| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06869/И |
| Дугаар | 5183 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 5183
| 2016 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2016/05183 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ... тоот оршин суух, ... регистртэй, Бодонгууд овогт Д.Б-ийн
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ё.Х, М.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ё.Х, М.Д нараас нийт 10,940,693 төгрөгийг гаргуулахаар танай шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Т.Г шүүгчийн захирамж гарч хариуцагчийн нэр, хаяг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна. Иймд албан ёсны хаягтаа оршин суухгүй байгаа хариуцагчид болох Ё.Х, М.Д нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ё.Х, М.Днарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ё.Хэрлэнцог, М.Дэлгэрмөрөн нар нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Д.Б-н хүсэлтийг хангаж, Ё.Х, М.Д нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч Д.Б-эс түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ё.Х, М.Д нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Ё.Х /РД:../, М.Д /РД:.../ нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ..дугаар байрны, ..тоотод бүртгэлтэй бөгөөд . ...дугаарын утсыг тус тус эзэмшдэг болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА