| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06546/И |
| Дугаар | 5223 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 5223
2016 оны 09 сарын 28 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05223 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8-р байрны 210 тоотод оршин суух, ЕЙ73073014 регистртэй, Бадуужаа овогт Бадуужаагийн Төмөрбаатарын,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт Ц.М холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014.10.27-ны өдөр Ц.М зээлийн гэрээ байгуулж, 3,200,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэсэн тул 2014.10.30-ны өдөр түүний ХААН банкны дансруу 79,000 төгрөг, 2014.12.04-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дахин 2014.11.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1,670,000 төгрөгийг хүүгүй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Дээрх мөнгөнөөс хариуцагч нь 2,999,000 төгрөгийг төлсөн болно. Иймд үлдэгдэл 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016.10.01-2016.11.01-ний өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2016.11.01-2016.12.01-ний өдрийн дотор үлдэх 1,100,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,200,000 төгрөгийг 2016.12.01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.М холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,200,000 төгрөгийг 2016.10.01-2016.11.01-ний өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2016.11.01-2016.12.01-ний өдрийн дотор үлдэх 1,100,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Т-н нэхэмжлэлтэй, Ц.М холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12016.10.01-2016.11.01-ний өдрийн дотор 1,100,000 төгрөг, 2016.11.01-2016.12.01-ний өдрийн дотор үлдэх 1,100,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА