Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 718

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Ц.Арсланболд, Д.Нямцэрэн,

хохирогч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

хохирогч Б.Цэндсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэн,

хохирогч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,

хохирогч А.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нарантуяа,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

гэрч Н.Нэргүй

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Амгалангийн А.Г, Банзрагч овогт Болд-Эрдэнийн Б.А, Сартуул овогт Батболдын Б.Б нарт холбогдох эрүүгийн 2014 25000 5671 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 2-61 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Амгалангийн А.Г /РД- ЙЛ89040405/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17-90 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Банзрагч овогт Болд-Эрдэний Б.А /РД- ДЗ73091401/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 2-64 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Батболдын Б.Б /РД- ФМ85020771/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдснээр/: яллагдагч А.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2013 оноос энэ гэмт хэрэгт холбогдсон. Би он, сар үйлдэл дарааллаараа үйлдлээ яръя. 2013  оны 04 сард манай гэр бүлийн хүндэлж биширдэг бөө Энхзаяа гэж багш байсан. Тэр хүн өөрөө замын компанитай, зам засварын ажил хийж эхэлж байсан. Тухайн үед бид нар гэр бүлээрээ Энхзаяа багшийг биширч байсан тул надад тендер гаргаж өгдөг хүн байна. Замын тендэрт компани олж өгөх юм бол ашиг орлоно нь ч өндөр юм байна гээд намайг Идэрзолбоо гэдэг хүнтэй танилцуулсан. Идэрзолбоо бол Энхзаяа багшийн хамаатан нь юм байна лээ. Идэрзолбоо нь Б.Атай танилцуулж, чи энэ хүнтэй танилц. Энэ хүн зам тээврийн яаманд маш их танил талтай. Орон тооны бус зөвлөх хийдэг. Аягүй олон замын тендэрийн ажил байгаа юм байна. Чи компани олоод өгвөл үнийн дүнгийн 0.5 хувийг шагнал болгож аваа гээд Б.А эгчтэй танилцуулсан. Б.А эгчтэй уулзаад танилцуулахаар ТВ8 телевизэд ажилладаг байсан. Нямхүү сайдын сонгуулийн ажилд Увс аймагт яваад ажлыг нь хийж өгсөн гээд надад том юм амалсан. Нямхүү гуай одоогоор Зам тээврийн яамны тухайн үеийн сайд байсан. А.Гансүх сайдын орон тооны бус зөвлөх хийдэг. Мөн Нараа гэж хүн байдаг, Нараа бол одоо байгаа Алтанхуяг сайдын зөвлөх юм. Би сонгуулийн ажилд тусласан тул намайг харж үзээд өөрийнхөө хэдэн багцад байгаа хэдэн ажлуудад компани олоод ир маш том боломж шүү гэсэн. Б.А надад тендэрийн ажил сонирхож байгаа компани олоод ир, эгч нь чамайг бүх мэдээллээр хангана. Ямар ямар замууд байгаа талаар жагсаалт, мөн хавар, намар хийгдэх ажлын жагсаалтыг надад үзүүлсэн. Энэ ажлыг оллоо гэхэд цаана нь маш олон хүмүүс байгаа, баг  ажиллаж байгаа ямар ч хууль бус юм байхгүй, цагдаагийн талаас Билэгт гээд олон хүний нэр хэлж байсан. Наана нь хаалтын мөнгө гэж хэрэг болдог. Эхлээд замын компанийх нь танилцуулга, татварын тайлантай танилцуулаад болж байвал эхлээд хаалтын мөнгө гэж эхлээд 7 сая төгрөг байдаг гэж надад хэлж байсан. Би тухайн үед нас залуу, жаахан байсан тул олон танил тал байхгүй. Зоригоо гэх манай найз надтай хохирогч Б.Энхтайван эгчийг уулзуулсан. Хохирогч Б.Энхтайван эгчид Б.А эгчийн бүх хэлсэн зүйлийг хэлсэн. Ингээд Энхтайван эгч таньдаг мэддэг найзуудын компани байгаа тэд нараасаа асууя гэсэн. Би дандаа хохирогч Б.Энхтайван эгчийн хажууд Алтаа эгчтэй утсаа чангаар тавиад ярьдаг байсан. Зоригоо гэх найз маань Энхтайван эгчийг танилцуулаад удаагүй байхдаа Цэндсүрэн, Нэргүй нарыг танилцуулсан.  Энэ хоёртой танилцаад шууд л мөнгийг нь авсан зүйл байхгүй. Цэндсүрэн, Нэргүй бид нар ихэвчлэн Б.Энхтайван эгчийн байрны гадаа уулздаг байсан. Цэндсүрэн эгч нэг “Мөнх Тэнгэрийн Харгуй” гэдэг компани оллоо гэсэн. Дараа нь би Цэндсүрэн эгчтэй хамт Улсын Их дэлгүүрийн урд 4 хүнтэй уулзаж байсан нь “Мөнх Тэнгэрийн Харгуй” зам барьдаг компаний хүмүүс байсан. Цэндсүрэн эгч надад би энэ хэдээс мөнгө төгрөг аваад тендэрийнх нь ажлыг хийхээр боллоо. Эгч нь дундаас нь чамд өгөх 0.5 хувиас авъя гэсэн. Би ямартай ч “Мөнх Тэнгэрийн Харгуй” гэх компаниас материал, 20.000.000 төгрөг авчихлаа одоо хоёулаа явж Б.Атай уулзъя гэсэн. Тэгээд Б.А эгч Сансарын тунель дээр материал, мөнгөө аваад хүрээд ирээ гээд очсон. Цэндсүрэн эгч Б.А эгчээс асуух юмаа асуусан. 20.000.000 төгрөгөө Б.А эгчид өгсөн. Ингээд Цэндсүрэн эгчээс 2013 оны 4 дүгээр сард аваад 4 дүгээр сарын 11-нд Зоригтбаатар гэдэг залуу “Цүүдэн” ХХК-ийн захирал нь манай ах байгаа. Био комбинатын замын ажлыг авах хүсэлтэй байна гэж надад тайлбарлаж хэлсэн. Би Б.А эгчээ асуухад 06 сараас эхлэнэ гэж байсан. Маш найдвартай ажил чи “Цүүдэн” гэх компанийн бичиг баримтыг мөнгөтэй нь аваад ир гэж хэлсэн.  Идэрзолбоо ахад Зоригтбаатарын “Цүүдэнхээ” компанийн бичиг баримт, 7.500.000 төгрөг, мөн надтай гэрээ хийлээ гээд нотариатын гэрээг 23 дугаар сургуулийн хажууд өгсөн. Идэрзолбоо, Зоригтбаатартай уулзсан. Цэндсүрэн эгчийн нөхөр Нэргүй ч тухайн үед Идэрзолбоотой уулзаж байсан. Бид нарыг 7 хоноод юу болж байна гэхэд Идэрзолбоо ах ирж бидэнд яаманд ийм, тийм зүйл болж байна гэж мэдээлэл өгдөг байсан. 4 дүгээр сарын 09-нөөс эхлээд Энхтайван эгч 11 удаагийн буюу эхлээд 7.5 сая төгрөгнөөс эхлээд 11 сая сүүлдээ 35 сая төгрөг хүртэл үргэлжлээд бид хоёр гурван ч удаа бид хоёр тендэрт орох гээд аргалах арга байна уу гэхээр олон хүнээс лангууны мөнгийг аваад Б.А эгчид эхний ээлжинд “Ховд Булган Үенч” гэх компаниас эхлээд замын тендэрт мөнгө өгч байсан. Би Энхтайван эгчтэй 4 сард танилцсан. Одоо Энхтайван эгчийн өмгөөлөгч Сайнбаяр сайн мэдэж байгаа байх. Бид нарыг уулзалдаад тендэр ярихаар та нар гэмт хэрэг хийгээд байгаа юм бишүү, луйвардуулаад байгаа юм биш үү гэж тухайн үед сануулж байсан. Тухайн үед Энхтайван эгчийнд нөхөртэйгөө сар гарангийн хугацаанд амьдарсан. Тэгээд Энхтайван эгч Б.А эгчтэй танилцъя гээд Б.А эгч гэрт нь ирээд Б.А эгч өөрийн бүхий л байдлыг Энхтуяа эгчид хэлсэн. Тэгээд сайн мэддэг болсон тул надаар дамжуулалгүй, тендэр авъя гэсэн компаниудын бичиг баримт, мөнгө төгрөгийг өгч байсан. Би ард нь байгаа бүх компанийг танихгүй, ийм тендер, тийм тендэр гэж хэлж байгаагүй. Ихэвчлэн Энхтуяа эгчийн найзууд нь итгээд байх шиг байсан. Энхтайван эгч удалгүй Энхцэцэг гэгч хүүхнийг олон замын компанийн танилтай гээд надтай уулзуулж байсан. Тэгсэн Энцэцэг нь 2013 оны 5 сард Баясгалан гэдэг хүнийг авчирч надтай уулзуулсан. Энэ хүн “Топ” гэдэг компанин мөнгийг аваад замын тендэр авах хүсэлтэй байна гэж хэлсэн. Тухайн үед Б.А эгч Сэлэнгэ аймгийн 80 км зам бол 6 дугаар сарын 10-наар тугаа зоогоод шороогоо тэмдэглэлээ хийгээд, удахгүй эхэллээ. Хаалтын мөнгө 23 сая төгрөг хүчтэй компани оруулна гэж байсан. Баясгалан нь “Топ “компанийн захирал Батбаяраас 40 сая төгрөг авангуутаа надтай 20 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Баясгалан бид хоёр хамтдаа яваад Идэрзолбоод өгсөн. Тухайн үед удсан учраас Баясгалан гуай надаас мөнгө төгрөгөө нэхээд байхаар нь би Б.А эгчид хэлсэн чинь удахгүй ажил чинь бүтэн гээд Зам Тээврийн Яамны сайдын тодорхойлолт, “Топ” ХХК нь замын тендэр шалгаруулалтанд тэмцсэн гэсэн албан бичиг надад авчирч өгсөн. 2013 оны 5 дугаар сарын 13-нд мөн энэ мөнгийг Б.А эгч өөрөө авсан гэх баримтууд байгаа, шинжээчийн дүгнэлт байгаа. 2013 оны 9 дүгээр сарын 12-нд Баттулга гэгч хүнийг Баясгаланг танилцуулсан Энхцэцэг гэгч хүн над дээр авчраад хүн замын тендэр авах гээд байгаа юм гэсэн. Энэнээс өмнө 9 дүгээр сарын 12-ноос өмнө Б.А эгч над руу яриад “Ховд булган үенч” гэдэг замын тендэрийн компани нь мөнгөө нэхээд зам авахаа больчихлоо гэж байна. Чи энэнд нь орных нь компанийг олчих тэгээд тэр мөнгийг нь яам, тамгийн газар руу оруулж өгөөд хуучин “Ховд булган үенч” гэдэг компанийн материалыг мөнгөтэй нь буцаагаад гаргаад өгье гэсэн. Тэгээд би энэ байдлыг Энхцэцэг эгчид хэлтэл Баттулга гэдэг хүнийг авч ирээд Баттулга гэдэг хүн 30.000.000 төгрөгийг надтай нотариатаар батлуулаад би түүнийг нь Б.А эгчид аваачиж өгсөн. Нийт мөнгөнөөс төлөгдсөн гэдэг мөнгөн дээрээс Энхтайван эгчийн мөнгийг буцаалт хийж өгөөд оронд нь Баттулгыг оруулсан. Өнгөрсөн жилийн шүүх хуралдаан дээр би Баттулга ахаас ээжийнхээ эмчилгээнд мөнгө авъя гэж яриагүй биз дээ гэж асуухад тэгэж яриагүй. Замын тендэртэй холбоотой “Ховд булган үенч” гэдэг замын тендэр авч өгнө гэж надаас мөнгө авсан гэж хэлж байсан. Ингээд энэ мөнгөөр хохирогч Б.Энхтайван эгчийн мөнгө төлөгдсөн. 4 дүгээр сарын 9 дүгээр сарын хугацаанд аваад байсан тендэрүүд нэг нь ч бүтдэггүй. Хоёр талд хүмүүсийн мөнгө нэхэгдээд байж байсан. 2013 оны 11 дүгээр сард Нэргүй, Цэндсүрэн бид нар Б.А эгчтэй уулзъя гээд хайгаад яваад байсан. Тэр үед Б.А эгч надтай холбогдоод дараа сарын 02 сард эхлэх Завхан аймгийн Тосон Цэнгэлээс хот руу чиглэлийн концессын гэрээтэй 200 километртэй концессын гэрээний ажил байна. Энийг чадалтай компанид өгчих юм бусад асуудлаа таслан зогсоогоод замын тендерийн асуудлыг зохицуулъя гэсэн. Би тухайн үед бусад нь бүтэхээ больсон юм уу гэхэд бүх ажлууд нь 4 дүгээр сараас эхлэхээр болсон,  Наана нь мөнгөө нэхвэл эгч нь мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлж байсан. Энхцэцэг эгч над дээр Жаргалсайхан гэдэг залууг дагуулж ирсэн. Жаргалсайхан өөрөө ирээд Туркэд цагдаагийн сургууль төгссөн. Хохирогч Баттулгын найз Эрмэк гээд залуутай бид хоёр нэг сургууль хамт төгссөн гэдэг. Эдний компаний зам авах гээд байгаа, концессын зам ч байсан хамаагүй барина гэсэн. Тэгэхээр чи Эрмэк гээд найзын компанид ажил олоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд Б.А эгчтэй ярьсан. Б.А эгчтэй ярихыг Жаргалсайхан ч сонсож байсан. Б.А эгч энэ замтай холбоотой яамнаас 2, 3 бичиг баримт гаргаж ирсэн. Тосонцэнгэл чиглэлийн энэ ажил бол хамгийн эхэнд хийгдэх ажил хийгдэнэ гэсэн тэр бичгийг би Жаргалсайхан ахад өгөөд явуулсан. Өөрсдөө хувийн журмаар судалж үзсэн. Хаалтын мөнгө гэж 200 сая төгрөгийг Эрмэк Жаргалсайханд өгсөн байсан. Ахад нь ажлын хөлс гэж 15.000.000 төгрөгийн авна гээд хэлж байсан. Би унцаасаа авчихъя гэж хэлж байсан. Би цаанаа мөнгө төгрөг нь дутчихна гэж хэлээд 7 сая төгрөгийг өөрөө авчихсан 193 сая төгрөгийг хогны уутанд хийгээд барьж ирсэн. Энэ мөнгийг яаж зарцуулсан талаар ярианы бичлэг байгаа. Энэ мөнгөнөөс юу юунд зарцуулсан, хэн хэнд өгсөн талаар баримтууд нь байгаа. Энэ 193 сая төгрөгнөөс Анхбаярт, мөн Амаржаргал гээд замын компанид 24.500.000 төгрөгийг буцааж төлсөн баримт байдаг. Баттулга ахаас мөнгө авдаг үед Цэндсүрэн эгч өөр компаниас замын тендэр авч өгнө гээд Б.А эгчид замын компаниас мөнгө аваад өгсөн байсан. Яг тухайн үед тэр хүмүүс нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр Ариунболд гэдэг байцаагчид өгсөн байсан. Тэр эрүүгийн хэргийн замын тендэр авч өгсөн гэсэн мөнгийг төлж тэр эрүүгийн хэрэг тухайн үед хаагдсан байдаг. Энэний өмнө тусгаарлагдсан хэрэг гэж байгаа. 7 дугаар сарын хугацаанд болсон гэх хэрэг байна. 2014 онд хамгийн сүүлд Хятадуудаас мөнгө авсан гэх хэрэг байгаа. Бид нар өнгөрсөн жилийн шүүх хурал дээр ч хэлж байсан. Хэрэвээ би замын тендэрт ажиллаж байсан бол яах гэж хохирогч Б.Энхтайван эгчийн гэрт амьдрах юм бэ? бид нар хохирогч Б.Энхтайван эгчийнд цугларчихаад тамхи татаад л хүн ярихыг хүлээгээд би тэдэн саяыг авах юм байна гээд, зунжингаа ламдаж, бөөдөж, машины зах хүртэл орж байсан. Бид нар мөнгөө бүтэхээр юу юу авах тухай хөтөлбөр хүртэл гаргасан байсан. Би сүүлдээ аргагүйн эрхэнд зодуулаад, айж зугтаагаад явсан. Би ганцхан Б.А эгчтэй уулзаад нөгөө ажил чинь бүтэж байна уу гээд л тэгдэг. Би Б.А эгчид та арынхаа хүнийг уулзуул, үгүй бол би таныг цагдаа д өгье гэж хэлж байсан бичлэгүүд хэргийн материалд байгаа. Өнгөрсөн жил сонсгох гэтэл сиди алга болоод прокурорт очиход гэнэт гарч ирсэн. Би Б.А эгчийг мэдсээр байгаад би энэ мөнгөнөөс надад 10 сая төгрөг хэрэгтэй байна та 10 саяыг нь авчих гэж би хэзээ ч хувааж байгаагүй. Би Б.А эгчид эцсээ хүртэл итгэсээр ирсэн. 

Баттулга ахаас 200.000.000 төгрөг аваад Тосонцэнгэлийн концессийн гэрээтэй ажилд орохоор болоо гээд яамны бичиг ирлээ. Эгч нь гадаад руу явах гэж байна. Манай дүүд Ганаа аваачиж өгнө гэсэн. Ганаагийн авчирч өгсөн бичиг нь дээр зам тээврийн яамны албан баланктай бичиг нь дээрээ “Ашид Мөнхийн зам” ХХК нь замын конокын гэрээнд тэнцсэн нь үнэн болно гэж байсан. Энэ чинь концессын гэрээ юмуу конокын гэрээ гэж тусдаа гэрээ байгаа юм уу гэхэд сайдын нарийн бичиг нь шинэ хүн байдаг юм байна эгч нь дахиад солиод өгнө чи наадахыгаа буцаад Ганаад өгөөд явуулчих гэсэн. Тэгээд засагдаад ирснийг би өгсөн. Тэгээд удалгүй намайг 2014 оны 9 дүгээр сард намайг бариад хорьсон. Би тухайн үед Б.А эгчид намайг хорино гэнээ гэж хэлсэн. Эгч нь гаргаад авна гэж хэлсэн. Ингээд 3 хоног өнгөрч дахид хугацааг сунгаад 14 хоног дээрээ би Б.А эгчийг хэлсэн. Хэлсэн өдрийнхөө шөнө нь Б.А эгчийг бариад хорьсон байсан. Би 40 хэд хоног хоригдоод 10 сая төгрөгийг барьцаа байршуулахгүй бол гаргахгүй гэхээр нь 10.000.000 төгрөгийн барьцаа мөнгө байршуулсан. Би Б.Бтой гэр бүл байсан нь үнэн. Бид хоёр нэг охинтой. Охиноо ой гарантай байхад бид хоёр салсан. Ууганцэцэг гээд душонкны хохирогч. Ууганцэцэг бол миний найз хүүхэн, тэр барилгуудын борлуулалтыг хийдэг байсан. Гаднаас авч байгаа мөнгөнд хувиарлалт хийдэг гэж хэлж байсан. Ууганцэцэг надтай уулзахдаа “Биг бүрд” компанийн барилга энэ жил ашиглалтанд орно гэж хэлж байсан. Дулааны холболт хийж байгаа гэж надад хэлсэн. Намайг хэрэгтэй холбоотой гэдгийг Ууганцэцэг мэдэж байсан. Энэ 3 блок барилгыг гурвууланг нь нэг компаниар хийлгээд ашиглалтанд оруулмаар байна. Эд нарын компани бол мөнгөө өгдөг гэж хэлж байсан. Тэр үед надад Б.Боос өөр танил байхгүй. Тухайн үед Б.Б надад улсын цэцэрлэг улсын комисст хүлээлгэн өгсөн гэж байсан. Би Б.Бод хэлсэн чинь “Биг бүрд” компанийн захирал Я.Ганбаатартай очиж уулзсан. Б.Б уулзчихаад аягүй боломжийн ажил юм байнаа, гараас гарах нь амархан юм байна. Хоёр гурван ч удаагийн уулзалтаар ажил гүйцэтгэлийн гэрээг хийсэн байсан. 3 блокон барилгыг 400 гаруй сая төгрөгийн ажлыг хийж өгөхөөр болсон байсан. Тэгээд энэ мөнгөндөө бартераар 7 ширхэг байр авахаар боллоо гэж хэлж байсан. Чи ингээд хүн олоо гэсэн. Би тухайн үед эрхэлсэн ажилгүй байсан. Тэгээд бүр сүүлд нь ашиг гарах юм бол ашиг ав гэж хэлж байсан. Тэгээд би борлуулалтын албаны Буяннэмэх гэдэг залуутай уулзаж байсан. Би борлуулалтын ажлыг эхлүүлэхдээ үнэгүй.мн сайтад зар түгээгээд явж байсан. Тэрийг би барилгын явцад оролцдоггүй байсан. Хамгийн эхлээд Мөнхжаргал Хүслэнгийн данс руу мөнгөө өгөөд байранд орохоор хүлээж байсан. Ундармаа эгч өвөл 50.000.000 төгрөгөө хоёр хувааж шилжүүлээд, Наранцэцэг эгч нар байрны урьдчилгаа мөнгөө өгөөд явж байтал 11 дүгээр сарын сүүлээр манайх дулаанаа авч чадахаа болилоо, тийм болохоор дараа хавар хүртэл барилгын ажлыг бүрэн зогсоолоо гэж хэлж байсан. Б.Б ч гэсэн хүйтэн барилга дотор ажил хийх боломжгүй боллоо гэж байсан. Ингээд ажлаа зогсоосон. Ингээд байж байтал Ганбаатар, Бадам гуай нарын мэдүүлгээр 3 сард би ярьсан чинь Б.Бын хүмүүс байгаагүй гэж яриад байгаа. 3 дугаар сарын 02-нд гэр хорооллын дахин төлөвлөлт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэдэг юмнаас тухайн “Биг бүрд” компанид, төвийн барилгын 4 ширхэгийг барьж угсралтын ажил 80%-тай явж байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас бичиг өгсөн байдаг. Эргүүлээд бид нарт мөнгө санхүү дулаанаа өгч чадахгүйн улмаас барилгын ажлыг зогсоосон гэдэг юм байна лээ. “Биг бүрд” компани Улаанбаатар банкинд түр ордер гэдэг зүйлээр тоотоор барьцаанд тавьсан байдаг. Тухайн үед Б.Б Орос улсад душонкны асуудлаар явсан байсан. Б.Быг удалгүй хүрээд ирсний дараа гэрээг хэвээр үлдээх тухай гэрээг хүчээр цуцлах тухай мэдэгдэл ирсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр “Биг бүрд” компанид Мон-Азир компаниас энэ дунд байр авсан хүмүүсээ хохирооно. Урьдчилгаа мөнгөө авсан тул ажлаа хэвээр үргэлжлүүлнэ гэсэн албан бичиг явуулсан байдаг. Тэр барилгын ажил 5 сард эхэлсэн. Тэр үед дөнгөж дулааны шугам холбогдоод явж байсан. Хажуугаар нь Б.Б аваачаад зөөвөр тээврийг нь хийлгээд байж байсан. Олон хүнийг хийлгүүлэх бараа материалыг хангаж чадаагүй учраас орцны хэсгээс заслаа явуулъя гээд эхэлж байсан. Ингээд Б.Б барилгаа бүрэн зогсоогоод байж байтал Ууганцэцэг нь тухайн үед нөхөртэйгөө хамт борлуулалтын албаны ажлыг хийдэг байсан. Тэгээд тэр үед нөхрөөсөө салсан. Тэр үед Оросоос хоёр орос ирээд үйлдвэрлэсэн душонкыг орос руу гаргамаар байна гээд хайгаад явж байсан. Тэгээд Б.Б орчуулагч хийгээд явж байсан. Манай найзын аав улсын хяналтын хүнсний байцаагч хийдэг тэгээд тэр хүнээр дамжуулаад Оросуудад “Монфүүд” гэдэг компанийг олж өгсөн. Тэгээд дээжийг нь Орос руу явуулаад, мэргэжлийн хяналтаас зөвшөөрлийг нь аваад улсын хилээр тоо ширхэгийг нь гаргаж, штампаа дарсан байдаг. Ингээд тухайн үед Ууганцэцэг, Б.Бтой ширхэг душонк тутмаас 50 төгрөг би авна шүү гэж гэрээ хийсэн байдаг. 3 дугаар сарын 17-нд хамгийн сүүлд гаалийн хилээр гарсан тоо баримт байдаг. Түүнээс хойш 9 сар хүртэл Б.Б душонкныхоо мөнгийг хөөцөлдөж байсан ч 10 сард хилийн хорио тавьсан. Орост болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна. Байрнуудын хувьд энэ компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Гурилны хувьд Нямцэрэн эгчийг хохироосон гэж байна. Б.Б Оросоос 5 сарын сүүлээр ирэхдээ нөгөө хүмүүсээс мөнгөө авч чаддаггүй оронд нь гурил ч хамаагүй авахаар боллоо гээд Хаан хүнсээс албан бичиг аваад, гурил нийлүүлэх юм бол авах хүсэлтэй байна гэсэн. Гурил бол стратегийн хүнс учраас кувоттой явагддаг юм байна. Хаан хүнс нэг вагон гурилыг нэг долоо хоног л хэрэглэдэг юм байна гэсэн. Тэр үед хэргээс тусгаарлаад хэрэгсэхгүй болгосон хэрэг буюу Үнэнцэцэг гэдэг хүн бол Нямцэрэн эгчийг надтай танилцуулсан. Нямцэрэн эгчид би Б.Б гурилын юм хийж байгаа талаар хэлэхэд Б.Бтой уулзъя гээд уулзаад гэрээ хийгээд кг тутмаас хэдэн төгрөг авъя гээд энэ хоёр хоорондоо тохиролцсон. Удалгүй Б.Б явсны дараа дээж гэж Оросоос ирсэн. Тэрийг Нямцэрэн эгч бид хоёр манайхаас очиж аваад Б.Бын борлуулах гэж байгаа газарт өөрөө газар заръя гээд амаар гэрээ хийгээд гурил ирнэ гээд явж байсан. Компанийн бичиг баримт бүтээгүй. Би 100% учрыг нь мэдэхгүй байна. Дангаараа үйлдсэн гээд байгаа 7 сая төгрөгийн автомашиныг би 7 сард наадмаар унах унаагүй байна гэтэл би 6 сая төгрөгийг зээлээр авсан. Тэгтэл нөхөр нь 7 хоногийн дараа  2500 доллар зээлэхээр болоод 5 сая төгрөг болж байгаа. Чи энэ хүнд дараа нь төлчихөөрэй гээд Бямбасүрэнтэй зээлийн гэрээ хийсэн. 7 сая төгрөгийн машины 5 сая төгрөгийг найзаасаа авсан. Одоо мөнгийг нь иргэний хэргийн шүүхээр төлөхөөр болсон. Ингээд 2 сая төгрөгөөр төлнө гэдгээ илэрхийлсэн. Нийтдээ ийм үйлдлүүд байгаа. Гэрчийн мэдүүлэгт их зөрүүтэй зүйл ярьсан. Өнгөрсөн жилийн гэмт хэрэг бол 2013 оноос хойш Бат-Ирээдүй гэж манай нөхөр. Бид хоёр 5 хүүхэдтэй, манай нөхөр 4 хүүхэдтэй, би нэг хүүхэдтэй нийлсэн. Бид хоёр 7 жил амьдарч байгаа. Энэ залууг надтай хамт явдаг байсан гэдгээр нь 2013 онд надтай эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Өнгөрсөн жилийн захирамжаар Бат-Ирээдүйгийн үйлдэл хэрэгсэхгүй болсон. Өнгөрсөн жилийн хохирлын тооцоо нь дээр Бат-Ирээдүйн 200 сая төгрөгийн хохирол учруулсан байсан бол хэрэгсэхгүй болсон. Хохирлын тооцоо гэдэг дээр Баттулга ахын 80 сая төгрөгийг А.Г төлсөн гэж байна. Гэтэл би юу ч төлөөгүй. Оюунаа гэж хүний хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт А.Г Б.Агаар дамжуулж өгсөн юм байна лээ гэсэн байна. Б.А намайг дуудаад юань солиулаад тэрнээсээ 80 сая төгрөгийг Баттулгад өгөөрэй гэж хэлээд 80 сая төгрөг өглөө, Баттулга ах хүлээж авлаа гэсэн баримт өгсөн. Баттулга ах Оюунаагаас хүлээж авсан баримтаа өгсөн. Тэгтэл би 80 сая төгрөгийг төлөөгүй. Мягмарцэрэн өмгөөлөгч ч бас хохирлын тооцоо асар их зөрүүтэй гэдэг. Ярианы бичлэг залилан мэхлэх гэмт хэрэг гээд би Б.А эгчээс өгсөн мөнгөндөө ярианы бичлэг хийж авлаа, гарын үсэг зуруулж авлаа, дуу хоолой мөн байна гээд тогтоочингууд хохирлыг нь над дээр тавьсан байгаа. Тэр тавьсан байгаа мөнгөөр энэ мөнгө нь яаж зарцуулагдсан байгаа задаргаа нь байхад бүхлээр нь Баттулга ахын мөнгийг тавьсан байгаа. Өнгөрсөн жил гарын үсэг сиди нь тавьсан байгаа, залилангийн хэрэгт би өөр яаж нотлох баримтуудыг нь олох юм бэ? Надаар дамжуулаад авсан биз дээ гэж асуухад авсан гэх ярьсан яриаг нь бичсэн байхад Б.А эгч тиймээ өгсөн авсан нь үнэнээс хойш гээд тэрийг нь шүүх нотолсон байгаа. Б.А эгчийн тухайд ардаа Нараа гээд хүүхэн байдаг юм шиг байгаа юм. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль болж элчин сайдын нарийн бичгээр явуулнаа гээд ярьж байсан. Ингээд гэх мэтчилэн Нараа нэг өдөр хүүхэд нь төрлөө, Булганд төрлөө гэж ярьж байхад би үнэхээр итгэдэг байсан. Би Б.А эгчтэй хоёр удаа хамт хоригдож байсан. Нэг хэрэг дээр хоригдож байх үед бид хоёр тусдаа байсан. Эргэлт, уулзалт өмгөөлөгч дуудах үед бид хоёр тааралдаж байсан. Эргэлтээр охин нь ирэхэд ээжийгээ санаад, би тухайн үед Б.А эгчид хэлж байсан. Та ард байгаа Нараа гэдгээ хэлээчээ гэж хэлж байсан. Би танд өгсөн гэж орилоод л яваад байгаа. Өнгөрсөн жилийн шүүх хурал дээр би тэр хүнээ гаргаж өгнө гэж байснаа хэрэг прокурорт ирэхэд би тэр хүнээ гаргаж өгөхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Нэг ёсондоо би тэр хүний идсэн, уусан ялыг би үүрэхээр болж байгаа юм шиг байгаа юм. Хохирлын тооцоо нь дээр хавтаст хэрэгт үйлдэл болгон дээрээ тайлбарлаад, нотлох баримтуудыг нь гаргаж өгсөн байхад Идэрзолбоо гэдэг хүнийг дөнгөж энэ жил гэрчээр байцааж, Зоригтбаатарын 7.5 сая, Баясгалангийн 25 сая төгрөгийн хохирлыг дөнгөж сая салгалаа. Би өөрийнхөө хоёр үйлдлийг хасуулах гэж Идэрзолбоог хөдөөнөөс хуйвалдан байж оруулж ирсэн. Анхны хятадуудтай хэрэг дээр хятадууд нь алга болсон гээд хэргийг түдгэлзүүлээд байсан. Гэтэл тэр хятадууд 2014 оны 7 дугаар сарын 09-нөөс хойш огт сураггүй болсон. Тэгээд байлгаад л байна. Эргүүлээд хохирогч нартай тааралдахаараа зодуулдаг, чи удааж байгаа юмуу та нар удааж байгаа юмуу хэн нь удааж байгаа хүмүүс нь прокурор, мөрдөгч нар. Би прокурорын яллаж байгаа бусадтай бүлэглэн бодит байдлыг нуун дарагдуулж гэдэг дээр би Б.А эгчийг мэдэж байсан мөртлөө мэдээгүй юм шиг царайлаад явсан зүйл байхгүй. Би итгэж явсан. Б.Бтой том барилгыг бий болгоод Ундармаа эгч шиг зараар ирж байгаа. Би байрыг хуурамчаар бий болгосон зүйл байхгүй. Б.Б иргэн Ундармаад байр үзүүлээд, Ундармаа эгч очоод өрөөгөө сонгоод байраа орж үзээд борлуулалт нь тайлбарлаад борлуулалт нь энэ байрнууд нь Б.Бын байр юм гэдгийг тайлбарлаж өгөөд гэрээгээ хийе гэвэл “Биг бүрд” компани Б.Бын нэр дээр гэрээ хийж очдог, “Биг бүрд” компани байр худалдах худалдан авах гэрээг иргэнтэй шууд хийж байгаа. Тэгэхээр Б.Бтой нийлж зохиомол зүйл хийсэн зүйл байхгүй. Миний хувьд үгсээд хуйвалдаад нуусан зүйл байхгүй. Б.Бын хэрэгт би эхлээд гэрч байсан Баянзүрх дүүрэгт очоод регистрийн дугаараа хэлээд байцаалт өгөнгүүт, энэ чинь ерөөсөө залилан юм байна гээд намайг хорьсон. Миний нөхцөл байдлаас хамаараад ажил урагшгүй байсан ч байж магадгүй. Зохиомлоор хуурамч зүйл гаргасан зүйл байхгүй. Ажил бүтэлгүйтсэн нь үнэн л байна. Миний хувийн байдлаас болоод, Б.Бын байрнууд нь, душонкны хэрэг гээд л асуудлууд үүссэн. Ганц мөнгөний уул уурхай нь Орост нь байдаг. Хилийн хорио тависнаас мөнгөө авч чадаагүй. Тэрнээс биш Б.А эгчийг мэдэж байсан, санаатайгаар ийм зүйл хийж байсан зүйл байхгүй. Би Б.А эгчийн гаргаж ирсэн бичиг баримтанд итгэж байсан. Би шоронд хоригдтолоо Б.А эгчид итгээд нуугаад хамгаалаад л байсан гэв.

 

шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би яллагдагчаар татагдаад шүүх хуралд орж байна. Шалгагдаж байгаа хэрэгт Цэндсүрэнтэй холбоотой хэрэг буюу 2013 оны 4 дүгээр сард зам тээврийн ажил авч өгнө гэж 20.000.000 төгрөгийг Цэндсүрэнгийн гараас энийг авсан. Авсан мөнгийг эргүүлээд 2013 оны 12 дугаар сард Энхтайваны данс руу шилжүүлж өгсөн. Би эд нарын хоорондох мөнгөний тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 11-н зүйл дээр А.Г бид хоёрыг холбогдуулж нилээн өндөр үнэний тооцоо гарч ирсэн байна. Энэ дотроос миний хүлээн зөвшөөрч байгаа үнэ, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнэ байгаа. Нийт үнийн дүнгийн хувьд жишээ нь Баттулгаас 200.000.000 төгрөг авсан ярьж байна. 200.000.000 төгрөгийг Баттулгаас Жаргалсайханд дамжуулж өгөөд Жаргалсайхан А.Гэд өгсөн гэдэг ч 200 сая төгрөг өгөлцөж авсан зүйл байхгүй. Би Баттулга гэдэг захирлыг танихгүй. Би тухайн үед 30 сая төгрөгнөөс 15 саяыг авсан. Яриад байгаа 200 саяас 60 сая төгрөгийг мэдэж байна. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Оюунчимэг гэдэг хүнээр дамжуулж өгсөн гэж хэлсэн. Мөн яллах дүгнэлтийн 9 дүгээр талд гэрч Оюунчимэгийн мэдүүлэг байгаа. Энхтайваны хувьд 11 зүйлээс өөрийн мэдэх Энхтайваны үнийн дүнг төлсөн гэж бодож байгаа. Бүх үнийн дүн, нотлох баримт, Хаан банкны дансаар шилжүүлсэн баримтыг гар ноорогтойгоор нэг жилийн өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Хамгийн сүүлд хохирогч Ц.Арсланболдод ганцаараа үйлдсэн гэх хэрэгт, би Арсланболд гэдэг хүнээс мөнгө аваагүй, Оюунтөгс гэдэг хүнээс худгийн ажлыг авч өгнө гэж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийснийгээ Мэндбаяр гэдэг хүнтэй бас яг 10 сая төгрөгөн дээр зээлийн гэрээ хийгээд 500.000 төгрөгийг ажил бүтээж өглөө гээд түр энэ мөнгийг авч бай гээд өгч байсан. Энэ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүү үүсгээд шалгагдах явцад би Арсланболдын данс руу 500.000 төгрөг төлсөн. Дахиад би 700.000,  800 гээд Арсланболдын данс руу мөнгийг хийсэн. Тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст давхар зээлийн гэрээтэй, би энийг залилж мэхлэж аваагүй ээ, Мэндбаяр, Мандах гэх хүмүүсийг шалгаж өгөөчээ гэж удаа дараа хүсэлт гаргасан ч энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Тийм болохоор хохирогч Арсланболдод мөнгө өгсөн дансны хуулгыг манай өмгөөлөгч өгөх байх, өөр энэ дээр хэлэх зйл байхгүй гэв.

шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг 3 үйлдэлд залилж зохиомол байдал үүсгэсэн гэж яллаж байна. Энэ барилга дээр хоёр талын гэрээ хийгдэж, “Биг бүрд” надад үүргийн дагуу надад 7 байр оногдуулж, зарах эрх олгосон. Миний үйлдэл бол би барилгын асуудлыг гэрээ хийгдэж тодорхой ажиллагаа хийгдэж цалин мөнгө өгч явж байсан. Аль алины хариуцлагагүй байдлаас болж гэрээ цуцлагдсан. Лаазалсан махны хувьд Ууганцэцэгтэй бас адилхан гэрээ хийгдэж, Монфүүд үйлдвэрээс гэрээ хийгдэж аль аль нь Орос руу гаргасан ч тэрнээс мөнгө нь орж ирээгүй. Өдий хүртэл 3 жилийн хугацаа өнгөрсөн. Учир нь би хилийн хориотой байгаа. Гурил дээр хүртэл аж ахуйн журмаар гэрээ хийгдсэн. Адилхан буцаж ирээд цаг хугацааны асуудал дээр хилийн хорио тавьсан байгаа тул би хөдөлж чадахгүй болсон. Ажиллаж байсан хүмүүсийн бүх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг байхад энийг залилан гэж байгаад гомдолтой байна гэв.

Хохирогч Б.Энхтайвангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нийт 11 үйлдэл байгааг Б.А, А.Г хоёр хоёулаа мэдэж байгаа. Өнгөрсөн жил хэрэг прокурорт буцахад би дарга нарт нь нүрэлдүүлэн байцаагаад өгөөч гэж хүсэлт өгсөн. Ууганбаяр гээд байцаагчийн тухай яриад байх юм. Би нүүрэлдүүлэн байцаагаач гэхэд Б.А өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Алтанцэцэг эгч хэлж байна. Байцаагчаас асуухад Нараа гэж хүнийг тодруулаачээ гэхэд Сайнбаяр, Бүүвэйбаатар гэх хоёр байцаагч нар энэ хүн чинь энэ хүнээс үгүйсгээд байнаа гэж байсан. Яагаад хэрэг шүүх дээр ирэхэд тэр хүнээ яриад, тийшээ явахаар нь тэр хүнээ үгүйсгээд худлаа яриад яваад байдаг юм бэ? Авсан өгснөө мэдэж байх ёстой шүү дээ. Би найз нөхдүүдтэй хүн. Би найз нөхдийнхөө тусаар энэ асуудлаас одоо гарч дуусч байна. Төлбөр мөнгийг төлөөд. Би 10 хэдэн жил гадаадад гараа үсэртэл ажиллаж байсан. Чи яагаад тэр зовлонг мэдэхгүй, яагаад энэ мөнгийг аваагүй гээд үгүйсгээд байгаа юм бэ? 56.800.000 төгрөгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй гээд байх юм бэ? Өчнөөн олон хүн ард нь хохирсон байна. Энэ бүгдийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би нүүрэлдүүлэн байцаалгамаар байна гээд 3 удаа хүсэлт өгөхөд Б.А үгүйсгэж байсан. Амьдралынхаа эх үүсвэр болгосон Б.А гуай та нэг ч хохирогчтой уулзаад хохирлоо төлөх талаар санал гаргаагүй. Мурано машиныг сайн ломбарднаас аваа гэж хэлж байсан гэсэн. Би хоёр удаа Сайн ломбардтай очиж уулзаж байсан. Нийт 11 удаагийн үйлдэлтэй байгаа. Энэ үйлдэл 4, 5 жил болж байгаа. Ингээд 11 удаагийн 209.000.000 төгрөгнөөс одоо надад 79.850.000 төгрөгийн хохиролтой байгаа. Энэнээс 13.050.000 төгрөгийг А.Г хүлээн зөвшөөрч байгаа. 66.800.000 төгрөгөө би Б.Агаас нэхэмжилнэ. Авсан өгсөн нь цаг минуттайгаа байгаа гэв.

Хохирогч Б.Ундармаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед миний утсанд 1 м.квадратыг 1.000.000 төгрөгөөр өгнө гэх мессэж ирэхээр нь би А.Г рүү утасдаад асууснаас хойш А.Г над руу удаа дараа утасдаж, надтай 3-4 удаа ирж уулзсан. Би өөрөө Солонгос улсад 10 жил ажиллаад бие муу гээд ирсэн байсан. Би 25.000.000 төгрөгийг Хүслэн гэх хүний данс руу хийсэн. Одоо та дахиад 25 сая төгрөгийг өгчих юм бол 68.000.000 төгрөгийн байрыг 50.000.000 төгрөгөнд өгье. Би танд 1 м.квадратыг нь 800.000 төгрөгөнд өгье гээд, би Б.Бод 25.000.000 төгрөгийг өөрийнх нь дансыг аваад шилжүүлсэн. Ингээд жил гаран болоод Б.Б олдохгүй жил гаран болсны дараа лаазалсан мах зараад мөнгийг нь өгнө гэж байсан. Бид нар гэрт нь очиход хадам ээж, эхнэр нь баталгаа гаргаж бид нарыг буцаадаг байсан. Намайг битгий шүүхэд хандаарай гэдэг байсан. Шүүхэд хандсан юм чинь шүүх шийднэ гэдэг байсан. Б.Боос би мөнгөө авмаар байна. Энэ хүнээс 50.000.000 төгрөгөө авмаар байна гэв.

Хохирогч А.Нямцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А.Гээс 22.350.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Боос 17.050.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хоёр энэ мөнгөө хүлээн зөвшөөрч байна. Энэ хоёроос мөнгөө авмаар байна. Хохирлоо барагдуулмаар байна. Өр төлбөрөө барагдуулвал гомдолгүй, хохирлоо барагдуулахгүй бол гомдолтой гэв. 

Хохирогч А.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нарантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед миний охин Европод 7 жил ажиллаад ирсэн. А.Гийн ангийн Пүрэвжав гэдэг залуу манай хүүтэй найз болохоороо хямдхан байр байна гээд манай охинд хэлээд яах уу гэхээр нь би мэдэхгүй гэж хэлж байсан. Миний араас хөөцөлдөөд мөнгөө өгчих гэж байна гэж манай охин хэлж байсан. Би тухайн үед нотариатаар  гэрээ хийгээрэй гэж хэлж байсан. Миний охин байрыг нь үзээд гэрээ хийсэн байсан. Манай гэрт А.Г нөхөртэйгээ ирээд миний охины авчирсан хувцас хунар үнэртэй ус авсан байсан. Нийт 2.300.000 төгрөгийн зүйл авсан байсан. Миний зүгээс хохирлоо хурдан төлөөчээ гэж хэлмээр байна. Өмнөх шүүх хурлын дараа надад 200.000 төгрөг төлсөн байгаа. Өөр хохирол төлбөр барагдаагүй байна гэв.

Хохирогч Б.Цэндсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Би 20 сая төгрөгийг А.Гээр дамжуулж Б.А гэдэг хүнд өгсөн гэдгийг мэдэж байгаа. Бид нар нэг ч төгрөг аваагүй. Харин өнөөдөр өглөө А.Гээс миний данс руу 100.000 төгрөг хийсэн. Миний хүүхэд Солонгос улсад байгаа гэв.

Хохирогч Ц.Арсланболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хүмүүс тендэр авч өгнө гэж манай найзад хэлсэн байсан. Тэгээд манай найз хэлснээр би хөрөнгө оруулалт хийсэн. Тэрнээс би 5 сая төгрөгийг авсан. Үлдсэн 10.000.000 төгрөгийг Б.А төлөх ёстой. Тухайн үед миний Хаан банкны данс хаагдсан байсан. Хэрхэн төлсөн гэж байгааг гайхаж байна. Надтай энэ хүн утсаар ярихдаа Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэж байсан. Авсан мөнгөө хэзээ төлөх вэ? гэв.

Гэрч Н.Нэргүйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Намайг хөдөө явсан хойгуур Б.А, А.Г нар манай эхнэрээс 20.000.000 төгрөг бэлнээр авсан байсан. Зам тээврийн яамнаас замын тендэрийн ажил авч өгнө гэж авсан байсан. 2 удаа өгсөн байдаг. Б.А манай ажил дээр 3 удаа ирсэн. 12 дугаар сард Чингэлтэй дүүрэгт Эрүүгийн хэрэг үүсэхэд, Б.Агаас буцаж 20.000.000 төгрөг шилжиж орж ирж байсан. Намайг ер нь миний амьдралыг сүйрүүлсэн. Б.Агаас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. Цэндсүрэн одоо Солонгост байгаа. Миний гэр бүлийн хүн байсан. Одоо салсан. Энэ мөнгөний асуудлаас болсон. Манай эхнэрээр дамжуулж энэ хүмүүс 20.000.000 төгрөг авсан. Дараа нь дахиж 20.000.000 төгрөг аваад, буцаагаад Цэндсүрэнд 20.000.000 төгрөгийг өгсөн гэв.

1. Шүүгдэгч А.Г, Б.А нар нь бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Цэндсүрэнгээс Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 20.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Н.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үедээ би өөрийн таньдаг хүний компаний нэр дээр замын тендер авахаар болоод урьдчилгаа буюу хаалтын мөнгө гэж 20 сая төгрөгийг банкнаас авч А.Гтэй хороололд уулзаад хамтдаа явж байгаад БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын тунел дээр Б.Атай уулзаад бэлнээр 20 сая төгрөгийг өгсөн. Миний мөнгийг Б.А авахдаа нэг такситай ирээд "бүрэн үү" гээд аваад явсан. Б.Ад хүлээлгэж өгсөн гэх баримт бичиг байхгүй ч би өөрийн биеэр эгсөн. А.Г надад ярихдаа би энэ ажлыг чинь бүтээж өгчихөөд холбогдоно гэж хэлээд ямар нэг шан харамжны тухай яриагүй. Би одоо сайн санахгүй байгаа ч одоо санаж байгаагаар Ховд чиглэлтэй замаар тендер авахад урьдчилгаа буюу хаалтын мөнгөнд хэрэглэнэ гэж авсан. Би ззэлийн гэрээ байгуулаагүй бэлнээр звсан. Би А.Гтэй танилцаад удаагүй байхад өөрийгөө Зам тээврийн яаманд зжилладаг гээд яг тодорхой албан тушаалаа хэлээгүй ч одоохондоо чөлөөтэй байгаа гээд чи надад замын тендерт оролцох компани олоод өг, тэгвэл би замын ажил олж чадна гээд надад их найдвартай юм шиг яриад байхаар нь би итгээд эөрийнхөө танилын "Мөнх тэнгэрийн харгуй" компаний танилцуулга болон бусад бичиг баримтыг өгсөн. Тухайн үедээ надад хэлэхдээ яг хэдэн төгрөгний ашиг олохыг мэдэхгүй ч ямар ч байсан хамаагүй ашигтай, энэ өгч байгаа мөнгө чинь хэддахин нугалгадана гэхээр нь би урьдчилгаа мөнгөө бэлдчихээд А.Гэд хэлсэн чинь А.Г хоорололд ирээд бид 2 хамтдаа Б.Ад мөнгөө өгсөн. Б.А зам тээврийн яаманд нилээд өндөр албан тушаалд, ажилладаг гэж байсан. А.Г нь Зам тээврийн яаманд ажилладаг хэрнээ одоохондоо чөлөөтэй байгаа гэж хэлсэн. А.Г, Б.А 2-ыг зам тээврийн яаманд яг ямар ажил эрхэлдэгийг мэдэхгүй. Намайг мөнгө өгсөнөөс хойш А.Г, Б.А 2-уулаа гар утсаа авахаа болиод худлаа яриад байх шиг болохоор нь би Зам тээврийн яамнаас А.Г, Б.А хоёрыг ажилладаг эсэх талаар асуухад энэ 2 хүн ажилладаггүй гэсэн. Тэгээд би мэдсэн. Тэрнээс хойш мөнгөө нэхэхээр нь удахгүй өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй байна. Уг нь бол хувийн журмаар зээлж авсан боловч өгөхгүй байна. Ариунтуяа, А.Гийн авсан энэ 20 сая төгрөг миний өөрийн эзэмшлийн мөнгө..., ...2013 оны 4 дүгээр сарын сүүлээр Эрдэнэцацрал гэдэг найзаараа дамжуулж А.Гтэй танилцсан юм. Эрдэнэцацрал надад А.Г хүмүүст замын тендерийн ажил авч өгдөг юм, чи танилцаарай гэж хэлсэн. Тэгээд А.Гтэй уулзахад би зам тээврийн яаманд ажилладаг. Чи замын ажил авахаар бол компаний бичиг баримттайгаа хаалтын 20 сая төгрөгийн хамт аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь танил Наранбаатар гэж залуутай утсаар яриад замын компанитай хүн байвал бичиг баримтыг нь аваад өгөөрэй, би замын тендер аваад өгье гэж хэлсэн. Тэгсэн Наранбаатар надад Мөнх тэнгэрийн харгуй компаний бичиг баримтыг надад өгсөн. Тэгэхдээ Наранбаатар надад 20 сая төгрөг өгөөгүй юм. Би тэр бичиг баримтыг А.Гэд Улсын их дэлгүүрийн урд талд өгсөн юм. А.Г надаас мөнгө авахдаа та хаалтын 20 сая төгрөгөө маргааш өгчихөөрэй гэж хэлсэн. Би маргааш нь А.Гэй хороололд уулзаад 20 сая төгрөгөө өгсөн. Тэгээд А.Гтэй цуг яваад Б.Атай Сансарын тунел дээр очиж уулзсан. А.Г надаас авсан 20 сая төгрөгөө Б.Ад өгсөн. А.Г надад таны ажил бүтнэ, та санаа зоволтгүй, ажил бүтэхээр тантай утсаар холбогдоод хэлчихнэ гэж хэлсэн. Түүнээс хойш А.Гтэй утсаар ярихаар замын хэмжилтэнд явж байна. Хөдөө ажиллаж байгаа, таны ажил бүтнэ гэхээр өдөр хоног аваад явсаар байгаад өдий хүрсэн юм. Тэгээд миний хохирлыг барагдуулахгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Эрдэнэцацрал надад А.Гийг зам тээврийн яаманд ажилладаг, замын тендер гаргадаг, найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд А.Гтэй уулзаад, А.Г ч гэсэн өөрийгөө яаманд ажилладаг, одоогоор түр чөлөөтэй байгаа гэж хэлээд надад итгэл үнэмшил төрүүлэхээр замын талаар мэдээлэлтэй байсан тэгээд итгэсэн юм. А.Г надад хэлэхдээ хаалтын мөнгө гэдэг нь тендерийн хорооны хүмүүст өгдөг хахуулийн мөнгө гэж хэлж байсан юм. А.Г Б.Аг зам тээврийн яаманд нэлээн өндөр албан тушаал хашдаг хүн байгаа юм гэж хэлж танилцуулсан. Би тухайн үед А.Гийг тийм зүйл яриад байхаар нь өөрийнхөө байрыг зарчихсан мөнгөтэй байсан юм. Би А.Гийг тийм юм яриад байхаар нь байраа хүртэл зараад мөнгийг нь өгсөн юм..., ...Би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр ээж Цоодолын Цэрэнг итгэмжлэхээр оруулсан байгаа. Ээж минь миний өмнөөс хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно..." гэх мэдүүлэг /2хх-ийн 92-93х, 94-95х/, /7хх-ийн 183х/,

гэрч Н.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би А.Гтэй анх дам дамаа танилцсан. Түүнтэй нэг биш удаа уулзсан. Өөрийгөө зам, тээврийн яамны тендерийн хооронд мэргэжилтэн гэж, сүүлд нь мөнгө төгрөгний асуудал үүсээд араас нь хөөцөлдөж явахад Б.А гэж эмэгтэй ирсэн. Тэр яаманд ажилладаг, ерөнхий сайдын ажлын хэсэгт байдаг, ерөнхий сайдын сонгуулийн багт байдаг гэж байсан. Манай эхнэр Б.Цэндсүрэнтэй дам дамаа танилцаж холбоотой болж А.Г эхнэртэй утсаар холбоотой байдаг байсан. 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш А.Г "Булган Дашинчилингийн хооронд 90 км замын тендерийн ажил байна, оролцох компани байна уу" гэдэг яриаг гаргасан. Энэ асуудлыг цаашид судлаагүй, үүнээс хойш 2013 оны 5 дугаар сард А.Г 89-тэй дугаараас манай эхнэр Б.Цэндсүрэнгийн 8811-7618 дугаарт залгаад "...Төв аймгийн Лүн сумын чиглэлийн 38 км замын тендерийн ажил байна, хаалтын мөнгө 20 сая төгрөг байгаа юу, гурав хоногийн гэрээнд суух урилга байна, танд ажил авах компани байна уу" гэсэн байсан. Энэ талаар эхнэр маань надад хэлэхдээ би "сайн судлах хэрэгтэй бичиг баримт үйлдээрэй" гэж ярилцаад өнгөрсөн. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 10-ны дундуур хөдөө явсан хойгуур манай эхнэр луу А.Г утсаар яриад "компани олсон уу, яаралтай оролцох компани хэрэгтэй байна, яамныхантай уулзуулна" гэж ятгасан байсан. компаний материалыг нь авч А.Гтэй 2013 оны 5 дугаар сарын 20-ны үед сансарын тунелийн тэнд уулзахад А.Г Б.А гэж эмэгтэйн хамт байна гэсэн. Б.А өөрийгөө "Зам тээврийн яаманд ажилладаг гурав хоногийн дараа урилга гарна гэрээнд сууна" гэж ярьсан байсан. Мөнгөө дансаар шилжүүлэх гэхэд тэд татгалзаж бэлнээр авна гээд тэр өдөр 20 сая төгрөгийг бэлнээр авахдаа А.Г, Б.А нарт ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй байсан. Би 2013 оны сүүлээр энэ асуудлын талаар мэдсэн. Ингээд мөнгө өгснөөс хойш, өнөөдөр маргааш гэсээр огт холбогдохоо больж, алга болсон. Эхнэр бид хоёр байраа зараад зөрүү мөнгө нь 30 гаран сая төгрөг болсноос 20.000.000 төгрөгийг А.Г, Б.А нарт өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

2. Шүүгдэгч А.Г, Б.А нар нь бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн арван жилийн Монгол гуравдугаар сургуулийн хажуу талын 34 дүгээр байранд хохирогч Б.Баттулгаас Зам тээврийн яамнаас зарлагдаж буй тендерт шалгаруулан авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон нийт 200.000.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ц.Жаргалсайханаар дамжуулан залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 12 дугаар сард би "Ашид мөнхийн зам" гэдэг замын компаний захирал хийдэг байсан юм тэгээд шинэ жилийн арга хэмжээн дээр Дөл гэдэг залуутай танилцаад юм ярьж байхад замын ажил хийдэг гэж байсан тэгээд бид нар танилцаад өнгөрсөн, тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Дөлтэй уулзахад Жаргалсайхан гэдэг залууг дагуулж ирсэн тэгээд замын ажлын талаар ярилцаж байгаад салцгаасан. Тэр үед Жаргалсайхан зам тээврийн яаманд таньдаг хүн байгаа танай компанид ажил олж өгөх суваг байна гэж хэлсэн тэгээд надаас компаний зарим нэг баримтуудыг авсан. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа байх Жаргалсайхан утсаар ярихад таны ажил чинь бүтэхээр болчихлоо гэрээ хийгдэхээс өмнө надад хувийн хэрэгцээнд мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн тэгээд надад гэрээнд гарын үсэг зуртал 200.000.000 төгрөг гэхээр нь би Жаргалсайханд зээлийн гэрээ хийж дээрх мөнгийг нь өгсөн юм. Түүнээс хойш ажил юу болов гэхээр хойшлуулаад мөнгө яасан бэ гэхэд мөнгө өгнө гэж байсаар байгаад 2014 оны 5 дугаар cap болсон тэгснээ надад таны мөнгийг би А.Г гэдэг хүнд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Би А.Гийг нь урьд нь таньдаг байсан 2013 оны 9 сард надаас 30.000.000 төгрөгийг яг энэ Жаргалсайхан шиг ажил бүтээж өгнө гэж хэлээд авсан эмэгтэй байсан. Түүнээс хойш гэнэт миний утас руу Оюун гэдэг хүн утсаар яриад би таны ажлыг чинь бүтээж өгөхөөр манай найз хөөцөлдөж байгаа юмаа гэхээр нь би таныг танихгүй юм чинь өөртөө чинь ярихгүй гэтэл Жаргалсайхан А.Г нар мөнгө өгсөн юм биш үү, өгсөн мөнгөнийхөө тоог хэлчих гэхээр нь уулзаж ярилцая гэж хэлээд уулзахад Жаргалсайхан, А.Г нар энд тэнд хүмүүст худлаа яриад мөнгө аваад байдаг хүмүүс дахиж тэд нартай харьцаад хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Жаргалсайхан, А.Г нэг өдөр Оюунаа гэдэг хүнээр дамжуулж мөнгийг чинь буцааж өгнө гээд надад 80.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл үлдсэн мөнгийг чинь сарын дотор өгнө гэж хэлээд л өдий хүрч байгаа юм. Анх ярихад надад ажил төрөл олж өгнө гэж байсан тэгээд ажил бүтээсний дараа намайг харна биз дээ гэхээр нь би ажил бүтчих бол хамаа алга гэж хэлж байсан харин 200.000.000 төгрөгийг бол надад хувийн хэрэгцээнд зориулж зээлийн гэрээ хийгээд авсан надад Жаргалсайхантай хийсэн зээлийн гэрээ байгаа. сүүлд нь 2014 оны 5 дугаар сард Жаргалсайхан надад А.Г гэдэг хүнд өгчихсөн гэж хэлэхээр нь надаас мөнгө аваад өгөөгүй байгаа эмэгтэй мөн байсан. А.Г надад сарын дараа мөнгийг буцаагаад өгчихнө гэж хэлээд авч байсан. А.Г л намайг Жаргалсайханд зааж өгсөн байх гэж бодож байна. Би Б.А гэх хүнийг бол танихгүй харин нэрийг нь сонссон Жаргалсайхан ч тэр А.Г ч тэр надад хэлэхдээ таны мөнгийг Б.А гэх эмэгтэйд дамжуулаад өгчихсөн гэдэг. Миний өгсөн мөнгө бол Жаргалсайханд 200.000.000 төгрөг А.Гэд 30.000.000 төгрөг нийт 230.000.000 төгрөг өгсөн. Оюун гэгч надтай уулзаад надад хэлэхдээ тэр Б.А гэдэг хүний найз нь гэсэн..., ...Оюунчимэгийг би танихгүй. Оюунчимэг өөрөө над руу залгаад А.Гээс чи мөнгө авах ёстой байсан юм байна. Тэр мөнгөний чинь эхний хэсэг гээд надад мөнгө өгүүллээ гээд 80.000.000 төгрөг өгсөн..., ...ингээд сүүлдээ надад А.Гийн танил гэх Оюун гэх эмэгтэй утсаар ярьж байгаад надад 80 сая төгрөг өгсөн ингээд сүүлдээ А.Г нь надаас авсан 30 сая төгрөгийг төлсөн гэж хэлээд байгаа..." гэх мэдүүлэг /2хх-ийн 115-116х/, /3хх-ийн 85х, 130х/, /5хх-ийн 194х/,

гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай дүү Дөлөөр дамжуулж 2013 оны 12 дугаар сард Баттулгатай танилцаж байсан юм. Тэгэхэд А.Г замын ажил авч, би өөрөө зам тээврийн яамны тендерийн хороонд ажилладаг гээд зам тээврийн яамны сайдын гарын үсэгтэй бичиг үзүүлсэн юм. Тэгэхээр нь би А.Гийг яаманд ажилладаг юм байна гэж итгэсэн юм. А.Гийн дараа Баттулга ахтай танилцсан юм. Тэгэж танилцахдаа манай танил зам тээврийн яаманд байгаа гээд хэлчихсэн юм. Баттулга ах надад би замын ажил авмаар байна гэж хэлсэн учир би энэ тухай ярих болсон. Баттулга ахтай уулзсаны дараа А.Г намайг дуудаад А.Гтэй уулзаж байх үед над руу Баттулга ах миний утас руу залгаж таарсан. Би Баттулга ахтай нөгөө замынх нь ажлыг ярьсан юм. Баттулга ахтай ярьж дууссаны дараа А.Г надаас чи Тулгаа ахтай ярьсан уу? Баттулга ахыг Тулгаа гэж дууддаг юм байна лээ. Тулгаа ах мөн үү гэхээр нь би А.Гэд тиймээ, чи яаж таньдаг юм бэ гэхэд би таньдаг юм, би Тулгаа ахыг сайн мэднэ гэсэн. Тэгэхээр нь би А.Гэд чи Баттулга ахыг таньдаг юм бол чамайг шууд уулзуулъя тэгээд замын ажлаа яръя гэхэд хэрэггүй, та таньж олсон юм чинь танаар дамжуулъя гэж хэлсэн. Би тэр үед энэ үгэнд нь гайхсан боловч за тэгье гээд зөвшөөрөөд уулзуулаагүй. А.Гтэй тэгэж уулзсанаас хойш нэг их удалгүй А.Г Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Улиастай, Дөрвөн замын уулзвар газар нийт 167 км замын ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баттулга ах надад материалаа өгөхдөө ах нь наад ажлыг чинь авна ахад нь ч гэсэн зам тээврийн яаманд таньдаг хүн бий гэж хэлсэн. Баттулга ах өөрийнхөө таньдаг хүний нэрийг хэлээгүй тул би ч Баттулга ахад А.Гийн нэрийг хэлээгүй юм. А.Гийн нэрийг хэлээгүй шалтгаан нь А.Г Тулгаа ахад миний нэрийг битгий хэлээрэй, одоогоор тендер шалгарах гээд ажил ихтэй байна гэж хэлсэн учир хэлээгүй юм. А.Г бичиг баримт авснаасаа хойш 1 хоногийн дараа танай компани дээр чинь урилга гаргаж өгөхөөр боллоо, 500.000.000 төгрөг бэлд гэж хэлсэн. А.Г хэлэхдээ урилгыг 500.000.000 төгрөгөөр солино гэж хэлсэн, би үүнийг нь дамжуулж хэлэхэд Баттулга ax 500.000.000 төгрөг өгч чадахгүй гэхээр нь би үүнийг нь А.Гэд хэлэхэд тэгвэл 200.000.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь Баттулга ахад үүнийг нь дамжуулж хэлэхэд бичгээ авчирч өгвөл энэ мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгэхэд А.Г надад Зам тээврийн сайдын гарын үсэгтэй Баттулгыг "Ашид мөнхийн зам" ХХК тендерт шалгарсан үнэн гэсэн бичиг өгөхөөр нь Баттулга ахад түүнийг нь өгсөн. Баттулга ах бичгээ авчихаад за одоо мөнгийг нь өгье гэсэн ба Бат-Ирээдүй энэ мөнгийг би А.Гэд өгнө гэхээр нь Бат-Ирээдүйгийн хамт гэрт нь очсон юм. Тэгэхэд А.Г гэртээ байсан ба би гэрийг нь тэгэж мэдэж авсан юм. А.Гэд мөнгө өгчихөөд одоо энэ мөнгөө даргадаа аваачиж өгөхгүй юм уу гэхэд дарга өнөөдөр ажилтай байна гэсэн. Намайг үдээс хойш аваад ир гэж хэлсэн гэсэн. Энэ үед шинэ жил болох гэж байсан ба А.Г надад Жагаа ахаа шинэ жил болох гэж байна, та хүүхдүүдээ бэлэг авч өгөөрэй, ажил төрөл бүх юм болно гээд 7 сая төгрөг өгөөд энэ дүүгийнх нь хувийн зүгээс өгч байгаа мөнгө шүү гэж хэлсэн. Тэгээд шинэ жил болоод 2014 оны 01 cap гарсан юм. Он гараад А.Гтэй утсаар яриад ажил юу болж байна гэхэд удалгүй хийгдэнэ, манай дарга хүлээж бай гэсэн, Засгийн газар хуралдаанд санхүүжилтийг нь шийднэ гэж хэлсэн. Тэгэж явсаар байгаад Цагаан cap болсон. Би ч А.Гэд 2 cap болчихлоо яах вэ гээд байж байтал А.Г нөхөртэйгөө хамт манай гэрийн гадна ирж уулзсан. Тэгэхдээ 28-96 УНН улсын дугаартай /дугаарыг нь буруу хэлж байж магадгүй/ машинтай ирэхээр нь за ямар гоё машин тэрэгтэй болчихсон юм бэ гэхэд дарга намайг цагаан сараар унаагүй байж байхаар миний машиныг унаж бай гээд өөрийнхөө нэг машиныг өгсөн гэж хэлсэн. А.Г тэгэж ирж уулзахдаа санхүүжилт шийдэгдэх гэж байна, та түр хүлээж бай, дарга нар шийднэ гэж хэлсэн. Үүнийг нь Баттулга ахад хэлэхэд Баттулга ах надад би үүнийг мэдэж байгаа, наад асуудалд чинь санаа зовохгүй байна гэж хэлсэн. Тэгэж байгаад А.Г таг алга болчихсон ба гэрт нь очиход гэрийнх нь хаалгыг тайлж өгдөггүй байсан юм. Тэгээд гайхаад байж байтал А.Гийг надад анх танилцуулсан Энхцэцэг гэж эмэгтэй байдаг юм. Энхцэцэгтэй уулзаад А.Гийг асуухад гэр нь 13 дугаар хороолол руу нүүчихсэн болж таарсан. Тэгэхээр нь тэнд очоод А.Гийг барьж аваад уулзахад Жагаа ахаа дүү нь хөлсний байранд байгаад тэндээсээ гарсан юм гэж хэлсэн. Би А.Гэд ажил төрөл юу болж байна вэ гэхэд бодит байдал дээр санхүүжилт шийдэгдэхгүй, дарга нар шийдэж өгөхгүй байна, би одоо дарга руугаа залгалаа гээд Алтаа гээд нэг авгай руу утсаар ярьсан. А.Г утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад намайг утсаар яриулсан. Тэгэхэд Алтаа гэх авгай надад Жаргалсайхан хүлээж бай, энэ ажил шийдэгдэнэ, гэхдээ санхүүжилт шийдэгдэхгүй болохоор хугацаа орох гээд байна. Энэ ажил чинь дарга нарын халаасны ажил болохоор чи түүнд битгий санаа зов гэж хэлсэн. Тухайн үед Баттулга ахтай байнга утсаар ярилцаад явж байсан юм. Тэгэж байтал зурагтаар ерөнхий сайдын 30 минутаар А.Гийн хэлсэн замын ажил шийдэгдэхгүй талаар ярьсан юм. Тэгэхээр нь А.Гтэй уулзаад үүнийг нь хэлэхэд та нар битгий санаа зов, энэ ажил чинь дарга нарын халаасны ажил болохоор олон нийтэд цацахдаа тэгэж хэлж байгаа юм гэж хэлсэн. Би ч үүнийг Баттулга ахад хэлсэн ба Баттулга ах тийм байж магадгүй гээд нэг хэсэг тайван байсан юм. Ингээд хэсэг байж байгаад А.Г рүү утсаар яриад юу болж байна вэ гэхэд энэ ажил танай компани дээр зоогдчихсон байгаа, битгий санаа зов, ганцхан санхүүжилт нь Азийн хөгжлийн банк, Монгол улсын хөгжлийн банк 2-н алинаар нь шийдэгдэх вэ гэдэг дээрээ гацчихсан байна гэж хэлсэн. Ингээд байж байтал А.Г 13 дугаар хорооллын гэрээсээ нүүхээр болчихлоо гэхээр нь би байдал эвгүйтхэнэ гээд А.Гийг хаашаа нүүх гэж байгааг нь мэдэх гээд би өөрөө гэрийг нь нүүлгэлцэж өгсөн юм. Энэ үйл явдал нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний үед болж байсан юм. А.Г гэрийнхээ эд хогшлыг энд тэнд тарааж буулгасан ба өөрсдөө ямар нэг байр хөлслөөгүй юм. Түүнээс хойш А.Гээс юу болж байна вэ гэхэд дарга байж бай гээд байна гээд л байдаг байсан. Тэгээд Баттулга ах уурлаад намаиг Авлигатай тэмцэх газарт 2014 оны 8 дугаар сарын үед өгсөн. Тэгэхээр нь би А.Гэд иймхэн асуудлаас болоод шоронд ормооргүй байна, чи наад асуудлаа шийдэж өгөөч гэхэд А.Г надад та битгий санаа зов, Авлигатай тэмцэх газрынхаа шалгаж байгаа байцаагчийн овог нэр цолыг надад хэлээд өг гэсэн. Би Авлигатай тэмцэх газарт очоод байцаалт өгчихөөд орой нь А.Гтэй уулзаад асуудал хүндэрч байна, одоо яах вэ гэхэд А.Г нэг шил архи задлачихаад Жагаа ахаа та битгий санаа зов, Алтаа дарга бол дээрээ маш том хүчтэй хүн, ямар ч хүн байсан бярдаад гаргачихдаг юм, дарга намайг аварчихна, би даргын өмнөөс юу ч хийсэн бэлэн гэж хэлсэн. Энэ үед А.Г алга болчихсон ба тэгэж байтал Баттулга ах нэг шөнө манай гэрт ирээд мөнгө өг, үгүй бол чамайг авч явна гээд бөөн юм болсон. Тэгэхээр нь Баттулга ахад таны мөнгийг би аваагүй, таны мөнгийг А.Гэд өгсөн гээд бүх юмыг хэлж өгсөн. А.Гийг Баттулга ахад хэлэхэд Баттулга ах надад би наад хүүхэнд чинь бас 30.000.000 төгрөг өгчихөөд авч чадаагүй байгаа, наад хүүхэн чинь Зам тээврийн яаманд ажиллаж байгаад гарчихсан хүүхэн гэж хэлсэн. Тэгээд Баттулга ахтай учраа олж салаад маргааш А.Гийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад олж аваад уулзахад А.Г Жагаа ахаа битгий санаа зов, яг одоо шийдэгдлээ гэж хэлсэн. Энэ үеэс эхлээд А.Г надаас зугатаагаад л байдаг болчихсон юм. Би тэгэхээр нь А.Гийн найз Ука, Б.А нартай уулзаад байж байтал А.Г Ука руу утсаар яриад Ука машины хэрэг байна, их хэмжээний мөнгө ачих гэж байна гэж хэлсэн. Энэ асуудал 2014 оны наадмаар болж таарч байна. Ука би одоо яах вэ гэхээр нь би Укад чи машинаа аваад очоодох гэж хэлсэн. Ука тэгээд машинаа аваад А.Г дээр очихоор болсон ба болж байгаа үйл явдлыг надад хэлэхээр болсон юм. Тэгэхээр нь би Баттулга ахад А.Г их хэмжээний мөнгө хүнээс авч байгаа юм байна, машин дуудаад байна, би араас нь дагах гээд байна, танд машин байна уу гэхээр нь би одоо боломжгүй байна, чи Хуягаа руу ярь гэхээр нь би Хуягаатай ярихад Хуягаа би ажилтай явж байна, чи өөрөө наадахаа зохицуул гээд над дээр ирээгүй. Тэгэхээр нь би ганцаараа яадаг юм билээ гээд байж байтал Ука над руу залгаад Жагаа ахаа Американ дэнжид байр үзэж байна. Эндээс гараад лагер явж амаръя гэж байна. Мөн намайг өөрт нь туслаад яваад өгөөч гэж байна, тэгвэл надад мөнгө өгье гэж байна гэсэн. Тэгэхдээ тэр өдрөө амралтанд яваагүй юм. Тэгсэн маргааш нь А.Г над руу утасдаад Жагаа ахаа танд маргааш 80 сая төгрөг өгнө гэсэн. Би тэр үед нь очиж чадаагүй болохоор Баттулга ахад хэлээд та очоод 80 сая төгрөгөө авчих гэж хэлсэн. Баттулга ахад 80 сая төгрөгийг А.Г, Алтаа 2 өөрсдөө өгөхгүй, Оюунаа гэж хүнээр өгүүлсэн байдаг. А.Г 80 сая төгрөг өгөөд бүүр таг алга болсон юм. Би Алтай авгай руу залгахад утсаа авахгүй байсан ба би утас руу нь ална, тална гээд мессеж бичихэд би том дарга нартай хүн, чи яаж байсан ч намайг яаж ч чадахгүй гэдэг мессежийг над руу зөндөө бичсэн. Тэгээд А.Гийг хайж яваад Американ дэнжид амьдарч байгааг хүнээс сонсоод тэр хавиар хайгаад амьдардаг байрыг олж уулзсан. А.Гээс мөнгө юу болсон бэ гэхэд би өөрийнхөө авсан мөнгийг өгчихсөн, үлдэгдэл мөнгийг би бүгдийг нь Алтаа авгайд өгчихсөн, тэндээс авч өгнө гэж хэлээд салсан юм. Тэгээд дахиад алга болсон. Тэгээд сүүлд цагдаад өргөдөл өгчихөөд цагдаатай хамт хайж яваад олж авсан юм. А.Г анх надтай танилцахдаа өөрийгөө Зам тээврийн яаманд ажилладаг гэсэн. А.Г хэлэхдээ Б.Аг яаманд ажилладаг манай дарга л гэж хэлдэг байсан юм. Тэгэхээр нь би үүнд нь итгээд байдаг байсан юм. А.Г Баттулгаас авсан 200 сая төгрөгийг юунд зарцуулсанг би мэдэхгүй байна, надтай цагаан сарын дараа уулзахдаа “Crown” маркийн машин уначихсан ирсэн юм. Мөн хөдөө байдаг нэг хамаатны хүндээ машин өгсөн гэдэг юм. Мөн наадмаар “Range rover” маркийн машин авч унасан байдаг юм. Би А.Гийг замын талаар мэдээллийг Алтаагаас авдаг байсан гэж ойлгодог..., ...Баттулга ах надад байгаа нь 200.000.000 төгрөг байна гээд өгөхөөр аваад Бат-Ирээдүйд өгөөд, Бат-Ирээдүйгийн хамт А.Гэд өгсөн. А.Г миний нүдэн дээр дарга гэж ярьдаг хүүхэнтэйгээ яриад мөнгө авчихлаа, бичиг баримт хэзээ гарах вэ гэж ярьсан. Дарга гэж ярьдаг хүүхэн нь Б.А болохыг би сүүлд мэдсэн. А.Г надад өгсөн 7.000.000 төгрөгийг тухайн үед зуучлалын хөлс гэж ойлгоод авсан. Би тэр үед А.Гийг зам тээврийн яаманд ажилладаг гээд бүр итгэсэн байсан юм... " гэх мэдүүлэг /2хх-ийн 124-126х/, /3хх-ийн 80х/,

иргэний хариуцагч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би зуучлалын хөлс гэж 7 сая төгрөгийг авсан байгаа. Тухайн үед бас нэг ажлын дундаас хаягдчихна гэдэг утгаараа л хэлээгүй. Яагаад гэхээр би А.Гийг миний цаана байгаа гээд хэлчихвэл Баттулга ах шууд А.Гт                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       эй харьцаад явчих учраас би хэлээгүй юм..." гэх мэдүүлэг,

гэрч Д.Дөлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Дараа нь сонсоход Баттулга ах танай найз Жаргалсайхан мөнгө авчихаад өгдөггүй гэж хэлж байсан юм. Сүүлд Жаргалсайхантай холбогдоход Баттулга ахаас мөнгө аваад цаашаа хүнд өгчихсөн чинь хулхидаад алга болчихлоо гэж хэлж байсан юм..." гэх мэдүүлэг /2хх-ийн 128х/,

гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Б.Аг танина, А.Гийг танихгүй. Б.Аг би 2010 онд байх ТВ8 телевизэд найруулагч байх үеэс нь эхэлж найз нөхдийн шугамаар таньдаг болсон юм. Би тухайн үед Арат-уул гэх замын компанид гүйцэтгэх захиралаар нь ажилладаг байсан юм. Би Б.Атай учир зүггүй найзархаад байдаггүй ч манай хүү Батхишиг бясалгалын багш болохоор Б.А шавь болоод хичээлд нь суудаг болохоор манай гэрээр орж гараад явж байдаг юм. Харин А.Г гэх эмэгтэйд уулзаж байгаагүй харж байгаагүй. Манай Арат-уул ХХК-нь авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч одоогийн байдлаар 2 жил гаруй өмнө өгсөн зам авах ажил одоо ч шийдэгдээгүй хэвээр байна. Б.Атай би зам тээврийн яамнаас зарласан ажил болон бусад ямар нэг ажилд нэг ч удаа оролцож байгаагүй. Би Зам тээврийн яаманд ямар ч ажил төрөл хийж байгаагүй. Би Нараа гэж нэг ч хүн танихгүй. Би Б.Аг Нараа гэх эмэгтэйг таньдаг эсэхийг ч мэдэхгүй юм байна. Би Арат-уул ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа "Ашид Мөнхийн Зам" ХХК-ны захирал Баттулгатай ажил хэргийн шугамаар танил болж байсан юм. ...би Б.А буюу Алтаад "чи Баттулгад мөнгө өгөх ёстой юм биш үү. Тэр мөнгийг нь өгөөч" гэж хэлэхээр Б.А удахгүй өгчихнө" гэж хэлсэн. Гэхдээ би Баттулга Б.Ад хэдэн төгрегийг хэзээ, хаана өгсөн талаар мэдэхгүй, хараагүй. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Б.А манай гэрт ирээд "би хэдэн төгрөг олчихлоо, Баттулгад өгөх гэсэн юм, та дамжуулаад өгчих тэгэх үү" гэхээр нь би тухайн үедээ Баттулга руу яриад "надад Б.А 80 сая төгрөг авчирч өглөө, чамд өгчихөөрэй гэж байна, чи авах уу, эсвэл чи Б.Агаас өөрөөс нь авах ёстой юу" Б.Агийн дэргэд асуусан чинь Баттулга "өө мөнгөө авъя, мөнгө хэрэгтэй болоод байна" гэж хэлсэн чинь Баттулга ойролцоогоор 30 минутын дараа манай гэрт ирэхээр нь би гадаа гараад машин дотор нь хүлээлгэж өгсөн ба Баттулга ирэхдээ ямар нэг тамга тэмдэгтэй ирээгүй байсан. Харин Б.А надад 80 сая төгрөг хүлээлгэж өгчихөөд яаралтай ажилтай байна гээд маш хурдан 17 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. Баттулгад 80 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх бичгийг Б.Ад өөрт нь 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгсөк. 80 сая төгрөг надад авчирч өгөхдөө Б.А улдэгдэл тооцоог би Баттулгад өгчи байх гэж хэлээрэй гэж хэлэхээр нь би Баттулгад дамжуулж хэлсэн. Тэгсэн Баттулга энэ мөнгийг дамжуулж өгсний дараа 2014 оны 08, 09 дүгээр саруудад утас руу байн байн залгаад Б.Атай холбогдоод өгөөч, та л надад тус бол Б.Агаас мөнгө олоод өгөөч" гээд гуйгаад байхаар нь би "би чадахгүй, та нар өөрсдөө учраа ол, зав алга гэж хэлсэн Тэр үед Б.А бол манай гэрээр сардаа 2-3 удаа орж гараад явж байдаг болохоор Б.Ад "Баттулга залгаад байна шүү, та нар өөрсдөө учраа олоорой" гэж хэлэхээр Б.А "заза" л гэдэг юм. ...Би Зам тээврийн яамнаас зарлагддаг замын ажил авах ажилд оролцож байсан талаар сайн мэдэхгүй байна. А.Гийг би огт харж байгаагүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 129-130х/,

гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: "...Би сүүлд Алтаагаас Баттулгад 80.000.000 төгрөгийг яагаад заавал надаар дамжуулж өгүүлсэн талаар асуухад А.Г намайг Баттулгад өгчих гээд байхаар нь би танаар өгүүлсэн юм. А.Г Баттулгатай уулзах боломжгүй байгаа юм гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 131-132х/, 2013-12-27-ны өдрийн "Зээлийн гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

3. Шүүгдэгч А.Г, Б.А нар нь бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 11 удаагийн үйлдлээр хохирогч Б.Энхтайванаас Зам тээврийн яамнаас зарлагдаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож нийт 209.050.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Б.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би А.Гэд хамгийн эхлээд "Мөнхийн гэрэлт зам" ХХК-ий материал болон урьдчилгаа 9 сая төгрөг өгсөн. А.Гэд өгсөн нийт мөнгөн дүнг тооцвол:

-2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 9 сая төгрөгийг Ховд аймгийн Булган Үенч сумын 45 км зам авах ажилд зарцуулна гэж надаас А.Г аваад 2013 оны 10 сард буцааж өгсөн.

-2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 сая төгрөг Увсын 80 км зам авах ажлын урьдчилгаа мөнгө гэж А.Гэд би өгсөн. Энэ мөнгийг А.Г Б.Ад өгсөн гэх ба Б.А ч авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Б.Аг авсан гэдгийг 2014 оны 03, 04 дүгээр саруудад цувуулж 5 орчим сая төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 10 сая төгрөгийг Б.А дансаар өгч байсан. Б.А энэ 10 сая төгрөгийг Даваа гэх манай найзын данс руу шилжүүлж байсан юм. Хэрвээ Б.А өөрөө энэ мөнгийг аваагүй бол данс руу шилжүүлэх ёсгүй байсан юм. Б.А энэ мөнгийг төлөхдөө одоо энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа Идэрхангай, Гэрэлт-Од нарын мөнгөнөөс төлсөн.

-2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болон мөн 5 дугаар сард А.Г надаас нийт 4.750.000 төгрөгийг зээлсэн: зээлийн гэрээ байхгүй бөгөөд энэ мөнгөнөөс төлөгдсөн мөнгө байхгүй. А.Г өөрөө энэ мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа мөнгө өгөхгүй байгаа.

-2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 сая төгрөгийг Увс аймгийн 45 км замын ажил авахад хэрэгтэй гээд А.Г надаас бэлнээр авсан. Үүнийг буцааж өгөөгүй. Энэ мөнгийг А.Г Б.Ад өгсөн гэсэн.

-2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 25 сая төгрөгийг Сэлэнгэ аймгийн 60 км зам авах ажилд зарцуулна гэж хэлэн А.Г авсан. А.Гээс би энэ мөнгийг удаа дараа нэхсэн учир 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр надад буцааж өгсөн.

-2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөгийг Баян-Өлгий аймгийн 40-50 км зам авах ажилд зарцуулна гэж А.Г аваад Б.Ад өгсөн гэсэн. Б.А энэ мөнгийг өөрөө авсанаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 25 сая төгрөгнөөс Б.А 20 сая төгрөг авсан гээд байгаа юм. Харин үлдэгдэл 5 сая төгрөгийг А.Г өөртөө хэрэглэсэн. Энэ мөнгийг би огт буцааж аваагүй байгаа.

- 2013 оны 7 дугаар сард 30 сая төгрөгийг танил Ундрахаас түр аваад Өмнө-говь аймгийн 100 км зам авах ажилд зарцуулахаар 30 сая төгрөгийг "анбилэгтэд өгсөн. Гэтэл уг ажил нь бас л бүтэхгүй болчихсон гээд А.Г мадад 2 сая 500 төгрөгийг эргүүлж авчирч өгсөн. Үүнийг тухайн үед нь би эуцаагаад Ундрахад эргүүлж өгсөн юм. Үлдэгдэл 27.500.000 төгрөгнөөс А.Г, Б.А 2 хамтдаа хэн нь хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэхгүй ч ямар ч байсан цувуулж төлсөөр байгаад одоо үлдэгдэл 9 сая төгрөг үлдсэн байна. Энэ мөнгийг Б.А, А.Г 2-ын хэн нь авсныг мэдэхгүй байна. Одоо нийт А.Гээс 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 9 сая төгрөгний хувьд нэхэмжлэх зүйлгүй, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болон мөн 5 дугаар сард А.Г надаас хувийн журмаар нийт 4.750.000 төгрөгийг зээлсэн энэ мөнгөнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй авна. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 сая төгрөгийг Б.Ад өгсөн гээд байгаа А.Гэд өгсөн учир А.Гээс авах ёстой,

2013   оны 5 дугаар сарын 29-ний өдөр 25 сая төгрөгийг төлсөн өр төлбөргүй. 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөгнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй учир нэхэмжилнэ, энэ мөнгөнөөс 20 сая төгрөгийг Б.А авсан гээд байгаа юм, тэгэхээр 5 сая төгрөгийг А.Г авсан. 2013 оны 7 дугаар сард 30 сая төгрөгнөөс 21 сая төгрөг төлөгдөж одоо үлдэгдэл 9 сая төгрөг нэхэмжилж байна. Ингээд 53.750.000 төгрөг үлдэж байгаа. А.Г бид 2-ын ярилцсан асуудал удаашраад байхаар нь би 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ховдын Булган Үенчийн 45 км-ийн тендерийн шалгаруулалтын талаар ЗТЯ-ны тендерийн шалгаруулалтын талаар сонирхоод хартал аль хэдийн тендер нь зарлагдаад дуусаад ажил нь эхэлчихсэн байхаар нь бид А.Гтэй муудалдсан. Гэтэл А.Г миний ар талын хүн гэж Б.Аг танилцуулсан. Б.Атай би удахгүй хэд хоногийн дараа нь уулзсан. Би тэр үед Б.Ад "болохгүй, бүтэхгүй байгаа бол аль аль талаа бодолцож хүний итгэлийг алдахгүй мөнгөнүүдийг нь буцааж өгье" гэхэд Б.А тун удахгүй бүх ажил бүтэх гэж байна, санаа зоволтгүй яаж бүтээдгийг хүлээгээд байж бай. Хэрүүл хийлгүй бай". Найз нь зохицуулна гээд миний дэргэд хэд хэдэн удаа Нараа гэж хүнтэй ярьж байсан.

Ингээд би Б.Ад 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15 сая төгрөгийг 3.5%-ын хүүтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын 45 км замын ажил авахаар Энхжаргалын гэрийнх нь гадаа цуг очиж авсан юм. Энэ мөнгийг цувуулж төлсөөр байгаад Б.А өөрөө төлөөд дууссан ба хамгийн сүүлийн мөнгийг 2014       оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.А, Энхжаргалын данс руу 10 сая төгрөг шилжүүлснээр дуусгавар болсон. Энэ 10 сая төгрөгийг одоо хэрэгт хохирогчоор оролцож байгаа Идэрхангай, Гэрэлт-Од нарын мөнгөнөөс төлсөн. Б.А их хэмжээний мөнгө олоод эдгээр өрнүүдийг дарсан. 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 25 сая төгрөгийг 5%-ийн хүүтэй Завхан аймгийн 160 км Зам авахад зарцуулахаар Б.А аваад надад буцаагаад 3.500.000 төгрөг дараа нь өгөхөөр нь би Жавхлан ахад буцааж өгсөн ба харин 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 сая төгрөгийг Жавхлан гэх манай танил ахын данс руу Б.А шилжүүлсэн байсан. Одоо энэ мөнгөнөөс 1.500.000 төгрөг үлдсэн байгаа. Энэ мөнгийг Идэрхангай, Гэрэлт-Одын мөнгөнөөс төлж барагдуулсан.

2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 20.300.000 төгрөгийг Ховд аймгийн хил рүүгээ чиглэлтэй 54-60 км зам авах ажилд зарцуулахаар өгсөн мөнгө боловч Б.А надад нэг ч төгрөг буцаан өгөөгүй байгаа.

2013 оны 8 дугаар сарын 25, 26 байх өдрийг нь санахгүй байна Улаанбаатар хотод Нийслэлийн замын ажилд хэрэглэхээр 25 сая төгрөгийг Б.А авсан. Энэ мөнгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна 20 сая төгрөгийг Б.А миний данс руу шилжүүлж төлж барагдуулсан. Харин 5 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.

2013 оны 03, 04 дүгээр саруудад Б.А нь надаас авсан мөнгөнөөсөө цувуулж 5 сая төгрөг өгсөн. Б.Агаас нийт 65.300.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хүүний мөнгө оролгүйгээр 26.800.000 төгрөг болж байна..., ...А.Гэд нийт 123.750.000 төгрөг өгсөнөөс 70.000.000 төгрөгийг увуулж цувуулан буцааж төлж одоо 53.750.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Б.Ад 85.300.000 төгрөг өгсөнөөс 58.500.000 төгрөгийг увуулж цувуулан оуцааж төлсөн. Цэвэр үлдэгдэл мөнгө нь 26.800.000 төгрөг болж байгаа. Би Б.Агаас хүү 38.500.000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа. Би цаанаа хүмүүсээс- мөнгө зээлж аваад зээлийн хүүнд ийм хэмжээний мөнгө төлж байгаа болохоор Б.Агаас энэ мөнгөө нэхэмжилж байна..., ...Хамгийн анх Жавхлан ах намайг дуудаад чи хүрээд ир гэсний дагуу Үйлдвэрчний соёлын төв өргөөнд очиж Жавхлан ахтай уулзахад А5 хэмжээний цаасан дээр тухайн үеийн зам тээврийн яамны сайд Гансүхийн гарын үсэгтэй цаасыг үзүүлсэн. Тухайн үед тэр цаасан дээр тендерийн ажил зөвшөөрсөн утгатай л бичвэр бичигдсэн байсан одоо би мартчихсан байна. Одоо уг апбан бичиг Жавхлан ахад л байгаа байх гэвч Жавхлан нь 2016 оны 01 дүгээр сард зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан гэсэн. Тийм болохоор дээрх яригдаад байгаа албан бичиг хэнд байгаа эсэхийг /нэхээр мэдэхгүй байна. Дээрхи апбан бичгийг би хуүрамч гэдгийг мэдээгүй бөгөөд Жавхлан ах л харчихаад энэ бол скайнердаад хийсэн бичиг байна даа гээд эргэлзээд байсан. Жавхланг манай таньдаг эгч танилцуулж байсан өөр ямар нэгэн хамаарал байхгүй зүгээр л зүс мэдэх хүн байгаа юм. Би Нэргүйг сайн мэдэхгүй бөгөөд надтай адилхан энэ хэргийн хохирогч гэдгээр нь мэддэг болсон..." гэх мэдүүлэг /2хх-ийн 144-145х/, /3хх-ийн 107х/, /5хх-ийн 195х, 8хх-ийн 188-189х/,

гэрч Ж.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энхтайван Б.А гэх эмэгтэйтэй хамт явж байна, боломжоороо мөнгө зээлээч, Б.Атай хамтраад зам барих ажилд оролцох гэж байгаа юм гэж хэлсэн. 15 сая төгрөг олчихлоо гэсэн чинь Баянгол дүүрэгт байдаг манай гэрт ирээд авсан, дүү нь хугацаандаа өгнө, замын ажил хийх гэж байгаа, замын тендерт оролцоно гээд 2013-08-23-ны өдөр аваад явсан. Энхтайван бас Б.Атай хамт явж байгаа, гадаа машинд байгаа, гараад энэ мөнгийг Б.Ад өгнө гэж хэлж байсан. Мөнгөө өгөхгүй байсаар байгаад өвөл хүргэсэн. Өвөл болоод замын ажил зогссон байх гэж бодоод хэсэг азнасан. Гэтэл гэнэт 2014 оны 03 сард манай гэрт миний урьд харж байгаагүй А.Г гэх эмэгтэй нөхөр Бат-Ирээдүйтэй хамт манай гэрт мрсэн. Анх удаа А.Гийг харж байгаа болохоор гайхаад ямар учраас яах гэж яваа юм бэ гэхэд А.Г надад "Энхтайван таниас 15 сая төгрөгийг аваад Б.Ад өгсөн байна, би Б.Атай хамт энэ ажлыг хийдэг, өвөл болоод замын ажил зогсоод одоо л эхлэх гэж байх шиг байна, таны мөнгийг яаж ийж байгаад гаргаад өгчих байх, хэрэв энэ ажил бүтэмжтэй болвол ашгийн мөнгө өгнө, харин та Энхтайванд 15 сая төгрөгөө Б.Агаас авчихсан гэж хэлэх хэрэгтэй байна гэсэн. Тэр үед би оодохдоо Энхтайван Б.Агаас өдөр шөнөгүй мөнгө нэхээд байсан болохоор Энхтайванг чимээгүй болгох гэж намайг мөнгө авсан гээд хэлчих гэж байгаа юм шиг санагдсан. Б.Агаас 15 сая төгрөгөө авах гэж бараг 2 жил шахам араас нь хөөцөлдөж гүйж явсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 150-151х/,

гэрч Х.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Б.Атай уулзахад би Энхтайванаас авсан мөнгөө хувьдаа хэрэглэчихсэн, би танд ямарч байсан мөнгийг чинь өгнө, мөнгөтэй болсон даруйдаа тань руу ярина, дансны дугаар явуулчих гэж хэлээд салсан, Б.А над руу "за ах Баян-Өлгий, Сүхбаатар, Дархан, Эрдэнэтийн замууд барих ажил байна, та алийг нь сонгох вэ" гэж ярьж эхэлсэн. Би түүнийг утсаар ингэж ярих болгонд "би наад замын чинь ажилд оролцохгүй, наадах чинь худлаа, би Энхтайванд мөнгөө өгч гэрээ байгуулсан учир Энхтайванаас мөнгө нэхнэ" гэж хэлж байсан. 2014 оны 11 сард шиг санагдаж байна Б.А намайг уулзъя гээд дуудахаар нь би ганцаараа очсон чинь маш олон газар, аймгуудын нэр хэлээд дахиад л худлаа яриад хүн залилах гээд ярьдаг байсан болохоор би тоогоогүй орхисон..." гэх мэдүүлэг /2хх-ийн 154х/,

И.Жавхлантаас 25 сая төгрөг 2013-08-30-ны өдөр зээлж Б.Ад өгсөн гэх "Зээлийн гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч А.Г, Б.А нар нь бүлэглэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар дэлгүүрийн зүүн талд байрлах нотариатын газарт, хохирогч Б.Баясгалангаас Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож нийт  25.000.000 төрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,  

хохирогч Б.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 5 дугаар сарын эхээр А.Гийг Жаргалсайхан ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэж анх танилцуулсан ба А.Г ч гэсэн өөрийгөө ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, замын ажил авч өгч чадна, бүтээж чадна гэж байсан. Манай "ТОБ" ХХК зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хэлсэн саналын дагуу замын ажил олдвол хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ А.Гэд итгэсэн байсан. 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Зам тээврийн яамны замын ажил авч өгнө, яамны үнэлгээний хүмүүст хаалт хийнэ гэж хэлээд 25.000.000 төгрөг авсан. Би "хаалт гэж юу юм бэ" гэхэд "үнэлгээний хүмүүст урьдчилж 25.000.000 төгрөг өгөөд баталгаатай хаалттай болдог" гэж тайлбарлан өөртөө итгүүлсэн. Тэгээд "би харин тантай иргэн хоорондын зээлийн гэрээ хийнэ" гэхээр би "зээлийн гэрээтэй юм чинь баталгаатай байх" гэж бодоод зээлийн гэрээг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг хуучнаар 50 дугаар дэлгүүрийн зүүн талд байрлах нотариат дээр зээлийн гэрээ байгуулан түүнд бэлнээр 25.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ажлаа бүтээсэн юм байхгүй "яаман дээр шалгалттай, хороо хуралдаагүй, бондын мөнгө шийдэгдээгүй байна" гэх зэргээр худлаа шалтаг тоочин өдий хүрсэн. Сүүлдээ утсааа таслаад сураггүй болсон. Эцэст аргаа барахдаа анх танилцуулсан Жаргалсайханыг барьж авч А.Гийг олуулахаар болсон. Гэтэл Жаргалсайханд хүртэл олдохгүй байсан юм байна лээ.

Жаргалсайханд А.Г 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13405 тоот Зам тээврийн яамны 2014-2015 оны замын тендерийн сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлж шалгарсан нь үнэн болно гэсэн утгатай албан бичгийн хуулбарыг өгснийг нь надад Жаргалсайхан 2013 оны 12 дугаар зарын 03-ны өдөр өгсөн. Би энэ бичгийг нь хүлээн аваад ажил бүтээхийг хүлээсэн. Ингээд мөн л алга болсон, cap гарангийн дахин Жаргалсайхан надад 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/20 тоот Зам тээврийн яамны тодорхойлолт, сайд Гансүхийн гарын үсэг, тамгатай "ТОБ" групп нь Зам тээврийн яамны 2014-2015 оны замын ажлын тендерийн сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлж Булган-Дашинчилэн 87 км зам барих ажил гүйцэтгэх шатанд тэнцсэн нь үнэн болно гэсэн лтатай албан бичгийн хуулбарыг өгсөн Яг үнэндээ бол манай компани замын ажил хийж гүйцэтгэж байсан туршлага, түүх байхгүй учраас түүний энэ бичгийг хүлээн аваад дотроо А.Гэд бүр их итгэх болсон.

Дээрхи хоёр албан бичгийн хуулбарыг хүлээн аваад ажил нь бүтэх шинжтэй зүйл яриагүй учраас 2014 оны 3 дугаар сард зам тээврийн яаман дээр өөрийн биеэр очиж бичиг хэргээр нь шалгуулахад надад өгсөн хоёр бичиг нь хуурамч бичиг байсныг мэдсэн. Ингээд А.Гэд залилуулсан болохоо ойлгосон. Түүнээс хойш А.Гийг олохоор гэрээ хийсэн иргэний үнэмлэхний хаягаар нь хайгаад уг хаягтаа огт байхгүй, олдоогүй, хаана байгаа ерөөсөөө мэдэгдэхгүй, Жаргалсайхантай холбогдохоор тэр "би бас хайж байна, би нилээд их хэмжээний мөнгөө залилуулсан" гэж хэлсэн.

Жаргалсайханаас сонссон чинь А.Г замын ажил авч өгнө гээд нийлээд олон хувь хүн, компанийг хууран мэхлэн залилангийн хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгааг мэдээд, гомдол гаргасан. А.Г өөрийгөө ерөнхий сайдын зөвлөх гэсэн, цааш нь тэр энэ хүн, тодорхой албан тушаалтай хүмүүсийн нэрийг хэлэхгүй байсан. Намайг А.Г өөртөө итгүүлэн хуурч мэхэлсэнд гомдолтой байна..., ...А.Гийн өгсөн 2 бичиг эх хувиараа А.Гэд байсан юм. Надад түүнийгээ хуулбарлаж өгсөн юм. Би А.Гээс тэр бичгийг нь авна гэхэд надад түүнийгээ өгөхгүй гээд хуулбарлаж өгсөн юм. Би Б.А гэж хүнийг танихгүй. Зүүлд А.Гйиг цагдаад өгсөний дараа л А.Г надад таны мөнгийг Б.Ад өгсөн гэж хэлж байсан. Би мөнгөө А.Гэд өгөөд түүнийгээ баталж нотариат орж зээлийн гэрээ хийсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 165-166х/,

хуурамчаар үйлдэж хохирогч Б.Баясгаланд өгсөн 2013-12-03-ны өдрийн 13/105 тоот Зам тээврийн яамны тодорхойлолт /2хх-ийн 162х/, хуурамчаар үйлдэж хохирогч Б.Баясгаланд өгсөн 2014-01-20-ны өдрийн 04/20 тоот Зам тээврийн яамны тодорхойлолт /2хх-ийн 163х/, 2013-05-13-ны өдрийн 25 сая төгрөгний "Зээлийн гэрээ" /2хх-ийн 163х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

5. Шүүгдэгч А.Г, Б.А нар нь бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.Зоригтбаатараас Зам тээврийн яамнаас зарлагдаж буй “Био комбинат” чиглэлийн 25 км авто замын ажилын тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 7.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, 

хохирогч Ц.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 3 дугаар сард найз Бадгаагаар дамжуулж А.Гтэй танилцсан юм. А.Г тухайн үед өөрийгөө Зам тээврийн яаманд нарийн бичгээр ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан гэж хэлж байсан юм. А.Г би яаманд ажиллаж байсан болохоор жижиг замыг бол хөөцөлдөөд аваад өгч болно, яам авахаар хүн байгаа юм болов уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн танил “Цүүрдэн” ХХК-ний захирал Уламбаяр ах руугаа утсаар яриад танай компани зам авсан юм уу гэхэд зам аваагүй, зам байвал авмаар байна гэж хэлсэн. Би Уламбаяр ахтай утсаар ярьчихаад А.Г рүү зам байвал авна шүү гэж хэлсэн. Тэгсэн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр А.Г над руу утсаар яриад Биокомбинат чиглэлийн 25 км зам байна. Танайх түүнийг авах юмуу гэхээр нь би Уламбаяр ахаас 25 км зам байна, түүнийг авах юм уу гэхэд авъя гэж хэлсэн. А.Г 1 км зам нь 1.200.000.000 төгрөгийн өртөгтэй зам байгаа юм. Урьдчилгаа болгоод 7.500.000 төгрөгийг өнөөдөртөө яаралтай материалтайгаа өгчих гэсэн. Би Уламбаяр ахад түүнийг нь дамжуулж хэлсэн. Тэгэхэд Уламбаяр ах надад би А.Гтэй уулзаад яахын бэ, чи өөрөө цаад хүнтэйгээ уулзаад материалаа өгчих гээд надад 7.500.000 төгрөгийг “Цүүрдэн” ХХК-ий материалын хамт өгсөн юм. А.Г мөнгө авахдаа эргээд яръя гээд явсан. Мөнгө авсанаасаа хойш материалыг чинь яам руу өгчихлөө танай компаний нэр одоо зоогдох гэж байна гэж ярьдаг байсан. Тэгж ярьж явсаар 2014 оны 05,06 дугаар cap хүртэл оүтэн 1 жил ярьсан юм. Тэгсэн 2014 оны хавар тэр замыг өөр компани аваад хийгээд дуусгаад улсад хүлээлгээд өгчихсөн байгаа. Тэгээд ажил худлаа болонгуут А.Г алга болчихсон ба таг холбоо тасарсан. Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр 2015 оны эхээр явж байгаад А.Гтэй таараад барьж аваад уулзаж цагдаа дээр шалгагдаж байгааг нь мэдсэн юм. А.Гээс мөнгөө нэхэхэд мөнгийг чинь өгнө гэдэг юм.

А.Г хэлэхдээ Нисэхээс цаашаа Био комбинатын чиглэлийн 25 км замын ажил авч өгнө. 30 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй ажил гэж байсан. А.Г энэ замын ажлыг яаж авч өгөхөө бол хэлэхгүй байсан юм. А.Г энэ мөнгийг хаалтын гэрээ хийхэд зарцуулна гэж хэлж байсан. Хаалтын гэрээ гэдгээ А.Г надад хэлэхдээ тендерийн хорооны гишүүдэд өгөх мөнгө юм гэж хэлж сайсан. Би тэгэж ойлгосон. А.Г тэр мөнгийг юунд зарцуулсан талаар хэлээгүй. А.Г надад 2.300.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 5.200.000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 173-174х/,

гэрч Б.Идэрзолбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Зоригтбаатараас авсан 7,5 сая төгрөгийг бол Б.Атай гэрийнх нь ойролцоо уулзаад бэлнээр өгсөн. Тэр мөнгийг А.Гээс авсан өдрөө аваачиж өгсөн. Баясгалангаас авсан 25 сая төгрөгний хувьд бол Б.Атай хамт өөрийн машинтай очиж А.Гээс уг мөнгийг аваад авсан дороо машин дотор бичиг баримтын хамтаар Б.Ад өгөөд Б.Аг бичлийн аркан дээр буулгасан..." гэх мэдүүлэг /8хх-ийн 144х/ болон хавтас  хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

6. Шүүгдэгч А.Г, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Н.Ууганцэцэгээс “Мон фүүд” ХХК-иас лаазалсан бүтээгдэхүүн авч Оросын холбооны улс руу гаргаж зараад эргүүлээд мөнгийг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13.000.000 төгрөг, бүтээгдэхүүнээ хилээр гаргахад гаалийн татвар хэрэгтэй байна гэж 2016 оны 02 дугаар сарын 26, 29-ний өдөр 30.000.000 төгрөг, нийт 36.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 7 дугаар сарын үеэр А.Г гэх эмэгтэйтэй ажлын шугамаар танилцаж байсан. Тэгсэн чинь 2016 оны 01 сард А.Г гэх эмэгтэй Б.Б гэх хүнтэй хамтарч “Эм Эн Эн Эф” гэсэн хувийн компани байгуулсан байгаа тэгээд “Мон Фүүд” компаниас 100 сая төгрөгийн бараа аваад ОХУ руу гаргаж зараад эргүүлээд чамд мөнгийг нь өгнө гэж хэлээд надаас 13.000.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг авахдаа намайг очоод “Мон Фүүд” ХХК-рүү тушаачих гээд би 10.540.000 төгрөгийг нь би “Мон Фүүд” ХХК-рүү бэлнээр тушаагаад, үлдсэн 2.460.000 төгрөгийг нь “Эм Эн Эн Эф” гэсэн компанид би аваачиж өгсөн. Тухайн мөнгө өгсөн баримтыг “Мон Фүүд” ХХК-аас “Эм Эн Эн Эф” ХХК-руу шилжүүлсэн баримт нь байгаа. Тэгээд улмаар 2015 оны 3 сарын үеэр ОХУ руу гаргасан бараа гааль дээр гацчихлаа гэж Б.Б, А.Г нар хэлээд гаалийн татвар гээд ойролцоогоор 29 сая орчим төгрөг хэрэгтэй байна чи туслаачээ гэсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгө бол надад байхгүй ээ үл хөдлөх хөрөнгө байна тэрийгээ барьцаанд тавиад туслаж болно гэсэн. Тэгээд БГД-ийн 7-р хороо 3-р хороолол 756 байрны подволд байрлах 97.5 мкв уйлчилгээний зориулалттай талбайг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавих гэсэн чинь ямар нэгэн засвар тохижилт хийгээгүй юм байна авах боломжгүй гэсэн хариу хэлсэн. Тэгсэн чинь А.Г нь нэг найзтайгаа хувийн мөнгө хүүлэгч Нэргүй гэх залуутай Сүхбаатарын талбайн Улаанбаатар банкны тэнд ирээд уулзаад гэрчилгээг нь үзээд шууд итгэмжлэл хийж аваад тэр өдөр нь миний данс руу 30 сая төгрөгийг Нэргүй шилжүүлж өгсөн. Би тэр 30.000.000 төгрөгөө Сансрын Баянцээлийн Хаан банкны АТМ-ээс аваад тэр дороо Хаан банкны ATM дотор С.Б.Бод бэлнээр нь өгсөн. Мөнгийг авахад Б.Б, А.Г, Б.Бын эхнэр нь хамт байж байгаад авсан. Мөнгө хүүлэгчид хийж өгсөн итгэмжлэлийг 2015 оны 3 сарын үеэр хийсэн. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Б.Б 30.000.000 төгрөгөө миний хажууд зогсож байгаад авч яваад тэр шөнөө ОХУ руу явсан. Ингээд би нийтдээ 43.000.000 төгрөгийг Б.Б, А.Г нарт хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш Б.Б ОХУ руу гаргасан бараагаа зараад миний мөнгийг эргүүлж өгөөгүй байна. Тэгээд би барьцаанд үйлчилгээний зориулалттай объектоо барьцаанд тавихдаа өөрийн дүүгийнхээ эзэмшлийн 13-49 УНП улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 маркийн автомашиныг хамтад нь барьцаанд тавьсан. Одоо итгэмжлэлийн хугацаа дуусаад Нэргүй миний объектыг, мөн миний дүүгийн автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихсан байгаа, цаашаагаа зарж үрэгдүүлж, мөнгөө авна гээд байгаа юм. Тухайн үед бол А.Г, Б.Б нар бичиг баримтаа Нэргүйд үзүүлж хийж байгаа ажлаа танилцуулаад барьцаагаа энэ хүн тавина гэж намайг хэлсэн. Би бол Нэргүйтэй хийж байгаа ажлынх нь талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би тухайн барьцаанд тавьсан эд хөрөнгөө эргүүлж авахын тулд 6 сарын хүү болох 15 сая төгрөг үндсэн зээлийн төлбөр 45.000.000 төгрөгийг эргүүлж өгч байж авах ёстой байгаа. Би мөнгөө авахаар удаа дараа Б.Б руу залгаж мессеж бичиж байгаа ч өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсээр байгаад одоог хүрч байна. Б.Б өөрөө надад хэлэхдээ манай эхнэрийн аав нь Гадаад хэргийн яаманд ажилладаг гэл үү гадаадтай холбоотой, ОХУ-тай холбоотой гэсэн тэгээд ОХУ-д гаргасан махыг нь төрийн байгууллагад шахаж өгнө гэж хэлээд гаргуулсан байсан. Цэргийн байгууллагад шахсан гэж байсан байх. Б.Б олдохгүй, байхгүй үед би эхнэртэй нь дамжуулж ярьдаг байсан. Нэргүй эхлээд А.Г, Б.Б нараас мөнгөө нэхэж байгаад тэр хоёр өгөхгүй болохоор надаас нэхэж байгаа юм. А.Г, Б.Б 2 хуучин эхнэр, нөхөр хоёр байсан юм байна лээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө шинэ эхнэр, нөхөртэй болчихсон, 2 гэр бүл нийлчихсэн залилан хийгээд яваад байгаа юм..., ...Би 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мон-Фүүд ХХК-ий захирал Д.Галбадрахтай хийсэн гэрээг огт мэдэхгүй байна. Би хэрвээ гэрээ хийсэн бол ямар нэгэн тоо баримт байх ёстой байсан. Тэгээд ч би хэзээ ч MNNF гэсэн компанийг төлөөлж гарын үсэг зурахгүй. Мон-Фүүд дээр би гэрээ хийх гэж очиж байгаагүй. Харин мөнгө өгөх гэж л очиж байсан. Би Б.Бтой хамтран ажиллах ямар ч гэрээ хийгээгүй. Би гэрээ хийе гээд Б.Быг хуулийн фирм дээр дуудсан чинь ирээгүй. Уг нь тэр гэрээн дээр асуух асуулт, ярьж зөвлөх зүйлүүд байсан. Гэхдээ тэр гэрээ нь хамтран ажиллах гэрээ биш зээлийн гэрээ байсан. Тэр зээлийн гэрээ нь би Б.Бод мөнгө зээлдүүлнэ гэсэн утгатай гэрээ хийх ёстой байсан юм. Би Б.Бын хамт ОХУ-ын хилээр хамт гарсан зүйл байхгүй. Тэд нарыг ОХУ руу гарсан байсных нь дараа би тэд нар мөнгө байхгүй байна гэхээр нь араас нь хэзээ очсон гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан цагаан сарын өмнөхөн байсан. Би тэр хэдэд мөнгө байхгүй гэхээр нь хүнээс яриулж байгаад 3.000.000 төгрөг авч өгсөн. Тэр хүнийг Батжаргал гэдэг. Би тэгээд хил дээр наана нь байж байгаад, хилээр гараад дэлгүүр орж цагаан сарынхаа юмыг бэлдэж аваад буцсан. Махны талаар би ямар ч хүнтэй уулзаагүй, ямар ч зүйл яриагүй.

Би мөнгө хүүлэгчээс 30.000.000 төгрөг аваад бүгдийг нь Б.Бод өгсөн. Мөнгө авч өгөлцөж байхад А.Г, А.Гийн нөхөр Бат-Ирээдүй, Пүрэвсүрэн, Б.Б, Б.Бын эхнэр нар нь байсан. Би 30.000.000 төгрөгийг нь бүгдийг нь өгсөн. Б.Б бараагаа хил дээр очоод байршуулахад 50% нь дансанд ороод ирнэ, тэгэхээр нь би тэрнээс таны мөнгийг өгнө гэж тохиролцсон. Анх надад хэлэхдээ хил дээр махаа аваачихад цаад тал нь шууд авна гэж байсан боловч хил дээр гаргахгүй байхаар нь би асуусан чинь цаад тал нь заавал хилээр гаргаж өг гэсэн гэж байна гээд хилээр гаргасан байсан. Би гэрээг хуурамч гэж бодож байна..." гэх мэдүүлэг /3хх-ийн 211-214х/, /7хх-ийн 192-193х/

гэрч М.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Гаалийн татвар гэж Баянцээлийн Хаан банкны эндээс ирж А.Г, Б.Б хоёр Ууганцэцэгээс мөнгө авсан. Би тухайн үед нь хамт явж байсан ч машин дотроо сууж байсан учраас яг хэдэн төгрөг өгч авалцсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /3хх-ийн 209-210х/,

гэрч Г.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Ууганцэцэгийг А.Гтэй ажлын шугамаар уулзуулж байсан. Тухайн үед А.Г Ууганцэцэгтэй хамтраад юм хийнэ гэж байсан. Эхлээд 21-р хороололд байр барих байрны тендер аваад тэр цуцлагдаж байсан юм байна лээ. Тэгээд хүмүүс тэр байрныхаа мөнгийг өгөөд байраа дуусгаж чадаагүй тэгээд байраа хүмүүст өгч чадаагүй асуудал гараад байгаа юм. Тэр үед бол тушенк ОХУ руу гаргана гэж байсан юм. Тушенк үйлдвэрлэх үйлдвэрийг нь би ааваараа дамжуулж олж өгч байсан юм. Галбадрах гээд хүн нь бас энэ хэдээс мөнгөө авч чадахгүй өөрөө ОХУ руу явсан юм байна лээ. Сансрын хаан банкны АТМ-ээс мөнгө хүүлэгчээс авсан 30 сая төгрөгийг бэлнээр авч байсан. Б.Б, А.Г хоёр яаралтай мөнгө хэрэг болчихлоо 7 хоногийн дотор буцаагаад өгнө гэж ярьж байсан. 30 сая төгрөгийг би таньдаг ахаараа дамжуулаад яг 7 хоногийн дараа гэх юм бол өндөр хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа гээд О.Нэргүй гэх хүнээс 30 сая төгрөг Ууганцэцэг гэрээ хийж авсан. Эхлээд хороололд байгаа үл хөдлөхөө барьцаалаад 15 сая төгрөг уг мөнгийг шууд Ууганцэцэгийн данс руу шилжүүлсэн байх дараа нь Ууганцэцэг дүүгийнхээ машиныг нэмж барьцаанд тавиад 15 сая төгрөг авсан. Нийтдээ 30 сая төгрөг аваад тэрнээс хүнээс мөнгө зээлчихсэн байсан гээд мөнгө авч үлдсэн. Тэгээд үлдсэн бүх мөнгийг нь бэлнээр Б.Б, А.Г нар аваад явсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 215х/,

гэрч Д.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Б.Б, Ууганцэцэг нарыг танихгүй, сүүлд танилцсан ба харин А.Г, Бат-Ирээдүй нартай 2015 оны 9 дүгээр сараас эхлэн танилцсан, тэр үед энэ хоёр манай ажил дээр ирээд лаазалсан мах хийдэг юм байна түүнийг чинь худалдан авч Орос улсад борлуулах ажил байна гэж хэлээд би зөвшөөрч танилцсан,  ингээд манай  Монгол фүүд ХХК-тай А.Г нь МННФ ХХК-г төлөөлөн ирж байна гэж хэлээд өөрсдөө лаазалсан махан дээр наах шошго хийж авчирч өгөөд түүнийг нь бид үйлдвэрлэж эхэлсэн ба эхний ээлжинд 5000 ширхэгийг хийж өгсөн, энэ 5000 ширхэгний мөнгийг А.Г, Бат-Ирээдүй, Б.Б нартай хамт танихгүй /Ууганцэцэг/ эмэгтэй ирж 15 сая орчим төгрөгийг тушаасан, ингээд 5000 ширхэг лаазалсан махаа аваад Орос явсан ба гаалиар гаргаагүй байна гэж хэлээд ирж бас дахин бичиг хэрэгтэй гээд л нэг хоёр удаа буцаж ирээд явсан ингээд сүүлдээ дахин мах авах юм чинь нэмээд үйлдвэрлэзд өгөөч гэхээр нь 30.000 ширхэгийг нэмж үйлдвэрлэн өгч мөнгөө авахгүйгээр зээлээр хийж өгөөд явуулсан, түүнээс хойш мөнгөө хүлээгээд байсан ба мөнгө орж ирэхгүй болохоор түүхий эдийн мөнгө татварт мөнгө тушаах хэрэгтэй болоод хүлээсээр байгаад сүүлдээ Б.Б дээр Орос руу очсон тэгтэл Орос улсад зарж борлуулсан тооцооны хуудас болон лаазалсан махаа зарж борлуулаагүй байна гэдгийг мэдсэн юм ингээд лаазалсан махаа ямар учраас дэлгүүрээр борлуулаагүй юм бэ гэхэд шошгон дээрээ буруу бичсэн байсан болоод дэлгүүрээр зарж болохгүй байсан юм байна лээ ингээд нөгөө лаазалсан махаа барилгын компанид болон эко бүтээгдэхүүн борлуулах компани зэрэгт өгсөн байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 128х/,

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монфүүд ХХК-ий захирал Д.Галбадрах, Эм эн эн эф ХХК-ийг төлөөлж Б.Ууганцэцэг нар хийсэн "Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

7. Шүүгдэгчийн А.Г, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Д.Нямцэрэнгээс ОХУ-аас гурил оруулж ирэхэд мөнгө дутаад байна, энэ бизнест хөрөнгө оруулаач гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугaap сарын 24-ний өдөр 4.500.000, 2016 оны 6 дугаар сарын 27-ны 10.000.000, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14.000.000, нийт 28.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Д.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай эгч Үнэнцэцэгийн зээлийг А.Г гэдэг эмэгтэй нь Голомт банкнаас зээл гаргаж өгсөн юм. Тэр үед буюу 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр А.Г нь анх танилцсан юм. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр А.Г ганцаараа манай гэрийн гадаа ирээд уулзаад Монгол улсаас Орос улс руy душонк гаргаж байгаа гэж А.Г хэлсэн юм. Тэгээд Орос улсаас Монгол улс руу гурил оруулах гэтэл мөнгө дутаад байна гэж А.Г хэлсэн юм та энэ бизнест 35 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийхэд болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна, мөнгө орж ирэхээр нь болъё гэх хэлсэн юм. Би тэгэхээр нь та ганцаараа энэ бизнесийг хийдэг юм уу гэж асуухад би Б.Б гэдэг залуутай хамтран ажиллаж байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд би чи надад Б.Б гэдэг залуугаа авчирч уулзуулаа гэж хэлсэн юм. Тэгтэл 2-3 хоногийн дараа А.Г нөхөр Ирээдүй, Б.Б нартаа хамт ирж гэрийн гадаа уулзсан юм. Тэгсэн Б.Б Орос улсаас Монгол улс руу гурил авчрах зөвшөөрөл авчихсан юм. Оросын Холбооны улстай гэрээ хийчихсэн зөвшөөрөл авчихсан гэж хэлсэн юм. Бид нар Монгол талдаа ХААН хүнс компанид гурилаа зарахаар болсон гэж надад хэлсэн юм. Энэ ярьсан үг болгонд итгээд хамтран ажиллах саналыг нь зөвшөөрч би 49 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн юм. Тэгвэл сүүлд нь судлаад үзсэн чинь А.Г, Б.Б, Ирээдүй нарын ярьсан яриа нь бүгд худлаа болж намайг анхнаасаа хуурч залилан мэхэлж байсан юм билээ. Би уг 49 сая төгрөгийг 5 удаагийн байдлаар дансаар болон бэлнээр уван цувуулж өгч байсан юм. Тэгэхдээ Б.Б, А.Г нар нь зарим мөнгийг нь өөрсдийн дансанд биш өөр хүний дансаар аваад байх шиг байсан юм.

Манай нөхөр Батдэлгэр Солонгос улсаас автомашин оруулж ирж зардаг юм. Тэгтэл А.Г нь наадмаар унах унаа байхгүй байна чи нөхөртөө хэлээд зарж байгаа автомашинаасаа нэг “Соната-6” маркийн автомашиныг нь худалдаж авъя гэж хэлээд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А.Гийн нөхөр Ирээдүй нь ирж соната-6 маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд мөнгийг нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөх болзолоор авсан юм. Гар хөлийн үсэг зураагүй би итгээд өгөөд явуулчихсан юм. Ингээд би удаа дараалан хөрөнгө оруулсан мөнгө болон автомашиныхаа мөнгийг нэхэхэд удахгүй өгнө гэж хэлдэг байсан юм.

Дагиймаа гэх хүн надаас зээл гаргаж өгдөг юм гэж хэлсэн юм. Тэгээд Дагиймаад зээл гаргаж өгнө гэж хэлээд 2 сая төгрөгийг нь аваад алга болгочихсон юм. Тэгээд эдгээр хүмүүс мөнгөө өгөхгүй байгаа болохоор нь судлаад явсан чинь Орос улсаас Монгол улс руу гурил авчрах асуудал нь худлаа байсан юм. Тэгэхээр би албан ёсоор залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулахаар болсон юм..., ...2016 оны 6 сард А.Г Монгол улсаас ОХУлс руу душанк гаргаж байгаа харин ОХУ-аас гурил оруулж ирэх гэсэн юм душанканд бүх мөнгөө оруулсан юм мөнгөгүй болчихлоо мөнгөтэй юу гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийх юм гэхэд 35 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж болно гэсэн. Одоохондоо надад мөнгө алга хүнд мөнгө өгсөн байгаа хүмүүс мөнгөө өгвөл болно гэж хэлсэн. А.Г тэр оройноо надтай уулзаж би Б.Б гэх хүнтэй хамтран ажиллаж байгаа, тэрээр орос хэлтэй душанкийн наймаанд хүртэл хамтарч ажиллаж байгаа гурил хамт оруулж ирж байгаа би 21 хороололд барилгын засал чимэглэлийн ажил авсан их ажилтай одоо барилгын ажил дуусч байгаа их хэмжээний мөнгө орж ирнэ гэж хэлэн намайг итгүүлсэн. Би Б.Бийг дагуулж ирж уулзуул гэсэн. Хэд хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын сүүлээр А.Г, Б.Б хамтарч ажиллаж байгаа душанкид мөнгөө оруулчихсан чинь мөнгөгүй болчихлоо гуриланд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, та надад итгэ, санаа зоволтгүй гуриланд ямар ч эрсдэл байхгүй гэсэн. Мөнгө орж ирэхээр эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 23-ны орой А.Г 80084488 дугаараасаа залгаж маргааш ОХУлс руу явахаар боллоо яаралтай хөрөнгө оруулалт хийж өгөөч гэсэн. Би надад одоо 4.500.000 төгрөг байна гэж хэлсэн чинь наад мөнгөө өгчих гэсэн тэрээр А.Г 1 вагон гурил оруулж ирэх ба надад 6.000.000 төгрөг өгье гэж тохирсон юм. Сүүлдээ 3 вагон оруулж ирэхээр болсон. Тэрээр өөрийн хаан банкны 5014331180 тоот данснаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг би бэлнээр эвч Ганбилэг, Бат-Ирээдүй, Б.Б нарт бэлнээр өгсөн. Б.Б ОХУ явлаа машинаар явж байгаа учир 3 хоноод очно энэ хооронд 35.000.000 төгрөгөө хойноос шилжүүлээрэй. А.Гтэй холбоо бариарай тэр миний арын ажлыг даана гэсэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн АТМ-ээс 5014331180  тоот  данснаас  5007673827  тоот  данс  руу   10.000.000  төгрөг шилжүүлсэн. А.Г хамт байж байгаад шилжүүлсэн ба энэ дансыг Б.Бын данс гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б.Б та мөнгөө хурдан шилжүүл гэж мессеж надруу бичсэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5014331180 тоот данснаас 5031730870 тоот Хонгорзул гэх данс руу 14.000.000 төгрөг шилжуулсэн. Яагаад энэ данс руу шилжүүлж байгаа юм гэхэд Б.Б ОХУлсад байгаа өдөрт 20.000.000 төгрөгний лимиттэй лимит нь хэтэрчихээд байна, энэ хүний данс руу хий гэж хэлсэн гэсэн. Гурил 14 хоногийн хугацаанд 3 вагон ирнэ гэж тэр хоёр хоёулаа хэлсэн. Гурилыг хаан хүнс авахаар болсон чи вагоноос 6.000.000 төгрөг буюу ашгийн 3\1-ийг аваарай гэсэн, 14 хоног арай болоогүй байхад 2016 оны 7 дугаар сарын 10-нд А.Г машин авья наадмаар унахгүй машингүй болчихлоо гэсэн. Нөхөр машин зардгийг тэр мэдэж байсан юм. Би манайд ганцхан машин байна 7.000 000 төгрөгний үнэтэй гэхэд А.Г хамаагүй мөнгийг төлж чадна Орос улсаас гурил ороод ирнэ гэсэн. Тэр өдрөө манай нөхөр Батдэлгэрээс А.Гийн нөхөр Бат-Ирээдуй техникийн захаас очиж “Соната-7” маркийн саарал энгийн дугаар аваагүй машин худалдан авсан. Тэр өдрөө авах гэтэл наадам учир бүртгэлийн газар хаасан байсан. Бат-Ирээдүй таньдаг хүнтэй өөрсдөө дугаар авчихья гэсэн. Тэгээд гаалийн бичгийг өгч машин худалдсан талаар баримт үйлдээгүй. Машины мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 24-ний дотор өгнө гэсэн ба 24-н болоход А.Г руу залгаж машины мөнгөө нэхэхэд гурилын мөнгө орж ирээгүй байна та хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр таньдаг Бямбасүрэн гэх хүнээс 7.000.000 төгрөг зээлээч хүн асууж байна гэхэд тэрээр 7.000.000 төгрөг байхгүй 1.000.000 төгрөг 2000 доллар байна гэсэн. А.Гэд дамжуулж хэлэхэд авья гэсэн учир Бямбасүрэнг А.Гэй уулзуулж тэр хоёр гэрээ байгуулсан. 1 сарын дараа А.Гийн ярьсан гурил ирээгүй. А.Гээс гурил болон Б.Бийг асуухаар өнөөдөр, маргаашгүй гурилтайгаа орж ирнэ гэдэг байсан. А.Г ОХУлсаас хил дээр 3 вагон гурилаа зарчихлаа 1 кг-ийг 30 рублээр өгчихлөө дахиад гуриландаа цааш явлаа гэсэн А.Г хил дээрээс гарсан гурилын ашиг таны 6.000.000 төгрөг байгаа гэхээр нь тэр мөнгөнөөс чинь авья хоол ундны мөнгөгүй болчихлоо гэхэд тэр мөнгөөр дахиад 1 вагон гурил авсан гэж А.Г хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Б.Б, А.Г, Бат-Ирээдүй, Насанжаргал нар ирж надтай уулзаад квот гэх юм бүтсэнгүй гэхээр нь та нар юу яриад байгаа юм квот гэх юм яриагүй шүү дээ гээд уурласан. Б.Б дахиад 30 сая төгрөг олоод өгөөч гэсэн ба яах гэж байгаа юм гэхэд Соёмбоо оруулсан мөнгөө өгч эрхээ авах гэсэн юм гэхээр нь тийм мөнгө байхгүй Үнэнцэцэгийн зээл гарвал тэр мөнгөнөөс 10 сая төгрөгийг ав гэж хэлсэн. Нэхээд болохгүй болохоор нь миний байрыг барьцаанд тавиад мөнгө ав гэж хэлсэн. Тэгтэл нөхөр уурлаад би байраа барьцаанд тавиагүй. Би нийт Ганбилэг Б.Б нарт дансаар болон бэлнээр 28.500.000 төгрөг өгсөн ба машины 7.000.000 төгрөгийг Ганбилэг, Б.Б нараас авах ёстой..." гэх мэдүүлэг /4хх-ийн 50-53х/,

гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. "стратегийн хүнс" гэдэгт монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус гэх зүйлийг тодорхойлж өгсөн байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно. Энэ зөвлөмжийн дагуу Хүнсний тухай хуулийн 6.8-д заасны дагуу Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно. Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай" журам баталсан. Энэ тогтоолд хэрхэн яаж стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл хэрхэн олгох талаар зохицуулсан. Гадаадаас гурил импортлох квотыг тухайн жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоож өгдөг. Ийм эрх зүйн актын хүрээнд асуудал шийдэгдэнэ. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно гэж заасан байгаа болохоор хувь хүн гадаадаас гурил оруулж ирэх боломжгүй юм. Хуулийн этгээдүүд хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний дараа гурил импортлох эрх авна. Энэ нь Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор зохицуулагддаг..." гэх мэдүүлэг /5хх-ийн 209-210х/,

гэрч М.Соёмбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Нямцэрэн гэх хүнийг танихгүй, би оны үед Б.Б гэх залуутай ОХУлсад наймаа хийж байгаад танилцаж байсан. Энэ үед Б.Б нь оюутан байсан. Б.Б хэн гэдэг хүнээс мөнгө төгрөг авч байгаа талаар мэдээгүй. Найзынхаа квот дээр гурил оруулж ирэх гэж байгаа гэсэн. Найз нь хэн гэдэг талаар мэдэхгүй байна. "Хаан хүнс" ХХК-ний нэр дээр гурил оруулж ирэх ямар нэг квот байгаагүй. Гурил оруулж ирэх квотыг хэрхэн яаж авдаг талаар нарийн сайн мэдэхгүй. Б.Б надаас гурилын мөнгө төгрөг гэж авсан зүйл байхгүй. Б.Б ОХУлсад явж байгаад гурилын талаар ярилцаж байсан. Тэгэхээр нь гурил оруулаад ирэх юм бол манай компани авч магадгүй гэж хэлж байсан. Оруулж ирэх гэж байгаа гурил нь үнийн хувьд боломжийн байсан юм. Б.Бод гурилын мөнгө төгрөг гэж би олон компаниас ямар нэг мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Б.Б лаазалсан мах гаргасан эсэхийг мэдээгүй. Харин Б.Б лаазалсан мах аргасан гэж ярьж байсан. Б.Б надтай уулзаад бууз хойшоо гаргах алаар ярилцсан. Тэгээд бид хоёр 2016 оны 5 дугаар сарын сүүлээр ОХУ руу явсан. ОХУ-д 28 хоног байж байгаад аваад явсан юм. Новосибирскийн хотын дарга, мал эмнэлгийн дарга нартай уулзаад яриа хэлэлцээр бараг бүтсэн. Гэвч манай "Хаан Хүнс" ХХК-ий удирдлага зөвшөөрөөгүй..." гэх мэдүүлэг /5хх-ийн 207-208х/,

“...Би тухайн үед Хаан хүнс ХХК-ий маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд ОХУ руу явахдаа Хаан хүнс ХХК-ий маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд ОХУ руу явахдаа Хаан хүнс ХХК-ий буузыг ОХУ руу гаргах зорилгоор судалгаа хийж зарим нэг хүмүүстэй уулзаж явсан. Энэ ажилд Б.Б орчуулга хийх, түүний танилын хүрээллийг хэрэг болгож явсан байгаа. Квот гэдэг зүйл чинь өөрөө аж ахуй нэгтэй байж тэр аж ахуй нэгж дээр нь гардаг зүйл. Б.Б надад квот байгаа гэж худал хэлсэн байна. Надад ямар нэг квот байгаагүй, ямар нэг квот байгаа гэж Б.Бод хэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /7хх-ийн 199-200х/,

Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...Хаан хүнсэд ажилладаг найз Соёмботой бид 2 лаазалсан махны маркетингаа хийхээр Монгол оюутнууд ажилд аваад маркетингийн судалгаа хийсэн, 3000 хүнээс судалгаа авсан. лаазалсан махны маркетинг хийхийн тулд том том сошиалд мөнгө төлж сурталчилгаа зэргийг хийлгэсэн, ...ОХУ-аас гурил авчраад Хаан хүнс ХХК-д нийлүүлэхээр тохироод туршилтаар дээж гурил, үнийн саналаа явуулсан чинь Хаан хүнс ХХК зөвшөөрсөн. 2 вагон гурилаа ачуулан явах гэхэд Монгол Улсад гурил оруулж ирэх квот гараагүй байсан болохоор оруулж ирж чадаагүй, гурил вагондоо аччихсан байж байгаа. Квот гарангуут Хаан хүнс ХХК-д нийлүүлнэ. Авсан гурилаа буцааж өгөхөд гэрээнд зааснаар манай талд асуудал үүссэн учир буцааж өгч болохгүй байгаа..." гэх мэдүүлэг /3хх-ийн 222х, 5хх-ийн 2-3х/ гэсэн мэдүүлгүүд нь хохирогч Д.Нямцэрэн, гэрч М.Соёмбын мэдүүлгээр няцаагдана. Мөн ОХУ-аас гурил оруулж ирэх ажил хөөцөлдөж вагонд ачуулсан гэх ямар нэг баримт байхгүй болно.

Б.Б, Д.Нямцэрэн нарын хийсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ" Б.Б, А.Г нар нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 39 сая төгрөг авсан гэх гар бичмэл баримт /4хх-ийн 74х/, хохирогч Д.Нямцэрэнгээс гаргаж өгсөн түүний өгсөн мэдүүлгийг нотлох А.Г, Б.Б, Насанжаргал нартай мессеж, мессенжерээр харьцсан гэх баримтууд /4хх-ийн 85-96х/, Б.Бын 2016 оны 6 сард Монгол Улсын хилээр гараагүй болох лавлагаа /4хх-ийн 153х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

8. Шүүгдэгч А.Г, Б.Б нар бүлэглэн хохирогч А.Мөнхжаргалаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох "Бэг бүрд" ХХК-ний барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж итгүүлэн, уг орон сууцнаас худалдахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "Хаан" банкны салбараас 25.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард үлдэгдэл төлбөрт 2.300.000 төгрөгний гоо сайхны барааг тус тус залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

хохирогч А.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай дүү Мөнхжавхлангийн найз Пүрэвжав гэх залуу СХД-ийн Ханын материалын эцэст ТОСК-ын орон сууцыг "Биг Бүрд" ХХК барьж байгаа энэ барилгын дотор заслыг “Мон азер роуд” ХХК хийж байгаа бөгөөд төлбөрт нь 7 байр авч байгаа тэгээд одоогоор эд нарт мөнгө хэрэгтэй байгаа болохоор 1 өрөө байраа 1 мвк-ыг нь 800.000 төгрөгөөр бодож 33,54 мкв байрны төлбөрийг өгчихвөл 11 сард байр нь ашиглалтанд орохоор оруулна гэж байна лээ гэсэн тухайн үед би орон сууц сонирхоод хайж байсан бөгөөд гадаадад ажиллаж байхдаа хураасан мөнгө бэлэн байсан болохоор тэр байрыг сонирхож үзье гэж бодоод Пүрэвжаваас “Мон азер роудын” менежер А.Г гэх эмэгтэйн утасны дугаарыг авч яриад 2015 оны 9 дүгээр сарын 23-ны очиж уулзахад А.Г, Б.Б хүмүүстэй уулзаж байраа үзээд мкв-ыг нь 800.000 төгрөгөөр бодож 33,54 мкв 1 өрөө байрыг 26.864.000 төгрөгөөр худалдаж авахаар болж “Биг бүрд” ХХК-ын борлуулалтын албан дээр очиж уулзаад Мон азер роудаас бартерийн орон сууц худалдан авах гэрээг "Биг бүрд"-тэй байгуулсан. Тэгээд А.Г надад манай захирлын дансны дугаар гээд Хаан банкны 5034564972 тоот дансанд 25 сая төгрөгийн үлдэгдэл 3 сая төгрөгт гоо байхны бараа болох үнэртэй ус, гутал, хувцас зэргийг 2015 оны 10 сарын сүүлээр А.Г СХД-ийн өөрийн төрсөн дүү Мөнхжавхлангийн гэрт өгсөн. Тэгээд мөнгөө өгчихөөд байраа ашиглалтанд орж байгаа эсэх талаар асуухад дулаанаа аваагүй байгаа тийм учраас дотор засал хийгдээгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би хавар дулаан орохоор байр ашиглалтанд орох юм байна гэж ойлгоод А.Г, Б.Б болон Биг бүрд рүү утсаар ярилгүй орхисон. Тэгээд 2016 оны 5 сард баригдаж буй барилга дээр очиж Биг бүрд ХХК-ий захирал Ганбаатартай очиж уулзахад манай компани нь Мон азер роудтай гэрээгээ цуцалсан манайхтай ямар ч хамаагүй учир тэр хүмүүстэйгээ уулзаж мөнгө төгрөгөө ав таны мөнгөө өгсөн гэх энэ компанийг олон хүмүүс асууж ирж мөнгөө авъя байрандаа оръё гээд байгаа гэсэн тэгэж хэлэхээр нь би гайхаад гэрээ хийж мөнгө өгсөн А.Г гэх хүүхэн рүү яриад асуухад Манай компани нь Биг бүрдээс гэрээгээ цуцалсан гэхдээ танаас авсан байрны мөнгийг эргүүлж төлнө эсвэл танд байрыг чинь Биг бүрд компанитай ярьж байгаад аваад өгнө гэж хэлэхэд би итгээд 2016 оны 8 cap хүртэл байр аваад өгөх байх эсвэл мөнгө буцаагаад өгчих байх гэдэг байдлаар хүлээж байсан. Тэгээд 2016 оны 8 сараас А.Г рүү утасдаж мөнгөө нэхэхэд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээчих гэсэн энэ хүртэл хүлээгээд өгөхгүй бол цагдаадаа өгнө үү хамаагүй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээгээд А.Г рүү утсаар ярихаар утсаа авахгүй байсан бөгөөд тухайн үед А.Г бас мөнгөө залилуулсан гэх хоёр хүнтэй уулзаад А.Гийн ХУД-ийн 2 дугаар хорооны 356-12 тоот дахь гэрт нь очиход А.Г өөрөө байхгүй байсан бөгөөд гэрт нь А.Гийн ах гэх эрэгтэй байсан бөгөөд тэр нь А.Г Эрдэнэт явсан байхгүй байгаа маргааш өглөө ирж уулз гэж хэлсэн. Маргааш өглөө нь очиход хаалгаа тайлж өгөөгүй. Тэрнээс хойш Мон азер роуд ХХК-ий захирал Б.Бтой утсаар болсон зүйлийг хэлэхэд Оросын холбооны улсад явж байна очиж байгаад уулзъя гэж хэлсэн. Б.Б нь би та нараас мөнгө авсан нь тэр мөнгийг Бэг Бүрд ХХК-ий барилгад зарцуулах гэж байтал эдний компани оруулаагүйгээс болоод ажил нь хойшлогдсон бөгөөд тэр хугацаанд мөнгө байлгаж байснаас Монголоос махан таташ худалдаж аваад Орос улс руу гаргаж бизнес хйисэн бөгөөд Оросоос мөнгөө авч чадахгүй болсон тэгээд 2016 оны 10 дугаар сард Б.Б болон түүний өмгөөлөгчтэй бид гурав уулзахад бид нар Бэг Бүрдтэй шүүхдээд ямар ч гэсэн тэндээс 1 өрөө байр гарна аль нэгэнд нь өгнө эсвэл Оросоос 2017 оны 01 дүгээр зарын 03-нд мөнгийг нь чинь шилжүүлнэ гэсэн гар бичмэл харуулсан. Тэгээд мөнгөө авчихвал өгчихнө гэж хэлээд өдийг хүртэл намайг залилж байна..., ...А.Г надад 5034564972 дансыг захирлын данс гэж хэлээд өгөхөөр нь би 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. А.Г Сонгинохайрхан дүүрэгт байр барьж байгаа бөгөөд засвар хийх гэхээр мөнгөгүй болчихсон эхний хэдэн байраа хямдхан зарж байгаа гэж хэлэхээр нь би итгээд А.Гтэй танилцаж улмаар А.Гтэй орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээгээр байгуулсан учраас уг гэрээндээ итгээд л мөнгө өгсөн. Б.Боос ойролцоогоор 2.000.000 төгрөг авч байсан гэхдээ Б.Б надад 2.000.000 төгрөг өгөхдөө А.Гэд өгсөн мөнгөнөөс чинь өгч байгаа зүйл биш шүү, би зүгээр чамд өгч байгаа юм шүү. Чиний А.Гэд өгсөн мөнгийг би өгөх болно гэж хэлдэг байсан..., ...Би бэлэн мөнгийг Хүслэн гэх залуугийн Хаан банкны дансанд бэлнээр 25.000.000 төгрөг төлсөн. А.Г над руу утсаар ярьснаа 25.000.000 төгрөг авчихлаа гэж хэлсний дараа нь ...А.Гэд 2.300.000 төгрөгний гоо сайхны бараа, гутал хувцас өгсөн байгаа. А.Г, Б.Б нараас 27.300.000 төгрөгийг нэхэмжилж байна..., ...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох 33 гаруй мкв хэмжээтэй 1 өрөө байрыг 1 м кв 800.000 төгрөгөөр бодож нийт 26.8 сая төгрөгөөр худалдаж авахаар болж Биг бүрд ХХК-ийн борлуулалтын албатай гэрээ хийж А.Г, Б.Б нарт мөнгөө өгсөн юм. Надад яагаад хямдхан зарсан бэ гэхээр дотоод заслын ажил эхлэхэд бэлэн мөнгө шаардлагатай байна гэж хэлж ойлгуулсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 38х, 55х, 57х/,

гэрч Г.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 8 сарын хавьцаа манай 10 жилийн нэг ангид сурч байсан А.Г гэх найз маань над руу залгаад надад хямдхан байр байгаа шүү авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай байр юм бэ гэхэд А.Г би энэ байрны дотор заслын ажил хийж байгаа бөгөөд бартерээр байр авч байгаа юмаа гэж хэлэхээр нь би за за би байр авах хүн байвал хэлье гэж хэлээд утсаа тасалж байсан. Тэгтэл яг тухайн цаг хугацаанд би Мөнхжаргал эгчийн дүү Мөнхжавхлан надруу залгаад ойр зуурын юм ярьж байгаад манай эгч гадаадаас ирчихсэн хямдхан байр хайж байгаа чи байр мэдэж байгаарай гэж хэлэхээр нь би манай ангийн А.Г хямдхан байр зарна гэсэн шдээ чи А.Гтэй яриад үз гэж хэлээд А.Гтэй яриад байрныхаа байршил юмыг асуучихаад ер нь бол А.Гийн барьж байгаа байрнаас авахаар болчихлоо гэж надад Мөнхжавхлан хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараагаар Мөнхжавхлан, эгч Мөнхжаргалынхаа хамтаар манай ажил дээр ирээд мкв-ийн үнээс жоохон буулгаад өгөөч гэж хэлэхээр нь би за гэж хэлээд Мөнхжавхлан, Мөнхжаргалын нарын хамтаар баригдаж байгаа байрны гадна талд очоод Б.Б, А.Г, Бат-Ирээдүй, Хүслэн нартай уулзахад Б.Б Мон Азер Роуд ХХК-ний захирал, А.Г Мон Азер Роуд ХХК-ийн борлуулалтын менежер, Бат-Ирээдүй нь А.Гийн нөхөр гэж өөрсдийгөө танилцуулсан. Тэгээд байраа мкв нь 800.000 төгрөгөөр авахаар тохиролцож бэлэн 25.000.000 төгрөгийг Хүслэн гэх хүний хаан банкны данс руу шилжүүлээд Мөнхжаргал эгч Бэг Бүрд ХХК-тай орон сууцны захилгын байр барих гэрээ байгуулчихаад явсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 39-40х/,

гэрч Г.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Мон Азер Роуд" ХХК-д менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд "Мон Азер Роуд" ХХК-нд удирдах ажил хийдэг байсан А.Г чиний хаан банкны 503464972 дугаарын дансыг ашиглаад компаний гүйлгээгээ хийж байя гэж хэлээд миний дансаар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхжаргал гэдэг хүний 25 сая төгрөгийг оруулаад Б.Бийн данс руу шилжүүлээд авсан. А.Г, Б.Б хоёрт миний банкны карт байдаг байсан. Миний мэдэхийн Мөнхжаргал гэдэг хүний 25 сая төгрөгийг миний дансаар оруулаад явсан. Мон Азер Роуд" ХХК нь Биг бүрд" ХХК-тай барилгын дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулсан гээд зузаан материал харуулж байсан. А.Г, Б.Б нар барьтерийн гэрээгээр байр авна гэж байсан. Би сард 500.000 төгрөгийн цалин авч байсан. Надаас гадна А.Г, Еат-Орших, Бат-Ирээдүй нар байсан. 2016 оны 6 дугаар сарын орчим Мөнхжаргал гэдэг хүн утсаар ярьж байрны асуудал юу болж байна, ашиглалтанд орсон уу гэж асуусан. Тэгээд би А.Гтэй уулзаж нөгөө хүмүүсийн байр нь юу болсон талаар асуухад манай ажилчид ажилдаа орсон байгаа гэж хэлсэн. Намайг ажиллаж байхад барилгын заслын ажил хийгээгүй байсан. Миний хувьд мэдэж байгаа зүйл гэвэл энэ байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 56х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

9. Шүүгдэгч А.Г, Б.Б нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох "Бэг бүрд" ХХК-ий барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж итгүүлэн, уг орон сууцнаас 1 мкв байрыг 800.000 төгрөгөөр  худалдахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Наранцэцэгтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан нийт 32.670.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

хохирогч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 12 дугаар сарын эхээр А.Г гэх Б.Бын эхнэртэй оагшийн дээд дээр уулзахад би барилгын компанид ажиллаж байгаа манай захирал Б.Б 1 м кв 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн гэхээр нь би уг байрыг нь сонирхоод 2-3 хоногийн дараа А.Гтэй утсаар холбогдоод 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баруун дөрвөн замын дэргэд байрлах Голомт хотхонд байрлах Голомт хотхоны оффисд охин Оюунбилэгийн хамтаар очоод Мон-Азер ХХК-ий захирал Б.Бтой уулзахад урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Б.Б нь надад Бэг Бүрд ХХК-тай хийсэн гэрээг үзүүлсэн. Тухайн үед орон сууцны байшин худалдах, орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээнд миний охин Оюунбилэг гарын үсэг зурсан. Б.Б бид хоёрт Хүслэн гэдэг хүний дансны дугаар өгөөд үлдэгдэл 22.670.000 төгрөгийг хийчихээрэй гэж хэлсэн. Долоо хоногийн дотор 22.670.000 төгрөгийг АТМ-ээр Хүслэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сард би Сонгинохайрхан дүүргийн Хайрхан хотхонд очтол миний захиалсан хоёр өрөө байрны ажил явагдаагүй байсан Тэгээд би Бэгд Бүрд ХХК-ий Бадам /99004958/ гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад хүйтэн байгаа болохоор барилгын ажиллагаа хойшлогдоно гэж хэлсэн. Ингээд 2016 оны 4 дүгээр сард буюу цагаан сарын дараагаар Хайрхан хотхон дээр очиход байрны гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байсан ба би Б.Бын rap утас руу залгахад холоогдох боломжгүй байсан учраас Бэг Бүрд ХХК-ий Бадам гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад Б.Бын компаний ажилчид нь ажлаа хийхгүй байгаа, тэгээд надад Ундармаа гэдэг хүний /89998080/ дугаарыг өгөөд би уг дугаарын утас руу нь холбогдож уулзахад Б.Бод бэлнээр 50.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн, би Б.Быг сураглах зорилгоор Мон-Азер ХХК-ий оффис нь байхгүй болсон байсан. 2016 оны 6 дугаар сард би Бадам захиралтай гар утсаар холбогдоход Мон-Азер ХХК-ий захирал Б.Б нь ажлаа хийхгүй байгаа болохоор бид гэрээг цуцалсан гэж хэлсэн. Тэгээд би Б.Бтой уулзаад мөнгөө асуухад таны мөнгийг Орос руу душанк гаргахад зарцуулсан учраас Оросоос мөнгө ирэх үед эргүүлж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Б худал ярьсаар өдийг хүрсэн. Мон-Азер ХХК-тай голомт хотхоны оффис дээр орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээг манай охин Оюунбилэг хийгээд дараа нь СХД-ийн 6-р хорооны Хангай хотхонд байрлах Бэг бүрд ХХК-ний байранд орон сууцны оарилгын захилгаар барих гэрээг байгуулсан." гэх мэдүүлэг /4хх-ийн 217х, 8хх-ийн 186-187х/

гэрч П.Бадамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай компани нь Мон азер роуд ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээнд 450.000.000 төгрөгний үнэ бүхий 7 ширхэг 1 м кв 1.450.000 төгрөгниий үнэтэй байрыг бартерийн журмаар байгуулж талууд гарын үсэг зуралцсан. Гэрээний хугацаагаар бол 2015 оны 10 дугаар сард ажил эхлэх байсан байсан боловч улсаас хийгдэх дэд бүтцийн ажил хийгдээгүйн улмаас ажил 2016 оны 3 дугаар cap хүртэл хойшлогдсон. 2016 оны 3 дугаар сарын 03, 15-нд дэд бүтэц хийгдэхгүй байгаа шалтгаанаар гэрээг цуцлах тухай албан бичиг Мон Азер роуд ХХК-д хүргүүлсэн боловч гэрээг цуцлахгүй гэсэн хариуг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-нд 250 ажилчдаа ажилд нь оруул гэж Б.Бтой гар утсаар нь холбогдож хэлсэн боловч, 2016 оны 4 сарын 15-нд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ирсэн. Тэгээд Б.Б эдгээр ажилчдын урьдчилгаа мөнгө болон цалинг өгөхгүй байсан учраас ажилчид нь ажлаа гүйцэтгэхээ болиод, эдгээр ажилчид хоорондоо маргалдаад СХД-ийн цагдаагийн хэлтсээс алба хаагч нар ирж зодооныг тараасан. Тэгээд манай компанийн зүгээс Мон азерын ажилчид гэх 10 хүнд Мон Азер компанийн ажилчид биш гэж хэлүүлсэн бичлэг хийн цаасан дээр Мон азер ХХК-ий ажилчид биш гэсэн утгатай өргөдөл бичүүлсэн юм. Тухайн үед ажил гүйцэтгэсэн мөнгийг хүн тус бүрд нь ажлын хөлсийг өгсөн. Тэгээд би Б.Бтой холбогдоод танай ажилчид чинь яваад өглөө гэж хэлсэн чинь, дараагиин хүмүүсээ би явууллаа, маргааш өглөө 10 цаг гэхэд танай талбай дээр бэлэн байна гэж хэлж байхыг нь би гар утсаараа бичиж авсан. Тэгээд маргааш өглөө нь Мон Азер ХХК-иас хоёр хүн ирэхлээр нь бид нар талбай руу оруулаагүй. Үүнээс хойш Б.Б таг чиг болсон. Хэсэг хугацааны дараа Б.Б миний гар утас руу 00279134760001 гэсэн дугаараас залгаад "би Оросод байна, мөнгөө аваад удахгүй очно, байрны урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүсийн хохиролыг барагдуулна" гэж хэлсэн.Мөн хэсэг хугацааны дараа Б.Б Оросоос холбогдоод би мөнгөө хөөцөлдөөд байж байна, та миний өрөнд хоёр ширхэг автомашин авчих гэж хэлэхлээр нь би зөвшөөрсөн боловч Б.Б таг чиг болсон. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мон азер роуд ХХК-д гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан тухай албан бичиг хүргүүлэх гэсэн боловч компаний хаана байгаа эсэх нь мэдэгдэхгүй, гар утасны дугаарууд нь холбогдохгүй болохлоор нь бид нар гэрээг цуцалсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай компанид шүүхээс нэхэмжлэл ирсэн. Шүүх хурал нь одоо хүртэл хойшлогдоод байгаа. Манай компани нь Мон Азер роуд ХХК-тай гэрээ байгуулж 7 ширхэг байрны бартерийг хийсэн. Эдгээр 7 байрны урьдчилгаа мөнгө манай компанийн Улаанбаатар банк болон Голомт банкны дансууд руу орох ёстой байсан боловч, Б.Б нь өөрийн данс руу шилжүүлж авсан байсныг сүүлд байрны урьдчилгаа мөнгө төлсөн захиалагч нapaac мэдсэн. Гурвалсан гэрээг манай компаний захирал Ганбаатар нь Мон Азер Роуд ХХК-ий захирал Б.Б болон захиалагчтай нь байгуулсан юм, уг гэрээ нь Мон Азер ХХК-ий албан бичгийн дагуу байгуулж байрыг захиалагчийн нэр дээр нь шилжүүлж, өгсөн юм. Гэрээг СХД-ийн 6-р хороо Бэг Бүрд ХХК-ийн оффисд байгуулсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 216х/,

гэрч П.Бадамын дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай компаний менежер Ууганцэцэгээр зуучлуулан "Мон Азер Роуд" ХХК-ийн захирал Б.Б гэх залуу ирж уулзсан. Б.Б анх уулзаад байхдаа манай компани их олон газар барилгын гүйцэтгэл хийж байсан гээд зузаан каталоги үзүүлээд аваад явсан. Барилгын дотор болон гадна талын бүх талын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэхээр нь баярлаад хүлээн авсан. Б.Б хэлэхдээ өөрийн гэсэн 300 ажилтантай, мөн гэрээгээр БНАСАУлсаас ажилтан авч ажиллуулдаг гэж хэлсэн. Танай ажлыг 1 сарын дотор хийгээд дуусгана гэсэн. Би хүлээн авч ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэх гэрээний эхийг Б.Б өөрөө бэлдэж ирээд гарын үсэг зуруулсан. Ажлын гүйцэтгэлийг 100 хувийн барьтераар хийхээр тохирч орон сууцны 7 байрны захиалгын гэрээний эрхийг авсан. Энэ гэрээ нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан. 2015 оны 10 дугаар сард ажил эхлэх байсан боловч дулааны хангамжийг улсаас хийж өгөөгүйн улмаас ажил эхэлж чадаагүй юм. Энэ барилга нь гэр хороололын дахин төлөвлөлтөөр баригдаж байсан юм. Улсаас төсөв хөрөнгө нь орж ирээгүй юм. 2015 оны 10 дугаар сард барилгын 7.300.000 төгрөгийн шаврын ажил хийсэн. Энэ ажлыг 10 гаран хүн ирж хийсэн. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Б гэх залуу ирж уулзан танай компаниас болж ажил зогссон тул манайд өгч байгаа бартерийн 7-н байраа хүмүүсийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна гэсэн. Манай компаниас шилжүүлж болохгүй гэж хэлсэн чинь Б.Б яагаад танайхаас болоод манай ажил хийгдээгүй гээд хэрүүл хийгээд явсан. Тэгэхээр нь Б.Бод албан бичиг өгчих гэж хэлсэн. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Б манайд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/02 дугаартай албан бичиг өгсөн. Энэ бичгийн утга нь байр захиалсан иргэний нэр дээр барьтерийн байрыг шилжүүлж өгөхийг хүссэн байсан. Манай компаниас 7 байрыг 6 хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд манай компаниас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Гэрээ байгуулсан иргэдээс мөнгөө өгч магадгүй гэж үзээд өөрийн компаний эзэмшиж байгаа “Голомт банк"-ны 1105036009 дугаарын дансыг тусгаж өгсөн боловч гэрээ байгуулсан иргэдээс нэг ч төгрөг манай дансанд хийгээгүй. Харин "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Бод бүгд мөнгө төгрөгөө өгсөн байсан. Байрны захиалгын гэрээ байгуулсан иргэд байрандаа орох гэж хэл ам хийгээд ирэхээр нь мөнгө төгрөгөө Б.Бод өгсөн гэдгийг мэдсэн. Манай компаниас дулааны холболт хийгдээгүй тул танай компаниар хийлгэх ажлын гэрээгээ цуцлах талаар 2015 оны 11 дүгээр сард албан бичгээр хүргүүлсэн боловч "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Б танай компани гэрээгээ цуцлах үндэслэл байхгүй гээд дайраад байсан. Тэгэхээр нь хүмүүсээс мөнгө төгрөг авсан гэдгийг мэдээд Б.Бийг 2016 оны 3 дугаар сард дуудаж уулзаад танай компани ажлаа эхэл гэсэн чинь ажилчин гэх хүн байхгүй байсан. Тэгэж байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэл, Уранаа гэх хоёр хүнээр ахлуулсан 10 гаран хүн ирээд ажил эхэлсэн. Эдгээр хүмүүс 10 хоног ажиллаад "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Б цалингаа өгөхгүй байгаа тул ажлаа зогсооно гэхээр нь Б.Бийг дуудаад гурван талын уулзалт хийсэн. Ажилчдын зүгээс маргаашийн дотор цалингаа өгөхгүй бол энэ ажлыг хаяад явлаа гэсэн шаардлагыг Б.Бод тавьсан. Тэр үеийн уулзалтын бичлэг байгаа. Б.Б маргааш цалинг өгнө гээд явсан боловч мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд ажилчид ажлаа хаяад явсан, явахдаа тэд нар бид нарыг зараар дуудсан, үндсэн ажилчин биш гэдгээ хэлсэн. Тийм учраас бид нарын ажлын хөлсийг танай байгууллага өгөх ёстой гээд манай байгууллагаас ажилчдын цалинг өгч явуулсан. Эдгээр ажилчид нь хөдөлмөр хамгаалалын ямар нэг хувцас хэрэглэлгүй байсан. Гэтэл "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Б манай үндсэн ажилчид, эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалыг төлж байсан, хувцас хэрэгсэл өгч байсан гэх зэргээр 30 сая төгрөгийг манай компаниас нэхэмжилж шүүхэд хандсан боловч өөрсдөө шүүх хуралдаа ирдэггүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 184/Ш32017/03407 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаах шийдвэрийг гаргасан. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Б анх А.Гийг танилцуулахдаа манай нягтлан бодогч гэж дагуулж ирээд бүх тооцоог энэ хүн хариуцна гэж хэлсэн. Сүүлдээ эхнэр, нөхөр гэж байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 9-10х/,

гэрч Бадамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Я.Ганбаатар бол миний нөхөр байгаа юм. Бэг бүрд ХХК-ний захирлаар ажилладаг. Би Бэг бүрд ХХК-ний дэд захирлаар ажилладаг. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Мон Азер фоуд” ХХК-тай хамтран ажиллах заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа манай компаний орон сууцны барилга дээр хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед 7 ширхэг байрыг ажлын гүйцэтгэлийн дүнд өгөхөөр тохирсон. Тухайн үед ажил эхлэхэд бэлэн мөнгө шардлагатай учраас дээрх байруудыг бололцоотой хүмүүст нь зарж борлуулаад байж байя гэсэн. Үүнийг нь эхний ээлжинд зөвшөөрөөгүй. Гэтэл бидний мэдлийн байрыг та нар яахаараа зөвшөөрдөггүй юм бэ өөрсдөө хариуцлагаа хүлээх учраас та нар зөвшөөрөх ёстой гэсэн шаардлага удаа дараа тавиад Мон Азер роуд ХХК-с ирсэн албан бичгийг үндэслээд тухайн байр авч байгаа хүнд хүртэл бүх тайлбарыг нь хэлж байрыг шилжүүлэх гэрээг хийсэн. Тухайн үед Мон Азер фоуд ХХК-ний албан бичгийг үндэслэн манай компани, тухайн байр авах гэж байгаа иргэнийг оролцуулан гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Манай компани Наранцэцэг гэж хүнтэй мон азер фоуд ХХК-ний албан бичгийн дагуу гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээн дээр үнийн дүн тусгагдаагүй байсан. Мон Азер фоуд ХХК-иас тус иргэнтэй 2015.12.12-ны өдөр мкв-ыг нь 800.000 төгрөгөөр буюу 44.912.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 223х/,

гэрч Я.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай Бэг бүрд ХХК нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан. Тухайн үед манай компанийн менежер ажилтай байсан Ууганцэцэг гээд эмэгтэй нь "Мон Азер роуд" ХХК байна энэ компанитай хамтарч ажиллаж бололцоотой юу уулзаад үзээч гэсэн Ингээд тухайн компаний холбогдох хүмүүстэй нь уулзаад хамтран ажиллахаар болоод гэрээ байгуулсан. Гэрээн дээр ажлын хөлсөнд нь 100 хувь бартераар 7 ширхэг орон сууц өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үүнийг гүйцэтгэх захирал болох эхнэр Бадамд хариуцуулж өгсөн. Тухайн үед би гэрээн дээр гарын үсэг зурсан. Нарийн асуудлыг нь манай эхнэр Бадам мэдэж байгаа..." гэх мэдүүлэг /5хх-ийн 225х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар

 

10. Шүүгдэгч А.Г, Б.Б нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох "Бэг бүрд" ХХК-ий барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж, уг орон сууцнаас хохирогч Б.Ундармаад худалдахаар болж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

хохирогч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Б.Бтой Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханын материалын буудлын хажууд Бэг Бүрд ХХК-ий барьж байгаа байрнаас 1 мкв талбайг нь 1 сая төгрөгөөр бодож 68 мкв талбай бүхий байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг байр нь 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан. Байрны урьдчилгаа мөнгийг 2 хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний 25 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Бын туслах болох Хүслэнд Хаан банкны 5034564972 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 25 сая төгрөгийг өгөхгүй бол байрыг чинь өөр хүнд өгнө шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 11 -ны өдөр захирал Б.Бын Хаан банкны 500767327 дансанд 25 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийт 50 сая төгрөгийг өгсөн. Туслах менежер А.Г нь байранд чинь удахгүй оруулна, үлдэгдэл мөнгөө бэлдэж байгаарай гээд байсан. Тэгээд орох хугацаа болсон чинь байрандаа орж чадаагүй, 2016 оны 4 дүгээр сард Б.Бтой уулзсан чинь таны мөнгийг барилга руу оруулаагүй. ОХУлс руу наймаанд яваад шатсан, А.Г хагас мөнгийг аваад зугтаасан гэж байсан. 2016 оны 9 дүгээр сард хохиролгүй болгож өгнө гэж баталгаа бичижөгсөн. Намайг байранд оруулах нь худлаа болсон. Миний орно гэж байсан Сайр ашиглалтанд орсон боловч би байрандаа орж чадаагүй. "Бэг бүрд" ХХК-ий захирал Я.Ганбаатартай очиж уулзахад Б.Б туслан гүйцэтгэх ажлаа хийгээгүй болохоор манайхаас байр өгөөгүй. Та нарыг гэрээ хийсэн нэрээр залилсан байна гэдгийг хэлсэн. Одоо би Б.Боос 50 сая төгрөгөө нэхэмжилж байна. Залилуулсан асуудалдаа гомдолтой байна, худлаа хэлээд өнөөдрийг хүрсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 154х/,

"...Миний өгсөн 50 сая төгрөгнөөс хэн нь хэдэн төгрөг мэдэхгүй байна. Ямар ч байсан А.Г, Б.Б нар 2-уулаа ирж гуйж гувшиж байгаад миний мөнгийг авсан. Надаас авсан мөнгөө Монголоос консерв худалдаад авчихсан байгаа гэж хэлсэн. Консерв худалдаж аваад ОХУ руу зарахаар явчихсан байгаа, хүлээж бай гээд байсан..." гэх мэдүүлэг /7хх-ийн 184х/,

Б.Бын  "Бэг бүрд" ХХК-ий захиралтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15/9/21-1 дугаартай "450 сая төгрөгний дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн 7-н байрны эрхтэйгээр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ",

Мон Азер Роуд ХХК-иас иргэний шүүхэд "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15/9/21-1 тоот "ажил гүйцэтгэх гэрээг хууль бус нэг талын санаачлагаар цуцалсантай холбоотойгоор өөрийн компанид учирсан 30 сая төгрөг гаргуулж өгнө үү" гэсэн нэхэмжлэл /4хх-ийн 246х, 5хх-ийн 17х/,

"Бэг бүрд" ХХК-иас Мон Азер Роуд ХХК-д хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах санал, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг цуцалсан талаарх хариу зэрэг албан бичгүүд /4хх-ийн 190х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд,

 

11. А.Г нь  2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Нямцэрэнгээс “...наадмаар унах унаагүй болчихлоо, “Х.Соната-6” маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авъя, ОХУ-аас гурилын мөнгө орж ирэхээр мөнгийг нь төлнө...” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залиласан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Д.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Манай нөхөр Батдэлгэр Солонгос улсаас автомашин оруулж ирж зардаг юм. Тэгтэл А.Г нь наадмаар унах унаа байхгүй байна чи нөхөртөө хэлээд зарж байгаа автомашинаасаа нэг “Соната-6” маркийн автомашиныг нь худалдаж авъя гэж хэлээд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А.Гийн нөхөр Ирээдүй нь ирж соната-6 маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд мөнгийг нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөх болзолоор авсан юм. Гар хөлийн үсэг зураагүй би итгээд өгөөд явуулчихсан юм. Ингээд би удаа дараалан хөрөнгө оруулсан мөнгө болон автомашиныхаа мөнгийг нэхэхэд удахгүй өгнө гэж хэлдэг байсан юм.

...Гурил 14 хоногийн хугацаанд 3 вагон ирнэ гэж тэр хоёр хоёулаа хэлсэн. Гурилыг хаан хүнс авахаар болсон чи вагоноос 6.000.000 төгрөг буюу ашгийн 3\1-ийг аваарай гэсэн, 14 хоног арай болоогүй байхад 2016 оны 7 дугаар сарын 10-нд А.Г машин авья наадмаар унахгүй машингүй болчихлоо гэсэн. Нөхөр машин зардгийг тэр мэдэж байсан юм. Би манайд ганцхан машин байна 7.000 000 төгрөгний үнэтэй гэхэд А.Г хамаагүй мөнгийг төлж чадна Орос улсаас гурил ороод ирнэ гэсэн. Тэр өдрөө манай нөхөр Батдэлгэрээс А.Гийн нөхөр Бат-Ирээдуй техникийн захаас очиж “Соната-7” маркийн саарал энгийн дугаар аваагүй машин худалдан авсан. Тэр өдрөө авах гэтэл наадам учир бүртгэлийн газар хаасан байсан. Бат-Ирээдүй таньдаг хүнтэй өөрсдөө дугаар авчихья гэсэн. Тэгээд гаалийн бичгийг өгч машин худалдсан талаар баримт үйлдээгүй. Машины мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 24-ний дотор өгнө гэсэн ба 24-н болоход А.Г руу залгаж машины мөнгөө нэхэхэд гурилын мөнгө орж ирээгүй байна та хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр таньдаг Бямбасүрэн гэх хүнээс 7.000.000 төгрөг зээлээч хүн асууж байна гэхэд тэрээр 7.000.000 төгрөг байхгүй 1.000.000 төгрөг 2000 доллар байна гэсэн. А.Гэд дамжуулж хэлэхэд авья гэсэн учир Бямбасүрэнг А.Гэй уулзуулж тэр хоёр гэрээ байгуулсан. ..." гэх мэдүүлэг  /4хх-ийн 52-53х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

12. А.Г нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Баттулгаас “Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулан авто замын  ажил бүтээж өгнө,  ээжийнх нь бие муу байна, эмчилгээнд зарцуулах гэсэн юм" гэж зээлийн гэрээ багуулж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон нийт 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2014 оны 5 дугаар cap болсон тэгснээ надад таны мөнгийг би А.Г гэдэг хүнд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Би А.Гийг нь урьд нь таньдаг байсан 2013 оны 9 сард надаас 30.000.000 төгрөгийг яг энэ Жаргалсайхан шиг ажил бүтээж өгнө гэж хэлээд авсан эмэгтэй байсан. ... Миний өгсөн мөнгө бол Жаргалсайханд 200.000.000 төгрөг А.Гэд 30.000.000 төгрөг нийт 230.000.000 төгрөг өгсөн. Оюун гэгч надтай уулзаад надад хэлэхдээ тэр Б.А гэдэг хүний найз нь гэсэн..., ...Оюунчимэгийг би танихгүй. Оюунчимэг өөрөө над руу залгаад А.Гээс чи мөнгө авах ёстой байсан юм байна. Тэр мөнгөний чинь эхний хэсэг гээд надад мөнгө өгүүллээ гээд 80.000.000 төгрөг өгсөн..., ...ингээд сүүлдээ надад А.Гийн танил гэх Оюун гэх эмэгтэй утсаар ярьж байгаад надад 80 сая төгрөг өгсөн ингээд сүүлдээ А.Г нь надаас авсан 30 сая төгрөгийг төлсөн гэж хэлээд байгаа..." гэх мэдүүлэг  /3хх-ийн 130х/, /5хх-ийн 194х/,

гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Энэ үед А.Г алга болчихсон ба тэгэж байтал Баттулга ах нэг шөнө манай гэрт ирээд мөнгө өг, үгүй бол чамайг авч явна гээд бөөн юм болсон. Тэгэхээр нь Баттулга ахад таны мөнгийг би аваагүй, таны мөнгийг А.Гэд өгсөн гээд бүх юмыг хэлж өгсөн. А.Гийг Баттулга ахад хэлэхэд Баттулга ах надад би наад хүүхэнд чинь бас 30.000.000 төгрөг өгчихөөд авч чадаагүй байгаа, наад хүүхэн чинь Зам тээврийн яаманд ажиллаж байгаад гарчихсан хүүхэн гэж хэлсэн.... " гэх мэдүүлэг /2хх-ийн 124-126х/,

А.Г зээлийн гэрээгээр халхавчилж Б.Баттулгаас 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 30 сая төгрөг залилсан "Зээлийн гэрээ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

13. А.Г нь хохирогч Г.Дагиймаад Д.Нямцэрэнгээр дамжуулан "50 сая төгрөгний зээл гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Нямцэрэнгийн дансаар 1.000.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний Түвшинзаяагийн дансаар 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 7 дугаар сард 50 сая төгрөгийн зээл банкаар хөөцөлдөөд бүтэхгүй байсан юм. Манай компаний ерөнхий менежерийн танил Нямцэрэн уулзаад зээл хөөцөлдөж байгаа талаар ярихад зээл бүтэхгүй байна гэж хэлсэн чинь зээл гаргадаг хүн байгаа. материалыг чинь үзээд зээл гаргаад өгч магадгүй гэхээр нь А.Гтэй холбогдсон чинь материалаа өгчих зээл бүтэх эсэхийг үзье гэж хэлсэн. А.Г миний материалыг үзээд 50 сая төгрөгийн зээл гарах боломжтой юм байна хөөцөлдөөд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь зээлийн материал бүрдүүлээд А.Гэд өгсөн. А.Г зээл гаргахын өмнөх урьдчилгаа гэж хэлээд надаас 2 сая төгрөг өгчих гэхээр нь Д.Нямцэрэнгийн Хаан банкны 5014331180 дансаар 1 сая төгрөг, Түвшинзаяагийн Хаан банкны 5020499735 дансаар 1 сая төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. А.Гийн бүтээж өгнө гэсэн 50 сая төгрөгийн зээл бүтээгүй. А.Гэд өгсөн 2 сая төгрөгөө нэхээд жил гаран болсон. Нямцэрэн зуучилж өгсөн гээд А.Гийн өмнөөс 2 сая төгрөг надад буцаагаад өгсөн. Миний зүгээс А.Гээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Нямцэрэн А.Гийн өмнөөс надад 2 сая төгрөг өгсөн болохоор өөрөө энэ 2 сая төгрөгөө А.Гээс нэхэмжлэх байх. А.Г анх надад зээл бүтээж өгнө гэж хэлж байхдаа хаана ажилладаг талаараа хэлж байгаагүй, эдийн засагч хийдэг гэж байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 205-206х/,

хохирогч Д.Нямцэрэнгийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Дагиймаа надад хашаа, байшингаа барьцаанд тавиад 50 сая төгрөгийн зээл авах гэсэн чинь бүтэхгүй байна, банкинд таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би А.Г гэж зээл гаргадаг хүн байна гэж хэлсэн. А.Г, Бат-Ирээүй бид нар нэг пабад сууж байхад надаас зээл гаргуулах хүн байна уу, зээл гаргахад 2 сая төгрөг өгдөг гэж байсан. Тэгээд А.Гтэй холбогдож энэ талаар хэлсэн. А.Г 2 сая төгрөг шилжүүл гэхээр нь Дагиймаагийн хүүхзд Соёл-Эрдэнэ миний данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг миний бие Дагиймаагийн хүүхэд Соёл-Эрдэнэд бэлнээр өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 199-200х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

14. Б.А нь  2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Оюунтөгсөөр дамжуулан усны худаг байгуулах тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ц.Арсланболдоос 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

хохирогч Ц.Арсланболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Миний танил Мөнхбат гэж хүн надаас 15 сая төгрөг зээлээч гэж гуйж байсан юм. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Мөнхбат намайг дуудаад Багшийн дээд дээр байна гэсэн тэгтэл Оюунтөгс гэж хүнийг надтай уулзуулаад энэ хүнтэй зээлийн гэрээ хийгээд өгчих наад хүн чинь ажил олж өгнө гэсэн тэгээд Багшийн лээдийн тэнд байдаг нэг нотариат дээр Оюунтөгстэй зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн тэгээд салцгаасан юм. 2015 оны 6 дугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн худгийн тендерийн ажил олж өгнө гэсэн тэгээд 2015 оны 6 дугаар сарын 28-нд Оюунтөгстэй утсаар яриад нөгөө ажил юу болсон бэ гэхэд ажил хойшлогдсон 7 сард болсон гэсэн тэгээд 2015 оны 7 сард Оюунтөгстэй дахиад ярьтал тохижилтын ажил хөөцөлдөж байна удахгүй гэсэн тэгээд хэд хонож байгаад дахин яриад мөнгөө авья гэхэд Оюунтөгс нь мөнгийг чинь бага багаар цувуулжөгье гэсэн тэгээд 2015 оны 8 дугаар сарын 20-нд 700.000 төгрөг, 8 дугаар сарын 31-нд 1.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 21-нд 600.000 төгрөг, 10 дугаар сарын 05-нд 500.000 төгрөг, 10 дугаар сарын 06-нд 250.000 төгрөг, 10 дугаар сарын 16-нд 550.000 төгрөг үүнээс хойш ямар ч тооцоо хийгдээгүй. Мөнгөө нэхэхээр Б.Агаас авч өгнө, яаж авч өгөх вэ гэж асуухаар цагдаад өгчихсөн байгаа эрүү үүсгэн шалгаж байгаа гэдэг байсан. Би уг нь банкнаас 25.000.000 төгрөгийг зээлээр аваад токарын машин авах зорилгоор авсан боловч ингээд дундаас нь Оюунтөгс аваад токарын машин ч үгүй мөнгө ч үгүй болсон юм. Б.Атай байнга утсаар ярьж мөнгөө нэхэхээр өнөө маргааш үгүй өгнө гэдэг байсан юм. Сүүлдээ Б.А нь чиний мөнгийг Мэндбаярт өгсөн гэсэн Мэндбаяр нь хаана юу хийдэг хүн юм бэ гэхэд Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч ажилтай гэж байсан. Би хөдөө явж байхад Б.А нь Мэндбаяр чамайг уулзъя гээд дуудаад байна гэсэн би очиж уулзаж чадаагүй түүнээс хойш Б.А Баянгол дүүргийн цагдаагийн Нямрагчаа байцаагч дээр шалгагдаж байгаа гэсэн юм. Тэгээд би өнөөдөр тантай ирж уулзаж байна. Манай найз Мөнхбат, Эрдэнэбаатар нар байсан Оюунтөгстэй бас 2 хүн хамт явж байсан. Одоо би Оюунтөгсөөс 1.000.000 төгрөг, Б.Агаас 9.500.000 төгрөг авах ёстой. Би Оюунтөгсөд мөнгө өгсөн юм. Б.Ад би мөнгө өгөөгүй. Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна..., ...Оюунтөгстэй яриад мөнгөө нэхэхэд чиний мөнгийг чинь Б.А гэж хүнд өгчихсөн. Б.Агаас авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюунтөгсөд би Б.Ад мөнгө өгөөгүй, би чамд л мөнгө өгсөн болохоор чамаас л мөнгөө авна гэхэд тэгвэл би cap бүр зээлийн чинь хүүг хийгээд мөнгийг чинь бага багаар төлж дуусгая гэж хэлсэн. Оюунтөгс тэгээд надад цувуулж өгсөөр байгаад 5.000.000 төгрөг өгчихөөд үлдсэн мөнгөө Б.Агаас аваарай, Б.А авсан гэж хэлсэн. 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Оюунтөгсөөр дамжуулж Б.Атай уулзахад Б.А надад би чамаас мөнгө аваагүй болохоор чи Оюунтөгсөөсөө мөнгөө аваарай, би Оюунтөгсөөс мөнгө авсан нь үнэн гэхдээ би чамаас мөнгө аваагүй болохоор мөнгөө Оюунтөгсөд өгнө гэж хэлээд салсан. Тэгэж уулзсанаас хойш 10-д хоногийн дараа Оюунтөгс мөнгө өгөхгүй болохоор Б.Атай яриад мөнгө өгөөч гэхэд надад байгаа нь энэ гээд 500.000 төгрөг өгөөд дахиж холбоо байхгүй болсон. Тэгээд сүүлдээ цагдаад хандсан. Би уг нь анх 2-3 удаа өргөдөл өгөхөөр бичсэн боловч Оюунтөгс өгүүлэхгүй буцаалгаад хугацаа аваад байгаад байсан юм. Тэгсэн сүүлд Б.А надтай утсаар яриад чиний мөнгийг Мэндбаяр, Мандах гэж хүмүүст мөнгийг чинь өгсөн гэж яриад байгаа юм. Би ямар энэ хүмүүст мөнгө өгсөн биш дээ. Оюунтөгс анх ярихдаа би энэ мөнгийг цаашаа эгчдээ өгнө, манай эгч найдвартай хүн байгаа гээд л яриад байсан юм. Сүүлд Оюунтөгсийн эгч нь Б.А болж таараад байгаа юм..." гэх мэдүүлэг /3хх-ийн 62-63х, 112х, 8хх-ийн 143х/,

гэрч О.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 5 дугаар сарын дундуур шиг санаад байна. Оюунтөгс гээд хүүхэн би нэг ажил авч байгаа, тэр ажил дээр туслан гүйцэтгэгчээр орж ажилла гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр над руу утсаа яриад яаралтай 15.000.000 төгрөг гаргаад өгчих. 14 хоногийн дотор буцаагаад өгчихнө, одоо чиний хийх ажилтай холбоотой байгаа юм гэж хэлсэн. Би өөрөө хөдөө орин нутагт ажлаар явах гэж байсан болохоор найз Арсланболдыг дуудаад ийм ажил байгаа талаар ярьсан. Тэгээд Арсланболд би дүүгээсээ мөнгө зээлье, наад ажилд чинь мөнгө оруулъя гэсэн. Тэгэхээр нь Оюунтөгсийг дуудаад Арсланболдтой уулзуулсан. Тэр 2 зээлийн гэрээ хийгээд Арсланболд Оюунтөгсөд 15.000.000 төгрөг өгсөн. Би хөдөө ажилдаа яваад 20-иод хоноод ирэхэд Оюунтөгсийн ярьж байсан ажил бүтээгүй, мөнгө нь гараагүй байсан. Тэгэхээр нь Оюунтөгсөөс мөнгөө авъя гэж нэхэхэд би та нарын мөнгийг цаашаа нь ажил бүтээж өгөх хүндээ өгчихсөн байгаа, тэр хүнээсээ аваад өгье гэж хэлсэн. Оюунтөгсөд цаад хүнтэй чинь уулзъя гэхэд уулзуулахгүй явсаар байгаад 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Оюунтөгс нөгөө ажил чинь бүтэхээ больсон, би өөр ажил олж өгье, үгүй бол нөгөө хүнтэйгээ уулзуулаад мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлсэн. Тэгээд Оюунтөгс ажил бүтээж өгөх хүн гэж байсан Б.Атайгаа уулзуулсан. Тэгэхэд Б.А нь та нар туслан гүйцэтгэгчээр ороод яах юм бэ, өөрсдөө ажил аваад хий гэж хэлсэн. Тэгээд Арсланболд бид 2 тендерийн материалын бичиг баримт бүрдүүлж өгсөн боловч бүрдүүлж өгсөн материал шаардлага хангаагүй гээд тэнцээгүй юм. Тэгээд тэнцэхгүй гэхэд Б.А би танай мөнгийг өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөөгүй. Бид 2 үүнээс хойш Б.Атай дахиж уулзаагүй. 2016 оны 01 дүгээр сард Арсланболд Б.Атай нэг удаа ярихад надад мөнгийг чинь өгөх гэж байтал та нар цагдаа шүүх сэргийлэхэд болохоор өгөхгүй, та нар чаддаг юм бол мөнгөө олж аваарай гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш дахиж холбогдож чадаагүй байгаа. Оюунтөгс хэлэхдээ би ажил авч хийх гээд байна, туслан гүйцэтгэгчээр та нар орж ажилла, яаралтай 15.000.000 төгрөг гаргаад өгчих, би 14 хоногийн дотор буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Тэгэхэд нь Арсланболд 1 сарын хугацаатай гэрээ хийгээд мөнгөө өгч байсан юм. Оюунтөгс мөнгө зээлээч гээд л авсан юм. Тэр үедээ та 2-ыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах боломжтой ажил байна гээд байхаар нь өгчихсөн юм. Б.Аг бол Арсланболд бид 2 танихгүй. Оюунтөгс нь Арсланболдоос авсан мөнгөө цааш нь Б.Ад өгсөн юм байна лээ. Оюунтөгс хэлэхдээ Б.Агаар нөгөө ажлаа бүтээлгэх гэж мөнгөө өгсөн гэж хэлдэг. Б.А Мэндбаяр гэж хүнд мөнгө өгсөн гэж Баянголын цагдаа дээр очихдоо хэлсэн. Түүнээс өмнө бол ийм хүний нэр гарч ирээгүй байсан юм..." гэх мэдүүлэг /3хх-ийн 109х/,

гэрч О.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би одоо хулдаас, фото стикер, слайд зэрэг хэвлэл хийж, цээж зураг авдаг. Мөн өнгөт хар хэвлэл, хувилах, хэвлэлийн эх бэлтгэл хийдэг. Б.Аг би 2015 оны 04, 05 сарын үеэс таньж мэдэх болсон. Б.А надаар хэвлэлийн эх бэлтгүүлж, юм хэвлүүлдэг байсан юм. Б.Атай төрөл садангийн холбоо байхгүй, өөрөө л намайг эгчийн дүү гээд яваад байдаг юм. Би таарсан үедээ мэнд устай л явдаг юм. Б.А надаар номноос барилгын зураг скайнардуулж янзлуулж байсан. Мөн 2-3 хятадын гадаад пасспорт авч байсан. Үүнийг 2015 оны 10, 11 сарын үед л хийлгэсэн байх гэж санаж байна. Б.А надаар хийлгэсэн ажлын хөлсийнхөө 80.000 төгрөгийг өгөөгүй байгаа..." гэх мэдүүлэг /3хх-ийн 120-121х/,

Оюунтөгсөөр дамжуулан 10.000 000 төгрөг залилсан үйлдлийн талаар Б.А М.Оюунтөгс нарын бичсэн мессежүүд /3хх-ийн 30-32х/,

 М.Оюунтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...Би Үндэсний техникийн дээд сургуулийн иргэний ба үйлдвэрлэлийн барилгын 2 дугаар курсэд сурдаг. Манай ангийн Аззаяа гэж эмэгтэй надад манай найз замын ассоциацитай холбоотой. Замын ажил байгаа гэнэ, ажил авахаар бол материалаа өгөөрэй гэж 2015 оны 03 сарын эхээр хэлсэн. Тэгэхээр нь би үүнийг нь өөрийнхөө компанийн захиралдаа хэлэхэд манай захирал өөрийнхөө компанийн танилцуулгыг надад өгөхөөр нь би түүнийг нь Аззаяад өгсөн. Аззаяатай найз нь гээд нэг эмэгтэй хамт байсан шиг санаад байна. Материал өгөөд удаагүй 1-2 хоногийн дараа нэг амралтын өдөр манай захирал руу Ассоциацаас ярьж байна гээд Б.А гэж хүн ярьсан гэсэн. Манай захирал дараагийн ажлын өдөр нь буюу нэг дэх өдөр нь намайг ажилдаа ирэхэд надад надруу амралтын өдөр Ассоциацаас ярьж байна гээд Б.А гэж хүн яриад нэмэлт материал шаардаад байна, чи наадах хүнтэйгээ ярьж байгаад дутуу материалыг нь гүйцээгээд өгчих, надад юу юу гээд байсныг нь сайн санахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Атай утсаар яриад нэмэлт ямар материал шаардлагатайг нь асуухад танайд замын ажил авч өгч болно гээд нэмэлт материал өг гэж шаардсан. Надад авто замын бодлого төлөвлөлтийн хөгжлийн ассоциаци гэх байгууллагын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17/20 дугаартай хамтран ажиллах тухай гэсэн албан тоотыг манай компанид хаяглаж өгсөн. Тэр бичгийн ерөнхий утга нь манай захиалгаар БНХАУ-н хөрөнгө оруулалттайгаар хийгдэх автозам барилгын бүтээн байгуулалтын ажил эхлээд байгаа, үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах санал хүргүүлж байна гэсэн утгатай бичиг байсан. Тэгээд манай холбогдох материалыг авчихаад танайх өртэй учраас болохгүй юм байна гэж хэлсэн юм. Тэгээд манайд өгсөн тоотоо буцааж өг гэж нэхээд байсан ба бид нар уг тоотыг компанийн бичиг хэрэгт албан ёсоор бүртгээд авсан тул өгөх боломжгүй гэж хэлж хариуг хэлж байсан юм. Үүнээс хойш Б.А надруу байнга утсаар яриад замын ийм ажил байна, үүн дээр хамтран ажиллаж болно гэх зэргээр их олон замын ажил байна, танайх орохгүй юм уу, материалаа өгөөч гэдэг байсан. Би тэр үед нь Б.Ад манай компани татварын асуудалтай өр ширтэй байгаа, үүнийг зохицуулаад ажилд орно гэж байх уу гэхэд болно, асуудалгүй гэдэг байсан юм. Манайх туслан гүйцэтгэгчээр ажиллуулж болно гэж хэлдэг байсан юм. Заримдаа замын ажлын зураг төсөв зэргийг авчирч үзүүлдэг байсан. 2015 оны 4 сарын үед байх Б.А надад Сүхбаатар дүүрэгт худаг барих ажил байгаа, үүнийг барилгын тусгай зөвшөөрөлгүй компани ч авч хийж болох юм гэж хэлж байсан юм. Би Б.Агаас энэ чинь тендерт орохоор тусгай зөвшөөрөлгүй компани авч болохгүй биздээ гэхэд надад Б.А ойлгуулахдаа энэ ажлыг өөр компани авчихсан байгаа, тэр компанийн доор туслан гүйцэтгэгчээр ажиллуулж болох юм гэж хэлж байсан. Нэг худгийг 50.000.000 төгрөгийн төсөвтэй гээд худгын зураг үзүүлж байсан. Би ойлгохдоо Б.Аг тэр ажлыг авчихсан байгаа, гэхдээ түүнийгээ туслан гүйцэтгэгчээр ажлаа хийлгүүлэх гэж байгаа, харин туслан гүйцэтгэгчээсээ 14.000.000 төгрөг авах юм байна гэж ойлгосон юм. Б.А ч тэгэж хэлж байсан юм. Б.А ямар ч тусгай зөвшөөрөлтэй компани хэрэггүй, дэнчингийн мөнгө ч байршуулах хэрэггүй гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би найзуудаар дамжуулж байж Мөнхбаттай уулзсан юм. Мөнхбаттай уулзаад Б.Агийн хэлсэн зүйлийг хэлэхэд наад ажлыг чинь авъя, манай компани оръё гэсэн. Би Мөнхбатыг Б.Атай уулзуулаад хооронд нь гэрээг нь хийлгэе гэж ярьж байсан юм. Тэгсэн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.А өдөржин над руу утсаар яриад маргааш наад хүмүүсээ мөнгөө өгөөд гэрээгээ хийвэл хий гэж хэл, үгүй бол амжихгүй болоод байна гээд яриад байсан юм. Тэгэхээр нь үүнийг Мөнхбатад хэлэхэд мөнгөө бэлдчихлээ гэсэн юм. Маргааш нь буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.А болон Арсланболд, Мөнхбат нартай уулзахаар тохирсон. Тэгээд Арсланболд, Мөнхбаттай нартай уулзчихаад Б.Аг дуудах гээд утас руу нь залгахад утасаа авахаа больсон юм. Тэгэхээр нь би Алталтуяаг хүлээж байхаар би авчихъя гэж бодоод Арсланболдтой гэрээ хийгээд 15.000.000 төгрөг авсан юм. Арсланболдтой гэрээ хийх болсон шалтгаан нь тухайн үед Мөнхбат болон Арсланболд нарын тайлбарласнаар ажил хийх Рогма трейд ХХК нь Арсланболдын нэр дээр байдаг тул Арсланболд гэрээ хийнэ гээд Арсланболд гэрээ хийсэн юм. Гэрээ хийгээд Арсланболд надад 14.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь маргааш нь Ууганаад өгсөн юм. Ууганаад өгөх болсон шалтгаан нь Ууганаа тэд нарыг зуулчилсаны хөлс гэж авсан юм. Гэхдээ дараа нь Ууганаа энэ мөнгөө ажил бүтэхээ больсон гээд буцаагаад өгчихсөн юм. Би Арсланболдоос мөнгө авчихаад Б.А руу залгаж байтап утсаа авчихаад би сая ажилтай байлаа, чи хороололд хүрээд ир гээд Өргөө кино театрын тэнд нэг нотариат ороход Б.А надад анх 50.000.000 төгрөг гэж байсан ажлын санхүүжилт багасаад 48.000.000 төгрөг болсон байна, тэгээд 2 худгийн ажил нийлүүлээд 10.000.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би Арсланболдоос авсан мөнгөнөөсөө 10.000.000 төгрөгийг өгч гэрээ байгуулсан. Би уг нь Б.Ад мөнгө өгсөн авсан гээд гарын үсэг зурчихъя гэхэд хэрэггүй зээлийн гэрээ хийе гээд зээлийн байгуулсан юм. Б.А мөнгө авчихаад шууд Сүхбаатар дүүрэгт хүнд нь өгөөд 48.000.000 төгрөгийн 2 худагны ажлын зураг төслийг аваад гараад ирье гэж хэлээд салаад явсан. Тэгээд орой нь яасан бэ гээд залгахад ажил дээр нь очоод нөгөө хүндээ юмаа өгчихлөө, би тэр хүнээсээ ажлын зураг авч чадаагүй, маргааш нөгөөдрөөс аваад өгчихнө, зураг бол асуудалгүй гэж хзлсэн. Б.А анх хэлэхдээ 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд гэрээг байгуулагдаад ажил чинь эхэлнэ гэж хэлж байсан юм. Би Б.Ад хэлсэн хугацаандаа энэ ажлыг бүтээж өгөөрэй, энэ хүмүүс чинь манай хамаатан садангуудын компани шүү, намайг алав гэхэд ёстой асуудалгүй, юу гэж чамайг алах юм бэ гэж хэлсэн юм. 2015 оны 6 сарын 15-ны өдөр болоход Б.Агаас нөгөө ажил юу болсон бэ гэхэд утсаа авахгүй, мессеж ч бичихгүй байснаа өнөөдөр яг ажлын цаг дуусахаас өмнө гаргаад өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө юм өгөөгүй юм. Тэгэж байгаад Б.А би ажлаар зурганд явахаар боллоо гэж хэд хоног алга болж байгаад гарч ирэхээр нь би Б.Ад энэ хүмүүс нь уулзъя гэж байна, намайг барьж идлээ гэхэд надад 9191-тэй нэг дугаар өгөөд энэ дугаараас чам руу ярина чи наадахаасаа авчих гэсэн. Тэр дугаар руу нь залгахад орох ярианы эрх нь хаагдсан байсан Би одоо энэ дугаарыг нь санахгүй байна. Энэ дугаарын эзэн нь Болд гэж хүн байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд дугаарыг нь шүүлгээд үзэхэд 1-2 cap болсон дугаар байсан юм. Надад тэр хардах сэтгэл төрж эхэлсэн юм. Учир нь Б.А надаас мөнгө авахаасаа өмнө байнга л утсаар яриад хаана байна байгаа газар нь очиж уулзъя гээд байдаг байсан юм. Тэгээд надаас мөнгө авснаасаа хойш надтай нэг ч уулзаагүй, уулзъя гэхэд худлаа үнэн шалтаг хэлээд уулзахгүй зугатаад байдаг болсон. Энэ үеэс би Б.Аг сэжиглэж эхэлсэн юм. Б.А тэгээд утсаа авахаа болиод мессеж бичдэг болсон. Тэр үедээ удахгүй болно гэх зэргээр аргалсан мессеж бичдэг болсон. Тэгсэнээ 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр надаас компанийхаа нэр регистрийн дугаарыг явуулаач гэхээр нь явуулсан. Уг нь Б.Ад мөнгө өгөхдөө компанийн гэрчилгээг өгсөн байсан юм. Б.А үүнээс хойш худлаа хэлээд хугацаа аваад явж байгаад 2015 оны 7 сарын сүүлээр худгийн ажил бүтэхээ больсон, өөр ажил авч өгье гэж хэлж байснаа сүүлдээ бүр таг болсон. Б.А надад миний утсыг нөгөө хүмүүстээ битгий өгөөрэй гэдэг байсан юм. Би Б.Ад хэрвээ ингээд /даагаад байвал таныг Авлигатай тэмцэх газарт өглөө шүү гэхэд битгий өг гээд өмнө хэлдэг үгээ л хэлээд байсан юм.

Худгийн ажил болохоо болилоо. Сүхбаатар дүүргийн Дондогдуламын рашааны гадны тохижилтын ажлыг авч өгье гэж хэлж байсан юм. Худгийн ажлыг Сүхбаатар дүүрэгт л хийх ажил гээд байсан болохоос нарийн мэдээлэл өгөөгүй юм. Б.А түүнийгээ хэлдэггүй байсан. Бид нар энэ ажлыг авчихсан байгаа гэж хэлдэг байсан юм. Б.А хэлэхдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчийн мэдлийн ажил гэж сүүлд хэлж байсан юм. Б.А эхлээд нэг юм ярьж байснаа түүнийг өөрчлөөд тэр чинь болохоо болилоо, энэ чинь ийм боллоо гээд янз бүрээр самарч явсаар байгаад энэ чинь орлогчийн мэдлийн ажил боллоо шүү гэж ярих болсон юм. Б.А хэлэхдээ хүндээ мөнгө өгчихсөн гээд байсан юм. Сүүлд Дондогдулам рашааны гадна тохижилтын ажлыг Сүхбаатар дүүргийн орлогчийн мэдлийн ажил юм байна, орлогчтой нь яриад аваад өгчихнө гэж хэлсэн юм. Б.Агаас би таны ард хэн байгаа юм бэ гэхэд би эхлээд худгийн ажлыг аваад өгчихөөд өөрийнхөө ард байгаа хүнийг танилцуулна, миний ард албан тушаалтан байгаа гэж хэлж байсан юм. Мэндбаяр гэж хүнийг Б.А ярьдаггүй байсан. Б.Аг цагдаад өгсөний дараа мөнгийг Мэндбаярт өгсөн. Би Б.Аг хэргийг удаашруулах гэж ийм хүн гаргаж ирсэн гэж ойлгож байгаа. Б.А худгийн ажил ярьж байх үедээ мөнгө төсөв өндөртэй ажил хэлээд ийм ажил байна гээд түүнийхээ холбогдох зураг материалыг авч ирж надад үзүүлээд уүнийг хийх компани олоод өг гэдэг байсан юм. Б.Атай бичиж байсан мессеж миний утсан дээр байгаа. Би сүүлд Б.Агийн утсыг Арсланболд, Мөнхбат нарт өгөөд уулзуулсан юм. Тэгэхэд Б.А, Арсланболдод та нарын 10.000.000 төгрөгт чинь ажил олоод өгье, харин та нар Оюунтөгсөөс мөнгөө аваарай гэж хэлсэн гэсэн. Тэгсэн Арсланболд над руу утсаар яриад би Б.Агаас мөнгөө авчихлаа гэхээр нь би түүнд чи тийм юм бол мөнгөө авсан гээд бичиг хийгээд өг гэхэд за гэсэн боловч бичиг хийж өгөөгүй юм. Тэгснээ сүүлд Арсланболд над руу утсаар яриад чи Б.Атай нийлээд намайг залилаад, би урд нь Б.Агийн үгэнд ороод мөнгөө авсан гээд худлаа хэлсэн юм. Б.А надад ажил олж өгнө. Оюунтөгсөд мөнгөө авсан гээд хэлчих гэхээр нь би тэгэж хэлсэн юм гэж хэлж байсан..., ...Би Арсланболдоос 15 сая төгрөг авсан ба түүнийгээ 10 сая төгрөгийг Б.Ад өгсөн, ингээд Арсланболдын ажил бүтэхгүй болохоор нь эргэж өөрийн авсан 5 сая төгрөгийг Арсланболдын дансанд хийж байсан Миний Арсланболдоос мөнгө авсан буцааж өгсөн талаар Арсланболдын найз Мөнхбат сайн мэдэж байгаа, тийм болохоор одоо Арсланболд надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэж хэлж байгаа... " гэх мэдүүлэг /3хх-ийн 117-119х/, /3хх-ийн 145х/,

Б.Агийн бусдын итгэлийг олох зорилгоор М.Оюунтөгсийн ажилладаг ХХК-д хаяглан өгсөн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Авто замын бодлого, төлөвлөлт хөгжлийн ассоциаци” -ийн гэх албан бичиг /3хх-ийн 121х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Г нь Б.Атай санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гардан гүйцэтгэж, хохирогч Б.Цэндсүрэн, Б.Баттулга, Б.Энхтайван, Б.Баясгалан, Ц.Зоригтбаатар нарт өөрийгөө тухайн үед Зам тээврийн яаманд огт ажилладаггүй, ажиллаж байгаагүй атлаа ажилладаг мэтээр итгүүлэн, Зам тээврийн яамнаас зарлаж буй хот болон хөдөө орон нутгийн авто зам байгуулах, авто зам засварлах ажлуудыг хийж гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт саадгүй шалгаруулж өгч, уг ажлыг авч өгч чадна гэх мэтээр худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч дээрхи нэр бүхий хохирогч нараас урдчилгаа мөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн,

мөн А.Г нь Б.Бтой санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гардан гүйцэтгэж хохирогч Б.Ууганцэцэгээс Монгол улсад үйлдвэрлэгдсэн лаазалсан бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр ОХУ-руу гаргаж худалдан борлуулж ашиг олоод мөнгийн буцааж өгнө гэж итгүүлэн мөнгө зээлж аваад бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө удахгүй орж ирээд зээлсэн мөнгөө буцаан өгөх гэж байгаа мэтээр худал хэлэн хуурч залилсан, хохирогч Д.Нямцэрэнд ОХУ-аас хүнсний гурилыг Монгол улсын хилээр оруулж ирэн аж ахуйн нэгжид худалдан борлуулаад олсон ашгаа хувааж авна гэж итгүүлэн хуурч хөрөнгө оруулалт хийлгэх замаар мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, хохирогч Б.Цэндсүрэн, Б.Ундармаа, А.Мөнхжаргал нараас орон сууц худалдах замаар аж ахуйн нэгжтэй гэрээ хийлгүүлж, орон сууц худалдах төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан атлаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарт худал хэлэн хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн,    

 А.Г нь дангаар шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгийг олох зорилгоор, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Баттулга, Д.Нямцэрэн, Г.Дагиймаа нараас автомашин, бэлэн мөнгө зэргийг худал хэлэх, итгэл эвдэх аргаар өөрт шилжүүлэн залилан авсан гэмт хэрэг үйлдсэн тус тус нийт 13 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь А.Гтэй санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Цэндсүрэн, Б.Баттулга, Б.Энхтайван, Б.Баясгалан, Ц.Зоригтбаатар нарт А.Гээр дамжуулан тухайн үед Зам тээврийн яаманд удирдах албан тушаалд огт ажилладаггүй, ажиллаж байгаагүй атлаа ажилладаг мэтээр итгүүлэн, Зам тээврийн яамнаас зарлаж буй хот болон хөдөө орон нутгийн авто зам байгуулах, авто зам засварлах ажлуудыг хийж гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт саадгүй шалгаруулж өгч, уг ажлыг авч өгч чадна гэх мэтээр худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч дээрхи нэр бүхий хохирогч нараас урдчилгаа мөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн,

Мөн Б.А нь дангаар шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Ц.Арсланболдод худаг байгуулах ажлыг хийж гүйцэтгэх ажлыг авч өгч чадна гэж итгүүлэн хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон урьдчилан түүнээс мөнгө өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн тус тус нийт 6 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь А.Гтэй санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Б.Ууганцэцэгээс Монгол улсад үйлдвэрлэгдсэн лаазалсан бүтээгдэхүүнийг хилээр ОХУ-руу гаргаж худалдан борлуулж ашиг олоод мөнгийн буцааж өгнө гэж итгүүлэн мөнгө зээлж аваад бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө удахгүй орж ирээд зээлсэн мөнгөө буцаан өгөх гэж байгаа мэтээр худал хэлэн хуурч залилсан, хохирогч Д.Нямцэрэнд ОХУ-аас хүнсний гурилыг Монгол улсын хилээр оруулж ирэн аж ахуйн нэгжид худалдан борлуулаад олсон ашгаа хувааж авна гэж итгүүлэн хуурч хөрөнгө оруулалт хийлгэх замаар мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, хохирогч Б.Цэндсүрэн, Б.Ундармаа, А.Мөнхжаргал нараас орон сууц худалдах замаар аж ахуйн нэгжтэй гэрээ хийлгүүлж, орон сууц худалдах төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан атлаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарт худал хэлэн хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн нийт 5 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч А.Г, Б.А, Б.Б нарын бусдад учруулсан хохиролыг тус бүр нөхөн төлөх тоо хэмжээг хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, тухайн үед өөрсдийн эсхүл бусдын эзэмшлийнх болов шүүгдэгч нар авч ашиглаж байсан банкнуудын дансны хуулга, мөрдөн шалгах болон хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авах явцад хохирогч нарт буцааж мөнгө төлсөн бичгийн баримтууд, бусад бичгийн баримтуудыг үндэслэн тогтоосон бөгөөд одоо А.Гээс нийт 82.705.000  төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баттулгад 20.000.000 төгрөг, хохирогч Б.Энхтайванд 10.050.000 төгрөг, хохирогч Б.Ууганцэцэгт 16.230.000 төгрөг, хохирогч Д.Нямцэрэнд 12.750.000 төгрөг, хохирогч А.Мөнхжаргалд 4.800.000 төгрөг,  хохирогч Д.Наранцэцэгт 8.875.000 төгрөг, хохирогч Б.Ундармаад 10.000.000 төгрөг тус тус,

шүүгдэгч Б.Агаас нийт 249.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цэндсүрэн 20.000.000 төгрөг, хохирогч Б.Баттулгад 123.000.000  төгрөг, хохирогч Б.Энхтайванд 66.800.000 төгрөг, хохирогч Б.Баясгаланд 25.000.000 төгрөг, хохирогч Ц.Зоригтбаатарт 5.200.000 төгрөг, хохирогч Ц.Арсланболдод 9.000.000  төгрөг тус тус,

шүүгдэгч Б.Боос нийт 111.055.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ууганцэцэгт 20.270.000 төгрөг, хохирогч Д.Нямцэрэнд 13.950.000 төгрөг, хохирогч А.Мөнхжаргалд 20.000.000 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 21.335.000  төгрөг, хохирогч Б.Ундармаад 35.500.000 төгрөг тус тус,

иргэний хариуцагч Ц.Жаргалсайханаас нийт 7.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Баттулгад тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Гэд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хохирол төлөх 5 хоногийн завсарлагаа авч хохирогч нарт зарим хохиролыг төлж барагдуулсан, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирогч нарт учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломж, өөрийнх нь санал зэргийг үндэслэн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн бусдад учруулсан хохиролоо 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

  Шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй буй байдал, бусдад учруулсан хохиролоо огт төлөөгүй, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс хохирол төлөх 5 хоногийн завсарлага өгсөн хугацаанд шүүхээс оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлж, хэргийг тусгааралсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдээс шүүгдэгч А.Гийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүний нөхрийн эзэмшилд байдаг автомашин зэргийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгааралсан тогтоолуудыг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, бусад 2 автомашины эзэмшигч нар өөр байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгааралсан тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэсүд овогт Амгалангийн А.Гийг ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

Шүүгдэгч Банзрагч овогт Болд-Эрдэнийн Б.Аг ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

Шүүгдэгч Сартуул овогт Батболдын Б.Быг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. А.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 /хорин мянга/ нэгж буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял,

Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан А.Гийн нийт цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийн, нэг хоногийн, торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцон нийт 1.350.000 төгрөгт шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялаас хасч тооцон, биечлэн эдлэх торгох ялыг нийт 18.650.000 /арван найман сая зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож,

Б.Алтантуягийн цагдан хоригдсон нийт 43 /дөчин гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан А.Гийг шүүхээс оногдуулсан 18.650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ад шүүхээс оногдуулсан 4 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Гээс нийт 82.705.000 /наян хоёр сая долоон зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баттулга /РД:ЧП74042011/-д 20.000.000 /хорин сая/ төгрөг, хохирогч Б.Энхтайван /РД:РФ73010660/-д 10.050.000 /арван сая тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Ууганцэцэг /РД:ВЮ86110162/-т 16.230.000 /арван зургаан сая хоёр зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Д.Нямцэрэн /РД:МИ80071307/-д 12.750.000 /арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг, хохирогч А.Мөнхжаргал /РД:ШЖ82051009/-д 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Наранцэцэг /РД:ХИ70061401/-т 8.875.000 /найман сая найман зуун далан таван мянга/ төгрөг, хохирогч Б.Ундармаа /РД:ЧТ63021109/-д 10.000.000 /арван сая/ төгрөг тус тус,

шүүгдэгч Б.Агаас нийт 249.000.000 /хоёр зуун дөчин ес сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цэндсүрэн /РД:ЧП77011808/-д 20.000.000 /хорин сая/ төгрөг, Б.Баттулга /РД:ЧП74042011/-д 123.000.000 /нэг зуун хорин гурван сая/ төгрөг, хохирогч Б.Энхтайванд 66.800.000 /жаран зургаан сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Баясгалан /РД:УХ63101117/-д 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, хохирогч Ц.Зоригтбаатар /РД:ХП82092016/-д 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Ц.Арсланболд /РД:ЛН78042117/-д 9.000.000 /есөн сая/ төгрөг тус тус,

шүүгдэгч Б.Боос нийт 111.055.000 /нэг сая нэг арван нэгэн сая тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ууганцэцэг /РД:ВЮ86110162/-д 20.270.000 /хорин сая хоёр зуун далан мянга/ төгрөг, хохирогч Д.Нямцэрэн /РД:МИ80071307/-д 13.950.000 /арван гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч А.Мөнхжаргал /РД:ШЖ82051009/-д 20.000.000 /хорин сая/ төгрөг, хохирогч Д.Наранцэцэг /РД:ХИ70061401/-т 21.335.000 /хорин нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг, хохирогч Б.Ундармаа /РД:ЧТ63021109/-д 35.500.000 /гучин таван сая таван зуун мянга/ төгрөг тус тус,

иргэний хариуцагч Ц.Жаргалсайханаас нийт 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Баттулга /РД:ЧП74042011/-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад тус тус заасныг журамлан А.Гийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу бусдад учруулсан хохирлоо 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 4 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5, 6 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан 88-88 УБР улсын дугаартай “Ренж Ровер” загварын тээврийн хэрэгсэл, Ү-2206015516, Г-220600 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-288 тоот хувийн сууц, газрын тус тус эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгааралсан тогтоолыг хэвээр үйлдээж, А.Гийн бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

28-96 УНН улсын дугаартай “Тоёота Кроун” загварын тээврийн хэрэгсэлийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгааралсан тогтоол, 25-59 УНА улсын дугаартай “Ниссан Мурано” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилснийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.    

 

10. Б.Ад урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Гэд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ