Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 5164

 

2016 оны 09 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05164

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хасбаатарын 20 дугаар байранд байрлах, 2362724 регистртэй “Монт Сант-Алдар” хадгаламж зээлийн хоршооны,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-3 байрны 42 тоотод оршин суух, Хархуурчид Хөмөөгөлийн Батзаяад  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,277,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “Монт Сант-Алдар” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Батзаяа нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн нэг сарын 2,90 хувийн урамшуулалт хүүтэй, 3,19 хувийн үндсэн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Х.Батзаяа нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Х.Батзаяагаас зээлийн гэрээний дагуу сарын хүүг 3,19 хувиар тооцож 4,545,830 төгрөг үндсэн зээлийн 8,000,000 төгрөг үндсэн зээлийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 731,602 төгрөг нийт 13,277,432 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Х.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,277,432 төгрөгийг 2016.10.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.11.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.12.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.01.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.02.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.04.20-ны өдөр 1,277,432 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монт Сант-Алдар” хадгаламж зээлийн хоршоо нь  хариуцагч Х.Батзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,277,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Х.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,277,432 төгрөгийг 2016.10.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.11.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.12.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.01.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.02.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.04.20-ны өдөр 1,277,432 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.“Монт Сант-Алдар” хадгаламж зээлийн хоршооны  нэхэмжлэлтэй, Х.Батзаяад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,377,432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 12,377,432 төгрөгийг 2016.10.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.11.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.12.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.01.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.02.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.03.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.04.20-ны өдөр 1,277,432 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,337 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 112,168.5 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 112,168.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА