Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 717

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч З.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Зундуйн З.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023300976 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1 ам бүл, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 4-73 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зундуйн З.Ч /РД: УУ68070210/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ З.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч Л.Энх-Амгалантай гар утас хулгайлсан гэх шалтгаанаар маргалдах явцаа нүүрэнд нь 2 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь "баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд том хэмжээний няцарсан" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

З.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:  ... "...Араас ирээд намайг чи утас авчихаад нямаагаар өгүүллээ гээд хэрүүл хийгээд байсан. Би юу яриад хуцаад байгаа юм гээд бид хоёр барилцаж авсан. Заамдаж аваад би Энх-Амгалангийн уруул руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

хохирогч Л.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Нямаагийн гэрт ортол Чинбаа, Нямаа 2 байсан. Би сандал дээр нь суугаад хэсэг юм ярьж сууж байгаад гарсан. Гараад явж байтал миний утас байхгүй байхаар нь эргэж ороод утсаа асуух гэтэл З.Ч орон дээр хэвтэж байсан ба Нямаа байхгүй байсан. Би Чинбаа дээр очоод миний утсыг егөөдөх гэж хэлтэл би чиний ямбийгаар яах юм гээд байж байтал Нямаа гаднаас ороод ирсэн. Тэгээд утасны талаар хэлтэл би аваагүй гэж хэлээд маргалдаж байгаад би гараад явсан. Удалгүй Нямаа ардаас миний утсыг аваад хүрээд ирсэн. Утсыг өгөхдөө чи өөрөө буйдангийн хажуу талд унагаасан байна гээд өгсөн. Орой 17 цагийн үед гараад гудамжиндаа дэлгүүр орох санаатай алхаж байтал Дархаа, З.Ч, Нямаа 3-тай тааралдсан. З.Ч намайг ална гээд, би чи яахаараа хүн алдаг юм бид хоёр барьцалдаж авсан. Энэ үед З.Ч миний уруул хэсэг рүү 2 удаа цохисон. Яг юугаар цохисон талаар мэдэхгүй байна. З.Ч миний уруул руу 1 удаа, шанаа руу нэг удаа цохисон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Таксийгаар гэмтлийн эмнэлэг явсан мөнгө, шүүх эмнэлэг явсан мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгө нийт 40000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

гэрч Л.Нямбаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Энх-Амгалангийн сууж байсан буйдангийн ойролцоо утсыг хайж байтал гар утас нь сандлын завсраар унасан байсан. Би олоод Энх-Амгалангийн араас нь гараад авч очиж өгсөн. 2-3 цагийн дараа З.Ч сэрээд, Дархаа эргэж ирээд бид 3 дэлгүүр ороод нэг шил 0.5 граммын архи аваад уух гээд алхаж байтал Энх-Амгалан араас ирээд З.Чад хандаад чи миний утсыг хулгайлаад өгсөнгүй гэж хэлээд З.Ч, Энх-Амгалан хоёр барьцалдаж авсан. Удалгүй тэр хоёр ирсэн ба Энх-Амгалангийн уруулаас цус гарсан байсан. Бид нар архи хувааж уучхаад салсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

гэрч Д.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...З.Ч нь Энх-Амгаланг гараараа цохиод авахаар нь би очоод салгасан. Та нар найз нөхөд байж маргалдаад яах юм гээд гудамжинд архиа задалж бид 4 хувааж уугаад харьцгаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10737 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...Л.Энх-Амгалангийн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд том хэмжээний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мЭйдийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч З.Чыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Зундуйн З.Чыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Чыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  З.Чад оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Чыг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

               5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ