Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 698

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар М.Баярмаа,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Б, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батхүүгийн Б.Б, Гангаа овогт Будын Б.Д нарт холбогдох 1911018140832 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа ногоо зардаг гэх, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 94-9 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жил 6 cap хорих ял шийттүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/75 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, өршөөн хэлтэрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батхүүгийн Б.Б /РД- УП93121131/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ни ком такси компанид ажилладаг, ам бүл 3, аав, ээж нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 18-486 тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2018 оны бдугаар сарын 19-ний өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Гангаа овогт Будын Б.Д /РД- УП94120319/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Б, Б.Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барлах “Улсын Их Дэлгүүрийн” барилгын зүүн талд Хонг Конг улсын иргэн хохирогч Чу Вин  Еий /CHU WING ҮЕЕ/-ийг явж байхад цүнхнээс нь түрийвчтэй бичиг баримтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 447.914 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б Б.Д нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,  

хохирогч Чу Вин Еий /CHU WING ҮЕЕ/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр вагоноор Улаанбаатар хотод ирээд Улаанбаатар зочид буудалд 13 цагийн орчим орж байрласан. Тэгээд тэндээсээ гараад өдөр 15 цагийн үед хотоор явж байгаад 18 цагийн үед Улсын Их Дэлгүүрт ороод хэтэвчээ хайгаад олоогүй. Миний цүнхэнд байсан юм. Алга болчихсон. Миний алдсан хэтэвчинд 101 ам.доллар, 187.650 төгрөг, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, Хятад улсад нэвтрэх үнэмлэх зэрэг байсан. Миний алдсан хэтэвч ногоон өнгийн арьсан Ролекс хэтэвч байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

гэрч А.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хотын төвөөр үүрэг гүйцэтгэж номын сан орох гээд явж байхад хажуугаар хоёр залуу гүйгээд гадаад улсын иргэдийг дагаад явахаар нь машинаа зогсоолд тавиад Их дэлгүүр орчмоор хайхад зам хөндлөн гараад усан оргилуурын хажууд сандал дээр суугаад ногоон өнгийн хэтэвч гаргачихсан доторх эд зүйлийг нь үзчихсэн сууж байсан. Тэгээд тэр 2 этгээдийг шалгахад Б.Б, Б.Д нар байсан. Хэтэвчийг нь шалгахад гадаад улсын иргэний үнэмлэхтэй байсан тул ажил дээр ирж шалгасан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гадаад улсын иргэн Их дэлгүүрийн зүүн талын хаалганаас эд зүйл ээ алдсан гэж мэдээлсэн. Хохирогчийг ажил дээр авчирч эд зүйлийг таниулахад мөн байсан. Тэгээд эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн. Тэд нар хамт явж байсан ба энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

 гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би УИД-ийн замын урд талд суугаад үлдсэн тэр хоёр хүнтэй уулзаадхая наанаа байж бай гэсэн. Тэгээд 30-40 минут орчим болж байгаад гарч ирээд зам дээрээс намайг хүрч ирээд дуудаад явья гээд алхсан чинь энгийн хувцастай цагдаагийн ажилтан гарч ирээд бид 3 цагдаагийн хэлтэс дээр хүрч ирсэн. Би Бираадамбыг хүний түрийвчийг авах үед нь хамт байгаагүй, би хараагүй. Ийм юм болно гэж бодоогүй" гэх мэдүүлэг /хх-ийн 16х/

хохирогч Чу Вин Еий /CHU WING ҮЕЕ/-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3х/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 79-80х/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 84-85х/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 103х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б, Б.Д нараас хохирогч Чу Вин Еий /CHU WING ҮЕЕ/-ийн хулгайд алдагдсан эд зүйлийг бүрэн хураан авч, хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримдууаар тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Д нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учируулсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдэл оролцоо адилхан зэргийг харгалзан шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Батхүүгийн Б.Б, Гангаа овогт Будын Б.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх тус тус ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.Д нарт шүүхээс оногдуулсан тус бүр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ