Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 715

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар М.Баярмаа,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Иэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911015460725 тоот хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 4 ээж, ах, эгч нарын хамт Баянхонгор аймгийн 3 дугаар баг, Дуурсахын 3-23-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 044 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 хэсэгт зааснаар 200 цаг албан ажил хийгэх ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лувсандорж овогт Батаагийн Б.И /РД- В390080614/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичгдсэнээр/: яллагдагч Б.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.И нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Жалгын 1 дүгээр гудамжны үзүүрт Д.Лхагвасүрэнгийн “Айфоне 6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч нийт 222.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ... надад мөнгөний хэрэг байсан учраас, тухайн гар утсыг аваад, зарж борлуулах гэж байсан юм ..." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54х/,

хохирогч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төв замаа дагаад такси барих гээд явж байгаад Хүчит шонхор захын ойролцоо очоод замын зүүн тал руу гараад явж байхад төв замын зүүн талдаа цэнхэр өнгийн вагоны дэргэд 3 залуу архи уугаад сууж байсан. Харин би тэр залуучуудаас тамхи асуусан тэгсэн чинь намхан нуруутай хар өнгийн цамцтай, цамцны урд хэсэгтээ цагаан бичиглэлтэй залуу надад тамхи асааж өгөөд хамт зам дагаад уруудаж байгаад "энэ залуучуудаас салах гэсэн юм, утсаараа нэг яриулаач гэж хэлсэн" юм. Харин би өөрийн айфоне 6 загварын гар утсаар залгах гээд утасны дугаарыг нь утсан дээрээ хийж байхад миний зүүн rap талаас миний айфоне 6 загварын гар утсыг булааж зугтаагаад хойшоо замаар гүйсэн. Харин би хойноос нь очоод анх тамхи авсан газар дээрээ очход, миний утсыг гуйж аваад утсаар ярих гэж байсан залуу тэнд байсан юм. Би утсаа авъя гэж хэлэхэд тэнд байсан өндөр хар цувтай залуу юун утас, угаалгын газрын залуучууд авсан юм байгаа биз гэж хэлсэн. Түүний хойноос саарал биеийн тамирын хослолтой настай эрэгтэй хүн гарч ирээд "бид нар утас аваагүй, юун утас гэж хэлээд байсан. Харин тэнд зогсож байсан Хонда инсайд цагаан өнгийн машинаас тэр залуучуудын эгч бололтой эмэгтэй гарч ирээд юун сонин юм яриад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би утсаа булаалгачихлаа гэж хэлэхэд надад хандаж цагдаагаа дууд гэж хэлээд тэр эмэгтэйгийн утсаар 102 дугаарын утас руу дуудлага өгөх гэж залгасан. Тухайн үед 102 дугаарын утас ачаалалтай дуудпага хүлээн авах боломжгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй буцаад машиндаа явж орсон. Харин би тэр газраа утсаа авъя гэж хэлээд зогсож байхад тэнд байсан саарал хувцастай залуу миний хамар луу нэг удаа гараараа цохисон. Харин нөгөө залуучууд нь надаас салгаад цааш нь аваад явсан. Би тэр хавьд утсаа авъя гээд орилоод зогсож байхад, ойр орчимд зам дагуу явсан залуугаас "утсаа өгөөч цагдаа дуудлага өгөх гэсэн юмаа гэж хэлэхэд нэгж байхгүй ахаа гэж хэлсэн. Харин надаас та яасан юм бэ гэхээр нь би утсаа шүүрүүлсэн талаар хэлсэн. Тэр үед уг залуу нөгөө 3 залуу дээр очиж уулзачихаад буцаад над дээр ирснээ тэд нар утсыг чинь аваагүй гэж байна гэж хэлчихээд яваад өгсөн. Тэр хавьдаа хэсэг зогсож байтал манай найз Давааням 86000474 ирээд энэ дугаарын утаснаас 102 дугаарын утас руу утсаа дээрэмдүүлсэн талаар цагдаад дуудлага өгсөн юм. Үүний дагуу цагдаагийн машинтай алба хаагч нар ирээд, тэр орчимд шалгаж байгаад тус цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн. Харин надаас болсон асуудпын талаар мэдүүлэг авсаны дараа хэрэг болсон гэх газарт очиж нөгөө 3 залууг түр саатуулсан юм. Би зодуулсандаа ямар нэг гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

гэрч Б.Даваанямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Сонгинохайрхан дүүрэгт байх гэрээсээ гараад Хүчитшонхор захын автобусны баруун талаас нь орж ирээд, дэнжийн 1000 эцсийн буудал хүртэл хайж явсан. Харин тэр үед манай найз байхгүй болохоор нь дэнжийн 1000-аас уруудаад явж байхад, захаас 300 метрийн зайд манай найз Лхагвасүрэнгийн хамраас нь цус гарсан байдалтай, төв замын баруун талдаа зогсож байсан. Би уулзаад болсон хэргийн талаар асуухад, үл таних 3 залуу гарч ирээд, юм яриад зогсож байгаад, нэг залуу нь утсаар яриулаач гэж хэлээд хамт зогсож байгаад манай найзын утсыг булаагаад зугтаасан гэж хэлсэн. Харин би 102 дугаарын утасруу дуудлага өгсний дагуу цагдаагийнхан дуудлагын дагуу ирж, машинтай хоёр цагдаа ирж уулзаад, бид нар хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

гэрч Г.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...алхаад явж байхад урдаас нэг бүдүүн залуу ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлчихээд яваад өгсөн Харин Багвуу гэх болон түүний ах нь уг залуутай уулзаад үлдсэн ... гэрэл нь асаалттай гартаа утсаа барьчихсан явж байсныг анх би харсан. Харин Багвуу болон түүний ах нартай уулзаад утасгүй болчихсон, утсаа Багвуугаас нэхээд байсан. Чи сая миний утсаар ярьчихаад өгье гэж хэлээд авчихлаа гэж байсан. Яг ямар загварын гар утас байсныг би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Итгэлийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Лхагвасүрэнд нийт 222.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгчийн зүгээс уг хохиролын мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Б.Итгэлээс нийт 222.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор зааж шүүх шийдвэрлэв. Мөн шүүгдэгчийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн саналын дагуу уг хохиролыг 1 сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг шүүгдэгчид хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Иэд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэм хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шүүх шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Лувсандорж овогт Батаагийн Б.Иийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Иэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Иийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, бусдад учруулсан хохиролоо 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Иээс нийт 222.000 /хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Лхагвасүрэнд /РД:РЮ86091735/-д  олгосугай.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 49 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

5. Б.Иэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ