бус гэж маргасан боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш байгаагаас гадна энэхүү маргаан нь компанийн Төлөөлөн удирлах зөвлөлийн дээрх шийдвэр хууль ёсны эсэхтэй холбоотой биш болохыг дурьдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Шын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Ө*** аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжийн С.Шт холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Суат ХХК-ийн гүйцэтгэх захиралаар С.Шийг томилсон Б/381 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Шийг Суат ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА [1] 2011 оны Компанийн тухай хууль |