Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5225

 

016 оны 09 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05225

 

                    Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... байрны, ..давхарт байрлах “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, .. дүгээр байр ...тоотод оршин суух Т.Д холбогдох,

691,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад:         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Скаймедиа корпораци” ХХК болон Т.Д нарын хооронд 45279 тоот үйлчилгээний гэрээ байгуулж сар бүр 19,500 төгрөг төлөхөөр хариуцагч тал үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлэхгүй удаа дараа утсаар болон мэдэгдэх хуудсаар төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд үйлчилгээний төлбөр болох 302,294 төгрөг, төхөөрөмжийн үнэ 156,500 төгрөг, алданги 229,397 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг нийт 691,691 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь 691,691 төгрөгийг хариуцагч Т.Д-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 691,691 төгрөгийн 224,675 төгрөгөөс  татгалзаж, үлдэгдэл 467,016 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Т.Д-д холбогдуулан 691,691 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 10,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     А.САРАНТУЯА