Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 207

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт оршин суудаг Боржигон овогт Амгалангийн Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт оршин суудаг Шарнууд овогт Бадамлянхын Галбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Б.Г айл гэр болж улмаар 2 хүүхэдтэй болсон. Одоо 2 хүүхэд маань эрүүл чийрэг өсөж байна. Б.Г нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон ба 2 хүүхдүүдтэйгээ ч уулздаггүй. Би одоо эрхэлсэн ажилгүй 2 хүүхдээ харж байна. Б.Г бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдэд маань тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.О 2008 онд гэр бүл болсон юм. Тэгээд 2009 онд хүү М, 2013 онд охин М нар төрсөн. Би 2012 онд хот руу ажил хийхээр явсан юм. Тэгээд гараа гэмтээгээд 2 сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. А.О бид хоёр нь 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Миний хувьд А.Оюунбилэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Г нар нь 2008 оны 8 дугаар сарын 04-нд гэр бүл болж, 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн ба тэдний дундаас 2009 оны 3 дугаар сарын 09-нд хүү Г.М, 2013 оны 8 дугаар сарын 18-нд охин Г.М нар нь төрсөн болох нь хэрэгт авагдсан №0036082 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 0000801324, 0000895011 дугаар бүхий төрсний гэрчилгээнүүд, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Г нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хүүхэдтэй болсон гэх шалтгаанаар гэрлэгчид нь 2012 оноос тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 750 дугаартай шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд 1 сарын хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй байх тул А.О, Б.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

2009 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн хүү Г.М санал, 2013 оны 8 дугаар сарын 18-нд төрсөн охин Г.М нас, эцэг эхийн анхаарал халамж зэрэг байдлыг харгалзан хүү Г.М, охин Г.М нарыг эх А.О асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Б.Г тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Боржигон овогт А Ог, Шарнууд овогт Б Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.М, 2013 оны 8 дугаар сарын 18-нд төрсөн охин Г.Мл нарыг эх А.О асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.М, 2013 оны 8 дугаар сарын 18-нд өдөр төрсөн охин Г.М нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Г тус тус тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.О-т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 116676 төгрөг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид, 46476 төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баттулгад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ИХТАМИР