| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2019/00006/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 08
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч П.Б , Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б овогт П ийн Б , У овогт Б гийн Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000067 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн дугаар гудамжны тоот хашаанд оршин суудаг, РД:, Б овогт П ийн Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жт суманд төрсөн, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 2 хүүхэд, зээгийн хамт Т аймгийн Жнт сумын 1 дүгээр багийн Замтын тоотод оршин суудаг, РД:, У овогт Б гийн Б
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.Б , Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт орших “Цөмөрдөг толгой буюу цагаан толгой” гэх газарт алт гарч байсан нүхний аман дээр байсан Д.Нансалын эзэмшлийн YAMAHA 6500 бичигтэй, улбар шар өнгийн моторыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Тухайн үед би хулгайн зүйл гэж бодоогүй гэв.
- Шүүгдэгч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай хадам ээж нас барсан тэгээд би ажил явдалд нь Баянхонгор аймагт оролцоод дуусгаад байж байтал буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Саранбат гэдэг манай суманд хүргэн орж байсан таньдаг залуу би Ховдын алт руу Улаанбаатар хотоос гарах гэж байна маргааш замдаа Баянхонгороор орно тэгэхээр 3 ширхэг мулдакны хошуу бэлдэж бай гэж хэлсэн. Тэгээд 03-р сарын 02-ны 03 цагийн үед ирсэн. Бид нар уулзалдаад Баянхонгор аймагт айлд хүргэж өгөөд өглөө нь уулзаад бид нар хамт явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос ирсэн цэнхэр өнгийн Приус-20 маркын автомашиныг түрүүлээд явуулсан. 03 сарын 03-ны орой Баянхонгор аймгаас миний эзэмшлийн 2514 УБК автомашинтай Саранбат, П сүрэн, Сайнбаяр бид 4 гарч Ховд аймаг руу явсан тэгээд 03 дугаар сарын 04-ний өглөө 03 цаг өнгөрч байхад Алтай суманд байдаг Есөнцагаан гэдэг нэртэй “Баагий гэж дууддаг” залуугийн гэрт ирээд тэр оройноо алт гарч байгаа гэх газарлуу явж үзсэн тэгсэн чинь хүмүүс их байсан тэгээд буцаад бид нар Алтай суманд ирж хоночихоод маргааш өдөр нь буюу 03 дугаар сарын 05-ны өдөр тэр айлдаа багж юмнуудаа бэлдээд өнжсөн тэгээд орой нь гарч явж байгаад доод талын гүүрэн дээр Говь-Алтай аймгаас ирэх Приус-20 2 ширхэг, Истана гээд 3 машин ирсэн тэгээд тэр гуанзанд хоол идээд байж байтал араас Батдорж, Мөөгийгийн хамт УАЗ-469 маркын автомашинтай ирээд бид нар алт гарч байгаа газарлуу явсан. Тэгээд хөдөлхөд миний машинд П сүрэн, Сайнбаяр, Саранбат бас Алтай сумаас ирсэн Батдоржтой хамт ирсэн 2 залуу миний машинд сууж явсан тэгээд хөдлөөд газар дээрээ очихын наана миний машинаас Саранбат Сайнбаярын хамт урд талын УАЗ-469 маркын машинд сууцгаасан тэгээд миний машинд сууж явсан П сүрэн, Болдоо гэдэг залуу бид 3 үлдээд араас нь очсон. Тэнд бөөн зодоон болсон тэгээд би машинаа урд нь тавьсан байснаа хойш нь зайлуулж зүүн талд нь оруулж тавьсан тэгсэн чинь тэнд байсан бүх машинууд тараад алга болсон. Хамгийн сүүлд миний эзэмшлийн 2514 УБК автомашин, УАЗ-469, 1 ногоон Истана үлдсэн тэгээд би буугаад явцгаая гэж хэлээд би машиндаа хүмүүсээ суулгаад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Удалгүй хүмүүс тараад бутраад зугтаахаар машинаас буугаад нүхний ойролцоо очиход С.Саранбат тэнд явж байхаар нь явъя гэж хэлээд дагуулаад машинруу явахад Б.Б нүхний аманд мотор байна гэхээр мотрыг машинд тавиад явцгаасан юм. Хэний мотор байсныг мэдэхгүй. Тэнд байсан хүмүүсийн нэгнийхэн мотор байна гэж машиндаа тавьсан юм” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Болбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Батдорж, Мөнх-Эрдэнэ, Ерөөлтцагаан бид нар Ерөөлтцагааны УАЗ-469 маркийн автомашинтай алт руу явах гээд Алтай сумаас цаг хэд болж байгааг нь мэдэхгүй байна харанхуй болж байхад гарсан Алтай сумаас гарч байхад цагаан өнгөтэй стима маркийн машинтай 5 хүн хамт явахаар болоод хоёр автомашинтай явсан Батдорж тэр стиматай хүмүүсийг таниад байсан, Алтай сумаас гараад нэг гуанз дээр ирэхэд стиматай явсан хүмүүс Говь-Алтай аймгаас хүмүүс ирж байгаа гэхээр нь хүлээж байхад /ГОҮ/ дугаартай истана ирээд бид нар 3 автомашинтай алт гарч байгаа газар луу очих гэж байхад Саранбат манай автомашинд орж суугаад харанхуй болсон хойно ирсэн, тэгээд алт гарч байгаа нүхний ам нь дээр Саранбат, Батдорж гоү улсын дугаартай истанад байсан хүмүүс бүгд буугаад очиж байсан. би Мөнх-Эрдэнэ, Ерөөлтцагаан нарын хамт автомашинд сууж байхад хүмүүс хоорондоо нүхнээс болж муудалцаад чулуу шидэлцээд байхаар нь бид гурав автомашинаа холдуулаад харж байхад чулуу шидэлцэж байгаад гайгүй болохоор нь би автомашинаас буугаад алхаад очиход хүмүүс нүхнээс гараад зугтааж байсан, Нүхний ам нь дээр ирэхэд ГОҮ дугаартай истанатай явсан хэдэн залуучууд байсан, би тэр хүмүүсийг орох юм уу гэхэд тэр хүмүүс ороогүй тэгэж байхад тэнд байсан хүмүүс дахиад зодолдоод байхаар нь би буцаад автомашин луу явсан явж байхад нүхний баруун талд хүн хутгалчихлаа гээд байсан. …Харанхуй байсан болохоор хэн нь хэнийг хутгалсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Болбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би зодоон болоод дуссаны дараа очиход нүхний аман дээр мотор байсан. ...моторыг П.Б манайхны мотор байх гэхээр нь би өргөлцөөд П.Б гийн автомашинд тавьж өгсөн, тэрийг би аваагүй” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Цагаан толгой гэх газар алт гарч байгаа газар луу миний 7498-ХОҮ улсын дугаартай истана маркийн машинтай Бааж, Баттулга, Уугаа, Дэглаам, Одго, Хар, Улаахай, Буугий бид нар есүүлээ 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Булган сумаас гараад уг алт гарч байгаа газар шөнийн 00 цагийн үед очоод Одго бид хоёр машин дотор үлдээд манай хэд буугаад алт гарч байгаа нүхний аман дээр очсон. Удалгүй бараг 10 минут ч болоогүй байхад нүхний баруун талаас толгойдоо нинжа гэрэлтэй арав гаруй хүмүүс хамтдаа алхаж ирээд нүхний хажууд моторон дээр сууж байсан талийгаач Батжаргалыг тэр хүмүүсийн дотороос нэг нь архины шилээр толгойнд цохиход талийгаач миний машины урд талаар нүхний зүүн тийш зугатахад хойноос нь ногоон цээж хувцастай нэг хүн хөөж очсон түүний араас 5-6 хүн очоод талийгаач дээр бүгд бөөгнөрөөд зодож байх шиг байсан. Тэр үед би машинаа хөдөлгөж байтал миний машины баруун урд хаалгыг нэг хутгатай хүн татахад би цааш эргэж зугатаад машиныхаа цонхыг онгойлгож сууж ирсэн хүмүүсээ нэрээр нь дуудаж машиндаа суулгаад шууд Булган сум руу гарсан. Тэнд бөөн бужигнаан болоод хоцорсон. Би тэд нарыг огт танихгүй. Тэд бүгдээрээ гадны хүмүүс байсан. Талийгаачийг тэр хүмүүс дундаас хэн нь хутгалсаныг би харж амжаагүй. Машины гэрэлд хутгатай хүн гэдэг нь харагдсан тэр хүн миний машины хаалгыг татахад азаар миний машины хаалга онгоогоогүй. Би хүн хутгалж байхыг нь хараагүй. Харин тэр хүмүүс урт том хутгатай байхыг харсан” гэх мэдүүлэг,
- Хохирогч Д.Нансалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт талийгаач Батбаярын Батжаргалтай хамт явж байгаад Б.Батжаргал надад мотороо өгч байгаа ч би алтны нүхэнд мулдак ажлуулахад хэрэглээд өгье гээд авсан юм. Би цаана нөхөн сэргээлтэнд ажиллаж байгаад тэнд ажиллаж байсан 4048 хоа улсын дугаартай старөкс машины шипилк нь хядагдчихаад түүнийг ган зүсэгчээр гаргах гээд авч очсон мотор байсныг өгсөн юм. Тэгээд тэр шөнө алтны нүх ухаж байгаа хүмүүстэй танихгүй хүмүүс ирээд зодолдоод Б.Батжаргалыг хутгалчихсан юм. Би Б.Батжаргалыг авч эмнэлэгт хүргэх, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх ажлаар явж байгаад Б.Батжаргалыг Булган сум руу яаралтай авч явсан учир нөгөө мотороо тэр чигээр нь тэр алтны нүхэнд үлдсэн би дахиж очиж авч чадаагүй. Хэн авсныг мэдээгүй гэтэл тэр моторыг тэнд очиж зодоон хийж, Б.Батжаргалыг хутгалсан хүмүүс аваад явсан байсан юм. Улаан шар өнгийн Ямаха маркийн 220, 380 вольтийн тог гаргадаг мотор байсан юм. БНХАУ-ын Үрэнч гэх газраас худалдан аваад 3-4 хонож байсан шинэ мотор байсан юм” гэх мэдүүлэг,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- гэрэл зургийн үзүүлэлтүүд
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- эд зүйлийн үнэлгээ
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.Б , Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт орших “Цөмөрдөг толгой буюу цагаан толгой” гэх газарт алт гарч байсан нүхний аман дээр байсан Д.Нансалын эзэмшлийн YAMAHA 6500 бичигтэй, улбар шар өнгийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Нансал, гэрч Д.Батболд нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний төвийн Ховд аймаг дахь салбарын үнэлгээчин Ч.Мөнхцоожийн Хөрөнгө үнэлсэн тухай тайланд: “Ямаахай саркын моторыг 400000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ” зэрэг бичгийн баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч П.Б , Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Б , Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч П.Б , Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б , Б.Б нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн YAMAHA гэсэн бичвэртэй, хар өнгийн рамтай моторыг хохирогч Д.Нансалд олгож, гэмт хэргийн улмаас П.Б гийн 200000 /хоёр зуун мянган/ төгрөг, Б.Б ын 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П ийн Б , У овогт Б гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч П.Б г 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Б.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Б , Б.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б , Б.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Б , Б.Б нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн П.Б гийн 200000 /хоёр зуун мянган/ төгрөг, Б.Б ын 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03, 04 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн YAMAHA гэсэн бичвэртэй, хар өнгийн рамтай моторыг хохирогч Д.Нансалд олгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б гийн ВТ73012311, Б.Б ын НМ70080914 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б , Б.Б нарт тус бүр 500000 /таван зуун мянган/ төгрөгний барьцаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.