Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 5204

 

2016 оны 09 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05204

               Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-13, Дельта авто сервис ХХК-ийн байранд байрлах, .. регистртэй, “Майнд Тэч” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... тоотод  байрлах ... регистртэй, “Асгатгрийн Агро” ХХК-д холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээний төлбөр, алдангид 277,039,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Майнд Тэч ХХК нь Асгатгрийн Агро ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 002 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287,000 төгрөгийн үнэ бүхий 180 уут нийт 51,660,000 төгрөгний үнэ бүхий ХБНГУ-д үйлдвэрлэсэн траггер сортын рапсийн үрийг зээлээр нийлүүлсэн. Мөн тариалалтын ажилд дэмжлэг хүсч 12,000,000 төгрөгийн шатахууны дэмжлэг байдлаар авсан. Өнөөдрийг хүртэл рапсын үрний төлбөрөөс 1,450,000 төгрөг төлсөн. Иймд зээлээр авсан рапсын төлбөр 50,209,820 төгрөг, зээлээр авсан шатахууны төлбөр 12,000,000 төгрөг, алданги 25,830,000 төгрөг, гэрээнд заасан торгууль 189,000,000 төгрөг нийт 277,039,820 төгрөгийг Асгатгрийн Агро ХХК-иас гаргуулж өгнө үү. Гэрээний барьцаа хөрөнгө болох Асгат грийн агро ХХК-ийн эзэмшлийн 0202787 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 021100725 тоот нэгж талбарын дугаартай Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хануй, Хүнүйн бэлчирт байрлах 969 га газраар зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Асгатгрийн агроХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2015 оны хаврын тариалалтаар Майнд Тэч ХХК-иас 51,660,000 төгрөгийн үр зээлж, мөн тариалалтанд зориулж 12,000,000 төгрөгийн шатахуун зээлж Архангай аймгийн Хайрхан сумын, Могой багт Сүүжийн хөндийд тариалалт хийсэн. Гэвч тариалалт хийснээс хойш байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч ургац алдсан учир дээрх мөнгийг төлж барагдуулахдаа алданги болон торгуулийг Майнд Тэч ХХК-д төлөх боломжгүй гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа 203,039,820 төгрөгөөс татгалзаж, үлдэх 74,000,000 төгрөгийг хариуцагч Асгатгрийн Агро ХХК 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь хариуцагч Асгатгрийн Агро ХХК-д холбогдуулан зээл болон барьцааны гэрээний төлбөр, алдангид 277,039,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 203,039,820 төгрөгөөс татгалзаж, үлдэх 74,000,000 төгрөгийг хариуцагч  Асгатгрийн Агро ХХК 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Майнд Тэч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Асгатгрийн Агро  ХХК-д холбогдох зээл болон барьцааны гэрээний төлбөр, алдангид 277,039,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 203,039,820 төгрөгөөс татгалзаж, үлдэх 74,000,000 төгрөгийг хариуцагч  Асгатгрийн Агро ХХК 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,543,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 1,015,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 527,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА