| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06508/И |
| Дугаар | 5178 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 5178
2016 оны 09 сарын 23 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05178 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би, Б.А-ын нэхэмжлэлтэй, Т.Ө-д холбогдох 143,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ:Т.Ө нь манай компанитай ...тоот гэрээ байгуулж, ... дугаарын телефон утас ашиглаж байгаад 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тооцоогоор 143,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөөгүй тул Т.Ө-аас 143,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 143,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь Т.Ө-д холбогдуулан 143,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 143,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Ө-д холбогдох 143,000 төгрөг гаргуулах хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,940 төгрөгийн тал хувь болох 2,470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 2,470 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА